МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL207
Багц цаг: 2

Товч агуулга

Түүхэн геологийн хичээлээр түүхэн геологийн шинжлэх ухааны үндсэн зарчмуудын тухай, эдгээр зарчмууд дэлхийн геологийн процессуудад хэрхэн нөлөөлж дэлхийн геологийн түүхийг бүтээдэг, дэлхийн геологийн болон биологийн түүхийг плит тектоникийн онолтой холбон тайлбарлаж, геологийн хөгжил нь геологийн цаг хугацаа, эволюци хөгжил, биологийн болон геологийн биетүүд процессуудын харилцан холбоогоор тодорхойлогдох нэг бүхэл систем гэж үзэн эдгээрийн нөлөөгөөр хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн тухай судална.

Зорилго

Түүхэн геологийн хичээлээр нь Дэлхий болон дэлхий дээрх амьдралын бүхэлд нь судална. Энэ салбар шинжлэх ухааны гол зорилго нь дэлхий дээр явагдаж өнгөрсөн бүхий л үйл явцуудыг бүхэлд нь цаг хугацааны болон хурдас хуримтлалын дарааллаар нь тодорхойлох зорилготой юм. Үүний зэрэгцээ геологийн өнгөрсөн цаг хугацаанд орчин үед чухлаар тавигдан судалж байгаа ашигт малтмалын ордуудын хомсдол, дэлхийн дулаарал, биологийн төрөл зүйлүүд хэрхэн цөөрсөн талаар судалж шалтгааныг нь тодорхойлоход энэ хичээлийн ач холбогдол нь оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL450
Багц цаг: 3

Товч агуулга

Стратиграф нь дэлхийн хөгжлийн түүхийн бүхий л хугацаанд болж өнгөрсөн үйл явцын цаг хугацааны дараалал болон насыг тодорхойлох зорилгоор чулуулагт хийгддэг геологийн шинжлэх ухааны суурь ухагдахуун юм. Стратиграфийн судалгааг хийснээр тунамал болон давхрааслаг чулуулгийн хуримтлалын динамик орчинд тулгуурлан тайлалт хийснээр дэлхийн хөгжлийн түүхийг сэргээн босгох боломжийг олгодог. Тунамал ба давхрааслаг чулуулгийн хөгжлийн түүх нь плитүүдийн тектоник хөгжлийн түүх, тэдгээрийн глобал уур амьсгалын өөрчлөлт болон шим мандалын эволюцийн хөгжлийн түүхийг ойлгоход үндсэн суурь мэдээлэл болдог юм.

Зорилго

Стратиграфийн үндэс хичээлийн гол зорилго нь чулуулгуудын (давхрааслаг) хоорондын анхдагч болон хоёрдогч структурын ба гарал үүсэл, байрлалын гурван хэмжээст харьцааг судлахад оршино. Энэхүү хичээлийн сэдэв нь геологичдод дэлхий дээр болсон бүхий л геологийн үйл явцыг танин мэдэхийн тулд тодорхой арга аргачилал ашиглан хээрийн болон суурин судалгаа явуулж эцсийн үр дүнд тайлалт хийж сурах дадал эзэмшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL204
Багц цаг: 3

Товч агуулга

Палеонтологийн шинжлэх ухаан нь дэлхий дээрхи амьдрал, биосфер түүн дотор эртний амьдрал, орчны шинж чанар тэдгээрийн харилцан холбоог мөн дэлхий дээр амьдарч байсан эртний амьтан ургамлыг судална. Эртний малтмал үлдвэрүүдийн судалгаагаар малтмал амьтдын функциональ морфологийг нарийвчлан судалж тэдгээрийн амьдралын хэв маягийг тодорхойлон, цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөн хувьсаж ирсэн тухай ойлголт авах боломжтой болно. Дэлхий дээр олдож судлагдсан асар олон тооны микро болон макро организмууд тэдгээрийг хадгалж ирсэн чулуулгууд нь тухайн хурдас чулуулгийн тухай мэдээллийг өгөх боломжтой байдаг. Малтмалууд нь цаг хугацааны хувьд агуулагч чулуулгууд нь ямар дарааллаар хуримтлагдсан тухай, давхрагазүйн ямар дараалалтай хуримтлагдсан тухай давхрагазүйн чухал танигч баримт материалууд болно.

Зорилго

Палеонтологийн үндэс хичээлээр дэлхийн геологийн түүхийг судлахад чухал баримт мэдээлэл болдог эртний амьтан ургамлын үлдвэрийн тухай, тэдгээрийн хувьсал өөрчлөлт, амьдарч байсан цаг хугацаа болон орчны тухай ерөнхий ойлголттой болно. Эдгээр ойлголтуудыг эзэмшснээр оюутан геологийн түүхийн тухай ойлголтыг биологийн баримт материалаар баяжуулан баталгаажуулсан мэдлэг чадвартай болж цаашид үргэлжлүүлэн судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь ерөнхий мэдлэгийг эзэмшиж авах ач холбогдолтой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GPAL401
Багц цаг: 3

Товч агуулга

Палеонтологийн шинжлэх ухааны тухай үндсэн ойлголт, хөгжиж ирсэн түүх, үндэслэгч судлаачид, судалгааны чиглэлүүд, палеонтологийн шинжлэх ухаан геологи, биологийн шинжлэх ухаантай холбогдох нь, дэлхийн амьдралын үүслийн тухай ерөнхий ухагдахуун, үе шатууд, амьтан ургамлын үлдвэр, чулуужих үе, үйл явц, Монголын палеонтологийн хөгжлийн үе шатууд, олон улсын хамтарсан судалгааны экспедицийн тухай, үр дүн, нээлтүүд, хэвлүүлсэн бүтээлүүдийг судална.

Зорилго

Монгол орны тусгай сонирхолын аялал жуулчлалын аяллын үндсэн бүтээгдхүүний нэг болох эртний сээр нуруутан болон сээр нуруугүй амьтан, үр тоосонцор, ургамал, усан ургамлын голлох төрлүүдийн амьдралын орчин, хувьсал хөгжил, бүтэц бүрэлдэхүүнийг судлаж, харьцуулалт, палеогеографи, палеоэкологи, давхарга зүйн онолын ойлголт эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL407
Багц цаг: 2

Товч агуулга

Далайн геологийн хичээлээр далайн ёроолын морфологи, агаар мандал, далай тэнгист цутгаж байгаа болон далай тэнгисээс эх авч буй гол мөрөн, далайн усны найрлага, нөөц, усны эргэлдэх хөдөлгөөний талаар ойлголттой болно.Мөн далайн хурдас хуримтлал, далайн гүний сав газрууд, далайн хурдсын төрөл, гарал үүсэл, эх газрын хажуу хормой тэдгээрт хуримтлагдах ашигт малтмалын төрөл гарал үүслийг геологийн процесстой нь холбон авч үзнэ. Үүний зэрэгцээ далайн усны биохимийн эргэлт, тунамал хурдас хуримтлагдахад энэ эргэлдэх хөдөлгөөний нөлөө, бодисын шилжилт хөдөлгөөний тухай судлах болно.

Зорилго

Дэлхийн далайн гарал үүсэл, найрлага, далайн ёроолын геологийн тогтоц, морфологийн элементүүд, далайн савын органик ертөнц, хурдас хуримтлалын төрлүүд, далайн ашигт малтмалын тухай ойлголттой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL405
Багц цаг: 3

Товч агуулга

Ази Монголын геологи хичээлээр оюутан Монголын нутаг дэвсгэр дээр болон зэргэлдээ орших Орос, Хятадын платформ улмаар Ази, Төв Азийн нутаг дэвсгэрт ялгагдаж буй структурууд, тектоникийн дүүрэгчилэлтэй танилцана. Энэхүү хичээлийн агуулагад Ази тив, Төв Ази ба Монголын тектоникийн дүүрэгчилэл болон Монголд тогтоогдсон структуруудийн байрлал, хил зааг, түүний хэмжээнд ялгагдаж буй структур, магмын чулуулаг, геологийн хөгжлийн түүх, ашигт малтмалын тархалт, Монголын гүний тогтоцын талаар товч багтаасан.

Зорилго

Энэхүү хичээлийг үзсэнээр оюутан залгамж холбооны дагуу өмнө үзсэн Геотектоник, Стратиграф зэрэг онолын мэдлэг олгох зорилготой хичээлүүд дээр эзэмшсэн мэдлэг ээ бодит тохиол дээр тулгуурлан хэрэглэх, Монгол орны болон хүрээлэн буй Азийн зарим орны геологийн тогтоц, тектоник дүүрэгчилэл, хурдас чулуулгийн нас найрлага түүнд агуулагдаж буй ашигт малтмалын төрлүүдтэй танилцан өөрийн регионал геологийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар