Бидний тухай
Багш ажилтан
Зэрлэг хөхтөн амьтдын идэш тэжээл, үржил, хөгжил, зан төрх, тархалт зэрэг биологийн болон экологийн ойлголтууд, зэрлэг хөхтөн амьтдын популяцийн нас хүйсний бүтэц, амьдрах орчны онцлог зэргийг судална. Ховор болон ховордож буй зэрлэг хөхтөн амьтдыг хамгаалах аргууд, тэдгээрийг зохистой ашиглах орчин үеийн аргууд. Зэрлэг хөхтөн амьтдын өвчин эмгэг, махчин амьтдын нөлөө, идэш тэжээлийн өрсөлдөгчид,зэрлэг хөхтөн амьтдын менежмент хийж буй гадаадын зарим туршлагууд. Байгалийн бүлгэмдэл ба зэрлэг хөхтөн амьтад, зэрлэг хөхтөн амьтны популяцийн экологийн ойлголтууд, зэрлэг хөхтөн амьтдыг барих, агнах, зэрлэг хөхтөн амьтдын амьдрах орчин, хөхтөн амьтны популяцийн хэмжээг тогтоох, популяцийн үнэлгээ хийх аргууд зэргийг судална.
Зэрлэг хөхтөн амьтдын үржил, хооллолт, тархалт зэрэг биологи экологийн онцлогууд, хамгаалал, зохистой ашиглалт, тэдгээрийн зүйл хоорондын болон амьдрах орчны харилцан хамаарал зэрэг онол практикийн мэдлэг чадвар олгох үндсэн зорилготой. Түүнчлэн ховор хөхтөн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, амьдрах орчныг хамгаалах тухай системтэй мэдлэг чадвар олгох зорилготой.
Тогтвортой хөгжлийн бодлогын нэг чухал хандлага бол амьд байгалийн нөхөн үрждэг баялагийг урт хугацаанд тогтвортой ашиглахад оршино. Ан агнуурын хөгжлийн түүх, уламжлал, орчин үеийн хандлагатай танилцана. Агнуурын амьтны үндсэн бүлэг болох үслэг ан, тураг ан, трофейн ан, агнуурын ач холбогдол бүхий ус, намгийн, ойн, өндөр уулын шувууд, тэдгээрийг ашиглах боломжийг судална. Агнуурын эдэлбэр нутаг, түүнд явуулах биотехнийн арга хэмжээ, агнуур зохион байгуулалт, ан хийх арга техник, хэрэгсэл, ангийн аж ахуйн тухай үндсэн мэдлэг эзэмшинэ
Агнуурын ач холбогдол ихтэй зэрлэг амьтны нөөцийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэл, туслах аж ахуйн чиглэлээр үслэг ан, зөгий, загасны аж ахуй хөгжүүлж өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжийн тухай үндсэн мэдлэг, чадвар, дадал олгоно
Амьтны зан төрхийн эволюцийн хандлага, зан төрхийн генетик холбогдол, зан төрхийн элдэв хэлбэр, хөгжил, физиологийн зохилдолгоо, харилцааны эволюци, хооллох зан төрхийн экологи,амьдрах орогнох газар олох, хамгаалах зан төрх, ангууч амьтнаас хамгаалах үйлдэл, бүлсэг зан төрхийн экологи, үр төлөө хамгаалах, бойжуулах зан төрх, үржлийн зан төрх, харилцааны хэлбэр зэрэг хэв маягийг судлах болно. Амьтны зан төрхийн биологийн үнэ цэн, холбогдол, үр ашиг, биологийн олон янз байдлын зөв зохистой, тогтвортой ашиглал, хамгааллынчиглэлтэй мэдээ, баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх болон менежментийн төсөлболовсруулахарга, аргачлалыг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.
Амьтны зан төрхийн тухай дэлхий нийтийн үзэл баримтлал, хандлага, чиглэл, түүнтэй холбоотой мэдлэгийг эзэмшүүлнэ. Монгол орны байгалийн ландшафт, ялгаатай экосистемд тархан амьдрах зүйлийн олон янз байдлын тархац, төлөв байдлыг үнэлэх, ховордсон зүйл болон амьдрах орчныг хамгаалах чиглэлтэй менежментийг төлөвлөх, үнэлэхэд амьтны зан төрхийн тухай мэдлэг, чадвараа ашиглах боломж бүрэлдэнэ.
Биологийн хичээл нь амьдралын түүхэн хөгжил, амьд организмын бүтэц, үйл ажиллагаа, харилцан хамаарал ба хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг шинжлэх ухааны өргөн хүрээг хамаарах хичээл юм.Тиймээс хичээлийг асуулт хариулт, харилцан ярилцах, таамаглал дэвшүүлэх, туршилт, ажиглалт хийх зэрэг аргуудтай хослуулан заах шаардлагатай байдаг. Биологийн хичээлийг үр өгөөжтэй болгоход сургалтын аюулгүй байдлыг хангасан туршилт, хээрийн ажиглалт нэн чухал. Энэ нь сурагчдад шинжлэх ухааны онолын болон практик мэдлэгийг олгодог тул биологийн хичээлийг заах багшийн эзэмших зайлшгүй чухал хичээл юм.
Биологийн хичээлээр дамжуулан сурагчид амьд ертөнцийн түүх, олон янз байдал, ач холбогдлын талаар мэдлэгтэй болохоос гадна байгальд ээлтэй зөв хүн болж төлөвшдөг. Уг хичээлийг олон улсын түвшинд дүйцэхүйц чанартай явуулахын тулд сүүлийн үеийн туршилт, үзүүлэнг багш хэрхэн бэлтгэх аргазүй, онолын мэдлэгийг оюутнуудад түгээх шаардлагатай байна.
Уг хичээлээр удиртгал, биологийн олон янз байдлын үзэл санаа, тодорхойлолт, генетик олон янз байдал, гарал үүсэл, хэмжүүрүүд, микробиомын олон янз байдал, зүйлийн олон янз байдлын дэлхийн хэв маяг, түүний шалтгаан, бүлгэмдэл дэх зүйлийн баялаг, зүйлийн элбэг ба ховор байдал, зүйлийн олон янз байдлын индекс, бүлгэмдлийн зүйлийн олон янз байдлын харьцуулсан судалгаа, зүйлийн олон янз байдлын орон зай, цаг хугацааны динамик, бүлгэмдлийн бүтцийг судлах ординацийн хандлага, бүлгэмдэл дэх зүйлийн олон янз байдлын шалтгаан ба үр дагавар, экосистемийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээ, хүний нийгмийн учир холбогдол, биологийн олон янз байдлын хамгаалал, түүний ач холбогдол зэргийг олон улсын сурах бичиг, эрдэм шинжилгээний анхдагч бүтээл, статистикийн програм ашиглан үзэж судална.
Дэлхий нийтэд биологийн олон янз байдлын хомсдлын түвшин “амьдралын түүхэн дэх зургаа дахь удаагийн мөхөл” гэж нэрлэгдэхүйц хэмжээнд хүрсэн нь хүний сайн сайхан амьдралд олон талын үр уршигтай, судлаачдын төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Нөгөө талаар биологийн шинжлэх ухааны бусад салбараас хамгийн их ялгагдах зүйл бол судалгааны объект бүрийн дахин давтагдашгүй байдлаар илрэх вариаци бөгөөд энэ нь биологийн олон янз байдлын нэг илрэл болох тул түүний гарал үүсэл, оршин тогтнох механизм, түүнийг тоон үзүүлэлтээр үнэлэх арга ажиллагаанд суралцах нь биологийн салбарт суралцагсдад хамгийн өндөр ач холбогдолтой мэдлэг, чадвар юм. Иймд “Биологийн олон янз байдлын анализ” хичээлээр суралцагсдад биологийн олон янз байдлын үндсэн гурван түвшин болох генетик, зүйлийн, экосистемийн олон янз байдлын гарал үүсэл, хадгалагдах механизм, шалтгаан-үр дагаврын талаар организмын бүлгээс үл хамаарсан ерөнхий, нийтлэг онолын мэдлэг олгож, биологийн олон янз байдлыг түвшин бүрт үнэлэх тусгай аргуудыг эзэмшүүлж, уг салбарт гарч буй сүүлийн үеийн арга, хандлагуудын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой.
Ургамал, амьтны нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор нөөцийг тогтоох, үнэлэх, зохистой ашиглах, хамгаалах чиглэлийн мэдээ, баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх болон судалгааны загвар гаргах арга, аргачлалыг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн агуулга оршино
Хичээлийг судалснаар оюутан бие даан биологийн нөөцийн судалгааг шинжлэх ухаанд тулгуурлан хээрийн болон лабораторийн нөхцөлд гүйцэтгэх аргазүй, гарсан үр дүнд боловсруулалт хийх мэдлэг, чадвар эзэмшинэ.
Биологийн нөөцийн зохистой ашиглалт, хамгааллын талаарх Монгол төрийн хууль цаазны уламжлал, шинэчлэл, энэ талаар орчин үед баримталж буй бодлогын үндсэн чиг хандлага. Биологийн нөөцийн зохистой ашиглалт, хамгааллын харилцааны эрх зүйн үндэс, зохицуулалт, хууль зүйн хэм хэмжээ. Биологийн нөөц баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон төр, иргэн, байгууллагын эрх зүйн байдал. Биологийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбогдсон төрийн удирдлага, хяналт, иргэдийн эрх үүрэг, олон нийтийн оролцоо. Биологийн нөөцийн улсын дансны эрх зүйн үндэс. Биологийн төрөл бүрийн нөөц баялгийг эрх зүйн арга хэрэгслэлээр хамгаалах тухай, биологийн нөөцийн ашиглалт, хамгааллын харилцаанд илэрч буй зөрчил, түүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлага. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түүний хэлбэрүүд. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ. Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр. Тэдгээрт биологийн нөөцийн асуудлыг тусгах нь. Олон улсын биологийн нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгааллын эрх зүйн үндсэн асуудлууд.
Хэзээ ч үл давтагдах генийн үнэт сан хөмрөг болох биологийн аливаа зүйлийг зүй зохистой ашиглах, хадгалах, хамгаалах талаар Олон улсын болон Үндэсний түвшинд баримталж буй бодлогын үндсэн чиглэл, эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, биологийн нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон Олон улсын болон Монгол улсын хууль, эрх зүйн тогтолцоо, гол гол хууль, тогтоомжийн талаар үндсэн мэдлэг олгож, зохих дадлага, чадвар эзэмшүүлнэ.
Ургамал, амьтан, генетик нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор нөөцийг тогтоох, үнэлэх, хамгаалах чиглэлийн мэдээ, баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх болон менежментийн загвар гаргах арга, аргачлалыг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.
Биологийн нөөцийг зохистой ашиглах олон улсын хандлага, чиглэл, түүнтэй холбоотой мэдлэгийг эзэмшүүлнэ. Тодорхой газар нутгийн хэмжээнд биологийн нөөцийн менежментийн төлөвлөгөө хийх, үнэлэх замаар нөөцийг хамгаалах мэдлэг, чадваролж авна.
Биологийн нөөц судлал хичээлээр амьтан ургамлын зүйлийн олон янз байдал, нөөц түүнийг хамгаалах ашиглах менежмент, хотжил суурьшил дагасан ургамал, амьтад, паркийн ургамал амьтад, биологийн харь зүйл, агнуурын бус амьтад, ховор амьтан ургамал зэргийг хамгаалах, зохистой ашиглах менежмент зэргийг судална. Түүнчлэн ан амьтан, ургамлын эдийн засгийн ач холбогдол, экологи-эдийн засгийн ач холбогдол, үнэлгээ зэргийг судалж оюутанд системтэй мэдлэг чадвар дадлага эзэмшүүлнэ.
Амьтны аймгийн зүйлийн олон янз байдал, тоо толгой, тэдгээрийн нөөц, түүнийг судлах тооцох аргууд, амьтны нөөцийг тооцох, агнуурын амьтдын менежмент, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн талаар системтэй мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх үндсэн зорилготой.
Áàéãàëü õàìãààëëûí áèîëîãèéí ñóäëàõ ç¿éë áîëñîí áèîëîãèéí îëîí ÿíç áàéäàë, ò¿¿íèé çîõèîí áàéãóóëàëòûí õýëáýð¿¿ä; áèîëîãèéí îëîí ÿíç áàéäëûã ñóäëàõ àðãà; áèîëîãèéí îëîí ÿíç áàéäëûí áàÿëàã, ò¿¿íèéã õýìæèõ ¿ç¿¿ëýëò; áèîëîãèéí îëîí ÿíç áàéäëûí ¿íý öýí; áèîëîãèéí îëîí ÿíç áàéäëûí õîâîðäîõ øàëòãààí, ò¿¿íä íºëººëºõ õ¿÷èí ç¿éë; óóð àìüñãàëûí ººð÷ëºëò áà áèîëîãèéí îëîí ÿíç áàéäàë; òóñãàé õàìãààëàëòàé ãàçàð íóòàã áà áèîëîãèéí îëîí ÿíç áàéäëûí õàìãààëàë; Áèîëîãèéí îëîí ÿíç áàéäëûã õàìãààëàõ òàëààðх îëîí óëñûí õàìòûí àæèëëàãàà; Áèîëîãèéí îëîí ÿíç áàéäàë áà óðò õóãàöààíû ýêîëîãèéí сóäàëãàà; áèîëîãèéí îëîí ÿíç áàéäàë áà òîãòâîðòîé õºãæëèéí àñóóäëыг авч үзнэ.
Байгаль хамгааллын биологи бол сүүлийн үед бий болсон танин мэдэхүйн шинэ чиглэл юм. Биологийн үндсэн салбарын шинжлэх ухааны ололт амжилтанд тулгуурлан ховордсон амьд биетийг хамгаалах, байгаль хамгаалах практик үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх онол, арга зүйн суурь мэдлэг эзэмшүүлэх, тухайн салбарын шинэлэг ололт амжилттай танилцуулах зорилготой.
Амьтад, амьдрах орчны хоорондын харилцан холбооны ерөнхий зүй тогтлууд. Амьтдын хооллолтын үндсэн хэлбэр, дасан зохилдлогооны онцлогууд. Амьтдын ус-эрдэс, хийн солилцооны механизм. Амьтдын амьдралд гэрлийн энерги, температур, даралт, амьдрах орчны хүчин зүйлсийн хөдөлгөөн (усны урсгал, салхи г.м.), хөрс, усан сангийн ёроолын хурдас, мөс, цасан бүрхэвч, мөнх цэвдгийн үүрэг, холбогдол. Амьтдын амьдралын мөчлөг. Орон зайд баримжаалах нь. Амьтны популяцийн ангилал. Популяци хоорондын харилцаа. Амьтны популяцийн бүтэц, бүрэлдэхүүн, хөдлөл зүй. Популяцийн тоо толгойн зохицуулгын механизмууд. Амьтад ба бусад биемахбод хоорондын харилцааны хэлбэр, ангилал. Өрсөлдөөн, махчлал, комменсализм, мутуализм, паразитизм. Амьтны зан төрх. Бүлийн амьдралын хэлбэрийн эволюци ба амьдралын нийгэмч хэлбэр.
Суралцагсдын экологийн үндсэн хууль, дүрэм, зүй тогтлуудын талаарх онолын мэдлэгийг амьтны аймгийн түвшинд гүнзгийрүүлэн бататгаж, тэдгээрийн тоо толгойг үнэлэх болон популяцийн динамикийг тодорхойлоход чиглэсэн тусгай мэдлэгийг олгож, судалгааны мэдээ баримтыг боловсруулах, үр дүнг практикт ашиглах анхан шатны чадвар, дадал төлөвшүүлнэ.