Бидний тухай
Багш ажилтан
Монгол оронд одоогоор 144 зүйлийн хөхтөн амьтан тохиолдож байна. Эдгээр хөхтөн амьтад нь монгол орны тайга, ой, хээр, говь, цөлийн янз бүрийн бүс нутаг харилцан адилгүй тархаж байна. Хөхтөн амьтны тархалтын хэлбэр, орон шилжилт хөдөлгөөн, корридор нутгийн хэв маягийн судалгааг тогтоох судалгаа нь амьтны хамгаалал болон менежментийг оновчтой төлөвлөх, хамгааллын бодлогыг оновчтой хэрэгжүүлэхэд суурь мэдээлэл болно. Бид монгол орны зарим зүйл хөхтөн амьтны шилжилт хөдөлгөөнийг сансрын долгион дамжуулах хүзүүвчний тусламжтай судлах, амьтдын оройн зай ашиглалт болон амьдрах орчны сонголтын судалгааг хийж байна.
Mongolia is one of the richest countries with diverse natural zones and mammals species. There are currently 144 species of mammals in Mongolia. These mammals are distributed in different regions of Mongolian including, taiga, forest, steppe, gobi and desert, high mountain. Research to determine the pattern of distribution, migration, and corridor of mammals will provide basic information for the optimal planning of animal protection and management, and the optimal implementation of conservation policies. We are studying the migration of some species of mammals in Mongolia with the help of space wave transmission collars, and we are studying the use of space and habitat selection of animals.
Түлхүүр үгс:Монгол орны говь, цөлийн бүс нь дэлхий хар сүүлт зээрийн цөм популяцийг агуулдаг чухал амьдрах орчин юм. Сүүлийн жилүүдэд говийн бүс нутагт хөгжиж буй уул уурхай, хүн амын нягтрал, хууль бус агнуур, малын тоо толгойн хэт өсөлтаас болж хар сүүл зээрийн тоо эрчимтэй буурч, тархац нутаг нь хумигдсаар байна. Монгол оронд хар сүүлт зээрийн шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны загварчлалын судалгаа харьцангуй бага судлагдсан байна. Бид Зармангийн говь болон Улаан шалын хоолойд хар сүүлтийн 12 бодгальд зүүсэн сансрын дохиололт хүзүүвчний 2 жилийн мэдээг ашиглан хар сүүлтийн шилжилт хөдөлгөөний хэв маяг, идээшил нутгийн хэмжээг тогтоох, мөн энэхүү зүйл туруутан амьтны орон зайн байршилд айл, малын байршил болон байгалийн хүчин зүйлс (ургамлын гарц, температур, цасан бүрхэвч гэх мэт) хэрхэн нөлөөлж буйг анх удаа тогтоох, судалгаанаас гарах үр дүн нь судалгааны бүс нутгийн хар сүүлт зээр болон малын бэлчээрийн давхцалыг бууруулах менежментийн төлөвлөгөө боловсруулахад суурь судалгаа болох зэргээр олон ач холбогдолтой юм.
Mongolian Gobi is important habitats that contain the core population of Goitered gazelle in the World. In recent years, due to mining, human population increasing, illegal hunting, and livestock number increasing, the population of goitered gazelle has been rapidly decreasing and its range is shrinking in the Gobi region. In Mongolia, there are lack of the study of movement pattern and habitat modeling of goitered gazelle. We use 2 years of data from satelled collars on 12 individuals of goitered gazella in Zarman Gobi and Ulaan Shal valley to determine the movement pattern of goitered gazella and the size of home range, as well as the spatial location of the animal, the location of households and livestock, and natural factors (vegetation cover, temperature, snow cover etc), for the first time, and the results of the study are important for the development of a management plan to reduce the overlap of goitered gazelle and livestock grazing in the study area.
Түлхүүр үгс:Энэхүү гэрээний үндсэн зорилго нь төслийн зорилтот бүлгүүдэд ногоон хөгжлийн зарчим, ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн талаарх үндсэн ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх мэдлэгийн хэрэгсэл бий болгоход оршино.
Main goal of this assignment is to build a knowledge tool for project target groups to increase their understanding and capacity on the green development principles; sustainable forest management; biodiversity conservation and protected area management. The objectives are: • Review a rapid assessment that identified specific and practical needs of the online training module for target groups; • Create/develop online training module ( or other visible contents) under comprised following themes of package (i) Green Development Principles; (ii) Sustainable Forest Management; (iii) Biodiversity Conservation; and (iv) Protected Area Management; • Cooperate with the teams to develop webpage and mobile phone application for the training module; • Test dissemination of developed training modules.
Түлхүүр үгс:Орчин үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор биологийн олон янз байдалд эрс өөрчлөлтүүд гарч, олон зүйлийн амьтан ургамлын амьдрах орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах боллоо. Үүнтэй холбоотойгоор олон зүйлийн зэрлэг амьтдын тоо толгой, тархац байршил өөрчлөгдөж, амьдрах орчны доройтол үүсэж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Монгол орны уур амьсгал эрс тэс, байгалийн экосистем нь эмзэг тул эдгээр өөрчлөлтөнд илүү мэдрэмтгий орны тоонд орж байна. Тухайлбал, сүүлийн үед Монгол орны байгалийн нөхцөл хуурайшиж, цөлжилт ихсэж, олон тооны жижиг нуур голууд ширгэж байгаа тухай олон баримт байна. Ингэж өөрчлөгдөж буй экосистемийн нэг нь Монгол Алтайн өндөр уулын экосистем юм. Учир нь, өндөр уулын экосистемийн уур амьсгал нь эрс тэс, хувьсамтгай байдгаараа тэнд тархсан амьтдын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Тиймээс бид тэнд тархсан байршмал амьдралтай, орчны өөрчлөлтөнд мэдрэмтгий жижиг хөхтөн амьтдын бүлгэмдлийн төлөв байдлыг судлах замаар уг экосистемийн өөрчлөлтийг үнэлэх боломжтой гэж үзэж байгаа билээ. Иймээс энэ төслийн судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Алтайн өндөр уулын экосистемд гарч буй өөрчлөлтийг тэнд тархан суурьшмал байдлаар тогтвортой амьдарч буй жижиг хөхтөн амьтдын бүлгэмдэлийн төлөв байдалд тулгуурлан үнэлгээ өгөх үндсэн зорилготой.
Орчин үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор биологийн олон янз байдалд эрс өөрчлөлтүүд гарч, олон зүйлийн амьтан ургамлын амьдрах орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах боллоо. Үүнтэй холбоотойгоор олон зүйлийн зэрлэг амьтдын тоо толгой, тархац байршил өөрчлөгдөж, амьдрах орчны доройтол үүсэж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Монгол орны уур амьсгал эрс тэс, байгалийн экосистем нь эмзэг тул эдгээр өөрчлөлтөнд илүү мэдрэмтгий орны тоонд орж байна. Тухайлбал, сүүлийн үед Монгол орны байгалийн нөхцөл хуурайшиж, цөлжилт ихсэж, олон тооны жижиг нуур голууд ширгэж байгаа тухай олон баримт байна. Ингэж өөрчлөгдөж буй экосистемийн нэг нь Монгол Алтайн өндөр уулын экосистем юм. Учир нь, өндөр уулын экосистемийн уур амьсгал нь эрс тэс, хувьсамтгай байдгаараа тэнд тархсан амьтдын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Тиймээс бид тэнд тархсан байршмал амьдралтай, орчны өөрчлөлтөнд мэдрэмтгий жижиг хөхтөн амьтдын бүлгэмдлийн төлөв байдлыг судлах замаар уг экосистемийн өөрчлөлтийг үнэлэх боломжтой гэж үзэж байгаа билээ. Иймээс энэ төслийн судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Алтайн өндөр уулын экосистемд гарч буй өөрчлөлтийг тэнд тархан суурьшмал байдлаар тогтвортой амьдарч буй жижиг хөхтөн амьтдын бүлгэмдэлийн төлөв байдалд тулгуурлан үнэлгээ өгөх үндсэн зорилготой.
Түлхүүр үгс:Монголын тэгш өндөрлөгийг хэдэн мянган жилийн турш нүүдэлчид нүүдлийн мал аж ахуйн зорилгоор өнөөг хүртэл ашиглаж ирсэн байдаг. Энэхүү зах хязгааргүй уудам газар нутагт эх газрын хамгийн том зэрлэг туруутан амьтдын зүйлүүд болон зөвхөн энэ бүс нутагт тохиолдох буюу эндемик, дахин давтагдашгүй өвөрмөц зүйлийн олон янз байдал нүүдэлчдийн ахуйн соёлтой өнөөг хүртэл зэрэгцэн оршиж ирсэн. Монголд бэлчээрийн малыг сараал чоноос хамгаалах, мөн чоныг соёлын болон үслэг ангийн зорилгоор агнаж ирсэн байдаг. Монгол улсын аймаг тус бүрт 1930-аад оны үеэс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурын байгууллагуудыг байгуулагдсан. Социалист систем задарч ардчилсан хувьсгал ялсан тэр үеэс улсын хэмжээгээр агнуурын үйл ажиллагаа зогссон байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уул уурхай эрчимтэй хөгжиж, бэлчээрийн доройтол, зуд болон ган зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэссэн зэрэг нь Төв азийн тал хээрийн болон говь цөлийн экосистем, түүнд тархсан эндемик зэрлэг амьтны зүйлүүдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Бидний энэхүү судалгаагаар бэлчээрийн малын тоо толгойн өсөлт нь агнуурын амьтдын элбэгшилд хэрхэн нөлөөлж болохыг өнгөрсөн тавин жилийн хугацаанд агнагдсан саарал чоно, шар үнэг, хярс болон бусад мэрэгч амьтны статистик мэдээнд тулгуурлан илэрхийлэх зорилготой.
Over the past thousands of years ago nomadic people using Mongolian plateau as pastureland. In this vast and boundless land, one of biggest population of terrestrial wild ungulate and other endemic and unique species diversity exists with nomadism until recent time. In Mongolia, wolves are hunted for sport, profit, and to control predation on livestock. The hunting organizations were established to derive economic benefits from Mongolia’s large wildlife populations through commercial harvest started in each Mongolia’s Aimags around the 1930s. Following the collapse of the Soviet state, there are no longer official records. Last twenty years the mining facilities and overgrazing and frequency of dzud and drought are increasing this can be affecting wildlife habitat such as central Asian steppe and desert ecosystems which extraordinary in the world. Our aim was to examine how the livestock population numbers influence the wildlife population trend over the past 50 years using official hunting statistics, namely for wolfs, foxes, and rodents.
Түлхүүр үгс: