МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Болд-Эрдэнэ
"“ЗАРИГ.МН”-ИЙ ЗАРИМДАГЛАЛ" Сэтгүүл зүй, vol. 24, no. 24, pp. 159-165, 2023-12-1

https://journal.num.edu.mn/journalism

Хураангуй

Энэхүү үйлдлээрээ сэтгүүлч Н.Өнөрцэцэг маргаанд ямар ч аргаар зөвхөн зөвдөж үлдэх, хуурамч ялалтад хүрэх гэж буй нь нотлогдоно. Үүнийг эртний Грекийн их сэтгэгч Аристотель “Уран илтгэхүйн ухаан” бүтээлдээ эрисч хэмээн шүүмжлээд “энэ оюун дүгнэлт бол тухайн (зүйлийг) судлах аргад нийцдэггүй атлаа (зохих) ур чадварын нь хэв ёсоор хийгдсэн мэт санагдуулдаг паралогизм (логикийн алдаа) юм гэжээ. Аристотель “...эристика нь маргаанд шударга бус арга хэрэгсэл хийж буй тэмцэл юм... зөвхөн ялахын төлөө хэл амаа билүүдэн маргалдагсад бол эрисчүүд юм, харин ашиг хөөж алдарших хэмээн дээрх маягаар аяглагчид нь софичууд (софист) юм гэсэн нь бий. Үнэхээр ч Н.Өнөрцэцэгийн аливаа асуулт, маргаан нь эрист төдийгүй цаад мөн чанар, зорилго софич хуурамч, мэргэн үгээр олз ашиг нэр хүнд хөөж буйн жишээ билээ

Зохиогч(ид): Б.Болд-Эрдэнэ
"Г.В.Ф ГЕГЕЛИЙН “ЛОГИКИЙН ШИНЖЛЭХ УХААН”-Ы ҮҮДНЭЭС СЭТГҮҮЛ ЗҮЙГ ТОДОРХОЙЛОХУЙ" Сэтгүүл зүй, vol. 24, no. 24, pp. 21-31, 2023-12-1

https://journal.num.edu.mn/journalism

Хураангуй

Энэхүү өгүүлэл нь Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” гол категори болох ахуй (мэдээлэл), ахуй бус (үр нөлөө), бэлэн ахуй (мэдээ), ондооны хүрээнд сэтгүүл зүйн логикийн зарим үндсэн ойлголтыг тодорхойлох зорилгоор бичигдсэн болно

Зохиогч(ид): Д.Идэржаргал, Б.Болд-Эрдэнэ
"THE ANALYSIS OF MONGOLIAN EDITORIAL PRACTICES ON ADDRESSING JOURNALISM ETHICS ISSUES" Annali d'Italia scientific journal, vol. 31, no. 2022, pp. 100-108, 2023-5-21

10.5281/zenodo.6579578

Хураангуй

Abstract In this paper, the authors emphasize the importance of the role of the media in improving the self-regulation of Mongolian journalism ethics. The criterion for assessing the quality of the editorial-level code were developed based on the role of the editorial-level code of ethics, the strengths and weaknesses of the editorial code, and the factors to be considered in its development. Within the framework of that criterion, an analysis of the editorial code of ethics of the Mongolian media was conducted. Furthermore, a survey of journalists also highlighted the focus on journalism ethics at the editorial level. As we hypothesized, our research shows that the Mongolian media outlets does not pay enough attention to ethical issues at the editorial level. Keywords: journalism ethics, self-regulation, criterion for editorial-level codes, role of the professional code of ethics, editorial level codes.

Зохиогч(ид): Б.Болд-Эрдэнэ
"Социализмийн үед шашны эсрэг үзэл санааг монголын тогтмол хэвлэлд тусгаж байсан нь" Сэтгүүл зүй, vol. 23, no. 23( 581), pp. 111-123, 2022-12-20

https://dep.num.edu.mn/szonh/

Хураангуй

Монгол орноо 1921 онд Ардын намын хувьсгалчид Зөвлөлт Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр манай нутагт дүрвэн орж ирсэн Барон Унгерн Штейнберг тэргүүтэй цагаантны хүчийг цохин, Нийслэл Хүрээг чөлөөлснөөр коммунист дэглэм тогтох нөхцөл орчин бүрэлдсэн юм. Тухайн үед Монгол орон 100 гаруй мянган лам хуврагтай, 600 орчим том хүрээ хийд, 1000 гаруй шашны хурлын жижиг дуган , 100 гаруй хутагт хувилгаадтай, тэднээс тамгатай 13 хутагт нь эзэмшилдээ 70 мянган толгой мал, 30 гаруй мянган ам бүл бүхий 7000 орчим өрхийг шавь болгон эрхшээж байжээ.

Зохиогч(ид): Б.Болд-Эрдэнэ
"Монголын олон улсын сэтгүүлзүйд хөрш орнуудын талаар тусгаж байгаа нь", Mongolian Language and Culture in Contact, Чех улс, 2022-10-26, vol. 26-29 october 2022 Charles University, Prague, pp. 63-78

Хураангуй

Манай судалгаагаар бидний мөнхийн хөрш хоёр орон болох Орос, Хятад улсын хөгжил, эдийн засгийн өсөлт болон хамтын түншлэлийн талаархи монголын олон нийтийн санаа бодол эерэг (68.7-90.8 хувь) дүнтэй гарсан нь мэдээллийн хэрэгслийн үр нөлөө төдийгүй цаашид хадгалагдах харилцааны суурь орчин болно. Мэдээж олон нийтийн санаа бодол нь мэдээллийн хэрэгслийн нөлөөллөөс гадна бодит амьдрал, үйл явдал үзэгдэлд тулгуурладаг, тухайн цаг үе, нөхцөл орчноо дагаж өөрчлөгддөг, нийгмийн тулгамдаж буй асуудлуудын эрэмбэ дарааллаар тодорхойлогддог зэрэг мөн чанарын үүднээс үзвэл дээр тэмдэглэсэн эерэг дүр байдал онцгой ач холбогдолтой хүчин зүйл болно. Өөрөөр хэлбэл эдийн засаг, санхүү бизнесийн хамтын ажиллагааны талаархи мэдээллийн эрэлт хэрэгцээ, нөлөө өндөр байх харилцааны орон зай бодитой оршиж байна гэсэн үг. Гэхдээ ОХУ-ын хувьд харилцан итгэлцлийн эерэг хандлагатай бол БНХАУ-ын тухайд эдийн засгийн хөгжил, бизнес арилжааны тухай мэдээлэл илүү нөлөө бүхий байгааг онцлох хэрэгтэй.

Зохиогч(ид): Б.Болд-Эрдэнэ
"Социализмын үед шашны эсрэг үзэл санааг Монголын тогтмол хэвлэлд тусгаж байсан нь", Aspects of Mongolian Buddhism: Tradition and Innovation, Унгар улс, 2022-10-21, vol. 4th international conference at Eötvös Loránd University in Budapest., pp. 63-78

Хураангуй

Монгол орноо 1921 онд Ардын намын хувьсгалчид Зөвлөлт Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр манай нутагт дүрвэн орж ирсэн Барон Унгерн Штейнберг тэргүүтэй цагаантны хүчийг цохин, Нийслэл Хүрээг чөлөөлснөөр коммунист дэглэм тогтох нөхцөл орчин бүрэлдсэн юм. Тухайн үед Монгол орон 100 гаруй мянган лам хуврагтай, 600 орчим том хүрээ хийд, 1000 гаруй шашны хурлын жижиг дуган , 100 гаруй хутагт хувилгаадтай, тэднээс тамгатай 13 хутагт нь эзэмшилдээ 70 мянган толгой мал, 30 гаруй мянган ам бүл бүхий 7000 орчим өрхийг шавь болгон эрхшээж байжээ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар