Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлийн агуулга нь XYII-XYIII дугаар зууны эхний хагас дахь Европын нийгэмулс төрийн сургаал, Баруун Европ дахь хөрөнгөтний анхны хувьсгалын эрин үеийн улс төрийн сэтгэлгээг хамарна. Гроций, Спиноза, Томас Гоббс, Жон Локк, Томас Пейн, Томас Жеферсон, Вольтер, Ш.Монтескье. Жан Жак Руссо нарын улс төрийн сэтгэлгээ дэх хүний төрөлх шинж, байгалийн жам ёсны эрх, нийгмийн гэрээний онол, тэгш эрх, шударга ёсны тухай үзэл. Дээд засаглалын мөн чанар, түүний бие даасан байдал. төрийн үүрэг ба түүний хэлбэр, эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг авч үзнэ.
Улс төр судлалын ухаанаар мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад эртнээс эдүгээ хүртлэх үеийн дэлхий нийтийн улс төрийн сургаалын түүхээр шинжлэх ухааны үндэстэй, системтэй онолын мэдлэг эзэмшүүлэх, түүнийг оюутнууд бие дааж бүтээлчээр гүнзгийрүүлж судлах арга барил, зохих чадвартай болгоход оршиж чиглэгдэнэ.
Улс төрийн сэтгэлгээний үүсэл, хөгжлийн үе шат. Улс төрийн сэтгэлгээний түүхийн судлагдахуун, судлах арга зүй, аргууд. Эртний Дорно дахины улс төрийн сэтгэлгээний ерөнхий шинж. Эртний Египет, Вавилон, Перс, Иран, Энэтхэг, Хятадын улс төрийн сэтгэлгээ. Эртний Грек, Ромын улс төрийн сэтгэлгээ. Платон, Аристотель, Лукреци, Цицероны нийгэм-улс төр, эрх зүйн үзэл. Христийн шашны үүссэн түүхэн нөхцөл байдал, улс төрийн үзэл санаа, Августин, Фомагийн улс төрийн сургаал. Теократ онол, схоластик улс төрийн онол. Ересейн улс төрийн үзэл санаа. Дундад зууны үеийн хуульчид. Падуаны Марсилийн төр, хуулийн тухай сургаал. XYI зууны Баруун Европын улс төрийн сургаал. Төр, улс төрийн талаарх Н.Макиавеллийн сургаал. Реформацийн үеийн улс төрийн үзэл. Ж.Боденийн улс төрийн сургаал. Эртний социализмын улс төрийн үзэл санаа. Т.Мор, Т.Кампанеллийн бүтээл дэх төр, эрхийн асуудал.