МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: HDEV101
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр хүний хөгжлийн тулгуур асуудал болох чадавх-боломжийг авч үзнэ. Чадавхийг хөгжүүлж, боломжийг бий болгох, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судална. Мөн эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн хоорондын харилцан хамаарлыг тайлбарлах бөгөөд өсөлтийн хэв маяг, ядууст үзүүлж буй нөлөөллийг авч үзнэ. Хүний хөгжлийн бодлого, стратегиуд, тэдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг судална. Мөн институциудын хүний хөгжлийн төлөөх үүрэг хариуцлагыг тайлбарлана. Оюутнууд хүний хөгжлийг хэмжих буй түгээмэл хэмжигдэхүүн тухайлбал, ХХИ, ЖХИ, ЖЭМХ, ХЯИ-ийг тооцох, баялгийн хуваарилалт, тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг шинжлэн дүгнэх, үр дүн үнэлэх, тайлбарлах арга барилд суралцана.

Зорилго

Хүний хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлал, хүний чадавхид суурилсан хөгжлийн арга зам, хүний хөгжлийн хэмжүүрүүд, хөгжил дэх тэгш бус байдал, хүний аюулгүй байдал, хүний хөгжлийн төлөөх эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн төлөөх макро болон микро түвшний бодлогууд, тэдгээрийн өвөрмөц байдлын талаар ойлголт, онолын мэдлэг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: HDEV101
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO303
Багц цаг: 3

Товч агуулга

Мэдээллийн эх үүсвэр, тоон мэдээллийг бий болгох; Тоон өгөгдлийг шалгах, баталгаажуулах, ангилах, нэгтгэх; Тоон өгөгдлийг шинжлэх, тайлагнах гэсэн үе шатыг хамарна. Хичээлд хэрэглэх гол програмууд нь CSPro, STATA болон SPSS гэсэн нийгмийн судалгааны мэдээлэл боловсруулахад ашиглагддаг статистикийн багц програм байна

Зорилго

Судалгааны мэдээлэл боловсруулах, шинжлэх програм ашиглан тооллого, судалгааны мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх арга зүйд суралцуулах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO403
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээл дараах үндсэн сэдвүүдийг хамарна. Үүнд: судалгааны төсөл боловсруулах; онол, баримтын тойм хийх; тоон болон чанарын баримт, тоо мэдээлэлд анхдагч болон гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх; үр дүнг унших, хөрвүүлэх, тайлбарлах; академик бичвэрүүд (өгүүлэл, тайлан, шүүмж, эссе зэрэг)-ийн онцлог, бэлтгэхэд баримталдаг нийтлэг бүтэц, зарчмууд; академик бичлэгт хүснэгт, зураг зэрэг элементүүд ашиглах дүрэм; эшлэл, зүүлт, ашигласан материалын жагсаалт, ном зүйг бэлтгэн ашиглах дүрэм, хэлбэрүүд; судалгааны үр дүнг танилцуулах, ялгаатай хэрэглэгчдэд хураангуйлан хүргэх арга, хэлбэрүүд зэрэг багтана. Дасгал ажлуудад олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд, Монгол Улсад хүн ам, нийгмийн асуудлаар хийгдсэн томоохон судалгаануудын эмпирик баримт, тоо мэдээллүүдийг ашиглах ба SPSS, STATA, CSPro, KOBO, NVivo зэрэг компютерийн програмууд дээр боловсруулалт, тооцоолол хийх, үр дүнг дүгнэн тайлбарлах ажлууд гүйцэтгэж, онолын мэдлэгээ бататгана.

Зорилго

Тус хичээл нь суралцагчид академик судалгааны ажил бие даан гүйцэтгэх арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх гол зорилготой. Хичээлийг судалснаар суралцагч нийгмийн судалгааны арга зүйтэй холбоо бүхий хичээлүүдээр олж авсан онолын ойлголт, мэдлэгүүдээ нэгтгэн баталгаажуулж, тэдгээрийг цогц байдлаар практикт хэрэглэх чадвар, дадлаа нэмэгдүүлнэ. Тодруулбал, суралцагч хүн ам, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлын хүрээнд академик судалгааг олон улсад баримталдаг бүтэц, шаардлага, ёс зүйн зарчмуудыг мөрдсөн байдлаар гүйцэтгэх арга, техникүүдэд суралцаж, дадлагажина.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: STAT205
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн лекцээр өгөгдлийг цуглуулах, боловсруулах, шинжлэх статистикийн практик арга техникүүдийг судлах ба семинараар тэрхүү арга техникийг практикт зөв хэрэглэх, статистик программаар гүйцэтгэх, мэдээллийн баазтай ажиллахад практикт тулгардаг асуудлыг шийдвэрлэх талаар судална. Хичээлийн эхэнд судалгааны өгөгдлөө бэлтгэх үе шатууд болох статистик мэдээллийг цуглуулах арга, хэлбэр, зохион байгуулалтын асуудлыг судалж, анхдагч өгөгдлийг цэгцлэн, төвийн болон хэлбэлзлийн үзүүлэлтүүдийн тусламжтайгаар өгөгдлийг шинжлэх, тархалтын хэлбэрийг шинжих арга техникийг судална. Улмаар түүвэр судалгааны магадлалт болон магадлал бус түүврийн төрлүүд, түүврийн алдаа, магадлалт түүврийн төрөл бүр дэх олонлогийн параметрийг (дундаж, нийлбэр, хувийн жин) үнэлэх, стандарт алдааг тооцох, үр дүнг хэрэглэх, түүврийн өгөгдөлд үндэслэн параметрийн аргаар эх олонлогийн тухай таамаглал шалгаж, статистик ач холбогдол бүхий дүгнэлт гаргах практик дадлага эзэмшүүлнэ. Цаашилбал эх олонлогийн тухай таамаглал шалгах параметрийн бус аргуудыг судалж, зөв хэрэглэж, үр дүнг тайлбарлах тухай үзнэ. Индексийн тухай ойлголт, түүний хэлбэрүүд, хэрхэн тооцох, индексийн шинжилгээг хэрхэн хийх, ашиглах болон үр дүнг тайлбарлах талаар судална. Мөн хугацаан цуваан өгөгдөлтэй ажиллах арга техникүүдийг (хугацааны цувааны тоо мэдээг нэгтгэн цэгцлэх, трендийн, улирлын болон мөчлөгийн бүрэлдэхүүнд задлах, улирлын нөлөөг илрүүлэх зэрэг) судалж эцэст нь бэйсийн статистикийн талаар үндсэн ойлголтыг өгнө.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар тоон мэдээллийг шинжлэх статистикийн программ хангамжуудыг (STATA гэх мэт) ашиглан нийгэм-эдийн засгийн нийтлэг үзэгдэл, үйл явцын талаарх мэдээллийн эх үүсвэр, өгөгдлийг бий болгох, цуглуулах, өгөгдлийг шалгах, баталгаажуулан судалгааны өгөгдлөө бэлтгэн, статистик арга техникүүдийн ашиглан ангилах, нэгтгэн боловсруулан шинжилж, тайлагнан шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: STAT202
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр статистикийн үндсэн ойлголтууд, дескриптив статистикуудыг хэрхэн тооцох, тайлбарлах, төвийн хандлага, хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох, тайлбарлах, хэвийн тархалттай танилцаж, улмаар түүвэрлэлтийн тархалтын тухай судална. Эдгээр агуулгад тулгуурлан түүврийн мэдээлэлд үндэслэн эх олонлогийн параметрийг үнэлэх, таамаглал шалгах тухай судлаж, цаашлаад дисперсийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, параметрийн бус аргуудыг авч үзнэ. Статистикийн аргуудыг нийгмийн салбарын датанд хэрэглэх практик дасгалуудыг Excel, SPSS программыг ашиглан ажиллана.

Зорилго

Магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголттой танилцаж нийгмийн судалгаанд статистик аргуудыг хэрэглэх мэдлэгтэй болно. Нийгмийн үзэгдлүүдийн талаарх статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцдог, тэдгээр тоо мэдээллийг уншиж ойлгох, тоо баримттай ажиллах, баримтанд тулгуурлан статистик ач холбогдол бүхий дүгнэлт, тайлбар хийж, үр дүнгээ хэрэглэх чадварт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO404
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол Улсын хүн амын байдал, онцлог; Дэлхийн бусад улс орнуудын болон Монгол Улсын хүн амын асуудал; Түүний харьцуулсан шинжилгээ.

Зорилго

Монгол улсын хүн амын асуудлууд (тухайлбал, хүн амын насжилт, боловсрол, ажил эрхлэлт болон хүн амын бүлгүүдийн асуудлыг )-ыг хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн талаас судлах, тайлбарлан дүгнэх мэдлэг, арга зүйг эзэмшүүлнэ





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар