МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Э.Саранцэцэг, Б.Энх-Амгалан
"СОНГУУЛЬ БА ТӨСВИЙН ЗАРЛАГА ХООРОНДЫН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ " Политологи, vol. 24, no. 633, pp. 194-204, 2026-4-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Ардчилсан тогтолцоонд улс төрчид байнга ард түмэнд таалагдах боломжийг эрж хайн, сонгогдохыг хүсэж байдаг. Сонгогдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь мэдээж эдийн засгийн нөхцөл байдал байдаг. Энэ ч утгаараа улс төрчид сонгогдохын тулд цалин, тэтгэвэр тэтгэмж гээд нийгмийн бүх төрлийн халамжийг нэмэгдүүлж, улмаар сонгуулийн жилийн төсвийг тэлэх бодлого хэрэгжүүлдэг. Энэ нь богино хугацаанд эдийн засгийн идэвхжилийг бий болгож, иргэдийн амьжиргаанд тодорхой эерэг нөлөө үзүүлэх боломжтой боловч урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулах аюултай. Иймд Улс төрийн төсвийн мөчлөгийн (Political budget cycle) онолын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай юм. Энэхүү өгүүллийн зорилго нь дээрх онолд тулгуурлан Улсын Их хурлын сонгуулийн жилүүд болон төсвийн зарлагын хоорондын хамаарлыг шинжлэхэд оршино.

Зохиогч(ид): Э.Саранцэцэг
""АНУ ба Монголын сонгуулийн тогтолцооны харьцуулсан шинжилгээ"", National Conference on Language, Culture and Society, 2025-12-22, vol. эмхтгэл байхгүй, pp. 15 слайд

Хураангуй

Elections are fundamental to democratic governance, yet the structures and processes by which they operate vary significantly across countries. This study presents a comparative analysis of the electoral systems of the United States and Mongolia, examining their institutional design, voting procedures, representation mechanisms, and political outcomes. The research highlights key differences, such as the U.S. system’s federal structure, the Electoral College, and predominantly majoritarian elections, versus Mongolia’s mixed-member proportional system and centralized election administration. It also explores common challenges, including voter participation, electoral fairness, and the influence of political parties on candidate selection. By comparing these two systems, the study identifies how institutional frameworks shape political behavior, representation, and policy-making, offering insights into the strengths and limitations of different electoral models. The findings have practical implications for understanding democratic consolidation, electoral reform, and civic engagement in diverse political contexts

Зохиогч(ид): Э.Саранцэцэг, Д.Ундрах
"БНСУ-ын Урьдчилсан сонгуулийн туршлагаас суралцах нь", Бүс нутаг судлал: Зүүн хойт ази, 2025-12-17, vol. эмхтгэл байхгүй, pp. 13 слайд

Хураангуй

БНСУ-ын Урьдчилсан сонгуулийн туршлагыг Монголд хэрэгжүүлэх тухай

Зохиогч(ид): Э.Саранцэцэг, Д.Ундрах
"Regional Economies after 2024 Elections in Northeast Asia", Regional Economies in a Shifting World Order: Northeast Asia Amid Global Uncertainty, 2025-8-22, vol. эмхэтгэл байхгүй, pp. байхгүй

Хураангуй

In 2024, which is considered the year of global elections, about 74 countries held presidential, parliamentary, and local elections. For example, it was a major global election year that had not been seen in recent years, covering more than 40 percent of the planet's population, four billion people, and 54 percent of GDP. Of all the elections held in a major election year, the one that attracted the most global attention was the US presidential election. This report examines the characteristics of the 2024 elections and their economic impact in the Northeast Asian region of Mongolia, Japan, and Korea.

Зохиогч(ид): S.Nandintsetseg, Э.Саранцэцэг
"Уул уурхайн үйлдвэрийн эрсдэлийг хяналтын хуудас, ангилал ба таксономийн аргаар тодорхойлох", Regional development, mineral resource, agriculture and tourism, Монгол, 2025-5-23, vol. 2025.05.23, pp. 10

Хураангуй

Уул уурхайн салбар нь гамшгийн эрсдэлийн төрөл ихтэй, эрсдэлд мэдрэмтгий салбар юм. Технологийн хөгжил хурдсаж, эрсдэлийг удирдах олон арга замууд хөгжиж байгаа ч түүнийг дагаад нийгмийн хувьсал, байгаль орчны доройтол зэрэг нь уул уурхайн салбарт эрсдэлтэй нөхцөлүүдийг төрөлжүүлж, эрсдэлийн тоог бууруулахгүйд нөлөөлж байна. Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 2017 оны шинэчилсэн заалтад аж ахуй нэгж бүр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстойг хуульчилсан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уул уурхайн үйлдвэрийн эрсдэлийг тодорхойлох зорилго тавьж судалгаа хийсэн. Эрсдэлийг тодорхойлсноор уурхай бүр ижил тодорхойлолтоор өөр өөрийн нөхцөлийг үнэлж, бусад уурхайтай харьцуулах замаар эрсдэлийг үр ашигтай удирдах арга замыг олж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд Хяналтын хуудас, ангилал ба таксономийн аргыг ашиглан эрсдэлийг тодорхойлов. Тус аргыг ашиглахдаа уул уурхайн үйлдвэрийн эрсдэлийн судлаач, эрдэмтдийн томьёолсон эрсдэлийн тодорхойлолтууд дээр үндэслэж, эрсдэлийн хэв шинжээр таксономийг байгуулж, үүний дараагаар уул уурхайн үйлдвэрийн эрсдэлийг тодорхойлох схемийг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнд уул уурхайн үйлдвэрийн гадаад, дотоод орчны эрсдэлийн найман үндсэн хүчин зүйл, гучин дэд хүчин зүйлүүдийг илрүүлж тодорхойлов. Уг үндсэн болон дэд хүчин зүйлүүдээр уурхайн эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ хийх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Зохиогч(ид): Э.Саранцэцэг, Д.Бадамдаш
"Сонгогчдын үйл байдалд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ", SPSIRPA FORUM 2025: Regions and States at the Crossroads of a New World Order, Монгол улс, 2025-5-16, vol. SPSIRPA Forum 2025, pp. 9-10

Хураангуй

УИХ-ын сонгуулийн шинэ систем нь бодит хэрэгжилт дээрээ ямар нөхцөл байдал, сонголт, боломж үүсгэж байгаа, Хан-Уул дүүргийн сонгуулийн тойргийн сонгуулийн үр дүнг жишээ болгож дүн шинжилгээ хийж үзэв.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар