Бидний тухай
Багш ажилтан
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Насжилт нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт өсөхийн хэрээр эмч, сувилагч зэрэг мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэж, COVID-19 цар тахал нь энэ салбарын хүний нөөцийн тогтвортой байдлын ач холбогдлыг илүү тод харуулсан. Улмаар олон улс оронд эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын нөхцөл, эрх зүйн хамгаалалт хангалтгүйгээс шалтгаалан мэргэжлээсээ татгалзах хандлага нэмэгдэж байна. Энэхүү илтгэлд Япон, Финланд, Герман зэрэг улсуудын эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг зохицуулсан тусгай хууль тогтоомжийг судалж, тэдгээрийн нийтлэг бүтэц, агуулгыг нэгтгэн дүгнэв. Үүнд мэргэжилтний эрх, үүрэг, нийгмийн баталгаа, мэргэжлийн хариуцлага, маргаан шийдвэрлэх механизм, хариуцлагын даатгал зэрэг үндсэн зохицуулалтууд багтаж байна. Судалгаанаас үзэхэд, эдгээр хууль тогтоомж нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын тогтвортой байдал, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг байна. Монгол Улс олон улсын энэхүү чиг хандлагыг судлан нутагшуулах нь эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих, салбарын эрх зүйн орчныг сайжруулах боломжтой юм.
СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЖ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ПРАКТИКИЙГ ТҮҮХЭН ТАЛААС НЬ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАВ.
Газар нь өмчийн эрх зүйн үндсэн объект болох бөгөөд өмчийн харилцаа нь газрын харилцааг дагаж хөгжсөн байдаг. Тиймээс газрын харилцааг хувийн эрх зүйн үүднээс судлах, энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг уян хатан болгоход анхаарах шаардлагатай байгааг илтгэв.
Abstract. In July, according to the Report of Internet Watch Foundation (IWF), 90% of 3512 AIG-CSAM images which are shared on dark web were realistic enough to be assessed under the same law as real CSAM. Also, AI pornography services are lowering existing technological barriers by allowing content to be generated quickly with simple inputs and disseminated around the world. This poses an unprecedented challenge to existing legal frameworks, which are designed to protect real children for each country. This paper examines the complex issues of freedom of speech, the applicability of criminal law principles to AIG-CSAM involving virtual children and cross-border jurisdictional challenges. Through a comparative analysis of the legal systems of the United States, Japan, Australia, and South Korea, we examine the how each country is addressing these issues and attempting to solve the gaps in regulation. Also, the paper emphasizes the need for a modern global regulatory approach that balances public policy and freedom of expression. As a result, we recommend the development of new legal frameworks for crimes related to AIG-CSAM involving virtual children in addition to existing laws, strengthening cross-border enforcement mechanisms, and the development of international standards
A metaverse consists of an interconnected, persistent 3D virtual environment that has many users integrating with the real world and with each other in order to create an ever-evolving virtual reality. In the metaverse, the perception of reality extends rooting on novelty technologies such as augmented reality and blockchain. According to the Pew Research Centre’s latest research, 54% of technology experts believe metaverse, as an actively developing technology, could reach its full potential by 2040 and the global metaverse market is estimated to reach $94.1 billion in 2023, with projections suggesting it could exceed $1 trillion by 2030. Conversely, with this new form of integration, comes significant privacy and data protection challenges such as cyberbullying, human dignity, digital fraud, money-laundering and others. One of them is “Account Takeover”, a type of digital fraud where the perpetrator gains unauthorized access to the user's account, resulting in stealth of personal information, fraudulent transactions or any other use of the account for hostile intentions. However, when such issues arise and disputes take place, the preliminary action would be defining jurisdiction. This article examines the existing privacy and data protection challenges and disputes emerging from the metaverse, with a specific emphasis on account takeover. By doing so, the article aims to detangle the jurisdictional issues regarding metaverse disputes and platform’s role in it.
Монгол Улсад гэрээг шилжүүлэх талаарх шууд заасан бичмэл зохицуулалт байхгүй. Гэхдээ, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу зарим төрлийн гэрээг шилжүүлэх практик манай улсад нэгэнт тогтжээ. Энэхүү өгүүлэлд, зарим төрлийн гэрээ шилжүүлэх онцлог болон гэрээг шилжүүлэхийг хязгаарлах асуудлыг судалж үзсэн. Түүний үндсэн дээр, одоогийн эрх зүйн зохицуулалтыг зохистой хэлбэрээр тайлбарлах замаар тухайн гэрээний статусыг хөрөнгө байдлаар үнэлж, түүний хөрвөх чадварыг хязгаарлаж үл болох талаар санал дэвшүүллээ.
Иргэний эрх зүйд үүргийг гэрээний болон хуульд заасан гэж 2 ангилдаг. Гэтэл гэрээ байгуулагдахаас өмнө талуудын хооронд онцгой үүрэг үүсч болох талаар Монгол Улсын Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заажээ. Тэдгээр нь ямар үүргүүд байх вэ, түүнчлэн ХБНГУ, Япон улсын эрдэмтэд тус үүргийн зөрчлийг аль төрлийн үүргийн зөрчилд хамааруулан үзэж буй талаар энэхүү өгүүлэлд авч үзлээ. Харьцуулсан байдлаар Монгол Улсын Иргэний эрх зүйн холбогдох заалтыг иш татсан боловч, тус өгүүллээр дамжуулан энэ төрлийн үүргийн ойлголт манай улсын эрх зүйн практик хэрэглээнд нэвтрээгүй байгааг анхаарах шаадлагатайг хэлэхийг зорьлоо. Онолын хувьд, гэрээний бэлтгэл үе шатад нийтлэг байдлаар мэдээлэл өгөх, гэрээний нөгөө талын эрх, эд хөрөнгийг хамгаалах, гэрээний тохиролцоог үргэлжлүүлэх гэсэн үүргүүд үүсэх бөгөөд тэдгээр нь Монгол Улсын бизнесийн харилцаанд ч талуудын гүйцэтгэвэл зохих шаардлагатай үүргүүд юм. Харин гэрээний бэлтгэл үе шатад үүсэх үүрэг нь гэрээний үүрэг үү эсхүл хуулиас үүдэх үүрэг үү гэсэн маргаан Монгол Улсын шүүхийн практикт өрнөөгүй байх боловч хэрхэн авч үзэх нь онолын болон практик хууль хэрэглээнд үүргийн хөөн хэлэлцэх хугацаа болон нотлох үүргийн хувиаарилалтад шийдвэрлэх ач холбогдолтой учир, судлаачид онолын хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах, түүнчлэн “үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заажээ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлээгүй бол мөн зүйлийн 318.4-т зааснаар “318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр байна” гэжээ. Шүүхийн практикт тус заалтыг үгчилж тайлбарласнаас гэрээний чөлөөт байдлын зарчим болон арилжааны эрх зүйн гэрээний тогтвортой байдлын зарчим алдагдахад хүрчээ. Тиймээс энэхүү заалтыг шууд үгээр нь тайлбарлах бус зорилго буюу онолын тогтсон үзэл хандлагад нийцүүлж тайлбарласнаар одоогийн практикт тулгараад буй үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний бүртгэлтэй холбогдох асуудлыг тойрч болох боломжтой талаар энэхүү өгүүллээр харуулахыг зорьлоо. Ингэхдээ, үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох өмчийн ба үүргийн хэлцлийн ялгаа болон бүртгэлийн мөн чанарт үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний бүртгэлийн тогтолцооны зорилго ач холбогдлыг эрэлхийлэв. Тийнхүү, одоогийн шүүхийн практик нь дээр дурдсан ач холбогдолтой авцалдахгүй байгаа талаар авч үзэн, тус асуудлыг хууль тайлбарлах аргаар шийдэх саналыг дэвшүүллээ.
2018 онд ХБНГУ-ын Дээд шүүхээс 15 настай талийгаач охиныхоо Фэйсбүүк хаягт нэвтрэх эрхийг залгамжилж авахыг хүссэн эцэг эхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр, Фэйсбүүк хаяг цаашлаад цахим хаягийн өв залгамжлалын асуудал судлаачдын анхааралд өртжээ. Өөрөөр хэлбэл, тухайн цахим хаягт холбогдох гэрээний эрх, үүрэг нас барагчийн өв залгамжлагчид өвлөгдөх эсэх асуудал юм. Энэ талаар одоогийн практикаас харвал, цахим хаягийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд гэрээний эрх, үүргийг шилжүүлэхийг хориглосон заалт тус эрхийн залгамжлалыг хүссэн өвлөгчдийн зорилгод хамгийн том саад болж байна. Түүнчлэн, цахим хаягийг бусдад шилжүүлэх нь захидал харилцааны нууцын эрхийг зөрчих эрсдэлтэй талаар ч үзэл хандлага бий. Эдгээрийг үл харгалзан, дээрх саадыг тойрч гарах онолын тайлбарыг ч зарим судлаачид дэвшүүлжээ. Энэхүү судалгаагаар цахим хаягт холбогдох гэрээний эрх өвлөгдөх эсэх асуудал, түүнд тулгарч буй саад болон тэдгээрийг даван гарах шийдлийг Фэйсбүүк хаягийн жишээн авч үзлээ.
Энэхүү судалгаагаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх замаар тус нэмэлт өөрчлөлтөөр хөндөж буй асуудалд анализ хийн, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийг хэрхэн ойлгож, тайлбарлах шаардлагатай талаар тодруулахыг зорьлоо. Ингэхдээ, нэн тэргүүнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг нэмэлт өөрчлөлтийн өмнөх болон дараах гэх цаг хугацааны ялгавартайгаар авч үзэн, түүний үзэл баримтлалд харьцуулалт хийлээ. Судалгаанд дурдагдаж буй Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгтэй холбоотой эрх зүйн судалгаа цөөнгүй боловч 2019 онд нэмэлт өөрчлөлт орсоны дараа, түүнийг өмнөх заалттай нь харьцуулсан судалгаа хараахан хийгдээгүй гэдэг талаараа шинэлэг юм. Харьцуулалтын үр дүнд, хэдийгээр нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэг нь илүү дэлгэрэнгүй агуулгыг тусгаснаараа ач холбогдолтой боловч, үндсэн үзэл баримтлалын агуулгын хувьд нэмэлт өөрчлөлтийн өмнөхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Түүний дараа нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг цогцолбор тус бүрээр нь ангилан, хөндөж буй асуудал болон хамрах салбар эрх зүйн зохицуулалтыг бүлэглэн авч судаллаа. Ингэхдээ, тус заалтад дурдагдсан нэр томъёог үг зүйн хүрээнд болон тухайн цогцолборыг бүхлээр нь буюу зорилго талаас нь тайлбарлахыг оролдлоо. Судалгааны үр дүнд, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт нь манай улсын газрын доорх баялгаа ашиглахдаа баримтлах үндсэн бодлогыг тусгасан гэж дүгнэлээ. Тодруулбал, уул уурхайн салбараас ашиг олж, түүний өгөөжийг иргэддээ баялгийн сангийн тусламжтай тэгш хүртээхийн зэрэгцээ байгаль орчны асуудал болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлийг бий болгосон талаар юм.
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох одоо байгаа эрх зүйн орчныг үнэлэх байдлаар асуудлыг тодорхойлж, шийдэл санал болгох зорилготой. Одоогоор манай улсын эрх зүйн тогтолцоонд уур амьсгалын өөрчлөлттэй эрх зүйн зохицуулалт гол төлөв экологийн эрх зүйн хууль тогтоомжуудад ерөнхий байдлаар тусгалаа олсон байх боловч, тэдгээр нь нэгдмэл тогтолцоотой бус, үнэлгээ хэрэгжилт хангалттай байгаа гэж хэлэх боломжгүй байна. Тиймээс Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох хууль тогтоомж, дүрэм, хөтөлбөр зэргийн хэрэгжилтийг үнэлж судлах, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний хувилбарыг тандан судаллаа. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд холбогдох бие даасан хууль байх нь илүү үр дүнтэй хувилбар гэж дүгнэлээ.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ LEGAL ENVIRONMENT ASSESSMENT FOR IMPLEMENTATION OF DOMESTIC LAW AND OTHER REGULATIONS OF NATIONAL ADAPTATION PLAN Болдбаатарын Гүнбилэг , Дамбын Ганхүрэл АГУУЛГА УДИРТГАЛ I. АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ II. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ III. АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУВИЛБАРЫГ ТОГТООЖ, ЭЕРЭГ БОЛОН СӨРӨГ ТАЛЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ IV. ТУХАЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН БОЛОН БУСАД УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА ХИЙХ V. ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ [Товч утга] Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох одоо байгаа эрх зүйн орчныг үнэлэх байдлаар асуудлыг тодорхойлж, сайжруулах зорилготой. Энэ хүрээнд Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох хууль тогтоомж, дүрэм, хөтөлбөр зэргийн хэрэгжилтийг үнэлж, судлах, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний хувилбарыг тандан судаллаа. [Түлхүүр үгс] Экологийн эрх зүй, Уур амьсгалын өөрчлөлтйн эрх зүй, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эрх зүй, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого B.GUNBILEG Doctor of Law (Ph.D.) Senior Lecturer of the Department of Public Law, School of Law, National University of Mongolia D.GANKHUREL Master of Law (LL.M.) Lecturer of the Department of Private Law, School of Law, National University of Mongolia
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй МУ-ын Иргэний хуульд сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн зохицуулалт бий. Гагцхүү, мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд энэ талаар тусгайлсан заасан байх ёстой гэсэн шалгуур тавьсан нь энэ төрлийн хохирол амссан этгээдийн үндсэн эрх сэргэхгүй байх нөхцөл бий болсон. Гэхдээ, шүүхээс хуулийг тайлбарлах, цаашлаад төсөөтэй хэрэглэх замаар сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хүлээн хангаж шийдвэрлэсэн тохиолдолд цөөн боловч бий. Нөгөөтэйгүүр, сэтгэл санаагаараа хохирсон нь үндэслэлтэй боловч, түүний нөхөн төлбөрийн тооцох аргачлал байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэх үндэслэлээр ч хангахгүй орхигдуулж буй шүүхийн практик жин дарна. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдвэрлэж буй шүүгч болон тухайн шүүхээс хамаараад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд асуудалд өөр өөр байр суурьтай хандаж байгаа бөгөөд үүнийг энэхүү судалгаагаар харуулах болно.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй МУ-ын Иргэний хуульд сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн зохицуулалт бий. Гагцхүү, мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд энэ талаар тусгайлсан заасан байх ёстой гэсэн шалгуур тавьсан нь энэ төрлийн хохирол амссан этгээдийн үндсэн эрх сэргэхгүй байх нөхцөл бий болсон. Гэхдээ, шүүхээс хуулийг тайлбарлах, цаашлаад төсөөтэй хэрэглэх замаар сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хүлээн хангаж шийдвэрлэсэн тохиолдол цөөн боловч бий. Нөгөөтэйгүүр, сэтгэл санаагаараа хохирсон нь үндэслэлтэй боловч, түүний нөхөн төлбөрийн тооцох аргачлал байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэх үндэслэлээр ч хангахгүй орхигдуулж буй шүүхийн практик жин дарна. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдвэрлэж буй шүүгч болон тухайн шүүхээс хамаараад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд асуудалд өөр өөр байр суурьтай хандаж байгаа бөгөөд үүнийг энэхүү судалгаагаар харуулах болно.