МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Базарпүрэв, Ш.Эвсанаа
"Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс: Глобал хандлага" Политологи, vol. 23, no. 2227-6904, pp. 8, 2025-5-23

https://journal.num.edu.mn/ps/about

Хураангуй

Үндэсний аюулгүй байдлын асуудал нь сүүлийн жилүүдэд глобал сорилтууд, технологийн дэвшил, нийгмийн хүлээлтүүд зэрэг шинэ хандлагуудаас үүдэлтэй судлагдаж байна. Аюулгүй байдлын стратегиуд нь өнөө цагийн өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийг даван туулах, зохицон ажиллах шаардлагатай байдлаар тодорхойлогддог. 2023 оны глобал энх тайвны индексийн үзүүлэлтээс харахад үймээн самуун нь дэлхийн эдийн засагт учруулсан нөлөө нь $17.5 их наяд хүрсэн нь улс орнууд аливаа мөргөлдөөнөөс сэргийлэх, тогтвортой байдлыг хангах шаардлага маш чухал байгааг илтгэдэг. Улс төрийн хувьд 2023 онд зэвсэгт мөргөлдөөн глобал хүрээнд 561 хүрсэн нь хүйтэн дайнаас хойших хамгийн өндөр түвшин бөгөөд глобал энхтайван болон аюулгүй байдал нь өсөн нэмэгдэж буй сорилтуудтай тулгарч байгааг онцолж байна.

Зохиогч(ид): С.Базарпүрэв, E.Sh
""ГЕОПОЛИТИКИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЙЛ ЯВЦ: ТӨВ БҮС НУТГИЙН ОНОЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ"", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол, 2024-5-24, vol. 1, pp. 110

Хураангуй

Өнөө цагийн глобал геополитикийн төвөгтэй нөхцөл байдалтай тулгарч буй дэлхий дээр Хэлфорд Макиндерийн (Halford J.Mackinder) Төв бүс нутгийн онолын /Heartland Theory/ үзэл баримтлал томоохон сорилттой тулгарч байна. Энэхүү судалгаагаар тус үзэл баримтлал нь өөрчлөгдөн буй дэлхийтэй хэрхэн нийцэж байгаа тухайд шинжилгээ хийсэн болно. Төв бүс нутгийн онол нь Евроазийн томоохон газар нутаг нь тухайн улсад эрх мэдлийг өгөх боломжтой гэж үздэг. Түүнчлэн судалгаагаар дэвшүүлж буй гол санаа нь өнгөрсөн цаг хугацааны турш ялгаатай олон улс орнууд эрх мэдлийн төлөөх тэмцэл хэрхэн эхэлсэн талаар авч үзнэ. Гэвч одоо цагт дэлхийн геополитикийн талбар технологийн хувьсал, эдийн засгийн тусгаар тогтнол болон шинэ хүчирхэг тоглогчид төрөн гарч буйтай холбоотой өөрчлөгдөж байна. Эдгээр өөрчлөлтийн сорилтууд нь Төв бүс нутгийн онолын хэрэгжилтийг эргэн харах шаардлагатай болохыг харуулж байна.

Зохиогч(ид): С.Базарпүрэв
"Монгол дахь парламентын хяналтын асуудал" Политологи, vol. 21, no. 579, pp. 154-164, 2023-3-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Хууль тогтоох эрх мэдэл, түүний нэг чухал бүрдэл хэсэг нь парламентын хяналтын асуудал байдаг бөгөөд түүнийг хэрэгжүүлж буй байдал нь тухайн улсынхаа засаглалын хэлбэр, эдийн засаг, ардчиллын түвшнин зэргээс хамаарч янз бүрийн арга хэлбэртэй хэрэгжиж байна.

Зохиогч(ид): С.Базарпүрэв, О.Мөнхжаргал
"Диктатурын мөн чанарын асуудалд" Политологи, vol. 19, pp. 6-15, 2021-5-1

http://dep.num.edu.mn/uts/

Хураангуй

Хууль ёсны дэг журамт цайз хэрэм нурж, гинжит хүлээс тайлагдсан тэр газар, тэр цагт анархи үүсэн хүн зэрлэг, аймшигтай амьтан болох үнэн дүр төрх, мөн чанар ил гардаг хэмээн XIX зууны иррационал философич Артур Шопенгауэр онож хэлсэн байдаг. Хүмүүний хэрцгий занг даран номхруулах шаардлагаас үүдэн дэглэмийн систем бүтээх хэрэгцээ гардаг гэдгийг тэрээр ингэж онцлон тэмдэглэсэн. Автократ, хаант, бүгд найрамдах, ардчилсан, диктатурт зэрэг удирдлагын хэлбэр дэлхийн улс оронд тогтсон. Диктатурт тулгуурласан удирдлага эрт үеэс л улс төрийн амьдралд хэрэгжиж байсан, өнөөдөр ч диктатурт дэг журам давамгайлсан засаглал дэлхийн зарим нэгэн улс оронд ноёрхсоор байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар