МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Study of obtaining membrane filters for airborne particulates and radon detectors using nuclear technology.
Бүртгэлийн дугаар: P2024-4826
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2024.11.29 - 2025.12.30
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Олон улсад цацрагийн технологийг хавдарын эмчилгээ, эмийн бодисын ариутгал, халдваргүйжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх, хадгалах хугацааг уртасгах зорилгоор эмнэлэг, эм зүй, хүнс, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд ашигладаг. Мөн хүрээлэн буй орчин, археологийн судалгаа, шинжилгээнд ашиглаж байна. Манай улсад тулгамдаж буй асуудлуудыг нэг нь хүрээлэн буй орчны агаарын бохирдол бөгөөд өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдол хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд өндөр байдаг. Харин дотоод орчны агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь радон бөгөөд түүний агуулгыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байдаг. Манай улс сүүлийн үед цөмийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн өргөн цар хүрээнд ашиглахыг эрмэлзэж байна. Тиймээс бид энэхүү төслийн хүрээнд цөмийн технологийг ашиглан шинэ материал гарган авах, гарган авсан материалаа гадаад, дотоод орчны агаарын бохирдлыг тодорхойлох судалгааны чиглэлд ашиглах зорилготой. Энэ удаад өөрсдийн ажиллах хүч, лаборатори, багаж тоног төхөөрөмжид түшиглэн судалгааны чиглэлийг тодорхойлсоны үндсэн дээр энэхүү төслийн мэдүүлгийг боловсруулсан болно. Судалгааны ажлаар бага молекулт органик нэгдлийг рентген цацрагаар шарж, бат бөх шинж чанартай полимер материал гарган авна. Үүний дараа шинээр гарган авсан полимер материалаа Pu-239 альфа, Cl-36 бета үүсгүүр ашиглан цацрагаар шарж мөр үүсгэх ба химийн боловсруулалтын аргаар фильтер гарган авна. Шинээр гарган авсан фильтерээ гадаад орчин дахь агаарын тоосонцор, дотоод орчин дахь радон тодорхойлоход хэрэглэх боломжийг судлана. Төслийн хүрээнд гарган авсан фильтерээ агаарын тоосонцрын дээж авах зориулалттай “Nuclepore”-мембран фильтертэй харьцуулан материалын шинж чанарыг судлахаар төлөвлөсөн. Уг төслийн ажил нь манай улсын хүрээлэн буй орчин, материал судлалын судалгааны чиглэлд цөмийн технологи, хими технологийг хослуулан хөгжүүлэх эхлэл болж байгаа нь шинэлэг тал бөгөөд цаашид энэхүү судалгааг улам өргөжүүлэх шаардлагатай.

Abstract

Nuclear technology applications are used in various sectors including cancer diagnosis and treatment, sterilization, shelf-life extension, nuclear medicine, and agriculture. In addition, there are many applications in environmental monitoring and archelogy. One of the problems facing our country is environmental air pollution, which is high in densely populated areas during the winter season. However, radon is one of the sources of indoor air pollution and its content needs to be determined. Recently, our country has been striving for the widespread use of nuclear technology in industry. Therefore, within the framework of this project, we aim to extract new materials using nuclear technology and use the extracted material for research to determine external and domestic air pollution. The project was developed based on current staff capacity, laboratories, and equipment. Low-molecular organic compounds to irradiated by X-rays to produce polymer material with strong properties. After that, the newly extracted polymer material is to be irradiated using a Pu-239 alpha and Cl-36 beta source to obtain a membrane filter. This filter will be used to detect the particles in the external environment and radon in the indoor environment. As part of the project, it is planned to study the properties of the material by comparing the filter obtained with the "Nuclepore" membrane filter, which is designed to take air dust samples. This project marks the beginning of the development of the combination of nuclear technology and chemical technology in the field of environmental and materials science research in our country, and it is necessary for it to be further expanded in the future.

Түлхүүр үгс:
агаарын-тоосонцор
Полимер
шүүлтүүр
цөмийн-технологи
радон




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар