МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ч.Буян, Н.Амгалан
"Хандлалтын арга шинэ төрлийн мансууруулах бодисын илэрцэд нөлөөлөх нь", Химийн тэнхимд суралцагчдын эрдэм шинжилгээний хурал, 2024-5-22, vol. 1, pp. 1

Хураангуй

Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл зүйл өсөн нэмэгдэж байгаагийн нэг хэлбэр нь шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх тосорхог бодис юм. Байгалийн /ургамал/ болон синтетик /хуурай/ гаралтай мансууруулах бодисыг илрүүлэх шинжилгээний дээж бэлтгэл нь шууд хандлалтын аргаар бэлтгэдэг бол шинэ төрлийн мансууруулах тосорхог бодисыг илрүүлэх шинжилгээний дээж бэлтгэлийг дээрх аргаар бэлтгэхэд үр дүн нь багатай, хангалтгүй байдаг тул оновчтой дээж бэлтгэлийн аргыг сонгох шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны зорилго нь хандлалтын арга зарим шинэ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын илэрцэд хэрхэн нөлөөлөх тухай судлахад орших юм. Шинэ төрлийн мансууруулах бодис буюу синтетик каннабиноидын нэг төрөл нь MDMB-4en-PINACA бөгөөд тухайн бодис нь органик синтезийн аргаар гаргаж авдаг бөгөөд молекул масс нь 357.5, саармаг шинж чанартай нэгдэл юм. Шинжилгээний дээжийг шууд хандлалтын арга болон шингэн-шингэний хандлалт (LLE) гэсэн 2 төрлийн аргаар бэлтгэж харьцуулсан. Шууд хандлалтын аргаар тухайн дээжийг метанолд уусган 24 цагийн турш хандалсан. LLE аргаар бэлтгэхдээ дээжийг усанд уусган, уусмалын pH-ийн утгыг рН=9-д тохируулсны дараа этилацетат нэмж хандлаад, органик үеийг ялган авч азотын ууршуулагчаар хуурай үлдэгдэл болтол ууршуулсны дараа метанолд уусгасан. Ингэж дээжийг бэлтгэхэд харьцангуй бага хугацаа (1.0-1.5 цаг) зарцуулсан. Бэлтгэсэн дээжүүдийг хийн хроматографи-масс спектрометр (GC-MS) багажид ижил нөхцөл (HP-5MS 30m*250µm*0.25µm багана, 60°C - 325°C зуухны температур, гелийн зөөгч хий, 1µL/min урсгалын хурд)-д тодорхойлоход MDMB-4en-PINАСА бодисын баригдах хугацаа ижил байсан бөгөөд харин пикийн илэрцийн хувьд ялгаатай байсан. MDMB-4en-PINАСА бодис нь шууд хандлалтын аргаар бэлтгэсэн дээжид нийт илэрсэн бодисын 0.410%-ийг эзэлж байсан бол LLE аргаар бэлтгэсэн дээжийн хувьд 20.833%-д илэрсэн бөгөөд спектрийн өндөр, талбайн хэмжээ нь дунджаар 50 дахин их байсан. Иймд шинэ төрлийн мансууруулах бодис болох MDMB-4en-PINАСА-г илрүүлэх шинжилгээг хийхдээ LLE хандлалтын аргаар дээж бэлтгэх нь богино хугацаанд илүү өндөр үр дүнтэй илрүүлэх боломжтой байна.

Зохиогч(ид): Ч.Буян, Н.Амгалан
"ДЭЭЖ БЭЛТГЭЛТИЙН АРГААС ХАМААРУУЛАН ШИНЭ ТӨРЛИЙН МАНСУУРУУЛАХ БОДИСУУДЫГ ЯЛГАН ИЛРҮҮЛЭХ НЬ", ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДАЛ-2023, 2024-5-21, vol. 1, pp. 1-6

Хураангуй

Шинэ төрлийн мансууруулах бодис (NPS) гэж "НҮБ-ын 1961 оны “Мансууруулах бодисын тухай” конвенц, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц, 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцид хянагддаггүй, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж болох бодисуудыг хэлнэ. Тухайн бодисууд нь бүтэц найрлага, хэлбэр дүрс зэргээ маш богино хугацаанд өөрчлөн шинэчлэж байгаа нь илрүүлэхэд асуудал үүсгэж байна. Энэхүү судалгааны зорилго нь шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тодорхойлох шинжилгээний дээж бэлтгэлийг 2 аргаар явуулж, үр дүнг харьцуулан судлах юм. Нийт хураагдсан гурван (A, B, C) дээж тус бүрт шууд болон шингэн-шингэний хандлалт (LLE)-ын аргаар дээж бэлтгэж, хийн хроматограф-масс спектрометр (GC-MS) аргаар шинжилгээ хийсэн. ... Иймд шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох ADB-BUTINACA, MDMB-BUTINACA-г илрүүлэх хроматографийн шинжилгээг хийхдээ шингэн-шингэний хандлалтын аргаар дээж бэлтгэх нь чанарын анализын илрүүлэлтийг сайжруулж, тоон анализ хийх боломжийг олгож байна.

Зохиогч(ид): Ч.Буян, О.Болормаа, Н.Шүрхүү, Б.Баянмөнх, E.Byambadulam, S.Tang
"Seasonal variation of physico-chemical characteristics in water of meromictic Lake Oigon" Hydrological Research Letters, vol. 1, pp. 1, 2024-1-8

http://www.hrljournal.org/

Хураангуй

Meromictic lakes are lakes that do not have intermixed layers, and thus have unique physical, chemical, and biological properties. Lake Oigon is one lake with such a meromictic nature. However, a detailed study of the physico-chemical characteristics of Lake Oigon hasn’t been conducted. In this study, we investigated the physico-chemical characteristics of the water of Lake Oigon from the surface to bottom at one-meter depth intervals and compared parameter trends in summer and winter. The predominant hydrochemical type of lake water was Na-Cl-SO4. The salinity of the lake’s water was mesosaline to hypersaline. The concentrations of major ions (except sulphate) and microelements in summer were lower than that in winter. The suboxic layers (chemocline), and anoxic layer (monimolimnion) were often rich in nitrate, sulphide, ammonium, and phosphate despite the season. We hope that this study will show the characteristics of this meromictic lake and provide underlying information for future research on the chemical composition of Lake Oigon.

Зохиогч(ид): Ч.Буян, Н.Амгалан
"Шинэ төрлийн мансууруулах бодис илрүүлэх шинжилгээний дээж бэлтгэлийн харьцуулсан судалгаа", ХИМИ-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, 2023-11-10, vol. 1, pp. 55

Хураангуй

Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, төрөл зүйл өсөн нэмэгдэж байгаа нэг хэлбэр нь шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис юм. Байгалийн /ургамал/ болон синтетик /хуурай/ гаралтай мансууруулах бодисыг илрүүлэх шинжилгээний дээж бэлтгэл нь шууд хандлалтын аргаар бэлтгэдэг бөгөөд шинэ төрлийн мансууруулах бодис /тосорхог/-ыг илрүүлэх шинжилгээний дээж бэлтгэлийг дээрх аргаар бэлтгэхэд үр дүн нь хангалтгүй байгаа тул оновчтой дээж бэлтгэлтийг сонгох шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны зорилго нь шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээж бэлтгэлтийг харьцуулан судлах юм. Шинэ төрлийн мансууруулах бодис буюу синтетик каннабинойдын нэг төрөл нь MDMB-BUTINACA бөгөөд тухайн бодисыг хийн хроматограф-масс спектрометр багажийг ашиглан тодорхойлсон. Шинжилгээний дээжийг шууд хандлалтын арга болон шингэн-шингэний хандлалт гэх 2 төрлийн аргаар бэлтгэсэн. Шууд хандлалтын арга нь тухайн дээжээс авч метанолд уусган 24 цагийн турш хандалсан. Шингэн-шингэний хандлалт нь дээжээс дээрхтэй ижил хэмжээтэй авч NaOH 1N-аар уусмалын pH-9 болгон этил ацетатад уусгаж хандлаад органик үеийг ялган авч азотын ууршуулагчаар хуурай үлдэгдэл болтол ууршуулан метанолд уусгаж дээжийг хийн хроматограф-масс спектрометр багажид оруулах хүртэл 60-90 минут зарцуулсан байна. Хийн хроматограф-масс спектрометр багажид ижил аргачлалаар тухайн 2 дээжийг уншуулахад шууд хандлалтын аргаар бэлтгэсэн дээжийн RT-17.740 минут, нийт илэрсэн бодисын 1.833%-г эзэлж байна. Шингэн-шингэний хандлалтын аргаар бэлтгэсэн дээжийн RT-17.782 минут, нийт илэрсэн бодисын 76.668% илэрсэн бөгөөд спектрийн өндөр, талбайн хэмжээ нь дунджаар 9 дахин их байна. Иймд шинэ төрлийн мансууруулах бодис болох MDMB-BUTINACA-г илрүүлэх шинжилгээг шингэн-шингэний хандлалтын аргаар дээж бэлтгэх нь богино хугацаанд илүү өндөр үр дүнтэй илрүүлж байна гэж дүгнэсэн.

Зохиогч(ид): Ч.Буян, О.Болормаа
"Effect Of Chemical Activation On Biochars Derived From Animal Waste", International Conference on Materials Science (ICMS2023)-XI, China, 2023-10-13, vol. 1, pp. 82

Хураангуй

Biochar has many applications, such as reducing greenhouse gas emissions, increasing soil fertility, absorbing atmospheric carbon into soil, and absorbing inorganic and organic pollutants from drinking water and wastewater. However, for this, biochar needs to have good porosity, large surface area, and a variety of functional groups on the surface, and these properties can be improved by activating biochar. In this study, biochars derived from animal waste were compared in terms of the appropriate reagents, doses and time for chemical activation. Biochars obtained by slow pyrolysis from waste sheep bones and cow dung were activated using 0.5M, 1.0M, 1.5M and 2.0M concentrations of hydrochloric acid, sulfuric acid, potassium alkali and sodium alkali. Characterization analysis of activated biochar are carried out and activated and non-activated biochars were compared. When determining the appropriate activating agent and its concentration, the results showed that bone biochar was better activated by 1.5M hydrochloric acid, whereas dung biochar was activated by 2.0M potassium alkali. In order to determine the appropriate reagent and biochar mixing ratio, the results showed that a ratio of 1:15 for bone biochar and 1:10 for dung biochar were the most suitable for chemical activation. The optimal activation time for bone biochar was 3 hours, whilst 1 hour for dung biochar. In addition, the physico-chemical properties of biochars after activation were changed depending on the type of biochar’s raw materials and activating reagents. The chemical activation method has changed the amount of fixed carbons and inorganic ashes in biochar. It also increases the adsorbing ability.

Зохиогч(ид): Ч.Буян, Б.Баяржаргал
"Possibility of reducing water hardness with biochar derived from waste biomass" Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, vol. 10, pp. 65-74, 2022-12-28

https://www.mongoliajol.info/index.php/BICCT/article/view/2596

Хураангуй

By heating waste biomass in an oxygen-deficient environment (pyrolysis), biochar is produced, which is a carbon-like combustion product with a porous structure, alkaline properties, and a large surface area. Research on the absorption of heavy metals, drug residues, dyes, and fluoride ions from the aquatic environment using biochar has been conducted in other countries of the world, but limited experiments have been conducted to reduce the major ions that compose water hardness. This research aims to investigate the possibility of reducing water hardness using biochar derived from animal waste bones and dung. Sheep waste bones and cow dung were pyrolyzed in a TLUD furnace at a temperature of 500-550°C for 1-2 hours to obtain appropriate biochar. To reduce the content of calcium, magnesium, and hydrocarbonate ions, which compose water hardness, the biochar obtained was used as adsorbent material in series (batch) experiments in synthetic (artificially mineralized) water and natural (well) water, respectively. The optimal conditions for the adsorption process were determined with the type of primary raw materials, the mixing amount (dosage) of biochar with water, and the time of adsorption. Bone char adsorbed water hardness better than dung char, and the adsorption capacity was higher when the initial ion concentration of ions was higher. As a result of the adsorption test, taking into account the content of calcium, magnesium and hydrogen carbonate ions, 38%; 19%; was reduced by 34%, while total water hardness was reduced by an average of 22%. Biochar derived from animal waste bones can reduce water hardness by adsorbing the major ions.

Зохиогч(ид): Ч.Буян, Б.Баяржаргал, Г.Номин, Д.Энх-Үйлс, Ж.Батхүү, О.Болормаа, Ж.Атарсүрэн, Д.Энхбазар, С.Жаргалсайхан
"Хөрсний шинж чанарт бионүүрсний үзүүлэх нөлөөллийн судалгаа", ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2022, 2022-12-7, vol. 1, pp. 155-163

Хураангуй

Монгол Улсын ерөнхийлэгчийн санаачлагаар 2021 оны 10-р сараас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар 3 үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхийн тулд жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх үндэсний чадавхыг бүрдүүлэх шаардлагатай байгаа ажээ. Иймд мод үржүүлгийн газруудад шинэ технологи нэвтрүүлэх модны ургалтыг нэмэгдүүлэх шинэ төрлийн бордоо, мод эрчимтэй ургахад тохиромжтой хөрс зэргийг судлах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихэд чухал асуудлуудын нэг болоод байна. Бид энэхүү судалгааны ажлаараа ХАА-н хаягдал биомассаас гарган авсан бионүүрсийг ашиглан хөрсний чанарыг сайжруулж, улмаар модны ургалтыг дэмжихэд нөлөөлөх нөлөөллийг үнэлэхийг зорилоо. Хонины хаягдал яс, үхрийн аргал, түлээний хар мод гэсэн хаягдал биомассаас 3 төрлийн бионүүрсийг удаан пиролизын аргаар 52-63%-ийн гарцтай гарган авсан. Хар шороо, элс, үртэс, сангасны компостоос тогтсон холимогт дээрх 3 төрлийн бионүүрсээ 2 өөр тун (массын хувь)-гаар тус тус хольж бий болгосон ялгаатай хөрсөнд шинэс (Larix Sibirica) модыг үрээр тариалж туршсан. Биотуршилтыг Орхон аймгийн Сум дундын ойн ангийн харьяа Мод үржүүлгийн газрын хүлэмжин дотор 11 биореактор (хуваагдсан жижиг дөрвөлжин талбай)-т 6 сарын хугацаанд гүйцэтгэсэн. Төслийн явцад сар тутам модны ургалтын мониторинг хийхийн зэрэгцээ хоёр сар тутамд нэг удаа хөрснөөс дээж цуглуулж, 9 үзүүлэлтээр хөрсний чанарын мониторинг хийсэн. Туршилтын үр дүнд бионүүрс нэмсэн хөрсний чийгийн хэмжээ дунджаар 50-иас дээш хувиар нэмэгдэж, хүчилтөрөгчөөр баялаг болсны улмаас хөрсний ИАП-ын утга өсөж, улмаар хөрсний органик бүрэлдэхүүний хэмжээ ихэссэн. Хөрсөнд нэмэх бионүүрсний тунгийн хэмжээ нэмэгдэхэд хөрсний чанар дагаж сайжрах дүр зураг мөн ажиглагдсан. Бионүүрсний түүхий эдийн онцлогоос хамаарч хөрсний чанарын үзүүлэлтэнд ялгавартай нөлөөлж байсан. Хамгийн чухал нь хөрсний чанар сайжирснаар шинэсний тарьцад эергээр нөлөөлж, 12-18%-иар өсөлт нэмэгдсэн.

Зохиогч(ид): Ч.Буян, О.Болормаа, Н.Ариунзул
"Зэсийн хөвүүлэн баяжуулах явц үйлдвэрийн усны шинж чанараас хамаарах нь", Хими-2022, 2022-11-11, vol. 1, pp. 21

Хураангуй

Зэсийн хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар баяжуулахад шаардагдах усны 85-90 хувийг үйлдвэрийн хаягдал усыг эргүүлэн ашиглах замаар хангадаг бол 10-15 хувийг байгалийн ус (түүхий ус)-аар нөхөж ашигладаг. Тухайн үйлдвэрт хаягдал усыг дахин ашиглах нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд ээлтэй технологи юм. Хэдийгээр энэ нь технологийн давуу талтай боловч хаягдал усыг дахин ашигласнаар усны чанар, химийн найрлага өөрчлөгдөж улмаар үйлдвэрийн шугам хоолойн хагжилт, зэврэл зэрэг олон сөрөг нөлөөллийг бий болгодог байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь үйлдвэрийн ус болон хөвүүлэн баяжуулах явцын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, харилцан хамаарлыг тогтоож, нөлөөллийг үнэлэх юм. Судалгааны ажлын хүрээнд үйлдвэрийн түүхий болон эргэлтийн усны гидрохимийн 13 үзүүлэлт, хөвүүлэн баяжуулалтын реакторын түүхий эд (нунтагласан хүдэр), бүтээгдэхүүн (зэсийн баяжмал, зэс авалт), хаягдал (лаг, шороо) дахь зэсийн агуулгын 3 жилийн өгөгдөлд XLSTAT програм ашиглан статистик боловсруулалт хийж өгөгдөхүүн хоорондын корреляцийн шинжилгээг хийж, харьцуулалт хийлээ. Корреляцийн шинжилгээнээс үзэхэд, байгалийн ус (түүхий ус)-ны гидрохимийн үзүүлэлтүүд болох pH, хлорид, сульфат, фосфат, ууссан цайрын агуулга нь 3 он дараалан түүхий эд, бүтээгдэхүүн, хаягдал, металл авалт дахь зэсийн агуулгатай эерэг болон сөрөг хүчтэй хамаарлыг үзүүлсэн. Харин эргэлтийн усны хувьд, гидрохимийн бүх үзүүлэлтүүд нь реакторын орц, гарц дахь зэсийн агуулгатай эерэг болон сөрөг хүчтэй хамаарлыг 2018 онд, зөвхөн сөрөг хамаарлыг 2019 онд, эерэг болон сөрөг хамаарлыг 2020 онд үзүүлсэн болно. Энэ нь түүхий ус болон эргэлтийн усны гидрохимийн үзүүлэлтүүд нь түүхий эд, бүтээгдэхүүн, хаягдал дахь зэсийн агуулгад тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг харуулж байна.

Зохиогч(ид): Ч.Буян, Ж.Батхүү
"Хөрсний цайрын бохирдлыг бууруулахад бионүүрс ашиглах боломж", Хими-2022, 2022-11-11, vol. 1, pp. 83

Хураангуй

Аж үйлдвэр, уул уурхайн бүсээс ялгарах хүнд металлын бохирдолтой хаягдал, будагч бодис, хар тугалгатай бензин, химийн бордоо, пестицид, бохир усны хаягдал лаг, үнс, нефтийн бодисын асгаралт зэргээр хөрс органик болон органик бус бохирдуулагчдаар бохирддог. Манай орны эдийн засаг уул уурхайн олборолтоос ихээхэн хамаардаг. Уул уурхайн олборлолт, ашиглалтаас тухайн бүс нутгийн гол мөрөн, хөрс хүнд металлаар бохирддог. Бионүүрс нь нүх сүвэрхэг шинж чанартай бөгөөд хөрсний сийрэг чадварыг нэмэгдүүлж, агаар солилцоог сайжруулж хөрсний ашигтай бактерийн тоог ихэсгэж, ус шингээх чадварыг сайжруулснаар ургамлын өсөлт ургалтыг дэмжихээс гадна химийн бордоо, пестицид, хүнд металлын хөрсний бохирдолыг бууруулах нөлөө үзүүлдэг. Энэ судалгааны ажлаар ХАА-н хаягдал биомассаас хямд өртөгтэй, эдийн засгийн өгөөжтэй бионүүрс гарган авч бионүүрсний үр нөлөөг элсэрхэг хөрсөнд цайрын бохирдолыг бууруулах боломжийг лабораторийн нөхцөлд туршихыг зорьсон. Манай оронд элбэг тохиолдох хаягдал яс, мод, аргалыг 500-550°С-ын температурт 1-2 цагийн турш пиролизод оруулж, зохих бионүүрсийг гарган авсан. Энэхүү гарган авсан бионүүрсээ ашиглан бионүүрсний түүхий эдийн төрөл, бионүүрсний ширхэглэлийн хэмжээ, хөрсөнд нэмэх тун, металлын анхдагч концентрац хэрхэн нөлөөлж буйг туршилтаар тодорхойлж, шингээлтийн процессын зохистой нөхцөлийг тогтоосон. Туршилтын дүнд ясны бионүүрс цайрыг хамгийн их (97%) шингээж байсан бол модны болон аргалын бионүүрс бараг шингээхгүй байсан . Ясны бионүүрсний зохист хэмжээ нь дунд хэмжээст нунтаглал (0.105-0.450 мм) (64.62%), хөрсөнд нэмэх тун 4% (96.80%), металлын анхдагч концентрац 1000 ppm (99.92%) байхад хамгийн өндөр шингээлт өгсөн.

Зохиогч(ид): Ч.Буян
"Хаягдал биомассаас гарган авсан бионүүрсээр усны хатуулгийг бууруулах боломж", Хими-2022, 2022-11-11, vol. 1, pp. 18

Хураангуй

Хаягдал биомассыг хүчилтөрөгч дутмаг орчинд халаах (пиролиз) замаар нүх сүвэрхэг бүтэцтэй, шүлтлэг шинж чанартай, гадаргуугийн талбай ихтэй нүүрс төст шаталтын бүтээгдэхүүн болох бионүүрсийг гарган авдаг. Бионүүрс ашиглан усан орчноос хүнд металл, эмийн үлдэгдэл бодис, будагч бодис, фторид ион зэргийг шингээдэг судалгаа дэлхийн бусад орнуудад нэлээд хийгдсэн боловч усны хатуулгийг бүрдүүлэгч гол ионуудыг бууруулах туршилт хараахан хийгдээгүй байна. Энэхүү судалгааны ажлаар малын яс, аргалаас гарган авсан бионүүрсийг ашиглан усны хатуулгийг бууруулах боломжийг судлахыг зорилоо. Хонины хаягдал яс, үхрийн аргалыг TLUD-ын зуухан дотор 500-550°C-ийн температурт 1-2 цагийн турш пиролизод оруулж зохих бионүүрсийг гарган авсан. Гарган авсан бионүүрсээ шингээгч материал болгон ашиглаж, усны хатуулгийг бүрдүүлэгч кальци, магни, гидрокарбонат ионуудын агуулгыг бууруулах цуврал (batch) туршилтыг зохиомол эрдэсжилттэй ус болон байгалийн усанд тус тус хийж гүйцэтгэсэн. Шингээлтэд бионүүрсний анхдагч түүхий эд, бионүүрсийг усанд холих хэмжээ (тун), шингээлт явуулах хугацаа хэрхэн нөлөөлж буйг туршин шингээлтийн процессын зохист нөхцөлийг тодорхойлсон. Ясны бионүүрс аргалын бионүүрснээс илүүтэйгээр усны хатуулгийг сайн шингээж байсан бөгөөд анхны ионы концентрац өндөр байхад адсорбцын багтаамж өндөр байсан. Адсорбцын туршилтын үр дүнд кальци, магни, гидрокарбонат ионуудын агуулгыг харгалзан 38%; 19%; 34%-иар бууруулж байсан бол усны нийт хатуулгийн хэмжээг дунджаар 22%-иар бууруулж байсан. Малын хаягдал яснаас гарган авсан бионүүрс нь усны хатуулгийг бүрдүүлэгч гол ионуудыг өөртөө шингээж, хатуулгийн хэмжээг бууруулах бүрэн боломжтой байна.

Зохиогч(ид): Ч.Буян, B.Bayarjargal
"МАЛЫН ГАРАЛТАЙ ХАЯГДАЛ БИОМАССААС ГАРГАН АВСАН БИОНҮҮРС АШИГЛАН ХАТУУЛАГ ИХТЭЙ БАЙГАЛИЙН УСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ", Бионүүрс-2022, 2022-4-28, vol. 7, pp. 77-83

Хураангуй

хүчилтөрөгч дутмаг орчинд халаах (пиролиз) замаар нүх сүвэрхэг бүтэцтэй, нүүрстөрөгчөөр баялаг, шүлтлэг шинж чанартай бионүүрсийг гарган авдаг. Монголд 60 гаруй сая толгой малаас жилд 50-60 сая тн хаягдал яс, 70 сая орчим тн ялгадас хаягддаг бөгөөд ихэнхийг нь үр ашигтайгаар эргүүлэн ашигладаггүй билээ. Бионүүрсээр усан орчноос хүнд металл, эмийн үлдэгдэл бодис, будагч бодис, фторид ион зэргийг шингээдэг хэдий ч усны хатуулаг тодорхойлогч гол ионуудыг бууруулах туршилт хараахан хийгдээгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь малын хаягдал яс, аргалаас гарган авсан бионүүрсийг ашиглан ундны усны хатуулгийг бууруулах боломжийг судлах юм. Малын хаягдал яс, аргалыг 500-550°C-ын температурт 1-2 цагийн турш пиролизод оруулж зохих бионүүрсийг гарган авсан. Гарган авсан бионүүрсийг ашиглан байгалийн усны хатуулгийг бүрдүүлэгч гол ионууд (кальци Ca2+, магни Mg2+, гидрокарбонат HCO3-, сульфат SO42-)-ын агуулгыг бууруулах шингээлтийн туршилтыг явуулсан. Ясны бионүүрс ундны усны хатуулгийг хамгийн сайн шингээж байсан. Бионүүрсийг 0.5%-иар усанд нэмэхэд 120 минутын хугацаанд ханалтад хүрч байсан. Шингээлтийн туршилтын үр дүнд Ca2+, Mg2+, HCO3-, SO42--ийн ионуудын агуулга харгалзан 38.03%; 19.44%; 33.95%; 18.31%-иар буурч байсан. Усны ерөнхий хатуулгийн хэмжээ дунджаар 22.32%-иар буурч байсан. Малын хаягдал яснаас гарган авсан бионүүрс нь усны хатуулгийг бүрдүүлэгч гол ионуудыг өөртөө шингээж, хатуулгийг бууруулах бүрэн боломжтой гэж үзлээ.

Зохиогч(ид): Ч.Буян, J.Batkhuu
"ХӨРСНИЙ ЗЭСИЙН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БИОНҮҮРСИЙГ АШИГЛАХ БОЛОМЖ", Бионүүрс-2022, 2022-4-28, vol. 7, pp. 70-76

Хураангуй

Манай оронд элбэг тохиолдох ХАА-н дайвар бүтээгдэхүүнийг ашиглан, эдийн засагт хэмнэлттэй, хямд төсөв материалаас бионүүрс гарган авч зэсийн бохирдлыг бууруулах боломжийг лабораторийн нөхцөлд туршсан. Туршилтын үр дүнд хаягдал ясны бионүүрсийг дунд зэргийн ширхэглэгтэй нунтаглаж, 4%-иар хөрсөнд холиход хөрсний зэсийн бохирдлыг 97% хүртэл бууруулж байгааг тогтоосон. Тиймээс өндөр шингээлт өгч буй ясны бионүүрсийг цаашид бусад металл дээр туршиж судлах хэрэгтэй юм.

Зохиогч(ид): Ч.Буян, E.Nomuunzaya
"МАЛЫН ЯСНААС ГАРГАН АВСАН БИОНҮҮРСИЙГ АШИГЛАН УСАН ОРЧНООС ХАР ТУГАЛГЫГ АДСОРБИЦЛОХ", Бионүүрс-2022, 2022-4-28, vol. 7, pp. 54-61

Хураангуй

Бионүүрс нь ургамал, амьтны органик түүхий эдийг агааргүй орчинд халаах аргаар үйлдвэрлэсэн, ус агаар шингээх нүх сүвтэй нунтаг нүүрс юм. Энэхүү судалгаагаар үхрийн болон хонины ясыг чөмөгт яс, нугаламт яс, хавирганы яс гэж ангилан ялгаж, удаан пиролизын аргаар 500-550°C-ын температурт 1-2 цаг шатааж, 6 төрлийн ясны бионүүрсийг гарган авсан. Гарган авсан ясны бионүүрсний физик-химийн шинж чанарыг судалж, гадаргуугийн мезо болон микро нүх сүвний талбай, катион солилцлын багтаамжийн үзүүлэлтүүдийг голчлон үзэж, хонины нугаламт ясыг цаашдын адсорбцийн туршилтанд тохиромжтой гэж сонгож авсан. Адсорбцийн туршилтын үр дүнгээс усан орчноос хар тугалга (Pb)-ыг адсорбцилоход хамгийн тохиромжтой ясны бионүүрсний ширхэглэгийн хэмжээг 0.2-0.3 мм, уусмалын орчин (pH)-ийн зохистой нөхцөлийг pH=5, усанд нэмэх ясны бионүүрсний зохистой агуулгыг 0.5%, хар тугалгыг адсорбцилох дээд хэмжээг 680.43 мг/г гэж тус тус тодорхойлсон.

Зохиогч(ид): B.Bayarjargal, E.Nomuunzaya, B.Sainzaya, T.Saurjan, J.Erdenedalai, B.Munkhbat, Ч.Буян
"Characterization of biochars produced from various biowastes", Proceedings of the 5th International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resource (ICCIUNR-2021), Mongolia, 2021-10-14, vol. 2, pp. 73-81

Хураангуй

Biochar is a product of the thermal degradation of organic materials in the absence of air. Slow-pyrolyzed biowaste-derived biochars show excellent adsorption properties. Studies on biochars produced from pine nut shells, sawdust, and cow dung have been carried out in Mongolia determining the technical characteristics and applying for improvement of soil quality. However, a thorough characterization of biochars is still in lack. In this study, we produced 10 biochars from animal bones and dungs, and firewoods and compared their characterization properties. Physico-chemical parameters of biochars such as moisture, ash, volatile matters, fixed carbons, pH, redox potential, electrical conductivity, total dissolved solids, cation exchange capacity, base saturation were determined and SEM-EDX, FTIR, XRD, main elements and trace metals analysis were obtained. Methylene blue and iodine absorption tests were carried out in terms of surface porosity. All biochars showed high electrical conductivity and base saturation indicating that they were rich of cations. The highest values of pH, EC, TDS, and CEC were found in biochar produced from sheep dung. Among bone chars, biochar produced from sheep spine bone showed the highest CEC. High Ca content in bone biochars resulted from the nature of the raw material. Biochars hardly contained trace metals. XRD analysis showed that the firewood biochar had amorphous, whereas the bone biochars and dungs had crystal structures. Biochars produced from animal and forestry biowastes have shown great values of adsorbent characteristics, thus application of such biochars can simultaneously reduce waste and be an environmentally-friendly valuable product.

Зохиогч(ид): E.Byambadulam, Ч.Буян, B.Bayanmunkh, Н.Шүрхүү, T.Sen-Lin, О.Болормаа
"Vertical profile of water and sediment in Lake Oigon", Proceedings of the 5th International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resource (ICCIUNR-2021), Mongolia, 2021-10-14, vol. 2, pp. 68-72

Хураангуй

Determining vertical variation of water quality parameters is contributed to a better understanding of true nature of lakes. Lakes are classified into holomictic and meromictic lakes by their mixing mode; the former occurs physico-chemical mixing between surface and deep waters, while the latter layers of lake water occurs unmixed for years, decades, or centuries. Lake Oigon is the only meromictic lake identified in Mongolia. Few Mongolian lakes have been studied in different seasons but not in the vertical directions. Therefore, we studied the vertical profile of water and sediment parameters in Lake Oigon for two years. Physico-chemical parameters in water were measured on-site, while sediment parameters were determined off-site. Salinity in lake water ranged from 21.3 to 65.9 g/L which represented mesosaline to hypersaline. In oxic, sub-oxic, and anoxic zones, the physico-chemical parameters of Lake Oigon were varied a lot in longitudinal ways lake and seasonal variation observed as well. However, most parameters were stable in the anoxic zone, regardless of seasons, indicating that no water movement was at the bottom of lake. Layered sediments with salt indicating hardly exchange with lake water at the anoxic zone. The statistical correlation and principal component analysis between the various physico-chemical parameters of lake water and lake sediment were computed. This study provides the basic information for future research on the characteristic of the vertical profile, impact on the ecosystem, and environmental assessment for Lake Oigon.

Зохиогч(ид): Ч.Буян, B.Bayarjargal, E.Nomuunzaya, B.Sainzaya
"Бууцай (Spinacia oleracea)-ны ургалтад бионүүрсний үзүүлэх нөлөө", Хүрээлэн буй орчин Үндэсний эрдэм шинжилгээний хурал, 2021-9-9, vol. 2, pp. 32

Хураангуй

Бууцай (Spinacia oleracea) нь Персээс гаралтай навчит ногоон ургамал бөгөөд төрөл бүрийн амин дэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүрс ус, антиоксидантаар маш баялаг тул эрүүл хооллолтод чухал ач холбогдолтой хүнсний ногоо юм. Амьтан ургамлын гаралтай биохаягдалыг хүчилтөрөгчгүй орчинд халаах (пиролиз) замаар бионүүрсийг гарган авдаг бөгөөд энэ нь нүх сүвэрхэг бүтэцтэй, шүлтлэг шинж чанартай, нүүрстөрөгчөөр баялаг бүтээгдэхүүн билээ. Бионүүрсийг хөрсөнд нэмснээр хөрсний ус барих чадвар, ион солилцох чадварыг нэмэгдүүлж, ургацад сайнаар нөлөөлөх боломжтой юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь 3 төрлийн (хонины яс, үхрийн аргал, түлээний мод) биохаягдлаас удаан пиролизын аргаар гарган авсан бионүүрсний бууцайны ургалт болон хөрсний чанарт үзүүлэх нөлөөллийг судлах юм. Жижиг (<0.20 мм) ба том (0.21-2.00 мм) ширхэглэгтэй 3 өөр төрлийн бионүүрсийг бага (2.5%) ба их (5.0%) харьцаатайгаар хөрсөнд тус тус нэмж холиод бууцайны үрийг суулгаж, 3 зэрэгцээ туршилт тавьсан. Уг туршилтыг хоосон болон хяналтын туршилтын хамт хүлэмж дотор 49 хүртэл хоногийн хугацаанд гүйцэтгэж бууцайны ургалт болон хөрсний шинж чанарыг харьцуулан судалсан. 3 төрлийн бионүүрснээс аргалын бионүүрс бууцайны ургалтад хамгийн сайн нөлөө үзүүлсэн бол модны бионүүрс эерэг нөлөө үзүүлсэнгүй. Жижиг ширхэглэгтэй аргалын болон ясны бионүүрс бууцайны ургалтыг нэмэгдүүлж байсан. Холих харьцааны хувьд харилцан адилгүй үр дүн гарсан. Аргалын бионүүрсийг бид тариалалтад хэрэглэснээрээ илүү их ургацыг хурдан хугацаанд авах боломжтой байна.

Зохиогч(ид): Н.Шүрхүү, О.Болормаа, Ч.Буян
"Баруун Монголд олдсон меромиктик нуурын судалгаа", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл, соёл, Mонгол, 2020-9-18, vol. XIV олон улсын хурал, pp. 380

Хураангуй

Hydrochemical study in first lake meromictic discovered in Western Mongolia

Зохиогч(ид): Ч.Буян, B.Ninjbadgar, B.Saranzaya, E.Sodtsetseg, D.Galdmaa, B.Urantulkhuur, J.Seong Pil
"Oil Field Contamination and Remediation in Mongolia", 4th International Conference on Bioresources, Energy, Environment and Materials Technology (BEEM 2020), Korea, 2020-9-6, vol. 4, pp. 110

Хураангуй

Since 1940s thirty two prospective blocks of oil deposits were identified in Mongolia for petroleum exploration. Currently two petroleum blocks, namely, the Toson-Uul XIX with reserve of 179 million tons and Tamsag XXI with reserve of 127 million tons has been under oil exploration and extraction by Petro China Daqing Tamsag LLC in Matad and Khalkhgol soums of Dornod province. In the Toson-Uul XIX block 10,192 barrels (1350 tons) of oil per day is produced from 381 wells with direct exports of crude oil to China, whilst 12,054 barrels (1600 tons) of oil is produced from 218 wells in the Tamsag XXI block and crude oil is exported to China as well. During drilling, transportation, storage and export related operations soil and groundwater in Menen steppe have been considerably polluted by crude oil, salts which are used in drilling, and heavy metals. In order to achieve sustainable development goal of country and comply with the Petroleum Law of Mongolia and the Law on Prohibition of Mineral Exploration and Mining Activities in Mongolia a detailed survey for defining pollution sources and selecting remediation methods has to be carried out in Tamsagbulag oil field. Up till now only physical reclamation method has been employed in Mongolia. Since 2014 a suitable remediation method for oil-contaminated soil have been tested in both oil-spilt and intentionally-contaminated soils at laboratory and outdoor condition. Bioaugmentation method was proved to be a good remediation method in batch test in controllable condition. However, biostimulation method has been a better remediation method in pilot test under ambient condition.

Зохиогч(ид): Ч.Буян, N.Enkhbat, Н.Норов
"Radiological risk assessment at the Tamsagbulag oil field in Dornod province, Mongolia", IEEC & BWR 2019, South Korea, 2019-12-13, vol. 1, pp. 709

Хураангуй

Tamsagbulag oil field in Dornod province, Mongolia has been in operation since 1998. During oil exploration and production processes, natural occurring radionuclides (U-238, Th-232, Ra-226, and K-40) in groundwater and crude oil come out on the surface. If radioactivity is much higher than background level, it may pose risk to human as well as surrounding environment. Naturally occurring radioactive materials (NORM) consist of usually industrial wastes or by-products enriched with radioactive elements found in the environment and their decay products. In order to establish radiological monitoring and risk assessment of oil production in Mongolia, soil, water, and petroleum samples were collected from the XIX block of the Tamsagbulag oil field, production units and camp area. Concentration of the aforesaid naturally occurring radionuclides and contamination level of Cs-137 in soil, water, and petroleum samples were determined by a high purity germanium detector (HPGe). The concentration of Ra-226, Th-232, and K-40 in soil samples were measured from 25.1 to 88.4 Bq/kg, from 19.0 to 32.3 Bq/kg, and from 993.1 to 1064.2 Bq/kg, respectively. The concentration of Ra-226 and U-238 in water samples were below than detection limit (0.4 Bq/L) of the HPGe detector. However, concentration of Ra-226 in the 200 m deep well of wastewater treatment plant, filter, and drinking water well was found ranging from 3.2 to 6.5 Bq/L, from 8.8 to 9.4 Bq/L, from 0.9 to 6.0 Bq/L respectively. The concentration of Ra-226, Th-232, and K-40 in petroleum samples varied from 14.8 to 28.0 Bq/L, from 0.6 to 1.6 Bq/L, and from 338.7 to 374.5 Bq/L, respectively. Further the measured concentrations were subjected to estimate the absorbed dose, the annual outdoor effective dose, as well as the total effective dose to camp residents according to the UNSCEAR method. K-40 contribution was higher to the effective dose from surface soil. Annual effective dose to residents who settle near to well loggings in the North-Toson Mountain estimated to be as 1.2 times lower than the world average. Therefore, the current study concluded that natural occurring radionuclides level were within natural background level.

Зохиогч(ид): Ч.Буян, B.Ninjbadgar, B.Urantulkhuur, J.Seong Pil
"Bioremediation strategy for petroleum-contaminated soil in Mongolia", IEEC & BWR 2019, Busan, South Korea, 2019-12-11, vol. 1, pp. 250

Хураангуй

Petroleum or crude oil is a main source of energy used in our daily life and various industries, and is a naturally occurring raw material that is found in liquid form beneath the Earth's surface. Releasing petroleum into surface soil whether accidentally or human activity is a main cause of soil pollution. Soil contaminated with petroleum can cause environmental as well health hazard to not only human beings but also animals and plants. Petroleum pollutants, mainly hydrocarbons, are classified as priority pollutants. Since 1940, Mongolia has been exploring petroleum from oil fields and has currently exporting 1.2 tons of crude oil per year from the Tamsagbulag oil field located in one of the world's last undisturbed grasslands in Dornod province. However, its fragile soil has been contaminated badly due to oil production and transportation, thus appropriate remediation action shall be taken. The bioremediation is the most appropriate technology that is cost-effective, environmentally friendly, and easy to reduce hydrocarbons using assimilated bacterial activity. In the present pilot-scale, outdoor experiment sheep manure and wood sawdust as biological wastes were simultaneously used along with oil-degrading indigenous bacterial species that are cultivated from the petroleum-contaminated soil in advance. It was proved that biological wastes such as sheep manure and wood sawdust played a significant role in our indoor experiment. In conclusions, biostimulation method are a good strategy for remediation of petroleum-contaminated soil in Mongolia.

Зохиогч(ид): Ч.Буян, Б.Саранзаяа, Б.Урантүлхүүр, Б.Нинжбадгар, О.Болормаа
"ГАЗРЫН ТОСООР БОХИРДСОН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БИОРЕМЕДАЦИЙН АРГЫН ЛАБОРАТОРИЙН ТУРШИЛТ" Монголын хөрс судлал сэтгүүл, vol. 4, no. ISSN 2522-1604, pp. 114-126, 2019-12-5

https://portal.issn.org/resource/ISSN/2522-1604/?language=es

Хураангуй

Lab-scale bioremediation experiment of crude oil-contaminated soil One of the most important ecological issues facing today is the environmental pollution and remediation of contaminants, including oil and oil products. Thermal, mechanical, and chemical methods of remediation techniques for oil hydrocarbons are high-costly and cause secondary contamination, while biological (bioremediation) methods are environmentally friendly and cost-effective. Despite the fact that petroleum exploration, utilization, and studies on petroleum fraction structure have been frequently conducted in our country, there has been done little research to remediate oil-contaminated soil. Lab-scale bioremediation experiment for crude oil-contaminated soil from Tamsagbulag, Dornod province was conducted for six months. Reuse of waste is one of the good-practice approaches of solid waste management. Sheep dung and sawdust, as biological wastes, were used in the current study along with a liquid culture of oil-degrading bacterial consortium (ODBC culture) that isolated from Tamsagbulag oil-contaminated soil. As a result of the experiment, total petroleum hydrocarbons (TPH) of the soil in the bioreactor where added to the 10% manure and the ODBC culture decreased by 62% comparing to other bioreactors, indicating that combination of bio-stimulation and bio-augmentation methods are effective for bioremediation of oil-contaminated soils.

Зохиогч(ид): Ч.Буян, Б.Нинжбадгар
"ГАЗРЫН ТОСООР БОХИРДСОН ХӨРСИЙГ ЦЭВЭРЛЭХ ХАГАС-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТЫН ҮР ДҮН", Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд, 2019-11-1, vol. 7, pp. 54-60

Хураангуй

Газрын тос нь бидний өдөр тутмын болон төрөл бүрийн салбарт хэрэглэгддэг эрчим хүчний гол эх үүсвэр бөгөөд газрын гүнд хэдхэн м3-ээс хэдэн тэрбум м3 эзлэхүүнтэйгээр хуримтлагдан оршдог хар хүрэн өнгөтэй, тослог шингэн төлөвтэй, каустобиолитын төрөлд хамаарах шингэн шатамхай эрдэс юм. Хүний санамсаргүй эсвэл буруутай үйл ажиллагаанаас болж хүрээлэн буй орчинд газрын тос асгарснаас үүдэн тухайн газрын хөрс ба гүний ус газрын тосны нүүрсустөрөгчдөөр бохирддог. Монгол оронд газрын тосны хайгуул, судалгаа 1940-өөд оноос гараагаа эхэлж, 1990-ээд оноос эргэн эрчимтэй олборлож эхэлсэнтэй холбоотойгоор хөрсний бохирдлыг үнэлэх ажил сүүлийн үед чухал асуудал болж байна. Энэхүү судалгааны ажлаар газрын тосоор бохирдсон хөрсийг биоремедиацийн аргаар цэвэрлэх хагас-үйлдвэрлэлийн туршилтын явцын үр дүнг танилцуулж байна. Хагас-үйлдвэрлэлийн туршилтыг Тамсаг-XXI талбайн газрын тосоор зориудаар бохирдуулсан хөрсөнд туршиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг буюу Танкийн хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5-р сараас байгалийн нөхцөлд хийж гүйцэтгэсээр байна. Бохирдуулсан хөрсний биозадралыг нэмэгдүүлэх зорилгоор малын бууц, модны үртэс болон газрын тосыг задлах чадвартай (ГТЗЧ) бактериудын шингэн өсгөврийг тус тус ашигласан. Туршилтын 90 хоногийн үр дүнгээс харахад зөвхөн бууц болон бүх нэмэлтийг зэрэг нэмж өгсөн биореакторууд дахь хөрсний газрын тосны нийт нүүрсустөрөгчид (ГТНН)-ийн агуулга бусад боловсруулалтаас хамгийн их буюу 58.5 ба 60.9%-иар буурсан нь ажиглагдлаа.

Зохиогч(ид): Н.Амгалан, Б.Дашням, Ч.Буян, Г.Гантөгс, О.Болормаа
"Дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийг тодорхойлох", Chemistry-2016, 2016-11-15, vol. 1, pp. 69

Хураангуй

Хүн амьдралынхаа 80-90%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд үүнийхээ 65%-ийг нь гэртээ өнгөрүүлдэг байна. Үүнээс үзэхэд бидний эрүүл мэндэд дотоод орчны агаарын чанар ихээхэн нөлөө үзүүлдэг нь илэрхий байна. Дэгдэмхий органик нэгдлүүд (ДОН) нь агаарын бохирдлын ихээхэн хувийг эзэлж байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг үр нөлөө үзүүлэх бас нэгэн шалтгаан болдог. Иймээс ДОН-ийн эх үүсвэр, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, тархалтын талаар зайлшгүй судлах шаардлагатай байна. Манай оронд эмнэлэг, барилгын материалын цэг дэлгүүр, тос тосолгооны газар, шатахуун түгээх цэгүүд гэх мэт олон газруудад ДОН өргөнөөр хэрэглэгдсээр байгаа хэдий ч ДОН агуулсан материал хэрэглэдэг ажлын байр, гадаад болон дотоод орчин дахь ДОН-ийн өртөлтийг үнэлсэн судалгаа хараахан хийгдээгүй учир хийн хроматографийн аргаар дотоод орчны агаар дахь ДОН-ийг тодорхойлох зорилго тавин ажилласан. Дотоод орчны агаараас сорьц цуглуулж, ДОН-ийн агуулгыг тодорхойлох туршилтыг манай орны хувьд анхлан хийж гүйцэтгэснээрээ энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино. Энэхүү судалгааг хийж хийснээр цаашид Монгол улсад дотоод орчны агаар дахь ДОН-ийн түвшинг эх үүсвэрээс хамааруулан судалж, улмаар хэмжээг багасгах, ДОН агуулсан бүтээгдэхүүний зүй зохистой хэрэглээг хэвшүүлэх, ДОН-тэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийт хүн амдаа зөв мэдээ мэдээлэл түгээх зэрэг практик ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): Ч.Буян, D.Galdmaa, E.Sodtsetseg
"Bioremediation of crude oil contaminated soil from Tamsagbulag oil field, Mongolia", Fourth International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resources-2016, Mongolia, 2016-7-8, vol. 1, pp. 97

Хураангуй

Bioremediation, the use of microorganisms to break down petroleum contamination in soils, has currently drawn more attention due to complete in-situ removal at low cost. The objective of presenting study was to investigate feasibility of biodegradation of crude oil contamination in Mongolian soil using bioaugmentation and biostimulation techniques. The oil-contaminated soil from the Tamsagbulag oil field contained 3.2±0.2% total petroleum hydrocarbons (TPH). Indigenous petroleum-degrading bacterial culture (PDB) from the oil-contaminated soil was successfully isolated in Bushnell Haas broth in the presence of the original crude oil thorough three-stage selective enrichment method. Manure as a natural fertilizer rich with nitrogen and phosphorus was obtained from a private sheep farm. Sawdust, a by-product of wood and furniture industry, was used to loosen the oil-contaminated soil aggregates and infiltrate air. Three treatments for the bioaugmentation (T-1 to T-3) and six treatments for the biostimulation (T-4 to T-9) were setup in lab-scale bioreactors with various ratios of the isolated PDB, manure and sawdust added to the oil-contaminated soil along with controls. All bioreactors were run for nine months under room temperature and weekly moisturizing and mixing the soil. Soil moisture, pH, EC, ignition loss, TPH content, TN and TP (only for T-4 to T-9 bioreactors) was monitored in monthly grab samples. As a result, the higher percentage of the PDB addition gave the better TPH removal. The same trend was observed in the manure added bioreactors. The sawdust-mixed treatments were given 1.5 times higher TPH removal comparing to that of the treatments without sawdust. In conclusions, crude oil content in the Tamsagbulag contaminated soil can be halved within nine months in the presence of 10% of the isolated local bacteria and 4% of the manure.

Зохиогч(ид): О.Болормаа, Ч.Буян, М.Светлана Л
"Characterizing of soil properties of different areas in Ulaanbaatar, Mongolia", Вермикомпостирование и Вермикультивирование Как Основа Экологического Земледелия в XXI Веке: Достижения, Проблемы, Перспективы, Belarus, 2016-6-6, vol. 1, pp. 65-70

Хураангуй

Soil health is the foundation of productive farming practices. Important physico-chemical characteristics and elemental composition of soil-like pH, moisture, organic carbon, loss-on-ignition (LOI), macro and micro elements etc. allow biota to thrive. The main goal of the study is to explore opportunities to improve biogeocoenosis in Mongolia. The objectives of current study were i) to characterize soil properties; ii) to evaluate concentration of elements in soil samples of Ulaanbaatar city. Soil samples were collected from 20 points two different areas (Bogd Khan Mountain area and Near the Selbe river area in Ulaanbaatar, Mongolia). The soil electrical conductivity (EC), pH, moisture, loss-on-ignition (LOI) and organic carbon (OC) were determined by instrumental, weight and titrimetric methods, respectively. Samples were analyzed for Fe, K, Ca, Cr, Cu, Zn, and Pb using portable X-ray fluorescence (PXRF). The soil pH was ranged from 4.02 to 7.34. The soil EC and pH were significantly related between each other according to the higher pH of soil, higher EC content of the soil is available. Organic carbon of soil was determined 4.52-7.95% in analyzed soil samples. The average concentration of Fe, K and Ca were 33315.7, 19823.7, and 20332.2 mg/kg, respectively. The content of Cr 12.8-87.09 mg/kg, Cu 13.2-35.4 mg/kg, Zn 71.2-121.6 mg/kg, and Pb 16.1-35.1 mg/kg in the two studied areas. The concentration of micro elements were within th Mongolian soil quality standard (MNS 5850:2008)’s permissible limits (Cr 150, Cu 100, Zn 300, Pb 100 mg/kg) for all locations. The overall soil quality data illustrate that, both areas were good soil condition to live earthworms and to use vermicomposting. Further study will associate with species of earthworms and their influence on soil.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар