Бидний тухай
Багш ажилтан
Дэлхийн аялал жуулчлалын үндсэн ойлголт, олон улсын аялал жуулчлалын байгууллагууд, тэдгээрийн үүрэг, зохион байгуулалт, аялал жуулчлалын төлбөрийн баланс, худалдааны татварууд, олон улсын мөнгөний систем, даатгалын систем, валютын ханшны аялал жуулчлалд үзүүлэх нөлөөлөл, дэлхийн аялал жуулчлалын статистик төрлүүд, аялал жуулчлалын дагавар бүртгэлийн арга, дэлхийн аялал жуулчлалын бүс нутгуудын голлох орнууд, урсгал, чиглэлүүдийн талаар цогц ойлголттой болно.
Дэлхийн аялал жуулчлал нь даяарчлалын болон гадаад худалдааны үндсэн хэлбэр болох, олон улсын аялал жуулчлалын үндсэн зарчмууд, дэлхийн улсын аялал жуулчлалын хөгжлийн түүхэн тойм, нөхцөл нөөцийг болон эрэлтийн чиг хандлагыг аялал жуулчлалын тодорхой бүс нутгуудаар ялган авч үзэхэд оршино.
Газрын харилцааны талаарх ойлголт болон уламжлалт газрын харилцаанаас өнөөгийн газрын харилцаа хүртэлх өөрчлөлт, гарч буй саад бэрхшээл түүнийг зохицуулах арга механизм, төрийн болон хувийн өмчийн газрын харилцааны нийтлэг болон онцлог талууд,газрын харилцаа байгаль-экологи ашиглалтын харилцан уялдаа зэрэг асуудлыг авч үзэх болно.
Газрын харилцааны асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдлэг олгох, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх
Энэхүү хичээл нь хүрээлэн буй байгаль орчны төлөвлөлт болон орон зайн төлөвлөлтийн тухай нэгдсэн ойлголт өгнө. Үүнд: байгаль орчны өөрчлөлт , орон зайн төлөвлөлт; тогтвортой хөгжлийн төлөвлөлт; байгаль орчны экологийн шинж чанар, хүрээлэн буй орчин; байгаль орчны төлөвлөлт, задгай талбайн төлөвлөлт; ба бусад. Мөн тус хичээл нь байгаль, орон зайн төлөвлөлтийг хэрхэн хийх, түүний тухай ойлголтыг судална. Тухайлбал, орон зайн хувьд байгаль орчныг хэрхэн төлөвлөх хэлбэрийг хэрхэн дэмжих, үүний зэрэгцээ байгаль орчноос хамаарах онцгой хамаарлын талаар олж мэднэ. Мөн энэ хичээл нь оюутнуудыг төлөвлөлтийн салбартай танилцуулах бөгөөд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбарын оюутнууд тэр дундаа Газарзүй, ГЗМС, Байгалийн нөөц, Хот төлөвлөлт болон Газар зохион байгуулалтын бакалаврын хөтөлбөрийн бусад хичээлүүдийг судлах эхлэл болно.
Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй Газарзүй, ГЗМС болон Хот ба бүс нутаг төлөвлөлт, Газар зохион байгуулалтын хөтөлбөрийг сонгон сурах оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. Байгаль ашиглалт, орон зайн өсөлт, тэлэлтийн асуудлууд болон байгаль хамгаалал, орон зайн төлөвлөлтийн онол арга зүй, тэдгээрийн тухай ойлголтууд, түүнийг төлөвлөлтөөр дэмжих арга замын талаар ерөнхий ойлголт өгөх бөгөөд ингэснээр хичээлийг сонгосон оюутанууд байгаль, орон зайн ашиглалтын арга зүй, ач холбогдолын талаарх анхан шатны, ерөнхий ойлголттой болно.
Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн явцад зайлшгүй хөндөгдөх Монгол улсын эрх зүйн тогтолцоо, шүүх засаглал, Бизнесийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Байгаль орчин ба хүрээлэн буй орчны эрх зүйн зохицуулалт, Олон улсын аялал жуулчлалын хууль эрх зүйн зохицуулалт, Аялал жуулчлалын салбарын эрүүл аюулгүйн баталгаа, аялал жуулчлалын аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судална.
Аялал жуулчлалын салбарыг үйл ажиллагааг орон нутаг, бүс нутаг, олон улсын түвшинд хууль эрх зүйн хэм хэмжээнд хэрхэн удирдан зохион байгуулах онолын мэдлэг, чадвар эзэмших ач холбогдолтой. Тэр дундаа байгалийн баялагийг ашиглах, хүний нөөц, хөдөлмөрийн харилцаа, аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, захиргаа иргэний болон эрүүгийн хуулийг суурь зарчим, агуулгыг судална.
Аялал рекреацийн судалгааны үндсэн зарчмууд, судлагдахууны хүн-байгаль-нийгэм хоорондын харилцан хамаарал, аялал жуулчлалын салбарт түгээмэл хэрэглэгддэг тоон болон чанарын судалгааны төрлүүд, аялал жуулчлалын судалгааны шинжлэх ухааны болон практик ач холбогдол, судалгаа хийх аргачлал, судлаач хийгээд судлагдахууны харьцаа, судалгааг боловсруулах, үр дүнг мэдээлэх, тайлагнах зэргийг онол арга зүйн түвшинд судална.
Аялал рекреацийн судалгааны аргазүй болох тоон болон чанарын судалгааны үндсэн ойлголт, судалгааны төрлүүд, судалгаа явуулах үндэслэл, шаардлага зарчмуудтай танилцаж, аялал жуулчлалын салбартай холбогддог бусад шинжлэх ухааны судалгааны онол арга зүйг хэрхэн аялал жуулчлалын судалгаанд ашиглах талаар үндсэн ойлголттой болно.