МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN110
Багц цаг: 3

Товч агуулга

Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт(богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.

Зорилго

Хувь хүний санхүү нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад анхдагч нь болдог. Учир нь: Нэгдүгээрт: Хувийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүгийн үндэс суурийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог. Хоёрдугаарт: Иргэдийн худалдан авах чадвар нь эдийн засаг дахь эрэлтийг тодорхойлж байдаг. Гуравдугаарт: Хувийн санхүүгийн харилцаа нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад орлогын хувиарилалт, дахин хуваарилалтын бүх шатанд явагдаж байдаг. Дөрөвдүгээрт: Хувь хүний санхүү нь тухайн хүний, цаашилбал ард түмний аж амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Иймээс хувь хүний санхүү хичээлийн зорилго нь хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN316
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь оюутнуудад хөрөнгө оруулалтын үүрэг, хөрөнгө оруулалтын хийх зах зээлүүд, тэдгээрийн онцлог, үйл ажиллагаа, оролцогчид, ашиглагддаг хэрэгслүүдийн талаарх онолын мэдлэгийг олгоно. Түүнчлэн, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тухай мэдээллийг ямар эх сурвалжаас авах, хөрөнгө оруулалтын стратегийг хэрхэн боловсруулах, уг стратегийн дагуу хувьцаа, бонд болон үүсмэл үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх мөн хамтын санд хөрөнгөө байршуулахадучрах эрсдэл болон хүртэх өгөөжийг тооцоолох аргуудыг танилцуулж, хөрөнгө оруулагчийн эрсдлийг бууруулахын тулд Марковичийн оновчтой багц сонголтын онолыг заах болно.

Зорилго

Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх зах зээлээ зөв сонгон санхүүгийн ямар хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл бага, өгөөж өндөртэй болохыг шинжилгээ хийж, тооцоололд үндэслэн бодитой дүгнэлт гаргаж сургахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN323
Багц цаг: 3

Товч агуулга

Санхүүгийн хяналт шалгалтын тухай ойлголт, зорилго, төрөл хэлбэрийг судална. Бизнесийн санхүүгийн үйл ажиллагаанд хийх татвар, нийгмийн даатгал, гаалийн хяналт шалгалтын хэлбэр тэдгээрийн онцлог, хяналт шалгалт хийх аргуудтай танилцана. Мөн Төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн аудитын хэлбэрүүд, эрх зүйн орчинг судална. Хичээлийн хүрээнд хяналт шалгалт хийх шаардлага, хэрэгцээ, ач холбогдлыг тайлбарлан, хяналт шалгалт хийх аргуудын онцлог, ялгаатай болон төсөөтэй талуудын талаар ойлголт өгнө. Мөн шалгалтыг хийх нотолгоо олж авах, хяналт шалгалтыг тодорхой үе шатаар хийх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй авч үзэх ба шалгалтын үр дүнгээр дүгнэлт, зөвлөмж боловсруулах, акт тогтоох процесстой танилцанa.

Зорилго

Санхүүгийн хяналт шалгалтыг хийх аргуудтай танилцан, хянан шалгагчийн зүгээс шалгалтын горим боловсруулах, нотолгоо олж авах, түүнд үндэслэлсэн дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN211
Багц цаг: 3

Товч агуулга

Санхүүгийн харилцаа, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн зах зээлийн төрлүүд, санхүүгийн байгууллага болон зуучлагчид, санхүүгийн хэрэгслүүд, тэдгээрийн төрөл, ялгаа, зах зээлийн үнэлгээ; хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хадгаламжийн төрөл, зээлийн эх үүсвэрийн сонголт, эрсдэл, түүний төрлүүд, эрсдлээс хамгаалах арга, төрийн санхүү, улсын төсвийн талаарх онолын асуудлуудыг судална.

Зорилго

Санхүүгийн үндэс хичээлийн хүрээнд санхүүгийн мөн чанар, зарчим,санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлагын суурь ухагдахуун, нийгмийн даатгал, хувь хүний болон төрийн санхүүгийн үндсэн ойлголтуудыг судалснаар санхүүгийн цэгцтэй мэдлэг болон санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших үндэс, суурийг тавихад оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар