Бидний тухай
Багш ажилтан
Ядуурал олон талтай, уламжлалт ядуурлын хэмжүүр төгс бус гэдэг нь тодорхой ч ядуурлыг хэрхэн хэмжих нь судлаачдын дунд маргаантай асуудал юм. Энэ нь ядуурал өөрөө олон талт байдлаар илэрдэгтэй холбоотой. Олон талт ядуурлыг хэмжих арга зүйн хоёр суурь жишиг нь НҮБХХ-өөс зарладаг Глобал “Олон хэмжээст ядуурлын Индекс” болон Дэлхийн Банкнаас тооцоолдог “Олон хэмжээст ядуурлын хэмжүүр” бөгөөд эдгээр нь улс орнуудын ядуурлыг харьцуулах боломжийг олгодог. Олон талт ядуурлыг улс орнууд өөрийн онцлогт тохируулан хэмжих санаачлага, туршилтыг 2009 оноос хойш хийсээр байгаа бөгөөд арга зүйг боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ байсаар байна. Энэхүү өгүүллээр, ядуурлыг олон талт байдлаас нь судалж байгаа олон улсын арга зүйн сул талуудыг тодорхойлж, Монгол Улсын хувьд хэрэглэж болох хувилбарыг санал болгосон. Санал болгож байгаа хэмжээсээр Монгол Улсын хувьд туршилтын тооцоолол хийсэн ба өгөгдлөөр ҮСХ-ны Өрхийн нийгэм, ндийн насгийн судалгааны 2022 оны мэдээллийн баазыг ашигласан.
Ядуурал олон талтай, уламжлалт ядуурлын хэмжүүр төгс бус гэдэг нь тодорхой хэдий ч ядуурлыг хэрхэн хэмжих вэ гэдэг нь маргаантай асуудал юм. Энэ нь ядуурал өөрөө олон талт байдлаар буюу олон хэмжээсээр илэрдэгтэй холбоотой. Олон талт ядуурлын хэмжилтийн хоёр жишиг нь НҮБХХ-өөс зарладаг Глобал “Олон хэмжээст Ядуурлын Индекс” болон Дэлхийн Банкнаас тооцоолдог “Олон хэмжээст ядуурлын хэмжүүр” бөгөөд эдгээр нь улс орнуудын ядуурлын нөхцөл байдлыг харьцуулах боломжийг олгодог. Улс орнууд өөрийн онцлогт тохируулсан хэмжих санаачлага, туршилтыг 2009 оноос хойш хийсээр байгаа бөгөөд судалгаа, шинжилгээний хаагдаагүй сэдэв байгаа болно. Энэхүү өгүүллээр, ядуурлыг олон талт байдлаас нь буюу олон хэмжээсээр хэрхэн судалж байгааг болон арга зүйн ямар асуудал байгааг тодорхойлж, Монгол Улсын хувьд хэрэглэж болох шийдлийг санал болгосон. Санал болгож байгаа хэмжээс болон тооцоололд Өрхийн Нийгэм, Эдийн Засгийн Судалгааны 2022 оны мэдээллийн баазыг ашигласан.
Монгол Улсын хот суурин газрын ядуурлын хөтөлбөрүүдийг болон COVID-19-ийн эсрэг нийгмийн хамгааллын хариу арга хэмжээний тухай үнэлгээний талаарх кейс судалгааг танилцуулна
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүнсний эрхийн бичиг олгох журамд орсон хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаарх энэхүү үнэлгээний ажлыг АХБ-ы төслийн хүрээнд хийсэн ба өгүүлэл нь уг үнэлгээний зарим үр дүнг тоймлосон болно. Уг үнэлгээний ажил нь хоёрдогч болон анхдагч мэдээллийн олон эх үүсвэрийг хослуулан ашигласан ба нотлох баримт бүхий мэдээлэлд үндэслэн иргэд “халамжаас хараат” болж байгаа эсэх талаарх хэлэлцүүлэг хийхэд хувь нэмрээ оруулахуйц бүтээл юм. Судалгаагаар ХТДҮ үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн дийлэнх нь ядуу, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, ам бүл олонтой байна. ХТДҮ үйлчилгээнд хамрагдсанаар хөдөлмөр эрхлэхгүй болж байгааг нотлох баримт гарсангүй. Уг үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны хүн амын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь ихэвчлэн мэргэжил, ур чадвар доогуур, эрүүл мэндийн асуудал, асран халамжлах үүрэгтэй холбоотой. Мөн ажил хайдаг боловч ажил олж чаддаггүй, ажил эрхэлж буй иргэдийн хувьд ХТДҮ үйлчилгээнд хамрагддаггүй иргэдтэй харьцуулахад илүү олон цагаар, эрсдэлтэй нөхцөлд ажиллах хандлагатай байна. ХТДҮ үйлчилгээнд иргэд тасралтгүй, байнга хамрагддаг гэсэн таамаглал эргэлзээтэй. 2013 оны 4-р сарын байдлаар үйлчилгээнд хамрагдаж байсан хүн амын гуравны нэгээс бага хувь нь 2021 оны 9 сард үйлчилгээнд хамрагдсан хэвээр байна.
Abstract: Measuring poverty in economic terms, or conventional approach, is especially problematic for children. Therefore, the analysis of children living in poverty in as many ways as possible will allow for better policies to eradicate child poverty and monitor the impact of poverty. The UNICEF developed a sophisticated tool/method called Multiple Overlapping Deprivation Analysis (MODA) to measure child poverty while addressing the issues mentioned above. The MODA builds on the Bristol Approach to child poverty and the Multidimensional Poverty Index (MPI) of the Oxford Poverty and Human Development Initiative (OPHI) with additional features and it provides a comprehensive approach to the multidimensional aspects of child poverty and deprivation. MODA encompasses a large set of tools ranging from deprivation headcounts in single dimensions via multiple overlap analysis to multidimensional deprivation ratios and their decomposition. Moreover, the analysis indicates which deprivations children experience simultaneously. This article provides an explanation of the methodology and examples of calculations in Mongolia. Keywords: Multiple Overlapping Deprivation Analysis, Multidimensional Poverty, Deprivation, Headcount ratio
Хүүхдийн ядуурлын олон талт байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол Улс дах НҮБ-ын Хүүхдийн сан нь Үндэсний МОДА-ны тооцоог гаргахад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байна. Үндэсний МОДА нь Монгол Улсын Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018 мэдээллийг ашиглан хийгдсэн. Энэхүү тайланд уг шинжилгээний үндсэн үр дүнг танилцуулж байна. Тайлан нь дараах бүтэцтэй: 1-р бүлэгт үндэсний түвшинд хүүхдийн ядуурлын байдлыг өрхийн сонгосон шинж чанаруудтай холбож харуулсан. Харин 2,3,4,5-р бүлэгт хүүхдийн ядуурлыг насны бүлэг бүрд нарийвчлан тайлбарласан болно. Хавсралт А-д өрхийн хэмжээ, өрхийн тэргүүний боловсролын түвшин зэргээр тооцсон нэмэлт үр дүнгийн хүснэгтийг, Хавсралт B-д гачигдлын үзүүлэлтээр тооцсон үр дүнг харуулсан. Тооцооллын стандарт алдаа, итгэмжлэх интервалыг Хавсралт С-д оруулав.
This report provides the results of an indirect assessement of the coverage and adequacy of the social protection response put in place by the Government of Mongolia to mitigate the impact of the COVID-19 pandemic induced recession. The assessment consists of micro-simulations using the latest household survey (the 2018 Household Socio-Economic Survey, HSES) that generate credible estimates of poverty and income distribution under three different scenarios: a baseline before COVID-19, under the economic effects of the pandemic, and the with the Government’s response. Therefore, this analysis should provide an insight on whether the policy decisions sufficiently covered the different socio-economic groups affected by the crisis and whether they are likely to adequately protecting certain minimum living standards.
КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хямралын нөлөөллийг бууруулахаар Засгийн газраас 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулж байна. Үнэлгээг симуляци (хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр хийсэн ба 2018 оны Өрхийн нийгэм эдийн Засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны мэдээллийг ашигласан. Энэ нь ядуурал, орлогын хуваарилалтад цар тахлын нөлөө байгаа эсэх, цаашилбал коронавирусаас үүдэлтэй хямралыг бууруулахад засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлэх зорилготой. КОВИД-оос шалтгаалсан эдийн засгийн бууралтын төсөөлөлд тулгуурлан үзвэл, цар тахал өрхийн орлогыг дунджаар 10 хувиар бууруулахаар байсан байна. Засгийн газраас цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол тэгш бус байдал, ядуурлын аль аль нь мэдэгдэхүйц нэмэгдэх байжээ гэсэн үр дүн гарлаа. Судалгааны ажлыг АХБ-ны төслийн (TA 9883 – Үр дүнтэй нийгмийн халамжийн системийг бий болгох нь) хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү сэтгүүлд симуляцийн гол үр дүнг хүргэж байна.
Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх нь эмзэг бүлгийн иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, бүс нутгийн нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зэргээр хэрэгжинэ. Энэхүү судалгааны ажлаар сүүлийн жилүүдэд ажиглагдсан эдийн засгийн өсөлт ядуурал буурахад нөлөөлсөн эсэх, өрхүүд өсөлтийн үр шимийг тэгш хүртэж байгаа эсэхийг тодруулахыг зорьсон. Уг судалгаанд ҮСХ-оос эрхлэн явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2010-2016 оны анхдагч тоон мэдээллийг ашигласан. Улсын хэмжээний эдийн засгийн өсөлт ба өрхийн бодит орлогын хамаарлыг үнэлэхэд хүчтэй эерэг хамаарал ажиглагдсан. Гэхдээ аймгийн эдийн засгийн өсөлт нь аймгийн түвшний ядуурлын үзүүлэлт ба өрхийн түвшний орлогын үзүүлэлтүүдэд төдийлөн нөлөөгүй, хүртээмж муутай байна.
According to the official statistics and other studies, poverty rate in Mongolia decreased considerably due to rapid economic growth on the back of a mining boom. However, it is timely important to estimate an effect of the economic growth on the household well-being or its inclusiveness. The inclusive growth means improvements in the living standards of vulnerable groups, reduced inequalities and to develop different parts of the country in balanced ways. In this study, to identify whether was the recent economic growth inclusive or not, we aim to clarify the participation of every citizen in the economic growth and benefit from that growth. This study was conducted using the dataset of annual Household Socio Economic Survey 2010-2016 by the National Statistics Office. The main finding is that income inequality keeps staying higher and the number of employed members is higher among poor households than that of non-poor, but the average wage is lower among poor. To conclude, the recent economic growth was effective for poverty reduction in general, but it was not inclusive. Key words: Economic growth, Inclusive growth, Inequality, Poverty