Бидний тухай
Багш ажилтан
Антропологийн ухаан нь онолын асуудал шийдэх буюу онолын антропологи, практик асуудлыг шийдвэрлэх хэрэглээний антропологи гэсэн хоёр талтай. Хэрэглээний антропологи нь хүний нийгэмд тохиолдож буй аливаа саад бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхэд антропологийн онол мэдлэг, арга зүйг хэрэглэн шийдвэрлэж буй антропологийн нийгэм дэхь хэрэглээ юм. Энэ хичээлээр хэрэглээний антропологийн түүхэн явц, академик болон хэрэглээний антропологийн харьцуулалт, шүүмж, хэрэглээний антропологид өргөн хэрэглэдэг судалгааны аргууд, хэрэглээний антропологчийн баримтлах ёс зүйн код, бизнес, маркетинг, хөгжлийн төсөл хөтөлбөр, нийгмийн ажил, анагаах ухаан, шүүх эмнэлэг, эрүүл ахуй, эргономик, криминалистик, боловсрол зэрэг салбарт антропологийн мэдлэг, арга зүй, ур чадварыг хэрхэн хэрэглэдэг тухай судлан үзнэ.
Энэхүү хичээлийг оюутнууд судлан үзсэнээр антропологийн ухааны онол мэдлэг, арга зүйг хэрэглэн антропологчид нийгэмд тохиолдож буй асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, бизнес, маркетинг, анагаах ухаан, хөгжлийн төсөл хөтөлбөр, нийгмийн ажил зэрэгт антропологчдийн оролцоо хувь нэмэр, мөн төгсөгч оюутан мэргэжлээрээ ямар ажил эрхэлж болох боломж бололцоо байгаа талаар танин мэднэ.
Хүний гарал үүслийн талаархи эртний үеэс (эртний суут сэтгэгчдээс) 21-р зуун хүртлэх онолууд, хүний хувьсал хөгжлийн үечлэл (австралопитек, хомо эректус, эртний хомо сапиенс болон хомо сапиенс сапиенсийн үеүүд), эдгээрийн газар зүйн тархалт, соёлын хэлбэрүүд, бие бүтэц, хүний хувьсал хөгжлийн эхэн үеийн хэл ярианы харилцаа, зэвсэг үйлдлийн үйл ажиллагаа, нийгмийн зохион байгуулалт, оюун ухаан, сэтгэлгээний хөгжил, эдгээрийн харилцан холбоо, хөгжлийн түвшин, хүний мичин овгоос ухаант хүн үүсэх хүртлэх үеийн байгалийн нөхцөл, эдгээрийн өөрчлөлт (байгал, газарзүй, цаг агаар, геологи, хүрээлэн буй орчин, экологи г.м.) зэргийг хамарна.
Хүний үүсэл, хувьсал хөгжлийн явцад бий болсон орчин үеийн ухаант хүний мөн чанар болох бие бүтэц, соёл, хэл ярианы харилцаа, оюун ухаан, сэтгэлгээний хөгжлийн үе шатууд, эдгээрийн харилцан холбоо, хамаарал, хүний үүсэл, хувьсал хөгжлийн талаарх онолын сэтгэлгээний түүх, орчин үеийн антропологийн шинжлэх ухаанд хүний үүсэл, хувьсал хөгжлийн талаар баримталж буй гол онол, үзэл баримтлалын талаар оюутнуудад цогц мэдлэг олгох
Монголын антропологийн үндсэн асуудлууд, монголын эртний болон орчин үеийн хүн амын антропологи бүтэц, эртний хүний өвчлөл, эпигенетик, хүн ам зүйн судалгаа, орчин үеийн монголын хүн амын соматологи, одонтологи, дерматоглификийн судалгаа, монгол хүний морфологи, физиологи, биохими, генетик, экологи, насанд хүрэгчид ба хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил зэрэг судалгааны ажлуудтай танилцана. Мөн монголын нийгэм, соёлыг антропологийн үүднээс судалсан монголын ба гадаадын эрдэмтдийн судалгааны тойм болон угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүнүүд, орчин үеийн чиг хандлагын талаар танилцуулж, онол, практикийн үүднээс харьцуулах чадвар эзэмшүүлнэ.
Монголын эртний болон орчин үеийн хүн амыг биологийн болон нийгэм, соёлын антропологийн чиглэлээр судалсан судалгааны үр дүнгүүдийг танилцуулж, онол, практикийн үүднээс харьцуулах чадвар эзэмшүүлнэ.
Биологийн антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн сэдвийн хүрээнд Монголд болон монголчуудын талаар хийгдсэн судалгааны үр дүнтэй танилцана. Монголын антропологийн үндсэн асуудлууд, монголын эртний хүн амын антропологи бүтэц, хэв шинж, түүний хувьсахуй, орчин үеийн монголчуудын антропологи хэв шинж бүрэлдсэн цаг хугацаа, эртний хүний өвчлөл, эпигенетик, хүн ам зүйн судалгаа, орчин үеийн монголын хүн амын соматологи, одонтологи, дерматоглификийн судалгаа, эдгээр шинжүүдийн газарзүйн хувьсахуй, монгол хүний морфологи, физиологи, биохими, генетик, экологи, насанд хүрэгчид ба хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил зэрэг судалгааны ажлуудтай танилцана.
Монгол орны нутагт эртний чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэл иргэншин амьдарч буй хүн амын антропологийн бүтэц, угсаа гарвал, удам угсааны холбоо, өнөөгийн монголчуудын антропологийн бүтэц бүрэлдэн тогтсон түүхэн хөгжлийн түүхийн онолын асуудлыг эртний хүн судлал, хүний генетик, молекул генетик, хүний экологи зэрэг салбар шинжлэх ухааны үүднээс хөндөн тайлбарлана.
Биологийн антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн нэг хүний өсөлт хөгжлийн хүрээнд монголчуудын талаар хийгдсэн судалгааны үр дүнтэй танилцаж хэлэлцүүлэг хийх болно. Монгол хүний биеийн антропологи бүтэц, хэв шинж, түүний хувьсахуй, насанд хүрэгчид ба хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд зэрэг судалгааны ажлуудтай танилцана.
Монгол хүний бие бялдрын өсөлт хөгжлийг антропологи, эмнэлэг, эрүүл ахуй, шүүх эмнэлэг, спорт биеийн тамир, хувцас зохион бүтээх, эргономикийн чиглэлээр хийсэн судалгааны ажлуудын үр дүнгүүдийг танилцуулах болно.
Антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн онолын үзэл баримтлал болон судалгааны арга зүй, судалгааны үр дүнтэй танилцаж хүний өвөг дээдэс захирагдаж байсан биологийн зүй тогтлоос нийгмийн зүй тогтол руу шилжих явц, хүн үүссэн цаг хугацаа, газар нутаг, төрхтний ангилал, орчин үеийн хүний бие бялдрын өсөлт хөгжил, түүний зүй тогтол, нөлөөлдөг хүчин зүйлс, биеийн бүтэц, хэлбэр, хэв шинжийн ангилал, биологийн нас, акселераци, хөгшрөлтийн тухай мэдлэгийг танилцуулна. Нийгэм, соёлын антропологи нь хүний нийгэм ба соёлыг судалдаг ухаан юм. Энэ хичээл нь соёлын антропологийн ухааны үндсэн судлах зүйлүүд, ухагдахуунууд, аргууд, өнөөгийн төлөв байдал, болон түүний хэрэглээний талаар ерөнхий мэдлэгийг олгоно. Тус хичээл нь антропологийн шинжлэх ухааны түүхэн тойм, бусад салбар шинжлэх ухаануудтай нэгдэх холбоо, cудалгааны арга зүй, дэлхий дахинд антропологийн хөгжил хийгээд дэд салбарууд гэсэн үндсэн хэсгээс бүтэх болно.
Антропологийн үндэс хичээл нь МУИС-ийн 1, 2-р ангийн оюутнуудад зориулагдсан. Хүний гарал үүсэл, эволюци хөгжил, угсаатны антропологи, төрхтний ангилал, хүн төрлөхтний зүйлийн нэгдмэл байдал, орчин үеийн хүний бие бялдрын биологи онцлог, хүний удамшил хувьслын тухай мөн хэрэглээний антропологийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Антропологийн нэг салбар болох нийгэм, соёлын антропологийн түүх, судалгааны арга зүйн онцлог, онолын задлан шинжилгээг танилцуулж оюутнуудыг нийгэм, соёлын антропологийн ухааны анхан шатны мэдэгдэхүүнтэй болж цаашид энэ чиглэлээр суралцах бэлтгэл мэдлэг чадвар олгох зорилготой.
Хүн төрлөхтөний төрхтнийн тухай ойлголт, төрхөтний гарал үүслийн онолын сэтгэлгээний түүх, өнөөгийн гол онолууд, тэдгээрийн гол төлөөлөгчдийн үзэл баримтлал, төрхтнийн зүйлийн нэгдэл, арьстны үзлийн эсрэг антропологийн баталгаа, үндэстэн, угсаатан, төрхтнийн тухай орчин үеийн антропологийн шинжлэх ухааны ойлголт, тодорхойлолтууд, төрхтнийн ангилал зүйн онолын сэтгэлгээний түүх, төрхтний ангилал зүйн орчин үеийн онолын үзэл баримтлал, хүн төрлөхтний төрхтний орчин үеийн ангилал зүй, Умарт Ази, Төв Ази, Баруун Ази, Өмнөд Ази болон Зүүн Азийн орчин үеийн хүн амын угсаатан бүрдэл, эрхлэх аж ахуйн хэлбэрүүд, хэлний ангилал, эдгээр бүс нутгийн археологи, палеоантропологийн судалгааны тойм, соёлын гол гол бүс нутаг, эртний миграци, эртний хүн амын гарал үүсэл, угсаа гарвалын талаархи гол үзэл баримтлалууд, тухайн бүс нутгийн орчин үеийн хүн амын биоантропологи, хэл шинжлэл, соёлын антропологийн судалгааны тойм, тус бүсийн эртний болон орчин үеийн хүн амын угсаа гарвал, гарал үүслийн холбооны талаар онолын баримтлал, судалгааны үр дүн зэргийг хамрана.
Ази тивийн нэн эртний үе-чулуун зэвсгийн үеэс хөгжингүй үе хүртэлх түүхэн үеийн хүн амын суурьшил, соёл иргэншил, антропологийн бүтэц, нүүдэл суудал, демограф, экологи, аж ахуйн онцлог, орчин үеийн хүн амын антропологи бүтэц, гарал үүсэл, удам угсааны холбоо, угсаатны бүтэц, хэл, аж ахуйн соёлын болон түүхэн угсаа гарвалын тухай асуудлыг хамран судална.