МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): В.Батмаа, Б.Мөнгөнгэрэл
"Хятад хэлний цагийн нэрийн утга, хэрэглээний онцлогийн тухай", International Conference on Asian Studies (ICAS), Монгол улс, 2021-2-17, vol. YI, pp. 2-10

Хураангуй

Хятад хэлэнд орон цагийн нэр, цагийн нэр гэж хоёр томоохон ай байдаг бөгөөд бид энэ удаа хятад хэлний цагийн нэр, түүн доторх үргэлжилсэн цаг хугацаа заасан нэр үгсийн утга, хэрэглээний онцлогийн тухай судална. Үргэлжилсэн цагийн нэр заасан үгс нь ихэвчлэн “хир урт хугацаанд ” гэх асуултад хариулагдах ба “энэ хэсэг хугацаа”, “тэр хэсэг хугацаа” –г заан, эсвэл тооллого нэгж болон зарим бүтцээр илэрч болдог. Бид хятад хэлний үргэлжилсэн цагийн нэр үгийг хятад хэлний уран зохиолын номоос түүвэрлэн, түүвэрлэсэн нийт нэгжийг утга, хэрэглээг судалж, цаашлаад хятад хүмүүсийг цагийг хэрхэн ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглэж буйг тандан, зохих дүгнэлтийг гаргасан болно

Зохиогч(ид): Б.Мөнгөнгэрэл
"Монголын нууц товчоо дахь цаг заах үгс үндэсний сэтгэлгээ илэрхийлэх тухайд" МУИС Эрдэнэт сургууль эрдэм шинжилгээний бичиг, vol. №13(545), no. 2709-8524, pp. 102-110 , 2021-1-3

research.num.edu.mn

Хураангуй

Монголчууд эрт дээр үеэс од гараг, эрхэс, байгаль, байгалийн олон үзэгдэл, ан амьтан, мал аж ахуй ажиглан шинжиж ахуй амьдралдаа зөв засаглаж, орчлонгийн оршихуйн нэгдмэл соёлыг өөрсдийн өв соёлдоо шингээн ирсэн агуу үндэстэн билээ. Тэгвэл бидний ахуй амьдрал цаг хугацаагаар хэмжигдэн, одоо цагт үргэлжлэн, өөрийн ер бусын боломж, онцгой нөхцөл байдалтайгаа дахин хэзээ ч давтагдахгүйгээр өрнөхдөө монголчууд цагийг хэрхэн нэрлэж, цаг хугацааг хэрхэн үнэлж өөрсдийн өв соёлдоо шингээж, үндэстний сэтгэлгээг илэрхийлж буйг “Монголын нууц товчоо” зохиолоос судлан зохих дүгнэлтэд хүрсэн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар