Бидний тухай
Багш ажилтан
Төслийн хүрээнд захиалагч талтай зөвшилцөж тохирсон давтамж хувиргуурын гаралтын чадал болон үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний тоо хэмжээн утгыг тохирох нэгжийн хамт 32х16 см хэмжээтэй 6 ширхэг ЛЕД модудиас бүрдсэн дэлгэц дээр дэлгэцлэх удирдлагын хавтан болон програм хангамжийг хөгжүүлэх ажлын даалгаврыг гүйцэтгэнэ.
Within this work, a LED screen that composed of 6 modules with 32x16 cm will be assembled and a dedicated software will be developed. The LED screen has a main function to display the output power value and produced energy value with their units from the mutually agreed frequency converter.
Түлхүүр үгс:Цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон хэрэглэгчдийг хот суурин газрын болон алслагдмал бүс нутгийн гэж ангилж үзэж болно. Хот суурин газрын хувьд томоохон аж үйлдвэрлэл хөгжөөгүй учир эрчим хүчний системд ахуйн хэрэглээнээс хамаарсан ачааллын хэлбэлзэл үүсдэг бол алслагдмал бүс нутгийн тухайд хүчдэлийн уналт ихээр үүсэх, гүйдлийн гажилт бий болох зэрэг асуудлууд бий. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилгын хүрээнд сүүлийн жилүүдэд хот суурин газар болон хөдөө орон нутагт цөөнгүй тооны сэргээгдэх эрчим хүчний системүүд, тэр дундаа бага чадлын нарны цахилгаан үүсгүүрүүдийг барьж байгуулан, ашиглалтанд оруулаад буй. Гэсэн хэдий ч эдгээр системүүдийн бүрдэл хэсгүүдийг манайх дотооддоо үйлвэрлэдэггүй учир оронд нь импортоор оруулж ирсэн гадаадын өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг худалдан авч ашигладаг. Импортын бүтээгдэхүүнүүд манай орны эрс тэс уур амьсгалд зохицохоор бүтээгдээгүй, олон бүрдэл хэсэгтэй системүүд бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, цаашлаад зэрэгцээ ажиллаж буй үүсгүүрүүдийн ажиллагааг нэгдсэн системтэй уялдаа холбоотой ажиллуулах боломжгүй зэрэг асуудлууд үүсдэг. Иймээс бага болон дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд, хуримтлуурын системүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй уялдаа холбоотой болгох, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх зориулалттай эрчим хүчний менежментийн системийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна. Эрчим хүчний менежментийн системийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэнээр ачаалал багатай цагт цэнэг хураагуурыг бүрэн цэнэглэж, нэгдсэн системийн оргил ачааллын таацыг бууруулах, ОХУ-аас импортолж буй цахилгааныг багасгах, эрчим хүчний системийг найдвартай болгох зэрэг эерэг үр дүнг авч ирэх юм. Ингэснээр манай улсын гадаад валютын урсгал багасаж, улс орны эдийн засагт тодорхой хэмжээний ололт гарч, нүүрс хүчлийн ялгаралтын хэмжээг бага ч гэсэн бууруулж чадна.