Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр хүний эрхэм чанар (human dignity), хүний эрхийн философи, онол, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмийн талаар ойлголттой болно. Түүнчлэн, хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдол, харьцуулалтад тулгуурлан нарийвчлан судлана. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Хүний эрх хичээлийг судласнаас оюутан дараах сэдвүүдээр мэдлэг эзэмшинэ: - Хүний эрхэм чанар ба хүний эрхийн ойлголт, философи, ангилал, түүх, ач холбогдол; - Хүний эрхийг хамгаалах механизм (Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийг хамгаалах олон улсын механизм) - Хувийн эрх (тэгш эрх ба амьд явах эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хувийн амьдрал ба хувийн нууц халдашгүй байх эрх, өмчлөх эрх ба нөхөх олговор авах эрх, зорчих, оршин суух газраа сонгох эрх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг); - Улс төрийн эрх (өргөдөл, гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгох, сонгогдох эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх зэрэг); - Эдийн засаг, нийгэм, соёлын эрх (амрах, зав чөлөөтэй байх эрх, нийгмийн хангамж эдлэх эрх, сурч боловсрох эрх зэрэг); - Бүлгийн эрх (бэлгийн цөөнх, дүрвэгсэд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд); Энэ хичээлийг судласнаар оюутан дараах чадварыг эзэмшинэ: - Хүний эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн болон олон улсын гэрээний заалтыг тайлбарлах, - Тодорхой тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэхэд анализ хийх (фактын болон хууль зүйн анализ хийх) - Үндсэн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх сурвалжыг тодорхойлох, судалгаа хийх - Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд гомдол гаргаж сурах - Зөрчигдсөн эрхээ үндэсний хэмжээнд хамгаалах бүх аргыг хэрэглэсний дараа олон улсын хэмжээнд хэрхэн хамгаалуулж, гомдол гаргаж сурах, - өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанар хүндлэх, хүний эрхийг хамгаалах хандлага, дадлыг төлөвшүүлэх.
Энэ хичээлийг судласнаар оюутан хүний эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах механизмтай танилцаж, өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанарыг хүндлэх хандлага, дадлыг төлөвшүүлж, тодорхой тохиолдолд хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг үндэслэлтэйгээр тодорхойлох чадварыг эзэмшинэ. Үүний үр дүнд оюутнууд хүний эрхийн утга учир, ач холбогдлыг танин мэдэж, хүний эрхийн мэдрэмжтэй иргэн болж төлөвшинө. Аливаа улсын иргэдийн олонх нь ардчилалын үнэт зүйл, түүний дотор хүний эрхийн чухлыг ойлгож, хамгаалдаг бол тухайн улсад ардчилал хөгждөг.
Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн ойлголт, хамрах хүрээ, үндсэн зарчим, үнэт цаасны тухай ойлголт, түүний төрөл, хэлбэр, ангилал, үнэт цаасны анхдагч ба хоёрдогч зах зээлийн тухай ойлголт, үнэт цаас гаргах үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчийн эрх үүрэг, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, хөрөнгий зах зээл дэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын талаар судална.
Даяарчлагдаж буй орчин үеийн эдийн засагт санхүүгийн зах зээл, түүний дотор хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг, байр суурь, эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдсээр байна. Бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хямд, урт хугацаат эх үүсвэрийг бий болгох боломжийг олгодог энэхүү зах зээлийн зарчим, дэг журмыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд тогтоох зайлшгүй шаардлагатай байдаг. Хувийн эрх зүйн чиглэлээр ажиллах мэргэжилтний хувьд хөрөнгийн зах зээлд үйлчлэх дүрэм журам, эрх зүйн зохицуулалтын талаар үндсэн мэдлэгтэй байх шаардлагатай. Үнэт цаасны зах зээлийн эрх зүй хичээлийг судалснаар оюутан үнэт цаасны зах зээлийн талаар онол, практикийн суурь мэдлэгтэй болж, тэдгээрийн эдийн засгийн ач холбогдлыг ойлгож, уг зах зээл дэх хууль зүйн фактын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх чадварыг эзэмших юм.
Компанийн эрх зүй хичээлээр компанийн ойлголт, төрөл хэлбэр, хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, компанийн гүйцэтгэх удирдлага тэдгээрийн бүрэн эрх, хувьцаа болон компанийн бусад үнэт цаасны эрх зүйн зохицуулалтыг судална.
Компанийн эрх зүйн хүрээн дэх хувьцаа шилжүүлэх, худалдан авах ажиллагаа болон хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах зэрэг компанийн эрх зүйн хүрээний асуудлыг шийдвэрлэх болон компаний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, компанийн эрх зүйн талаархи олон талт ойлголт, үзэл онол хандлагыг харьцуулан судалж зөв хандлага төлөвшүүлэхэд оршино. .
Хүний нийгмийн үүсэл хөгжлийн түүхэн үйл явцын салшгүй нэгэн үзэгдэл болох уламжилж ирсэн өв залгамжлал, түүний шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтын агуулга, хэлбэр болон өв залгамжлалын лэрх зүйн хэм хэмжээг практикт хэрэглэж эзэмшихэд оршино.
Өв залгамжлалын эрх зүйн онол, арга зүйн үндэс, өв залгамжлалын эрх зүйн харилцаа, түүний бүтэц /элемент/, субъект, объект, агуулга, өвлүүлөгчийн давуу эрх, өвлөх эрх үүсэх газар, цаг хугацаа, хууль ёсны ба гэрээслэлээр өвлөх, өв хүлээн авах журам, өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилах, хадгалах, хамгаалах, гадаад зарим улсын өв залгамжлалын хууль тогтоомжийг өөрийн улсын хуультай харьцуулан судлах болно.