МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Р.Дарьхүү, Ш.Ганхуяг
"С.Норовсамбуу багшийн нэгэн бүтээл дэх 1921 оны Монгол ардын хувьсгалын түүхийн асуудал", Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудалд, 2020-10-30, vol. Монголын философичдын өв-2, pp. 114-125

Хураангуй

Академич С.Норовсамбуу багш түүхч болон философич мэргэжилтэй. Тэрээр Монгол улс өрнө дахинаас нилээд өөр замаар хөгжиж ирсэн түүхийн асуудлаар монгол орны онцлогийг тусгасан үзэл баримтлалыг өөрийн бүтээлдээ боловсруулсан. Энэ үзэл баримтлал нь тухайн үедээ ач холбогдолтой байсан төдийгүй тэрхүү үзэл баримтлалд буй олон дүгнэлт одоо ч үнэ цэнэ алдаагүй хэвээр байна. С.Норовсамбуу багш 1921 оны монгол ардын хувьсгалын объектив, субъектив урьдчилсан нөхцөлүүд, хувьсгалын шинж чанарыг тодорхойлоход тэдгээрийн ач холбогдол, Монгол Ардын Хувьсгал, түүний шинж чанар, хэв маяг, хэлбэр, империализм ба феодализмыг эсэргүүцсэн ардчилсан хувьсгалыг гүнзгийрүүлэн төгсгөсөн тухай, социалист хувьсгалд шилжих үеийн үндсэн онцлогын талаар дэлгэрэнгүй авч үзсэн байгаа. С.Норовсамбуу багшийн энэ бүтээлдээ дэвшүүлсэн нэг чухал асуудал бөгөөд санаа бол манай улсын түүх судлалд хоцрогдож буй чиглэл болох түүхийн философийн судалгааг шинэ шатанд гаргах асуудал юм. Энэ асуудлыг манай улсын одоо болон ирээдүйн түүх судлаачид өөрийн судалгаанд анхаарах хэрэгтэй байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар