Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хүрээлэн буй орчин (ус, хаягдал ус, хөрс, агаар)-ын стандарт, стандартад заагдсан гол бохирдуулагчид, тэдгээрийн харилцан нөлөөлөл, химизм, бохирдуулагчдыг хянаж шалгах шаардлага, бохирдуулагчдаас үүсэн гарах сөрөг үр дагавар, ус, хаягдал ус, хөрс, агаарын дээж хэрхэн зөв авах, дээжийг анализд бэлтгэх, боловсруулах, тохирох арга аргачлалыг сонгож анализ хийх, анализын үр дүнг боловсруулах, тайлагнах арга барилын талаар үндсэн мэдлэг, чадвартай болно.
Хүрээлэн буй орчны бохирдуулагчдын тухай, тэдгээрийн химизм, ус, хаягдал ус, хөрс, агаараас дээж авах, дээжинд үндсэн гол бохирдуулагчдын түвшинг тогтоох, шинжилгээ хийх арга ажиллагааг танилцуулж; мөн лекцээр олж авсан мэдлэгээ ашиглан дадлагын хичээлээр хүрээлэн буй орчны дээж авах, анализ хийх, үр дүн боловсруулах практик чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэ хичээлээр хор судлалын үндсэн зарчимууд (түүх, цар хүрээ, зарчимууд, механизм, өртөлт ба эрсдэл, түүний үнэлгээ); организмд хорт бодисын байр байдал (шингэх, тархах, биеэс ялгарах, гаднын биетийн биохувирал, тооны хор судлал); тодорхой эрхтэнд чиглээгүй хордуулах чанар, бай эрхтэнд чиглэсэн хордуулах чанар, янз бүрийн хортой хүчин зүйлүүдийн хортой үр нөлөө, хүрээлэн буй орчны хор судлал, хүнс, шүүх эмнэлэг, эмнэл зүйн практикт хор судлалын хэрэглээний талаарх мэдлэгийг эзэмшүүлнэ.
Хүн төрөлхтөний хамгийн эртний шинжлэх ухаануудын нэг болох хор судлал нь амьд организмд үзүүлэх химийн, физикийн болон биологийн хүчин зүйлүүдийн сөрөг нөлөөллийг судалдаг бөгөөд хими, биологи, анагаахын шинжлэх ухааны дундаас үүсэн гарсан салбар дундын судлагдахуун билээ. Энэхүү хичэээлийг судалсанаараа хүн, амьтан ба байгаль орчинд аюул учруулдаг хорт бодисууд, тэдгээрийн организмд үзүүлдэг сөрөг нөлөөлөл, илэрц эмгэг, хор судлалын практик хэрэглээний талаар мэдлэг эзэмшиж; эзэмшсэн мэдлэгээ ашиглан элдэв хортой бодисоос өөрийгөө болон бусдыг сануулан хамгаалах, ахуйн ба гэнэтийн ослын үед хордлогоос зайлсхийх, хортой бодистой ажиллах, судлагаа хийх тохиолдолд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвартай болно. Түүнчлэн хор судлалын болон гамшгаас хамгаалах салбарт ажиллахад мэдлэгээ давуу тал болгон ашиглах боломжтой.
Анализ хими нь салбар дундын шинжлэх ухаан учраас олон аргуудыг (физикийн, химийн биоглогийн үзүүлэлтүүд)-өөртөө багтаана. Анализын химийн орчин үеийн аргууд болох спектроскопийн, дулааны, биологийн аргуудын ангилал, арга зүйтэй танилцана. Мөн анализын явцын зарим нэг хүндрэлүүдээс гарах аргууд болох далдлах, ялган салгах, концентрацижуулах аргуудыг гүнзгий сурах боломжтой. Анализийн химийн өнөөгийн хөгжлийн хандлага нь анализын арга, нарийвчлалыг дээшлүүлэн судалж буй объектыг анхны байдлыг өөрчлөлгүйгээр анализ хийх, автомат анализын аргыг буй болгох, алсаас анализ хийх аргыг хөгжүүлэх зэрэг зорилттой байдагтай холбон хемометр болон лабораторийн автоматжуулалт, механикжилтийн тухай асуудлыг судална. Мөн анализ химийн цаашдын төлөв байдлын талаар сургалт, эрдэм шинжилгээний цэгцтэй мэдлэгийг оюутнуудад эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн агуулга чиглэгдэнэ.
Орчин үеийн судалгаа шинжилгээнд хэрэглэгдэж буй шинэ аргуудын тухай онолын мэдлэгийг гүнзгийрүлэн олгох, мөн цаашид заавал болон сонгон судлах анализын бусад мэргэжлийн хичээлүүдийн үндэс суурь болоход энэ хичээлийн зорилго оршино.
Энэ хичээл нь химийн анализын хэлбэр, аргууд, анализын аргачлалд тавигдах шаардлага, тооны анализын үе шатууд, химийн хэмжил зүйн үндэс, анализад хэрэглэгддэг урвалууд, уусмал дахь химийн тэнцвэр (гомогенба гетероген систем), буфер уусмалууд, комплекс нэгдлийн орчны судалгаа, тунадасжуулах процессын аналитик химийн судалгаа (тунадас-уусмал системийн тэнцвэр, уусахын үржвэр, уусах чанар, уусах чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд), анализ дахь исэлдэн-ангижрах урвал (тэнцвэр, исэлдүүлэгч ангижруулагчийн хүч, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, усан уусмалын тогтвортой чанар), анализын химийн аргын кинетик хүчин зүйлүүд, химийн анализын сонгодог (эзэлхүүний ба жингийн) аргууд болон анализын оптикийн аргуудын үндэстэй танилцана.
Орчин үеийн аналитик химийн болон анализын химийн аргуудын онолын үндсүүд, анализын химийн аргууд, химийн хэмжил зүйн үндсэн ойлголтууд дээр суурьлан химийн анализын хөгжлийн үе шатуудыг багтаан аналитик хими шинжлэх ухаан болох талаар үндсэн ойлголтуудыгонолын мэдлэгийг эзэмшүүлж, практикийн түвшинд анализын барил, ур чадвар, дадалтай болгоно.
Энэ хичээл нь химийн хэмжил зүйн үндэс, сонгодог химийн анализад хэрэглэгддэг үндсэн урвалууд, уусмал дахь химийн тэнцвэр (гомоген ба гетероген систем), буфер уусмалууд, комплекс нэгдлийн орчны судалгаа, тунадасжуулах процессын аналитик химийн судалгаа (тунадас-уусмал системийн тэнцвэр, уусахын үржвэр, уусах чанар, уусах чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд), анализ дахь исэлдэн-ангижрах урвал (тэнцвэр, исэлдүүлэгч ангижруулагчийн хүч, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, усан уусмалын тогтвортой чанар), анализын химийн аргын кинетик хүчин зүйлүүд, тооны анализын үе шатууд, химийн анализын сонгодог (жингийн, эзлэхүүний) аргуудын үндэстэй танилцана.
Орчин үеийн аналитик химийн онолын үндсүүд, анализын химийн аргууд, химийн хэмжил зүйн үндсэн ойлголтууд дээр суурилан химийн анализын хөгжлийн үе шатуудыг багтаан аналитик хими биеэ даасан салбар шинжлэх ухаан болох талаар үндсэн ойлголтуудын онолын мэдлэгийг эзэмшүүлнэ.