Бидний тухай
Багш ажилтан
Улс төр – хүмүүсийн үйл ажиллагааны өвөрмөц төрөл болох нь. Улс төрийн үйл ажиллагааны улс төрийн бүтэц ба ангилал, “Сэтгэл зүйн механизм”, түүний үндсэн бүрдлүүд. Улс төрийн бодлогын сэтгэл судлал улс төрийн шинжлэх ухаан, нийгмийн сэтгэл судлалын огтлолцол дээр хөгжиж ирсэн бие даасан шинжлэх ухаан болох нь. Улс төрийн бодлогын сэтгэл судлалын судлах зүйл ба зорилго. Улс төрийн бодлогын сэтгэл судлалын үндсэн судлагдахуун. Бихевиорист хандлага улс төрийн бодлогын сэтгэл судлалын арга зүйн чиг баримжаа болох нь. Төрийн бодлого ба улс төрийн бодлогын сэтгэл судлал. Гадаад бодлогын улс төрийн бодлогын сэтгэл судлал ба олон улсын харилцаа. Цэрэг- улс төрийн бодлогын сэтгэл судлал. Улс төрийн бодлогын сэтгэл судлалын үндсэн зарчмууд. Улс төрийн бодлогын сэтгэл судлалын үндсэн асуудлууд ба хэрэглэгдэх гол аргууд. Улс төрийн бодлогын сэтгэл судлалын ба ерөнхий сэтгэл судлалын харилцан хамаарал, ялгагдах онцлогууд. Улс төрийн соёл, улс төрийн ёс зүй, улс төрийн ухамсар, улс төрийн үзэл суртал, улс төрийн үйл байдал, улс төрийн нийгэмшлийн харилцан хамаарал.
Улс төрийн бодлогын сэтгэл судлал хичээлийн зорилго бол оюутанд улс төрийн субьектүүд / бие хүн, бүлэг, хошуучлагч /, улс төрийн инститүцүүдийн үйл байдал, үйл ажиллагаанд улс төр-сэтгэл зүйн дүн шинжилгээ хийх чадвар олгох. Улс төрийн хошуучлагчдын болон иргэдийн улс төрийн /менталитет/ сэтгэлгээний хэв маяг, онцлогыг ялгаруулах, олон түмний улс төрийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлт, хувьслыг шинжлэх чадварыг эзэмшүүлэх энэ салбарт өнөөдөр өрнөж байгаа онол, практикийн маргаантай асуудлыг танилцуулж, тэдгээрт өөрийн үзэл бодлын үүднээс шүүмжлэл, дүгнэлттэй хандах чадвар суулгахад чиглэнэ.
Оюутан нь улс төрийн социологийн мэдлэг, социологи, улс төрийн шинжлэх ухааны ялгаа, улс төрийн социологийн чиг хандлагын ач тусыг судлах, хичээлийн тайлбарыг давхцуулах, улс төрийн социологийн талаар дадлага хийх, улс төрийн социологийн үүсэх ойлголт, улс төрийн шинжлэх ухааны сэдвүүдийг судлах. социологи, Улс төрийн бодлогод судалгаа хийх нийгмийн аналитик аргууд, Улс төрийн бодлогын судалгаанд хамрагдах нийгмийн аналитик аргууд, Улс төрийн бодлогын судалгаанд хамрагдах нийгмийн аналитик аргууд, Улс төрийн социологийн эмпирик аргуудыг судлах, Нийгмийн хүчин зүйлс, түүний улс төрийн бодлогын мөн чанар , Улс төр, эдийн засгийн асуудлын харилцан хамаарлын асуудал, Улс төрийн үзэл суртлын нийгмийн үүрэг, Нийгэм, улс төрийн соёлын хүчин зүйлс, улс төрийн бодлого дахь түүний мөн чанар, тэдгээрийн нийгмийн мөн чанар, Улс төрийн бодлого дахь нийгмийн төлөөлөл, Иргэний нийгэм, Улс төрийн манлайлал ба элит, Нэгдүгээр бүлэг. Улс төрийн социологийн судалгааны арга зүй, Улс төрийн социологийн судалгааны хоёрдугаар бүлгийн арга зүй, Улс төрийн асуудлын шинжилгээний асуудлуудыг оюутнуудад судлах гэж байна. Мөн оюутнууд төрийн бие даасан байдлын талаар суралцах, Улс төрийн социологи үүсэхийг ойлгох болно. Социологи ба улс төрийн шинжлэх ухааны ялгаа; Нийгмийн хэмжигдэхүүн буюу социологийн чиг хандлага бүхий улс төрийн шинжлэх ухааныг судлахын ач холбогдол: Хичээлийн зорилго нь улс төрийн шинжлэх ухааны үүсэл, дэвшил, онцлогийг тайлбарлах, ойлгоход оршино.
Улс төрийн бодлогын социологийн шинжлэх ухааны судалгааны онол, арга зүй, улс төрийн институтуудын үйл ажиллагаа, улс төрийн бодлого ба нийгмийн үйл явцын социологийн судлагааны онол, арга зүйг эзэмшүүлэх.
Уг судлагдахууны хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал нь дараах бүлэг сэдвүүдийн хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд: Бодлогын анализын асуудал томьёолох үе шатны гол зүйлс болох асуудал томьёолох шатанд гардаг алдаа болон асуудал мэдрэх, асуудал томьёолох, асуудлыг дахин шийдвэрлэх, цуцлах, шийдэлгүй байх шат дарааллыг авч үзнэ. Улс төрийн прогнозын арга зүйн үндэс, Улс төрийн прогнозчлолын хугацаа, арга хэрэгсэл, үндсэн зарчим зэрэг асуудлыг авч үзнэ. Мөн улс төрийн прогнозчлолын үндсэн үе шат, улс төрийн бодлогын прогнозчлолын аргуудыг авч үзнэ. Бодлогын хэтийн төлөвийг таамаглах зорилго, бодлогын ирээдүйг таамаглах хязгаар буюу шалгуур үзүүлэлтүүд зэргийг үзэхээс гадна ирээдүйн төлөв байдлын төрлүүд, хэтийн төлөвийг таамаглах үндсэн хандлагуудыг дэлгэрэнгүй авч үзнэ. Мониторинг ба үнэлгээний зорилго, хоорондын ялгаа, онцлогийг тайлбарлаж, бодлогын үйл ажиллагааны хүрээг нарийвчлан авч үзнэ. Зөвлөмжийн энгийн загвар, зөвлөмж оновчтой байх олон талын рациональ шинжүүдийг үзнэ. Зөвлөмж гаргах нь аль хувилбарыг сонгон авахыг дэмжих, итгэн үнэмшүүлэх үйл ажиллагаа юм. Иймд зөвлөмж гаргахад анхаарах зүйлсийг авч үзнэ. Шийдвэрийн онолын тулгуур ойлголтууд болох шийдвэрийн хувилбар, завсрын төлөв, нөхцөлт үнэ цэнэ зэргийг үзэхээс гадна шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгтээр жишээ авч дэлгэрэнгүй тайлбарлана. Шинжилгээний тоон аргын хүрээнд шулуун шугаман тэгшитгэлийг түүврийн хэмжээ, үл хамааран хувьсагч, хамааран хувьсагч зэрэг утгуудаар тайлбарлан авч үзэж бодлого бодно. Бодлогын асуудлын баримт бичгийн үндсэн бүтэц болох асуудлын ерөнхий нөхцөл байдал, асуудлын цар хүрээ, асуудлын тухай бичих, бодлогын алтернатив хувилбарууд, зөвлөмжийн хэсэг, схем, диаграмм, график, статистик тоо баримт зэргийг хэрхэн цуглуулах, ашиглах зэрэг асуудлыг авч үзнэ.
Энэ хичээлийг судалснаар улс төр судлалын салбарын төгсөх ангийн оюутан улс төрийн бодлогын анализын талаарх орчин үеийн онол, арга зүйн олон талын мэдлэг эзэмшиж, улс төрийн болон төрийн бодлогын судалгаа шинжилгээний ажил хийх ур чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхамууд байна. Үүнд: - Улс төрийн бодлого, төрийн бодлого, түүнд дүн шинжилгээ хийх асуудалтай холбогдох арга зүйн болон онол, түүхэн бүтээлүүдийн агуулгыг судалж эзэмших - Улс төрийн институтын болон төрийн институтын үндсэн баримт бичгүүдийн агуулга, онцлогийг танин мэдэх, судлан шинжлэх - Төрийн бодлогын шинжилгээнд холбогдох гадаад, дотоодод хийгдсэн судалгааны бүтээлийн тойм агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжууланолж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх
Уг хичээлийн агуулгыг нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээлээр олгоно. Үүнээс: 1. Лекцийн хүрээнд: Улс төр ба хүн. УТШУ-ны ач холбогдол, Засаглал, улс төрийн засаглал, Ардчилал, улс төрийн ардчилал, улс төрийн дэглэм, улс төрийн систем, төр. түүний мөн чанар, үүсэл, хэв маяг, улс төрийн нам, намын систем, сонирхлын бүлэг, ТББ, улс төрийн шийдвэр, үйл ажиллагаа, оролцоо, улс төрийн соёл, нийгэмшилт, улс төрийн үзэл суртал, төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа. геополитик зэрэг үндсэн сэдвүүдийг заавал үзэх ба хичээл зааж буй тухайн багш нэмэлт сэдэв, холбогдох баримт материал зэргийг нэмж судлуулна. 2. Семинар-дадлагын хичээлээр оюутан бүр семинарын хичээл бүрт сонгон авсан сэдвээрээ бэлтгэж ирж идэвхитэй оролцох бөгөөд үүний зэрэгцээ өөрийн сонирхон сонгосон асуудлаар 2 удаа бие даах ажил хийж бусад оюутнуудаараа дүгнүүлдэг. Багш сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээлч сэтгэлгээний аргачлалуудыг оновчтойгоор ашиглан семинар-дадлагын хичээлүүдийг сонирхолтой бүтээлч явуулах нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллана. Семинар болон лекцийн хичээлээр үзүүлэн таниулах материал, холбогдох хууль журам, баримт бичиг, эх зохиолуудыг үзэж судлана. Багш семинарын хичээлийн хүрээнд оюутан бүрт ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилладаг.
Их дээд сургууль төгсөж буй оюутнуудыг нийгмийн амьдралд оролцох идэвхитэй, улс төрийн шийдвэрт нөлөөлөх, улс төрийн нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгч чадах чадвар, дадалтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэн, мэргэжилтэн болгон төгсгөх.
Парламент, парламентат ёсны хөгжлийг парламентаризмыг судлах орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны арга, хандлагаар монголын болон дэлхийн зарим орнуудын парламентын институт, парламентат ёсны хөгжилд холбогдох түүхэн эх сурвалж, сэтгэгчдийн үзэл санаа, бүтээл зохиол зэргээр дамжуулан оюутанд танин мэдүүлэхэд энэ хичээлийн агуулга оршино.
Энэ хичээлийн зорилго нь оюутанд парламентын институт болон парламентат ёсны талаар системтэй мэдлэг олгоход чиглэгдэнэ. Хичээлийг үзэж дуусгаснаар улс төр судлалын салбарын оюутан парламентат ёсны хөгжлийн талаар өргөн хэмжээний мэдлэг эзэмшиж, тэдгээрт судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхмууд байна. Үүнд: - Парламентат ёсны хөгжлийн түүхэнд холбогдох эх сурвалж, сэтгэгчдийн сургаал, үзэл санаа, зохиол бүтээлийн агуулгыг судалж эзэмших - Парламентат ёсны тулгуур ойлголтуудын агуулгыг судлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх - Парламентын талаарх судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийн агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Парламентын институт, парламентат ёсны талаар дагнан судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгаа, дүгнэлт зэрэгтэй танилцах, нээлттэй уулзалт ярилцлага хийх Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжуулан олж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе, судалгааны ажил бичиж бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх
Уг судлагдахууны хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал нь дараах бүлэг сэдвүүдийн хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд: Удиртгал хичээлээр монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхийн судлах зүйл, үечлэл, судалгааны эх сурвалж зэрэг асуудлыг авч үзнэ. Түүнчлэн, эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэл, домгийн сэтгэлгээ, бөөгийн үзэл, “тэнгэр” хэмээх ойлголтын агуулга, утга санааны талаар авч үзнэ. Хичээлийн агуулгын нэг гол хэсэг бол “Монголын Нууц Товчоо”-ны талаарх асуудал юм. 1240 онд зохиогдсон “Монголын Нууц Товчоо” хэмээх бүтээл бол XIII зууны үеийн монголчуудын нийгмийн амьдралыг илэрхийлсэн төдийгүй Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны язгуур гарлыг тоочих замаар монголчуудын ертөнцийг үзэх үзлийг илэрхийлсэн бүтээл юм. “10 буянт номын цагаан түүх” бол Хубилай хааны тогтоон хэрэгжүүлэхийг оролдсон төр шашныг хослон явуулах тухай хоёр ёсны үзэл номлолыг илэрхийлсэн бүтээл юм. Иймд уг бүтээлээс оюутнууд ертөнцийн төр энх, хялбар, номын төр судар, тарнийн хоёр ёс, дөрвөн төрийн асуудлыг Юань гүрний үеийн монголчуудын нийгэм улс төрийн сэтгэлгээтэй холбон авч үзэж, танин мэдэх бололцоог энэ хичээл олгож байна. Түүнчлэн феодалын эх оронч үзэл, цөвүүн цагийн номлол, дэвшилт ардчилсан үзэл зэрэг нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэнд гарсан үзэл санааны урсгал чиглэлүүдийн талаар хичээлийн хүрээнд дэлгэрэнгүй авч үзнэ. Мөн, үндсэн хуульт ёс бүрэлдэн төлөвших үеийн нийгэм улс төрийн сэтгэлгээг анхдугаар үндсэн хуулийн үзэл санаатай холбон авч үзнэ.
Энэ хичээлийг үзэж дуусгаснаар улс төр судлалын салбарын оюутан Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн хөгжлийн талаарх өргөн хэмжээний мэдлэг эзэмшиж, тэдгээрт судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхмууд байна. Үүнд: - Монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэнд холбогдох тулгуур эх сурвалж буюу түүхэн эх зохиол тухайлбал, “Монголын Нууц Товчоо”, “Алтан товч”, “Судрын чуулган”, “Цагаан түүх” зэрэг бүтээлийн агуулгыг судалж эзэмших - “Их Засаг”, “Их Юаны нэвтэрхий хууль”, “Монгол Ойрдын хууль”, “Халх журам” зэрэг хууль цаазын бичгүүдийн агуулга, онцлогийг танин мэдэх, судлан шинжлэх - Монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэнд холбогдох судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийн агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Монголын нийгэм, улс төрийн төдийгүй гүн ухаан, эрх зүйн сэтгэлгээний түүхийн эрдэмтэн, судлаачдын судалгаа, дүгнэлт зэрэгтэй танилцах, нээлттэй уулзалт ярилцлага хийх - Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжуулан олж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх