МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ч.Аюурзана
"КОЗЛОВЫН МӨСӨН ГОЛЫН ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ, ХЭМЖИЛТ, СУДАЛГААНЫ ҮР ДҮН", Алтайн уулархан бүсийн тогтвортой хөгжил: түүх, хэл, соёл, боловсрол, экологи, эдийн засгийн асуудал, Монгол улс, 2026-1-14, vol. 1, pp. 10-14

Хураангуй

Монгол Алтайн Таван-Богд уулын Ховд голын эх авдаг мөсөн голуудын нэг болох байгалийн өвөрмөц онцлогтой, судалгаа хийхэд хатуу нөхцөлтэй нь Козловийн мөсөн гол юм. Судалгааны үндсэн объект болох Козловын мөсөн гол дээр (д.т.д 2770 м) болон үндсэн лагерын дэргэд (д.т.д 2485 м) цаг уурын автомат станц 2-г байрлуулсан. Цаг уурын мэдээллүүдийг автоматаар тэмдэглэхээс гадна үндсэн лагер дээр 3 цаг тутам (06:00, 09:00, 12:00, 15:00, 18:00, 21:00)-д агаарын температурыг Taylor-р, чийгшлийг психрометр багажаар, үүлшилтийг баллаар хэмжиж тэмдэглэсэн. Агаарын температур, харьцангуй чийгшил, тунадас зэрэг цаг уурын үзүүлэлтүүдийн анализыг хийхэд үндсэн лагерт байрлуулсан Hobo станцын цуглуулсан материалыг ашиглав. Мөн голын урсгалын эхэнд, лагер байрлах газарт усны харуул байгуулан өдөрт 2 удаа хэмжилт ажлыг хийж гүйцэтгэсэн.

Зохиогч(ид): Ч.Аюурзана, Ч.Билэгтмандах, Д.Бүрэн-Арвижих
"Мөстлөгийн түүхэн үеүд, эртний мөстлөгийн тархалт", АЛТАЙН УУЛАРХАГ БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ, БОЛОВСРОЛ, ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ”, Монгол улс, 2026-1-14, vol. 1, pp. 398-410

Хураангуй

Монгол Алтайн нурууны мөстлөгийн түүхэн үеүдын ялгааг гаргаж, эртний мөстлөгийн тархалт тодорхойлсон

Зохиогч(ид): Ч.Аюурзана
"Монгол Алтайн уулархаг нутгийн ландшафт-газарзүйн онцлог", АЛТАЙН УУЛАРХАГ БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ, БОЛОВСРОЛ, ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ”, 410-412, 2026-1-14, vol. 1, pp. 398-410

Хураангуй

Монгол Алтайн уулархаг нутгийн ландшафт-газарзүйн онцлог

Зохиогч(ид): З.Бурмаа, Ч.Аюурзана, Ч.Билэгтмандах
"ХОВД ГОЛЫН УС ЗҮЙН МОНИТОРИНГ СУДАЛГАА", АЛТАЙН УУЛАРХАГ БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ, БОЛОВСРОЛ, ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ”, Монгол, 2026-1-13, vol. 2026-01, pp. 298-305

Хураангуй

Central Asian endorheic water basin (closed basin with no outflow) has occupied 65,3% of total territory of our country. It creates unified system in the basin and contains rives, lakes of Mongol Altaic mountain and Great lakes coulee. Hydrochemical studies of the some regional rivers and lakes have done first time.

Зохиогч(ид): З.Бурмаа, Ч.Аюурзана, Ч.Билэгтмандах, Б.Нансалмаа
"Результаты исследований химического состава и воздействия воды озера Хар-Ус ", Природные условия, история, культура и язык народов Западной Монголии и сопредельных регионов, ОХУ, 2025-9-26, vol. XVII, pp. 4

Хураангуй

Summury: Most of the areas of the Great lake basin belongs to Altai Sayan Ecosystem which is one of the 200 ecology zones determined by the WWF. The Great Lake Depression has limited source of water and the rivers that flow from the highest mountains are the main roots for the lakes (Khar-Us, Khar, Durgun, Khyargas, Uvs) in its end. Khar-Us lake (1852 km2), which is one of the four lakes in Mongolia with the same hydrological system and an area of more than 1,000 km2, Khar lake (575 km2) and Durgun lake (305 km2), which are fed by Khar-Us lake, are located in the sub-depression of Khar-Us lake in the central part of the Great Lakes Depression. In 2008, the Durgun Hydropower Plant (HPP) with a medium-capacity (12 mW) was built in this sub-depression, and a new reservoir was created on the Chonoharaikh river. Climate change and human and natural influences are greatly observed in the water quality of Khar-Us lake that is located in the central part of the Great Lake Depression. Organic substances and bioactive elements in the lake water have increased due to the biological pollutions from the human and livestock. This is the basic reason of the pollution in this area.

Зохиогч(ид): М.Оюунчимэг, З.Бурмаа, Ч.Аюурзана, Ч.Билэгтмандах
"БҮС НУТАГТ ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НӨӨЦ, БОЛОМЖ /ХОВД ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР/", Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг-30, Монгол, 2024-11-8, vol. II, pp. 0

Хураангуй

Identifying resources and opportunities for developing cultural tourism in Khovd city

Зохиогч(ид): З.Бурмаа, Ч.Аюурзана
"Монгол Алтайн мөстлөг нь уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн үзүүлэлт болох нь", Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг-30, Монгол Улс, 2024-11-8, vol. 2024:№2, pp. 4

Хураангуй

Агаар, сансрын болон газрын хэмжилтийн материалыг нэгтгэн дүн шинжилгээ хийж үзвэл Монгол орны орчин үеийн мөстөл, мөсөн голын усны нөөц 62.9 шоо км, талбай 659 ам км, тооны хувьд 262 байна [Н.Дашдэлэг, П.Хишигсүрэн, Р.Евелхан нар, 1983]. Тэдгээрийн ихэнх нь Монгол Алтай нурууны Таван Богдод орших ба түүнээс өмнө тийш багасаж цөөрнө. Монгол Алтай нуруунд манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн хөндийн мөсөн голууд тэнд бий. Монгол орны мөстлийн орчин үеийн хувьсал өөрчлөлтийг дүгнэж үзэхэд хааяагүй нэлээд ухарч дээш огшсон байдал илэрнэ. Үүнийг мөстлийн гаралтай хонхор, хотгорын үлдэц нуур, гол горхины дэнж, зарим мөстлийн таталтын ул мөр, үзүүрийн өөрчлөлтийг хэмжсэн дүн гэрчилж байна. Мөсөн голын массын орон зай, цаг хугацааны хувьсал өөрчлөлтөд үнэлгээ өгөх зорилгоор 1985 оны дэлгэрэнгүй хураангуйлалтай зургаар тодорхойлсон мөстлийн талбайг 1946-1952 оны зургийнхтай харьцуулж үзэхэд мөстлийн талбай 6 хувиар буурчээ. Энэ нь бүс нутгийн уур амьсгалын дулаарах явц, хандлагатай тохирч байна.

Зохиогч(ид): Ч.Аюурзана
""Алтай Таван Богд орчмын бүс нутагт байгаль, түүхийн аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд", Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг-30, Монгол улс, 2024-11-8, vol. 1, pp. 1

Хураангуй

"Алтай Таван Богд орчмын бүс нутагт байгаль, түүхийн аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд

Зохиогч(ид): Ч.Аюурзана
"Сутай хайрхан уулын цаг уурын автомат багажийн судалгааны үр дүнгээс", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хурал, Монгол улс, 2024-5-30, vol. XVI хурал, pp. 29.09.2023

Хураангуй

Сутай хайрхан уул орчмын мөнх цас, мөсний хайлалтад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үр дагаварын талаар өгүүлнэ

Зохиогч(ид): М.Оюунчимэг, З.Бурмаа, Ч.Аюурзана, Ч.Билэгтмандах, Ц.Бямбачулуун
"Ховд хотын иргэдийн гар дээрх соёлын биет болон биет бус өв, түүх соёл, эд өлгийн зүйлсийн цахим бүртгэл, тэдгээрийн аялалын маршрут", Шинжлэх ухаан технологийн сэргэлт ба судалгааны их сургууль сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Монгол улс, 2024-5-2, vol. 1, pp. 0

Хураангуй

Ховд хотод 656 соёлын өвийг өвлөн уламжлагчид байгаа бөгөөд, 247 нь соёлын биет өв, 532 нь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид /давхардсан тоогоор/ байна. Соёлын өвийн төрлийн хувьд 26 төрлийн биет өв, 14 төрлийн биет бус өв байгаа нь тогтоогдсон. Биет өвийн хувьд угсаатны хувцас, тоглоом наадгай, шашин шүтлэгийн холбоотой эд зүйлс, аж ахуйн тоног хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, дүрслэх урлагийн бүтээл гэсэн төрлүүд, биет бус өвийн хувьд урлагийн тоглох үзүүлбэр, гар урлал, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг гэсэн төрлүүд ихэнх хувийг эзэлж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар