Бидний тухай
Багш ажилтан
Аж үйлдвэрлэлийн бүтэц, ангилал, цэвэр үйлдвэрлэлийн зарчим, хүчин зүйлс, хүрээлэн буй орчны эдийн засгийн тогтолцоо, түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин ашиглах, дахин боловсруулах, бүтээгдэхүүнийг өөрчлөх шинэчлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн хог хаягдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, үйлдвэрлэлийн ажилчид болон техник, технологийн аюулгүй ажиллагаа зэрэгт нөлөөлж буй хүчин зүйлс, үйлдвэрлэлийн эргэлтийн шинжилгээ, цэвэр үйлдвэрлэлийн санхүүжилт, цэвэр хөгжлийн механизм, цэвэр үйлдвэрлэлд саад болж буй хүчин зүйлс ба урагшлуулах хүчин зүйлс, цэвэр үйлдвэрлэлийн ашигтай байдал, өрсөлдөх чадвар, цэвэр үйлдвэрлэлийн үе шатыг төлөвлөх, зохион байгуулах, цэвэр үйлдвэрлэл үү шилжилт хийх хүчин зүйлс зэргийг үзнэ.
Уг хичээлээр цэвэр үйлдвэрлэл явуулахад хүргэж байгаа байгаль болон эдийн засгийн хүчин зүйлс, цэвэр үйлдвэрлэлийн арга зам, цэвэр үйлдвэрлэлийн санхүү, эдийн засаг, нийгмийн нөлөөлөл, үе шат зарчмуудад шинжилгээ хийж судлах бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн аливаа үйл ажиллагааны явцад хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт, менежментэд учрах асуудлыг тодорхойлох, багасгах, нөлөөллийг үнэлэн тогтоох, байгаль орчныг хамгаалах ач холбогдолтой.
Энэхүү хичээл нь оюутнуудад хүрээлэн буй орчны инженерчлэлийн үндсэн мэдлэг, суурь ойлголтуудыг өгөхөд чиглэсэн. Үүний хүрээнд хүрээлэн буй орчны инженерчлэлийн биологийн, химийн, физикийн процессууд, тэдгээрийн зарчим, шаардлагатай тооцоо дизайн, орчин үеийн шаардлага, чиг хандлагыг авч үзнэ. Хүрээлэн буй орчны инженерчлэл 1 ба 2 хичээлүүдээр хүрээлэн буй орчны инженерчлэлийн үндсэн сэдвүүд болох агаарын болон дуу чимээний бохирдол, хатуу хог хаягдлыг менежмент-инженерчлэл, аюултай хаягдлын менежмент, ундны ус боловсруулалт, усны чанар, хаягдал ус боловсруулах инженерчлэл, газрын доорхи усны чанарын инженерчлэл1 зэрэг сэдвүүдийн хувьд дээрхи зарчим, ойлголтуудыг судална.
Хүрээлэн буй орчны инженерчлэл болон бусад мэргэжлийн ангийн оюутнуудад хүрээлэн буй орчны инженерчлэлийн үндсэн зарчим, ойлголтуудыг эзэмшүүлж, мэргэжлийн хэлд бүрэн тайлах, агаар, ус, хатуу хаягдлыг боловсруулах технологийн үндсэн мэдлэн олгож шаардлагатай тооцоо, дизайн хийх чадвар эзэмшүүлэх, мөн орчин үеийн хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиг хандлага, дэвшил, хүрээлэн буй орчинд шинээр тулгамдаж буй асуудлуудын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой.
Инженерийн өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд програмчлал, статистикийн аргуудыг ашиглах, үр дүнгийн түгэлт, дисперс, үндсэн бүрэлдэхүүний анализ, олон шалгуурт анализын арга зэргийг судална. Хичээлээр мөн орон зай, цаг хугацааны тархалтын талаар илүү судлах болно. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, загварчлах аргуудаар дадлага хийнэ.
Уг хичээл инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгөгдөл цуглуулах төрөл бүрийн аргууд, өгөгдлийг шүүж, дүн шинжилгээ хийх уламжлалт болон орчин үеийн статистикийн янз бүрийн аргуудад сургах зорилготой. Дүн шинжилгээг хүрээлэн буй орчны инженерчлэлийн бодит тооцоо, судалгаанд ашиглах арга барил эзэмшинэ.