МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Economic impact of the Mongolian transport industry
Бүртгэлийн дугаар: P2024-4706
Санхүүжүүлэгч: Монгол тээвэр нэгдэл ТББ
Мөнгөн дүн: 40.0 сая ₮
Хугацаа: 2023.11.14 - 2024.04.19
Захиалагч: Монгол тээвэр нэгдэл ТББ
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Тээврийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шинжилж, цаашдын хандлагыг тодорхойлох чиглэлээр макро эдийн засгийн тойм судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд үндэслэн тээврийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төслийн талаар санал зөвлөмж боловсруулсан. Тухайн ажлын хүрээнд холбогдох уулзалт, хурал, зөвлөгөөн, форумд оролцож, илтгэл тавих, ярилцлага гэх мэт арга хэмжээнд оролцсон.

Abstract

A macroeconomic review was conducted to analyze the impact of the transportation industry on the economy and determine future trends. Based on the results of the research, proposals and recommendations were developed for the policies, programs, and projects to be followed by the government regarding the transportation sector. Within the scope of that work, participated in relevant meetings, conferences, workshops, forums, presentations, interviews, etc.

Түлхүүр үгс:
transportation-industry
macro-economic-impact
Англи нэр: Mongolian economic situation 2023
Бүртгэлийн дугаар: P2024-4700
Санхүүжүүлэгч: Концепт интернэшнл
Мөнгөн дүн: 11.0 сая ₮
Хугацаа: 2023.05.24 - 2023.08.24
Захиалагч: Концепт интернэшнл ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Хөрөнгөтөн Форумын оролцогчдод зориулан "Монгол улсын эдийн засгийн төлөв байдал - 2023" судалгааны үр дүнг танилцуулна. Монголын эдийн засаг 2023 онд эдийн засгийн өсөлт, хөгжлийн хоёр том хандлагатай тулгарсан байна. Нэгдүгээрт, цэвэр экспорт ихээхэн өсөж, нийт макро эдийн засгийн хэмжээнд 2023 оны 1-р улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 7.9%-тай тэнцэж, 2022 оны 4-р улирлаас өсөлт нь идэвхжсэн байдалтай байна. Монгол Улсын эдийн засаг 2022 оны сүүлээр тодорхой хэмжээгээр сэргэж эхэлсэн бөгөөд 2022 оны урьдчилсан статистикийн үзүүлэлтүүдийг харахад, ДНБ ойролцоогоор 5%-иар өссөн, 2022 оны 3-р улиралд өсөлтийн хувь 3.7% байсан бол оны эцсээр эдийн засаг сэргэх шатанд орж байгаа нь тодорхой болж байгаа. 2022 онд ХАА нийт өсөлтөд 1.7% өсөлтийн хувь, барилга 0.8% хувь, үйлчилгээ 3.2% хувийн өсөлтийг хангаж, харин уул уурхай -2.1% бууралтыг үзүүлсэн байна. Оны үнээр манай улсын ДНБ 53.9 их наяд төгрөгт хүрчээ. Нэрлэсэн ДНБ 22.8%-иар өссөн байна.

Abstract

The results of the study "Economic Perspective of Mongolia - 2023" will be presented to the participants of the Capital Forum. In 2023, Mongolia's economy faced two major economic growth and development trends. First, net exports have increased significantly, and GDP growth in the first quarter of 2023 is equal to 7.9% in the overall macro-economy, and the growth is active from the fourth quarter of 2022. The economy of Mongolia began to recover to some extent at the end of 2022, and looking at the preliminary statistics for 2022, the GDP increased by approximately 5%, and the growth rate was 3.7% in the third quarter of 2022. The economy is entering the recovery stage at the end of the year. have. In 2022, the total growth rate of agriculture is 1.7%, construction is 0.8%, services are 3.2%, and mining is -2.1%. In annual terms, the GDP of our country reached 53.9 trillion MNT. Nominal GDP grew by 22.8%.

Түлхүүр үгс:
Economic-perspective
Neighbor-economy
Investment
Англи нэр: Policy Research on Gobi Sub-regional development Program
Бүртгэлийн дугаар: P2020-3836
Санхүүжүүлэгч: Оюу толгой ХХК
Мөнгөн дүн: 250.0 сая ₮
Хугацаа: 2018.08.16 - 2019.12.19
Захиалагч: Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтэс.
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

ҮХГ-ын захиалгаар ОТ ХХК-ийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн ЭЗХ 2018-2019 онд Өмнийн говийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах бодлогын судалгааг хэрэгжүүлж байна. УИХ-аар батлагдсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хугацаа 2021 онд дуусах дахин шинэчлэгдэх шаардлага үүссэн. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч, 2030 оны ТХЗ-ын хэрэгжилтийг хангах, 2050 он хүртэлх хөгжлийн ерөнхий схем, замын зураглалыг бүс нутгийн хөгжилд үндэслэн тодорхойлох ажлыг эхлүүлэх болсон. Үүн дээр нэмээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн дагуу ҮХГ нь бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн арга зүйг глобал өөрчлөлттэй уялдуулан гаргах хэрэгцээ гарч байгаа юм. Эдгээр үндэслэл, хэрэгцээг харгалзан үзсэнээр МУИС-ийн ЭЗХ-гийн хэрэгжүүлж буй “онд Өмнийн говийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах судалгаа”-ны ажилд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өмнийн говийн дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах судалгаанд нийтдээ 130 гаруй хүн ажилласан нь 2000 оноос хойш Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, тэр дотроос дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах судалгаанд ийм олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаагүй, бас судалгааг ийм урт хугацаанд хийж байгаагүй. Олон талт хамтын ажиллагаа болон олон салбарын эрдэмтэд судлаачдын судалгааны ажлаарх тогтмол харилцааг бататгаж өгч байгаа нь глобал орчин хөгжлийн бодлого төлөвлөлтөд гарч буй шинэ өөрчлөлт хандлага юм. Гэрээний дагуу 17 сэдвийн хүрээнд дөрвөн аймаг, Төвийн бүсийн говийн дэд бүсийн салбаруудын хөгжил, байршлын урьдчилсан судалгааг хийж дуусгасан. Энэ хүрээнд зөвлөхүүд харъяалах салбар тус бүрээр: нэгдүгээрт, аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулахад ашиглах хөгжлийн бодлогын баримт бичгийн үнэлгээ, санал зөвлөмж гаргасан; хоёрдугаарт, бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх асуудлаар Засгийн газарт хүргэх саналын төслөө ҮХГ-т гаргаж өгсөн; гуравдугаарт, УИХ-аар хэлэлцүүлэх шинэчилсэн бүсийн хөгжлийн үзэл баримтлалд тусгах саналаа оруулсан. Үүний дараа дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөрийн замын зураглалыг гаргасан. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2050”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын агуулга бүрэн нийцэж байна. Дороос гарсан санал санаачилга нь дээрээс чиглүүлж буй шинэчилсэн үзэл баримтлалтай холбоотойгоор хийгдэж байгаа юм. Судалгааны баг нь 2020 оны сард багтаан дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөрийн саналыг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү хөгжлийн хөтөлбөрт бүх ажлын хэсгийн дүгнэлт, санал зөвлөмж багтсан. Мөн Өмнийн говийн бүсийн хөгжлийн хөтөлбөр болон 4 аймгийн хөгжлийн хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Хамтын ажиллагааны хороонд танилцуулахад бэлтгэж байна. Бүх талын санал дүгнэлтийг нэгтгэн эцсийн хувилбараар ҮХГ-т хүлээлгэн өгөх бөгөөд ҮХГ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах чиг үүрэгтэй.

Abstract

With the support of the OT LLC under the request of the NDA, the Economic Institute of National University of Mongolia has been implementing a policy study on the South-Gobi Regional Development Program for last two years. The Parliament-approved Regional Development Concept expires in 2021 and needs to be renewed. In addition, the Government of Mongolia has been launched the Comprehensive development strategy and roadmaps up to 2050 based on regional development and this was matched with achievements of SDGs by 2030. In addition, there is a need for the development of a regional development planning methodology in line with the global change in the role of the NDA in terms of ensuring the implementation of the Development Policy Planning Law. Given these considerations and needs, we have amended the trilateral contract of the “South Gobi Regional Development Program”', which is being implemented by the Economic Institute of National University of Mongolia. More than 130 people have been collaborating and co-working for last two years, and many such staff had not been worked in the Regional Development Program since 2000, particularly, in terms of South Gobi Regional Development Program including four aimags. Moreover, altogether have not been spending such long time in this research. This is a sound collaborative action of all stakeholders including academics of various fields, and tremendous changes in global development policy planning environment. In accordance with contract, research team was completed the sectoral development and spatial analysis of the four aimags and the South Gobi sub-region based on the 17 theme. In this context, every consultant in each field were concluded with outcomes as a follows: first, evaluations and recommendation of sectoral development policy documents to be used in the further documents of the aimag development program; second, the integrated proposals have been submitted to the NDA to update the regional development concept with the Government; third, it proposes to incorporate the updated regional development concept into the Parliamentary Discussion. Afterwards, roadmaps for the four provinces' development programs have been drawn up. It fully complies with the contents of the “Mongolia Comprehensive Development Strategy 2050” and “Sustainable Development Vision 2030”, approved by the Government and Parliament of Mongolia. The initiative from bottom-up is in line with the top-down revision concept. The research team is preparing to submit the four aimag’s development programs by 2020. This development program includes summaries and suggestions from all working groups. It is also preparing the presentation of the South Gobi Regional Development Program and the 4 aimags' development programs to the Partnership Committee of the Umnugobi aimag. The research team will submit its final version to the NDA for final approval, which will be discussed and approved by the Cabinet at the Cabinet meeting.

Түлхүүр үгс:
Говийн-бүсийн-судалгаа
хөгжлийн-хөтөлбөр
үзэл-баримтлал




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар