Бидний тухай
Багш ажилтан
Тоглоомын онол сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгаа шинжлэх ухаануудыг нэг бөгөөд түүний загвар, аргачлалуудыг микро эдийн засаг, олон улсын эдийн засаг, хөгжлийн онол, төгс бус өрсөлдөөн, аж үйлдвэрийн шинжилгээнд зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон. Иймээс тус хичээлийн хүрээнд статик, динамик, өргөтгөсөн, давтагдах ба нэг удаагийн, хязгааргүй давтагдах, холимог, төгс мэдээлэлтэй болон хязгаарлагдмал мэдээлэлтэй зэрэг талаас судалж, Курно, Стакельберг, Бертраны Нэшийн тоглоомуудын тэнцвэрийг олох, хэлцэл хийх, үнэ хаялцуулах зэрэг эдийн засгийн тоглоомуудыг судалж сурна. Хичээл болгонд эдийн засгийн хэрэглээг үзэж, дэлхийн болон Монголын эдийн засаг, бизнесийн бодит жишээг ашиглан хичээлд үзсэн онолын загваруудаар дамжуулан бодит өрсөлдөөн, хэлцлийг хэрэглэж эдийн засгийн шинжилгээ хийх талаас тус хичээлийг үзнэ.
Оюутнуудад тоглоомын онолын суурь загвар онолуудыг танилцуулж, эдийн засгийн шинжилгээ, судалгаанд хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд оршино
4.1.Энэ хичээл сонгоны хичээл бөгөөд гол зорилго нь эдийн засаг, бизнес болон нийгмийн ухааны зохих бэлтгэлтэй оюутнуудад бүс нутгийн эдийн засгийн онолын суурь мэдлэг, түүний дотор эдийн засагт байршлын үзүүлэх нөлөө, газар зүйн байршил болон эдийн засгийн өсөлт, хөгжлийн уялдаа, бүс нутгийн эдийн засгийн үржүүлэгч, кластерын болон бусад онолын загваруудын шинжилгээ, дэлхийн болон Монголын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн талаархи мэдлэг олгоход оршино. Ингэхдээ Фон Тюнены бүсүүдийн онол, тээврийн зардлын Самуэльсоны онол, орон нутгийн төрөлжилтийн коэффициент, экспортын үржүүлэгч, бүс нутгийн өсөлтийн 3 гол хэсгээр үзэж, Нобелийн шагналт П.Кругманы боловсруулсан бүс нутгийн эдийн засгийн төвлөрлийн загварыг семинар дээр судлаж суралцана. Тус загварыг “Шинэ эдийн засгийн газар зүй“ гэж нэрлэдэг.
Оюутнуудад бүс нутгийн эдийн засгийн онолын суурь загвар онолуудыг танилцуулж, эдийн засгийн шинжилгээ, судалгаанд хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Тус хичээлийн хүрээнд аж үйлдвэрийн эдийн засгийн онолын үндсэн ойлголт, онолуудыг судлаж, төгс болон төгс бус өрсөлдөөнтэй салбарууд, олигопольт өрсөлдөөний Нэш, Курно, Бертран болон Стакелбергийн тэнцвэрийг онолын үүднээс судлаж, микро эдийн засгийн ахисан түвшний хичээлийн материалыг гүнзгийрүүлэн төгс бус өрсөлдөөн, зах зээлийн (аж үйлдвэрийн салбарын) зохион байгуулалт, эдийн засгийг судлана. Ингэхдээ: 1. Төгс өрсөөлдөөнтэй салбарууд дах эдийн засгийн үйл ажиллагааны онцлог (тухайлбал, ХАА, жижиглэн худалдаа) 2. Төгс бус өрсөлдөөнтэй салбарууд, тэдгээрийн түүхэн хөгжил, аж үйлдвэрийн технологийн хувьсал, хөгжилтэй уялдаа холбоо (орчин үеийн аж үйлдвэр, уул уурхай) 3. Зах зээл дэх компаний эзлэх хувь болон зах зээлийн төвлөрлийн хэмжээ, түүний хэмжүүр, үгсэн хуйвалдааны хэлбэрүүд, картелийн оршин тогтнох нөхцөл, төгс бус өрсөлдөөний бодит жишээ, кейс, түүний эсрэг бодлогыг удлаж, шударга бус өрсөлдөөн эдийн засаг, нийгэмд учруулж байгаа хохирлын тухай тодорхой мэдлэг ойлголттой болно. 4. Олигополь. Курногийн загварын тухай суурь ойлголт. Стакльберг, Бертраны загварын хувилбарууд. 5. Монопольт өрсөлдөөн, монопольт өрсөлдөөн олон улсын зах зээлд. Орчин үеийн аж үйлдвэрийн гол онолын концепци (орчин үеийн дэлхийн аж үйлдвэр) 6. Олигопольт салбарууд дах компаний стратеги 1 – нэвтрэлтийг хязгаарлах хөрөнгө оруулалт. Илүүдэл хүчин чадал ба нэвтрэлтийн хязгаарлалт, сүрдүүлэх үйлдлийн Спенс ба Дикситын загварууд, минимум хүчин чадлын хязгаарлалт 7. Компаний стратеги 2 – Хязгаарлалтын үнэ бүрдэлт 8. Шууд бус хуйвалдаан, картелийн тогтвортой байх нөхцөл, кооператив бус тоглоом дах пүүсийн стратеги. Компаниуд нэгдэж томрох үйл явц, түүний зах зээлийн нөлөө. Херфиндалийн индекс. 9. Орчин үеийн Цахим салбаруудын зах зээл, өрсөлдөөн (компьютерын софт, харилцаа холбоо, онлайн худалдаа, бусад цахим салбарууд).
Оюутнуудад өнөөгийн аж үйлдвэрийн олон салбаруудын эдийн засгийн онолын суурь загвар онолуудыг танилцуулж, эдийн засгийн шинжилгээ, судалгаанд хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.