Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн агуулгаар Хятадын улс төрийн систем, улс төрийн түүхийн асуудлыг улс төр, нийгмийн судалгааны бүтээлүүдийн агуулгад тулгуурлан авч үзнэ. Ингэхдээ Хятадын улс төрийн мөн чанар, Хятадын улс төрийн уламжлалт соёл, улс төрийн элитийн төлөвшил, дэглэм ба улс төрийн системийн асуудлыг түүхчлэх ба харьцуулах үндсэн дээр судлаж үзнэ.Хятадынкоммунизм, Хятадын гадаад бодлого, Хятад- Тайван, Монгол- Хятадын харилцаа.
Хятадын улс төр хичээлийн зорилго нь оюутанд Хятадын улс төрийн тогтолцоо, онцлог, нэг намын тогтолцоо, Хятадын улс төрийн дэглэм, эдийн засгийн хөгжил, бүс нутгийн харилцаа, олон улсын харилцаа дах Хятадын байр суурийгэх сурвалж ашиглан харьцуулсан судалгааны арга зүйгээр судлан танин мэдэх, үнэлэлт дүгнэлт өгөх, олон талт мэдлэг олж авахад оршино.
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг чанарын судалгааны арга зүй болон судалгааны арга зүйг тодорхойлоход хичээлийн агуулга чиглэгдэнэ. Хичээлийн үндсэн хэсэг нь судалгааны загварын элементүүд, янз бүрийн арга зүйгээс тухайн судалгаанд холбогдохыг олж тогтоох, сонгох, анхдагч болон хоёрдогч өгөгдөхүүн, мэдээллийг цуглуулах, судалгааны ажилд холбогдох чанарын өгөгдөлд анализ, синтез хийх гэсэн асуудлуудаас бүрдэнэ. Уг судлагдахууныг эзэмших үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн хэлбэр нь лекц, практик судалгааны семинар, бие даасан ажил байна. Мөн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор чанарын судалгааг тодорхой сэдэвт ажил, төслийн хүрээнд зохион байгуулна.
Тус хичээлийн зорилго нь улс төрийн шинжлэх ухааны чанарын судалгааны арга зүй болон чанарын аргуудын талаар төгсөлтийн дараах суралцагсдад танин мэдүүлэхэд орших бөгөөд төгсөлтийн ажил, тезис, диссертацийн ажилд шууд холбогдох судалгааны ажлаа хийхэд нэн чухал шаардлагатай арга зүй эзэмшүүлэх ач холбогдолтой болно.
Тухайн хичээлээр ёс зүйн болон улс төрийн ёс зүйн судлах зүйл, ач холбогдол, ёс зүйн үндсэн категориуд / сайн”, “муу”, “нэр төр”, “үүрэг”, “нинжин сэтгэл”, “зол жаргал”, “шударга ёс” г.м./, улс төрийн ёс зүйн үндсэн ойлголтууд, үнэлэмж, шалгуур, үнэт зүйлс, улс төрийн ёс зүйн сургаалын түүхэн тойм, улс төрд ёс зүйн зарчмуудыг институчилэхийн учир, эрх зүй, ёс зүйн харилцан хамаарал, хоорондох шүтэлцээ, ёс суртахуун ба нийгмийн ухамсар, улс төрийн бодлого ба ёс суртахуун, улс төрийн ба удирдах ажилтны ёс зүй, түүний хэм хэмжээ, зохицуулалт, төрийн албан тушаалтнуудын ёс зүйн доголдол, үр дагавар, кейс судалгаа, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуулийн гэмт хэргийн бүрлэдхүүн, лоббизм, улс төрийн албан тушаалтны хувийн нууцлал ба хязгаарлалт сэдвүүдийн хүрээнд онолын мэдлэг болон практик дадал олох сургалтыг явуулна.
Улс төр, ёс суртахууны харилцан хамаарал, зайлшгүй шинжүүдийг улс төрийн ёс зүйн хэм хэмжээ, зарчим, хэлбэрийг шинжлэх замаар мэдэж, улс төрийг ёс суртахуунаар удирдахын ач холбогдлыг эртний ёс зүйн сэтгэлгээний түүхээс эдүгээгийн нийгэм улс төрийн үйл явцыг задлан шинжлэх замаар судална. Хичээлээр улс төрийн ёс зүйн суурь ойлголтыг авахын зэрэгцээ улс төрийн албан хаагчид болох сонгуульт албан тушаалтнуудад тавигдах ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг өөрийн болон гадаад орнуудын жишээн дээр харьцуулан үзэж зөв ёс суртахуунтай иргэн болон төлөвшихөд шаардагдах мэдлэг, дадал эзэмшихийг зорино. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1-рт улс төрийн ёс зүйн онолын үндсийг судлах, ёс суртахуун ба эрх зүй, улс төрийн бодлого ба ёс суртахууны харилцан хамаарлыг өрнийн болон дорнын ёс суртахууны сургаалын үүднээс судлах, 2-рт, өөрийн болон бусад улс орнуудын улс төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны хэм хэмжээ, зарчим, онцлог зэргийг тусгасан баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийг задлан шинжилж харьцуулах, 3-рт “Улс төрийн хүрээний авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн мөн чанар, хор хөнөөл, тэдгээрээс сэргийлэх арга замуудыг эрх зүйн эх сурвалж, институтжилтийн хүрээнд судална.
Уг хичээлийн агуулгыг нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээлээр олгоно. Үүнээс: 1. Лекцийн хүрээнд: Улс төр ба хүн. УТШУ-ны ач холбогдол, Засаглал, улс төрийн засаглал, Ардчилал, улс төрийн ардчилал, улс төрийн дэглэм, улс төрийн систем, төр. түүний мөн чанар, үүсэл, хэв маяг, улс төрийн нам, намын систем, сонирхлын бүлэг, ТББ, улс төрийн шийдвэр, үйл ажиллагаа, оролцоо, улс төрийн соёл, нийгэмшилт, улс төрийн үзэл суртал, төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа. геополитик зэрэг үндсэн сэдвүүдийг заавал үзэх ба хичээл зааж буй тухайн багш нэмэлт сэдэв, холбогдох баримт материал зэргийг нэмж судлуулна. 2. Семинар-дадлагын хичээлээр оюутан бүр семинарын хичээл бүрт сонгон авсан сэдвээрээ бэлтгэж ирж идэвхитэй оролцох бөгөөд үүний зэрэгцээ өөрийн сонирхон сонгосон асуудлаар 2 удаа бие даах ажил хийж бусад оюутнуудаараа дүгнүүлдэг. Багш сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээлч сэтгэлгээний аргачлалуудыг оновчтойгоор ашиглан семинар-дадлагын хичээлүүдийг сонирхолтой бүтээлч явуулах нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллана. Семинар болон лекцийн хичээлээр үзүүлэн таниулах материал, холбогдох хууль журам, баримт бичиг, эх зохиолуудыг үзэж судлана. Багш семинарын хичээлийн хүрээнд оюутан бүрт ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилладаг.
Их дээд сургууль төгсөж буй оюутнуудыг нийгмийн амьдралд оролцох идэвхитэй, улс төрийн шийдвэрт нөлөөлөх, улс төрийн нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгч чадах чадвар, дадалтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэн, мэргэжилтэн болгон төгсгөх.
Энэхүү хичээл нь улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын мэргэжлийн ёс зүйн үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, судлагдахуун, ёс зүйн онол, үзэл баримтлал, орчин үеийн чиг хандлага, төрийн албан хаагчдын ёс зүйн зарчим, ил тод байдал, хариуцлага, авлигаас сэргийлэх, цахим орчин дахь ёс зүйн асуудал, оролцогч талууд, төрийн болон улс төрийн байгууллагын нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүйн кодууд, олон улсын туршлага, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй судална.
Энэхүү хичээлийн зорилго нь: Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын мэргэжлийн ёс зүйн мөн чанар, зарчим, ач холбогдол, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын талаар системтэй ойлголттой болох, хэрэгжүүлэх арга замуудыг ойлгох, ил тод, шударга, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгоход асуудал, улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын ёс зүйн олон улсын туршлага, ирээдүйн чиг хандлагыг судлах замаар мэргэжлийн ёс зүйн тогтолцоог сайжруулах практик мэдлэгийг системтэй олгох зорилготой.
Тус хичээлийн агуулга үндсэн 3 хэсэгт хуваагдана. 1.Олон улсын харилцааны онол, түүх ( Орчин үеийн төр улсуудын үүсэл. ОУХ онол, Төр улсуудын ижилсэл ба ондоошил. Дэлхийн улс орнуудын түүхэн болон орчин үеийн хүчний харьцаа. Соёл иргэншлүүдийн хоорондын харьцааны асуудлууд. 2. Олон улсын харилцааны оролцогчдын бодлого, үйл ажиллагаа: үндсэн ба үүсмэл оролцогчид (Их гүрнүүдийн гадаад бодлого, үндэсний ашиг сонирхол, ОУБ, ҮДК, бүс нутгууд) 3. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд (эдийн засаг, ядуурал ба тэгш бус байдал, хүрээлэн буй орчин, байгалийн баялаг, аюулгүй байдал, хүний эрх, цахим улс төр)
Cонгон судалж буй оюутан дэлхийн улс орнуудын улс төрийн бодлогын түүхэн болон орчин үе, улс төрийн үйл явдлууд ба улс төрийн бодлогын уялдаа холбооны тухай мэдлэг олох, дэлхийн улс төрийн үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс ойлгох, тайлбарлах, дүгнэлт өгөх чадвар, дадал эзэмшихэд тус хичээлийн зорилго оршино.
Ардчиллын үүсэл, түүхэн хөгжил, хувьслын тухай, Ардчиллын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлалууд, тэдгээрийн нийтлэг хийгээд ялгаатай талууд. Ардчиллын хэлбэрүүд, үнэт зүйлс, зарчмууд. Орчин үеийн ардчилсан засаглал: эрх мэдлийн хуваарилалт, парламент, гүйцэтгэх засаглал. Сонгууль, намын тогтолцоо, сонирхлын бүлэг. Дэлхий даяарх болон Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явц, хүний эрх, ардчиллын индекс, сорилт, шийдлийн талаар судалж, хэлэлцэнэ.
“Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын үндсэн ойлголтын талаар цогц мэдлэг олгож, нийгмийн бодит үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, үнэлгээ өгөх дадал, чадвар эзэмшүүлэхэд оршино. “Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын түүхэн хөгжил, гол үнэт зүйлс, зарчим, өнөөгийн нийгэмд учирч буй бэрхшээл сорилт, ардчилсан иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байр суурийн талаар ойлголт өгнө. Лекц, унших зохиол, интерактив үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд шүүмжлэлт хэлэлцүүлэг, кэйс дээр ажиллах, мөн ардчилсан үйл явцыг практик дээр оролцон турших үйл ажиллагаа явуулна. Хичээлийн зорилт: -Ардчиллын түүхэн хөгжил, хувьслын талаар ойлголттой болох, -Ардчиллын цөм үнэт зүйлс, зарчмуудыг авч үзнэ, -Өнөөгийн дэлхий даяар ардчилалд тулгарч буй сорилт, аюул заналыг шинжилж үзнэ, -Ардчилсан үнэт зүйлс, практикийг хөгжүүлэн, бэхжүүлэхэд боловсролын үүрэг, байр суурийн тухай авч үзнэ, -Семинарын хэлэлцүүлгээр дамжуулан, шүүмжлэлт сэтгэлгээг, идэвхтэй иргэн чадварыг эзэмшүүлнэ, -Оролцооны аргаар ардчилсан үйл явц, болон шийдвэр гаргахад оролцох багийн, туршилтын даалгавар гүйцэтгэж, дүгнэж ярилцана.
Дэлхийн улс төрийн бодлогын ирээдүйд томоохон нөлөө үзүүлэх бүс нутаг бол Зүүн Ази болоод байна. Тиймээс “Азийн улс төр” гэсэн энэ хичээлээр БНСУ, Япон, БНАСАУ, Хятад, Тайвань зэрэг тус бүс нутгийн дэглэмүүдийн улс төр ба засаглалын талаарх үндсэн ойлголтуудыг авч үзэх болно. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхамууд байна. Үүнд: Зүүн Азийн орнуудын улс төрийн хөгжлийн түүхэнд холбогдох эх сурвалж, зохиол бүтээлийн агуулгатай танилцах, судлах, Бүс нутгийн орнуудын улс төрийн систем, дэглэмийн талаар судлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, Азийн улс төрийн талаарх судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийн агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх
Азийн улс төрийн талаар нарийвчлан судлах, олон талт мэдлэг олж авахад оршино. Хичээлийг үзэж дуусгаснаар улс төр судлалын салбарын оюутан Азийн улс төрийн систем, улс төрийн хөгжлийн талаар өргөн хэмжээний мэдлэг эзэмшиж, судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ