Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр БНСУ-ын нийгэм, соёлын талаар ерөнхий ойлголтоос гадна нийтийн тээвэр, олон нийтийн газар биеэ авч явах зэрэг өдөр тутмын ахуй амьдралд хэрэгтэй мэдлэгээс эхлээд засаг захиргааны нэгж, боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, эмэгтэйчүүд хүүхдийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, гадаад иргэний эрхзүйн асуудал зэрэг өнөөгийн Өмнөд Солонгосын нийгмийн хэв журам, тогтолцооны талаар суурь мэдлэгийг олгоно.
Орчин үеийн Солонгосын нийгмийн тогтолцоо, аж амьдрал, соёл урлагийн талаар ерөнхий мэдлэгтэй болно. Солонгос судлалаар нарийн мэргэших үндсийг тавьж, БНСУ-д ажиллаж, суралцах бэлтгэлийг хангана.
БНСУ-ын нийгэм, улс төрийн тогтолцоо, улс төрийн намууд ба сонгууль, нийгмийн тулгамдсан асуудал, орчин үеийн амьдралын хэв маяг, соёл, нийгмийн талаарх залуусын ойлголт, өнөөгийн боловсролын тогтолцоо, эрүүл мэнд халамжийн бодлого, хүрээлэн буй орчны асуудлаарх Солонгосын өдөр тутмын төв хэвлүүдэд гарсан нийтлэл, өгүүлэлүүд болон сүүлийн үед хийгдсэн нийгмийн шинжлэх ухааны судалгааны ажлуудыг солонгосоос монгол хэл рүү орчуулна. Дээрхтэй төстэй агуулга сэдвүүдээр бичигдсэн Монголын өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, судалгааны ажлуудаас түүвэрлэн монголоос солонгос хэл рүү орчуулга хийх зэргээр монголоос солонгос, солонгосоос монгол хэл рүү орчуулах орчуулгын онол, дадлыг эзэмшүүлнэ.
Солонгосын өдөр тутмын хэвлэл, төв телевизийн мэдээллийн хөтөлбөрийн цахим хуудсанд тавигдсан шинэ нийтлэлүүдээр дамжуулан БНСУ-ын нийгэм, улс төрийн тогтолцоо, нийгмийн тулгамдсан асуудал, орчин үеийн амьдралын хэв маяг, соёл, нийгмийн талаарх залуусын ойлголт зэрэгтэй танилцахын зэрэгцээ холбогдох нийгэм улс төрийн үг хэллэг, хэрэглээ, найруулга зэргийг сурч эзэмшинэ. Нийгэм улс төрийн сэдвээр бичигдсэн нийтлэл, өгүүлэл, судалгааны ажлууд зэргийг монгол, солонгос хэл рүү орчуулах чадварыг эзэмшинэ.