МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR703
Багц цаг: 2

Товч агуулга

Орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлага, нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдсан асуудлууд, даяарчлал, мэдээллийн нийгмийн талаарх гол үзэл баримтлал, шинэ сэтгүүл зүй, телевизжилт, он-лайн сэтгүүл зүй, мэдээллийн засаглал, цахим засаглал, мэдээллийн нэгдэлжилт, техносэтгүүл зүй, тоон сэтгүүлзүйн тухай судлах болно.

Зорилго

Энэ хичээлээр магистрантад орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, шинэ үзэгдэл, нөлөөлж буй хүчин зүйлс, жишиг жишээг онол судалгааны төвшинд хэрэглэх мэдлэгтэй болно Сэтгүүл зүйн чиглэлээр судалгаа хийх, сонгож авсан сэдвийнхээ хүрээнд орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлага, үзэл баримтлал, жишээг ашиглах, мэдлэг чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR214
Багц цаг: 3

Товч агуулга

Олон нийтийн харилцааны үндсэн ойлголт, хэлбэр, үр нөлөө, түүний хүчин зүйлс, сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн харилцааны онцлог, олон нийтийн мөн чанар, хэлбэр, төлөвшлийн болон сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, хүн нийгмийн харилцааны онцлог, даяарчлалын эриний олон нийтийн харилцааны хөгжил төлөвшил, Д.Маккуейл, Х.Лассуел, М.Маклюэн, Э.Ноел Ноеман, Ф.Лазарсфельд, У.Шрамм нарын үзэл онол

Зорилго

Энэхүү хичээлээр олон нийтийн харилцааны үндсэн онол, мэдлэг болон голлох эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, практик үйл ажиллагаа болон хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл, ойлголттой болно. Мөн суралцагчдад олон нийтийн харилцааны мэдлэг олгож, түүнийгээ ажил мэргэжил, судалгаа шинжилгээндээ бүтээлчээр ашигладаг болгоно. Мөн олон нийт болон хүн хоорондын харилцааны өнгөрсөн болон өнөө үеийн үйл явдал, үзэгдэл, мэдээллийн хэоэгслийн үүсэл хөгжил төлөвшлийг нийгэм, цаг үеийн байдалтай нь холбон ойлгож, хүний болон нийгмийн сэтгэлзүй, амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн төлөвшилд гүйцэтгэсэн нөлөө, мөн чанарыг тодорхойлж, хүн-харилцаа-олон нийт гэсэн гурвалсан цогц ойлголтыг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн үзэл бодлоо төлөвшүүлэх, судалгаа шинжилгээний ажлын эх үндэс болгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR610
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус
Индекс: METH601
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Бтт
Индекс: SPRT103
Багц цаг: 3

Товч агуулга

Сагсан бөмбөгийн спортын үүсэл хөгжил, үндсэн зогсолт, шилжилт, залалт, дамжуулалт, шидэлтийн үндсэн техникүүд, хамгаалалт, довтолгооны хувилбарууд, сагсан бөмбөгийн тэмцээний дүрэм, шүүгчийн заалтууд, хэрэглэл материал, тоног төхөөрөмжийн хэмжээ стандартын талаарх мэдлэгтэй, сагсан бөмбөгөөр насан туршдаа хичээллэх, тэмцээнд оролцох чадвартай болно. Биеийн ерөнхий болон тусгай дасгалуудыг зөв гүйцэтгэх, үндсэн техник, элементүүдийг эзэмших чадвартай болно.

Зорилго

Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн бус чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан ерөнхий суурь хичээл тул дараах ерөнхий чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Судалж буй оюутныг бие даан сагсан бөмбөгөөр хичээллэж насан туршдаа өөрийгөө хөгжүүлэх мэдлэг чадвартай, ачаалал даахуйц чийрэг бие бялдартай, эрүүл амьдралын хэвшилтэй мэргэжилтэн бие хүн болгон төлөвшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар