МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: TOBI403
Багц цаг: 3

Товч агуулга

Эко-аялал жуулчлалын үндсэн ойлголт, түүний төрөл хэлбэрүүд, эрэлт нийлүүлэлт, удирдан зохион байгуулах онцлог шинж, хүн-байгаль-нийгэм эдийн соёлын хоорондын харилцан хамааралд ялгавартайгаар хөгжүүлэх боломж зэргийг бодит туршилт, дадлагатай хослуулан судална.

Зорилго

Эко-аялал жуулчлалын талаархи онолын цэгцтэй мэдлэгтэй болохын зэрэгцээ голлох зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлан, онолын мэдлэгээ бодит амьдралд туршин, эко-аялал жуулчлалыг удирдан зохион явуулах арга техник, технологид суралцна. Эко-аялал жуулчлалын голлох төрлүүдийг бодит нөхцөлд туршина.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: TOUR402
Багц цаг: 3

Товч агуулга

Аяллын хөтөч тайлбарлагчийн үндсэн ойлголт, тэдгээрийн төрөл хэлбэрүүд, эрх үүрэг, хөтөч тайлбарлагчийн ажлын технологи, төрөлжсөн, тусгай сонирхлын аяллын онцлогууд, бүлэг ба ганцаарчилсан жуулчид, хөтчийн зан төлөв, сэтгэл зүйн онцлог, харилцааны соёл, тайлбарлан таниулах аргууд, хөтчийн ёс зүй хэм хэмжээ, анхны тусламж, аюулгүй ажиллагааны зарчмуудыг судална.

Зорилго

Олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний стандартын хүрээнд үйлчлэх аяллын хөтөч тайлбарлагчийн мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшиж, ганцаарчилсан ба бүлэг жуулчдын аяллыг удирдах, зохион байгуулах, аяллын нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, шийдвэр гаргах, ерөнхий болон тусгай сонирхолын аяллыг удирдах зохион байгуулах болон харилцааны бусад аргазүйг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: TOUR302
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал жуулчлалын зуучлалын байгууллагын үүрэг оролцоо, тэдгээрийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны онцлог. Тур агент болон тур операторын дотоод зохион байгуулалт, аялал жуулчлалын бусад байгууллагуудтай холбогдох хамтын ажиллагаа, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга замыг судлана. Түүнчлэн аялал жуулчлалын байгуулллагын менежмент: байгууллагын эрхэм зорилго, зорилт, ур чадвар, өрсөлдөх давуу тал, гадаад, дотоод орчны орчны тухай түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судална.

Зорилго

Аялал жуулчлалын зуучлалын байгуулллагын үйл ажиллаагааны онцлог, бүтэц, үйлдвэрлэлийн технологийг удирдан зохион байгуулах онол аргазүйг сурч мэдсэнээр өөрийн орны онцлог нөхцөлд тохируулан тур агент, тур операторыг үр ашигтай удирдах, аялал жуулчлалын байгууллагын дотоод ба гадаад өсөлт, стратегийн менежментийн тухай үндсэн ойлголтыг өгөх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: TOUR202
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын аялал жуулчлалын түүхэн хөгжил түүний онцлог, уламжлал, түүний төрлүүд, Монгол орны байгалийн болон нийгэм-соёлын нөөцүүд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох талаар судална. Мөн Монголын аялал жуулчлалын төрийн болон олон нийтийн байгууллагуудын бодлого, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа хоорондын хамаарал болон аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн бодлогын талаар судална.

Зорилго

Монголын аялал жуулчлалын нөхцөл нөөц, тэдгээрийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах, улмаар Монголын аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудын талаар үндсэн ойлголттой болж, Монголын аялал жуулчлалын байгууллагуудын хоорондын уялдаа, аялал жуулчлалын бүсүүдийн талаар ойлголттой болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: GEOC209
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: TOUR205
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: TOUR200
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үндсэн ойлголт, түүний төрөл хэлбэрүүд хөгжиж, ирсэн түүхэн онцлог, материаллаг бус үйлдвэрлэлийн онцлог шинж, хэрэглээ, хүн- байгаль-нийгэм-соёлын хоорондын харилцан хамаарал, хувьслын явц нь хувь хүний амралт, чөлөөт цаг аялал жуулчлалын эрэлтэнд хэрхэн нөлөөлж байгаа болон нийлүүлэлтийн зарчмуудыг судална.

Зорилго

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн онцлог, түүний эрэлт нийлүүлэлтийн систем, хөгжлийн чиг хандлага, орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн хүрээнд аялал жуулчлалын үйлдвэрлэлийг явуулах аргазүйг судална.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар