МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"БНСУ-ын соёлын түүхийн үечлэлийн асуудалд", Ази Судлал Олон улсын хурал, 2023-5-5, vol. Vol. IX(2023), pp. 224-237

Хураангуй

Энэхүү өгүүлэлд БНСУ-ын соёлын түүх судлалыг Японы колоничлолын үеийнх, чөлөөлөлтөөс хойшхи үеийнх хэмээн хоёр хуваагаад голлох судлаачдын соёлын түүхийн үечлэлийн талаархи бүтээлийг танилцуулав. Чөлөөлөлтөөс өмнөх үеийн соёлын түүх судлалын гол төлөөлөгч нь Анъ хваг бөгөөд чөлөөлөлтөөс хойшхи үеийн голлох судлаачид гэвэл Сонъ Жинъ тхай, И Ги байг, Ханъ Ү гынъ, Пйөнъ Тхай сөб, Ханъ Йөн ү нар болно. Анъ хвагийн соёлын түүхийн судлагааг чөлөөлөлтийн дараахь үеийн эрдэмтэд уламжлан хөгжүүлж чадаагүй ажээ. Гэхдээ л түүний судлагаа хожмын судлаачдын бүтээлд ямар нэг байдлаар нөлөөлсөн төдийгүй Солонгосын түүхийн судлагааг хөгжүүлэх үүд хаалгыг нээж өгчээ. Сонъ Жинъ тхайг эс тооцвол дээр дурдсан судлаачид нь бүгд солонгос үндэстэн өөрийн дотоод эрч хүчээрээ хөгжсөн, хөгжил дэвшлийн түүх хэмээх байр сууринаас Солонгосын түүхийг харж судласан байна. Сонъ Жинъ тхайн судлагаанд түүхийг үзэх энэхүү үзэл дутагддаг боловч Солонгосын түүхийн судлагааг зөв чиг гольдролд нь оруулахад багагүй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлдэг.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Ирйөн уу? Иль ноён уу?" Орчуулгазүй, vol. 11, pp. хэвлэгдээгүй, 2023-5-1

https://www.num.edu

Хураангуй

Энэ удаад бид уг номын арван хоёрдугаар өгүүлэл болох Нам Гёнтэ зохиолчийн “Солонгос түүх - Түүхийн нууцлагдмал код, Түүхийг эрэгцүүлэхүй” хэмээх өгүүлэлийн орчуулгын талаар авч үзье. Уг өгүүлэл нь солонгосчуудын түүхийг үзэх үзэл, эх орныхоо түүхэнд хандах хандлага зэргийг ойлгоход тус болох чухал агуулгатай учраас анхаарал татахуйц, монгол уншигчидад хэрэгтэй, ач холбогдолтой өгүүлэл байв. Гэвч эхнээсээ л ойлгомж муутай байлаа. Уг өгүүллийн “Үндэстэн угсаатан гэж ангилахын алдаа” хэмээх дэд хэсгийн амин сүнс, гол ухагдахуун гэж хэлж болох 사대주의 гэдэг үгийг Хятадын үзэл суртал (222-р нүүр), хувиа бодсон үзэл санаа (223-р нүүр), бялдуучилсан (224-р нүүр) хэмээн гурван янзаар ташаа оноожээ. Гэтэл энэ нь илүү хүчирхэг улс, хүчирхэг хүчинг аялдан дагалдах үзлийг хэлнэ. Тэгэхээр бялангачлах үзэл хэмээн оноож болох юм. Хорьдугаар зууны эхээр хэт үндсэрхэг үзэлтнүүд хүчирхэг, том улсад долдойдох эрх баригчдыг шүүмжлэх болсноор энэ ухагдахууны салаа утга үүсчээ.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Солонгос хайр сэтгэл", 2022-5-30
Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Корйөгийн Чхүннйөл вангийн хатан Хутлугкелмиш гүнжийн өргөмжит цол" Солонгос судлал, vol. Vol. VIII (2022), pp. 120-128, 2022-5-25

солонгос судлал

Хураангуй

Resume King Chungnyeol installed his wife, Queen Jeguk who is a daughter of Kubilai Khan, as ‘princess Wonseong’ rather than the Queen. He did that because he wanted to be officially confirmed as the king and a son-in-law of the Emperor from Yuan and Goryeo. Moreover, Queen Jeguk did not have any kind of eulogistic titles from the court of Yuan until she got married. It is understandable that the fact that his wife was called by her own name, ‘OutlughKelmish’ without any kind of eulogistic titles made King Chungnyeol accustomed to the eulogistic titles consider that his wife did not have any official eulogistic title from Yuan Dynasty. Therefore, he had to install his wife as ‘Princess’ of Yuan rather than the Queen of Goryeo on behalf of him and his wife. In addition to this, he announced that his wife is the rightful Princess of Yuan by presenting Tangmokeup to her.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"БНСУ-ын их дээд сургуулиудын орчуулгазүйн магистр, докторын хөтөлбөрийн тухай", Орчуулга заах аргазүйн асуудал, 2022-1-6, vol. Vol. VIII (2022), pp. 120-128

Хураангуй

БНСУ-ын Йөнсэ, Корйө, Ихва эмэгтэйчүүдийн Их сургуулийн жишээн дээр

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Чосөнъ-ий хэвлэл - Мэдлэгийн үйлдвэрлэлийг монопольчилсон нь", 2021-9-1
Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Модон бар уу? Төмөр бар уу? ", , 2021-3-12, vol. 03, pp. 00-00

Хураангуй

요약 지난 20여년 동안 몽골에서 한국 문학작품 번역이 매우 활발하게 이루어졌지만, 번역에 대한 비평은 거의 찾아볼 수 없습니다. 하지만 번역에 대한 심도 있는 비평이 이루어져야 번역의 수준이 향상될 수 있습니다. 저는 이번에 한국의 문학번역원 지원으로 출간된 ‘한국학의 즐거움’의 몽골어 번역본을 읽어 보았습니다. 번역본은 전반적으로 몽골어 번역이 매끄럽지 못해서 원저자의 의도를 제대로 살리지 못한 부분이 상당히 여러 군데 보였습니다. 번역이 매끄럽지 못하다는 것은 정확한 어휘 대역이 이루어지지 않았고, 번역문 몽골어의 문체가 일반 몽골인 독자들에게 생경하거나 부자연스럽다는 것입니다. 각 분야에서 왕성하게 활동 중인 필자 22명의 원고를 몽골어로 좀 더 정확하고 매끄럽게 번역했더라면 몽골독자들이 ‘한국적인 것’을 좀 더 깊이 이해하는 계기가 되었을 것이라는 아쉬움이 남습니다.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Модон бар уу? Төмөр бар уу?" Орчуулгазүй, vol. 2021№09(559), pp. 130-134, 2021-3-1

орчуулгазүй

Хураангуй

Орчуулгын ажлын үе шатыг орчуулга хийх гэж буй хүн сайтар мэдэх шаардлагатай. Чимхлүүр, нягт нямбай ажиллагаа шаарддаг энэ ажлын тодорхой үе шатыг гүйцэтгэлгүй, бэх нь хатаагүй шахам анхны нооргоо хэвлэлийн газар руу барьж гүйдэг байж болохгүй. Солонгос хэлнээс орчуулахад солонгос бичгийн хэлний мэдлэг, Солонгосын соёл, түүхийн мэдлэг, монгол хэлээрээ найруулан бичих чадвар, үгийн баялаг сайтай байх нь тун чухал. Үг ташаа оноосон зүйл цөөнгүй тул нэг бүрчлэн тоочсонгүй. Нэг үгийг хэдэн янзаар оноох нь уншигчийг төөрүүлж орхино.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Монгол хэлээр орчуулсан нэгэн зохиолын тухай" Орчуулгазүй, vol. 2020, №08, 529, pp. 2208-232, 2020-8-8

https://domain.com/

Хураангуй

요약 지난 20여년 동안 몽골에서 한국 문학작품 번역이 매우 활발하게 이루어졌지만, 번역에 대한 비평은 거의 찾아볼 수 없습니다. 하지만 번역에 대한 심도 있는 비평이 이루어져야 번역의 수준이 향상될 수 있습니다. 저는 이번에 한국의 문학번역원 지원으로 출간된 ‘한국학의 즐거움’의 몽골어 번역본을 읽어 보았습니다. 번역본은 전반적으로 몽골어 번역이 매끄럽지 못해서 원저자의 의도를 제대로 살리지 못한 부분이 상당히 여러 군데 보였습니다. 번역이 매끄럽지 못하다는 것은 정확한 어휘 대역이 이루어지지 않았고, 번역문 몽골어의 문체가 일반 몽골인 독자들에게 생경하거나 부자연스럽다는 것입니다. 각 분야에서 왕성하게 활동 중인 필자 22명의 원고를 몽골어로 좀 더 정확하고 매끄럽게 번역했더라면 몽골독자들이 ‘한국적인 것’을 좀 더 깊이 이해하는 계기가 되었을 것이라는 아쉬움이 남습니다.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"“Солонгос түмнийг тольдохуй, Солонгос хайр сэтгэл”: Ц.Баярмаагийн орчуулгад хийсэн шүүмж ", "Орчуулгын онол, туршлага" сэдэвт Орчуулгазүйн ЭШ-ний Наймдугаар цахим бага хурал, 2020-4-10, vol. 1, pp. 15-20

Хураангуй

Орчуулагчийн солонгос бичгийн хэлний чадвар шаардлага хангах түвшинд хүрээгүйн дээр монгол хэлээрээ найруулан бичих чадвар сул, үгийн баялаг муу байна. Үг буруу сонгосон, оноосон алдаа олон тул нэг бүрчлэн тоочсонгүй. Оноосон нэрийг монгол кирилл үсгээр галиглахдаа ямар галигийн журам ашигласан нь тодорхойгүй. Солонгос хэлний оноосон нэрийг монгол хэлээр галиглах журам байдаг ч улсын хэмжээнд нэг мөр мөрдөхөөр батлаагүй байгаа тул түр орхив. Орчуулагч хүнд орон судлаач байх хэрэг их гарна. Орчуулах гэж буй зүйлийнхээ талаар мэдлэг хомс, утга учрыг нь олоогүй бол орчуулах талаар бодох ч хэрэггүй. Орчуулагч хүн бүгдийг мэдэж чадахгүй ч зөв орчуулахын тулд эрэл хайгуул, судалгаа хийх хэрэг байнга гарна. Толь бичгээс өөр багажгүй ахмад үеийн орчуулагч нартай харьцуулахад интернэтийн эриний залууст эрэл хайгуул хийх нь хялбар ажил болсныг сануулах юун. Сүүлийн хорь гаруй жилд солонгос судлаач олширч, Солонгосын уран зохиолын 400 гаруй бүтээлийг монгол хэлээр орчуулсан ч орчуулгын шүүмж бараг гарсангүй. Энэ нь орчуулгын чанар чансаанд нөлөөлж байгаа тул солонгос-монгол орчуулгын цаашдын үйлсэд санаа аваасай хэмээн хэдэн үг нэмэрлэв.

Зохиогч(ид): Г.Эрдэнэчимэг
"Алтан ургийн гүнж Солонгост ", 2019-12-30




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар