МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ш.Уранчимэг
"Дархан-Уул аймгийн сурагчдын бие бялдрын өсөлт, биеийн жингийн индекс" Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, vol. Vol. 13 No. 1 (601) (2024), no. Vol. 13 No. 1 (601) (2024), pp. 123-134, 2024-5-10

https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/7421/6546

Хураангуй

Бид Дархан-Уул аймгийн сурагчдын бие бялдрын өсөлт хөгжил, биеийн жингийн индексийн явц, түүнд нөлөөлж буй нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, эртсэн түргэсэх үзэгдэл хэрхэн явагдаж байгааг судлах зорилго тавилаа. Судалгааны дүнгээс харахад амьдрал, ахуйн тохилог орчин болох орон сууцанд амьдардаг сурагчид өсөлтийн дунд болон сүүлийн үеүдэд гэр хороололд амьдардаг үе тэнгийнхнээсээ биеийн үндсэн үзүүлэлтээр илүү байгаа ба тэдний бие бялдрын өсөлт хөгжилд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс, тухайлбал орон байрны нөхцөл, ам бүлийн гишүүдийн тоо бодитой нөлөө үзүүж байна. Эдийн засгийн шилжилтийн үеийн 1990 оноос хойш Дархан-Уул аймгийн сурагчдын бие бялдрын өсөлт хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд нэмэгдсэн байгаа нь өсөлт эрчимтэй явагдаж буюу акселерацийн үзэгдэл явагдаж байгааг харуулж байна.

Зохиогч(ид): М.Эрдэнэ, Ш.Уранчимэг, Д.Түмэн
"МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА" Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, vol. 11, no. 1 (584), pp. 54-64, 2022-12-31

https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/4781/3962

Хураангуй

Сүүлийн жилүүдэд монголын хүүхэд, залуучуудын бие бялдрын өсөлт хөгжилд эртсэн түргэсэх үзэгдэл буюу акселераци явагдаж байгааг судлаачид ажиглан тэмдэглэсэн байдаг. Бид Монголын байгаль, газарзүйн янз бүрийн бүс нутагт амьдарч буй залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн явц, түүний эртсэн түргэсэх үзэгдэл, эрин зууны хандлагын байдлыг судлах зорилгоор манай улсын цэргийн насны залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн явцыг 2000-аад оны судалгааны дүнтэй харьцуулан судаллаа. Судалгааны дүнг нэгтгэн харахад 2012-2013 оны 15-29 настай залуусын бие бялдрын гол үзүүлэлтүүд 2000 оны залуучуудынхаас бодитойгоор нэмэгдсэн, харин 2009 оны оюутан залуучуудтай 17-оос бусад насанд ойролцоо байна. Үүнээс үзэхэд манай орны залуучуудын бие бялдрын өсөлт хөгжилд хүний өсөлт хөгжлийн эрин зууны хандлага тодорхой хэмжээнд ажиглагдаж байна хэмээн дүгнэж байна.

Зохиогч(ид): М.Эрдэнэ, Ш.Уранчимэг, Д.Түмэн
"МОНГОЛЫН ЗАЛУУСЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НИЙГМИЙН ХҮЧИН ЗҮЙЛС" Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, vol. 11, no. 1 (584), pp. 25-40, 2022-12-31

https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/4777/3958

Хураангуй

The physical growth and development characteristics of 18-25-year-old youth of Mongolia were compared by occupation and education level. According to the results of the study, the basic physical parameters of young people increase as the education level raises and working conditions improve. On the other hand, the muscle development index is higher among young people engaged in manual labor than those of other occupations.

Зохиогч(ид): Ш.Уранчимэг, М.Эрдэнэ, С.Өлзийбаяр
"МОНГОЛ-АНГЛИЙН ХАМТАРСАН “ЗҮҮН ХҮРЭЭ-2022” СУДАЛГАА ", Монголын археологи-2022, 2022-12-24, vol. 1, pp. 1-4

Хураангуй

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын дээд урсгалын газар орших Зүүн хүрээний туурь нь Хэрлэн голын баруун эрэг, Зүүн Байдлаг голын бэлчир болох тэгш дэнж бүхий газар байрлана. Хүрээний туурь нь эрт цагаас нүүдэлчдийн хот суурин байгуулахад сонгосоор ирсэн газрын байрлал, дундад үеийн хот суурин хийгээд хүрээ хийдийг үүсгэхэд зохицох газар шинжих монгол ёстой гайхалтай таацаж буй. МНТ-нд нийтдээ 6 удаа дурдагдсан Хэрлэнгийн эх хавьд орших “Бүрги эрэг” хэмээх газрыг эдүгээ судлаачид эцэслэн тогтоогүй байна. Х.Пэрлээ, О.Сүхбаатар нарын эрдэмтэд Багануураас баруун хойд зүгт 24 км-т мөнхүү нэрээрээ байгаа өндөр эрэгт газрыг гэж үзсэн билээ. Мөнгөнморьт сумын төвийн урд, хойгуур нь урсаж, Хэрлэн голд цутгах Баруун, Зүүн Бүрхийн гол орчимд нэрийн ойролцоо дуудлагаар баримжаалан энд багцаалсан судлаачид бас цөөнгүй бий. МНТ-ны мэдээгээр “Бүрги эрэг” хэмээх газар нь тухайн үедээ улс төр, эдийн засгийн том төв байсан нь тодорхой байдаг учраас энэхүү газрын байрлалыг баталгажуулах археологийн хэрэглэгдэхүүн илрүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс Зүүн хүрээний туурь байрлах эл сэрүүн дэнж дээр МНТ-нд олонтаа дурдагдсан Бүрги эрэг дэх Тэмүжиний орд өргөө, их гэр бүхий хүрээ энэ хавьд байрлаж байсан байх сагадлалтай хэмээн бид үзэж буй билээ.

Зохиогч(ид): Ш.Уранчимэг, М.Эрдэнэ, С.Өлзийбаяр
"Монгол-Английн хамтарсан "Зүүн Хүрээ-2022" экспедиц археологийн хээрийн судалгаа", Монголын археологи-2022, 2022-12-23, vol. 2022, pp. 189-191

Хураангуй

МОНГОЛ-АНГЛИЙН ХАМТАРСАН “ЗҮҮН ХҮРЭЭ-2022” ЭКСПЕДИЦ АРХЕОЛОГИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА С.Эрдэнэ, Марк Хортон, С.Өлзийбаяр, Ш.Уранчимэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын дээд урсгалын газар орших Зүүн хүрээний туурь нь Хэрлэн голын баруун эрэг, Зүүн Байдлаг голын бэлчир болох тэгш дэнж бүхий газар байрлана. Хүрээний туурь нь эрт цагаас нүүдэлчдийн хот суурин байгуулахад сонгосоор ирсэн газрын байрлал, дундад үеийн хот суурин хийгээд хүрээ хийдийг үүсгэхэд зохицох газар шинжих монгол ёстой гайхалтай таацаж буй. МНТ-нд нийтдээ 6 удаа дурдагдсан Хэрлэнгийн эх хавьд орших “Бүрги эрэг” хэмээх газрыг эдүгээ судлаачид эцэслэн тогтоогүй байна. Х.Пэрлээ, О.Сүхбаатар нарын эрдэмтэд Багануураас баруун хойд зүгт 24 км-т мөнхүү нэрээрээ байгаа өндөр эрэгт газрыг гэж үзсэн билээ. Мөнгөнморьт сумын төвийн урд, хойгуур нь урсаж, Хэрлэн голд цутгах Баруун, Зүүн Бүрхийн гол орчимд нэрийн ойролцоо дуудлагаар баримжаалан энд багцаалсан судлаачид бас цөөнгүй бий. МНТ-ны мэдээгээр “Бүрги эрэг” хэмээх газар нь тухайн үедээ улс төр, эдийн засгийн том төв байсан нь тодорхой байдаг учраас энэхүү газрын байрлалыг баталгажуулах археологийн хэрэглэгдэхүүн илрүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс Зүүн хүрээний туурь байрлах эл сэрүүн дэнж дээр МНТ-нд олонтаа дурдагдсан Бүрги эрэг дэх Тэмүжиний орд өргөө, их гэр бүхий хүрээ энэ хавьд байрлаж байсан байх сагадлалтай хэмээн бид үзэж буй билээ.

Зохиогч(ид): Ш.Уранчимэг
"МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТ ХӨГЖИЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС" Социологи, vol. 15 (569), no. ISSN: 2307-2253, pp. 14, 2022-5-18

http://www.num.edu.mn/

Хураангуй

Abstract: Many interrelated factors may influence on physical and sexual development. These factors are: socio-economic status (nutrition, health, family size, living conditions), geographic environment (temperature, altitude, humidity, seasonal rhythm), genetic influences (race or ethnic group, family heredity, constitutional type). A change in some of these factors (a higher living standard, a healthier environment and so on) has caused a progressive diminution in development. The aim of this work was to study the effect of socioeconomic factors on the growth and physical development of schoolchildren of Ulaanbaatar city.

Зохиогч(ид): Ш.Уранчимэг
"УЛААНБААТАР ХОТЫН СУРАГЧДЫН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА" Боловсрол судлал, vol. 22(567), no. ISSN-1818-8478, pp. 1-6, 2022-5-1

http://dep.num.edu.mn/bsst/?page_id=27

Хураангуй

Хураангуй: Улаанбаатар хотын хүүхдүүдийн бие бялдар, бие бүтэц, бэлгийн бойжилтыг 10 жилийн давтамжтай судалж өнөөгийн хүүхдүүд 1989 оны хүүхдүүдээс өндөр, цээж болон гар урттай, мөр өргөнтэй, булчингийн хөгжлөөр сул харин өөхөн эдийн хөгжлөөр илүү болсон нь манай судалгааны дүнгээс харагдаж байна. Биеийн хэсгүүдийн харьцааны үзүүлэлтээс харахад өнөөгийн хүүхдүүд 1989 оныхноос мөр өргөндүү, тааз нарийндүү, цээжний хэлбэр өсөлтийн бага насанд арай бортог маягийн болсон байна. Улаанбаатар хотын хүүхдүүд биеийн хэсгүүдийн харьцааны үзүүлэлтээр ерөнхийдөө мезоморф бие бүтэцтэй байна. Бэлгийн бойжилтын хоёрдогч шинж тэмдгийн анх эхлэн хөгжих нас хоёр оны хүүхдүүдэд адилхан байгаа боловч эдгээр шинжүүдийн цаашдын хөгжлийн эрчим өнөөгийн хүүхдүүдэд илүү, хөгжих дундаж нас эрт эхэлсэн болох нь судалгааны дүн харуулж байна. Судалгааны энэхүү үр дүн өнөөгийн хүүхдүүдэд акселерацийн үзэгдэл явагдаж байгааг харуулж байна.

Зохиогч(ид): М.Эрдэнэ, С.Өлзийбаяр, М.Хортон, Ш.Уранчимэг, Б.Очир
"Монгол-Английн хамтарсан авран хамгаалах хээрийн судалгааны товч мэдээ: Хэрлэнгийн Зүүн хүрээний туурь", Монголын Археологи - 2019, 2019-12-21, vol. 1, pp. 124-126

Хураангуй

2019 онд Зүүн хүрээний тууринд хийсэн авран хамгаалах малтлагаар сүйтгэгдсэн дурсгалуудын зэрэглэлийг тогтоон, зарим шаардлагатай малталт хийж байгууламжийн дотоод бүтцийг тодруулах оролдлого хийсэн болно. Тухайлбал, тонуулчдын сүйтгэсэн нүхэнд шалгалт хийж, соёлт давхарга илрүүлэх оролдлого хийсэн 4 талбай, геофизикийн туршилт хийсэн 1, нийт дунджаар 2м2 талбай бүхий 5 хэсэг газар сорилтын малталт хийв. Тус хээрийн судалгааны анги нь гэрээнд заагдсан үүргийн дагуу авран хамгаалах зорилгоо биелүүлсэн хэмээн үзэж байна.

Зохиогч(ид): Ш.Уранчимэг, С.Өлзийбаяр, М.Эрдэнэ
"Хэрлэнгийн Зүүн хүрээний туурь", Монголын Археологи - 2019, 2019-12-20, vol. 1, pp. 124-126

Хураангуй

Зүүн хүрээний тууринд хийсэн авран хамгаалах малтлагаар сүйтгэгдсэн дурсгалуудын зэрэглэлийг тогтоон, зарим шаардлагатай малталт хийж байгууламжийн дотоод бүтцийг тодруулах оролдлого хийсэн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар