Бидний тухай
Багш ажилтан
Төрийн бодлого олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа учир иргэдийн төрд итгэх итгэл буурч иргэд улс төрөөс хөндийрөх хандлага ихсэж байна. Иргэдийн хангалттай оролцоогүй төрийн бодлого шийдвэр нийгмийн хэрэгцээ шаардлагаас хөндийрч байна. Улс төрийн хүнийсэл нэмэгдэхэд төр болон иргэний хоорондын харилцаа улам бүр хөндийрч, үүнтэй холбоотой олон асуудлууд бодлого боловсруулагчид болон судлаачдын анхаарлыг татсаар байна. Судлаачдын улс төрийн хүнийсэл, түүний индикаторуудын талаарх шинжилгээ тэдний судалгааны чиглэл, онцлогоос хамааран өөр өөр сэдвийн хүрээнд, дэд хэсгүүд болон хийгдсэн боловч өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлуудтай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байхаас гадна тус чиглэлээр дагнасан судалгаа шинжилгээний хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлсээр байна.
Тус өгүүлэл нь монголчуудад шинэ улс төрийн үнэт зүйлс төлөвших үйл явцын нөлөөгөөр буй болсон өнөөгийн улс төрийн соёлын хэв маяг, цаашдаа энэхүү хэв маяг хэрхэн өөрчлөгдөх хандлагатай байгааг тодорхойлохоор зорьсон. Өгүүллийн эхний хэсэгт онол, аргазүй үндсийг тодруулж, шинэ улс төрийн үнэт зүйлс төлөвших үйл явцад он цагийн тайлбар хийж, монголчуудын улс төрийн соёлын хэв маягийн үнэлгээг хийсэн. Дараагийн хэсэгт ардчиллын бэхжилтэд иргэдийн оруулах хувь нэмэр, ардчилсан иргэнийг төлөвшүүлэх нийгэм, улс төрийн нөөц зэргийг тодруулсан хэлцэмж хийсэн.
Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцуудын үүрэг, хариуцлага, тухайн институцуудэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг, иргэдийн институцэд итгэх итгэл, ялангуяа хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх нь маш их ач холбогдолтой юм. Төлөөллийн ардчиллын онолын үүднээс авч үзвэл хууль тогтоох институци болох Улсын Их Хурал нь үндэсний нийтлэг эрх ашгийг илэрхийлж байдгаараа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны байх шинжээ бүрдүүлж байдаг төлөөллийн институци юм. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болсон хэдий ч хууль тогтоох институцийн ард түмнийг төлөөлөх чиг үүрэг багасах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэг нь бүдгэрэх улмаар институцид итгэх олон түмний итгэл буурах байдал ажиглагдаж байна. 2006-2022 онуудад Сант марал сан, УТБА-аас хийгдсэн “Улс төрийн барометр” болон “Азийн барометр судалгаа”-ы дүнгээс үзэхэд хууль тогтоох институцид итгэх олон түмний итгэл буурсан дүн харагдаж байгаа юм.
Энэхүү илтгэлдээ монголчуудын улс төрийн үнэт зүйлс бүрэлдэн тогтох үеийн нөхцөл хийгээд үнэт зүйлс төлөвшихөд үе хоорондын ялгаа, зөрчил, шинэ хандлагыг тоймлон гаргасан болно. Ингэхдээ дискурс шинжилгээний аргаар монголчуудын (i) улс төрийн мэдлэг, танин мэдэхүйн хэв маягийг судлахдаа монголчуудын уламжлалт улс төрийн сэтгэлгээ, улс төрийн тогтолцооны өөрчлөлт, улс төрийн мэдлэг олж авах, түгээх арга хэрэгсэл гэсэн агуулгаар; (ii) улс төрийн үнэт зүйлс түүний уламжлал ба шинэчлэлийг улс төрийн уламжлалт үнэт зүйлс, улс төрийн хандлага, үнэлэмж, оролцоо, улс төрийн соёлд нөлөөлж буй шинэчлэл гэсэн агуулгаар; (iii) улс төрийн зан төлөвт гарсан өөрчлөлтийг улс төрийн үзэл суртал, нийгмийн давхраажилт, ардчилалд тэмүүлэх хандлага, шинэ дэд соёл, техник технологийн дэвшил зэрэг агуулгын хүрээнд судлан гурван хэсэгт багцлан нийгмийн шилжилтийн ба шилжилтийн дараах, болон өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг онцлохыг хичээв.
Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцуудын үүрэг, хариуцлага, тухайн институцуудэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг, иргэдийн институцэд итгэх итгэл, ялангуяа хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх нь маш их ач холбогдолтой юм. Төлөөллийн ардчиллын онолын үүднээс авч үзвэл хууль тогтоох институци болох Улсын Их Хурал нь үндэсний нийтлэг эрх ашгийг илэрхийлж байдгаараа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны байх шинжээ бүрдүүлж байдаг төлөөллийн институци юм. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болсон хэдий ч хууль тогтоох институцийн ард түмнийг төлөөлөх чиг үүрэг багасах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэг нь бүдгэрэх улмаар институцид итгэх олон түмний итгэл буурах байдал ажиглагдаж байна. 2006-2022 онуудад Сант марал сан, УТБА-аас хийгдсэн “Улс төрийн барометр” болон “Азийн барометр судалгаа”-ы дүнгээс үзэхэд хууль тогтоох институцид итгэх олон түмний итгэл буурсан дүн харагдаж байгаа юм.
Улс төрийн хүрээний асуудал, түүний бодит байдлыг тодорхойлох чухал хэмжигдэхүүн нь улс төрийн ухамсар, уламжлал, үнэт зүйл, соёлын онцлогт тулгуурлан илэрдэг иргэдийн улс төрийн үйл явцад хандах хандлага, нийгэм, улс төрийн сэтгэлзүйн үзэгдлүүд болон улс төрийн үйл байдлын хэмжүүрүүд юм. Тиймээс тус өгүүлэлд монголчуудын улс төрийн мэдлэг ба иргэнлэг байдлын талаарх ойлголтыг иргэдийн ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрхэн ухамсарлаж, хэрэгжүүлж байгаа эсэх, нийгмийн бүлгүүдийн ялгаатай ашиг сонирхол, улс төрийн мэдлэгийн талаарх олон нийтийн болон экспертүүдийн байр суурийг харьцуулан тусгасан. Монголчуудын улс төрийн үнэт зүйлс тогтоход уламжлагдан ирсэн үзэл санаа, сэтгэлгээ нь орчин үеийн ардчилсан тогтолцоонд хэрхэн өөрчлөгдөж, дасан зохицож байгааг өмнөх үе болон одоо үеийн төр, засаг, нийгмийн тогтолцоондоо хандах иргэдийн хандлага, түүнд нөлөөлсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсээр тодруулан гаргасан. Монголчуудын улс төрийн үйл байдалд гарсан өөрчлөлтүүд нь ардчиллын үнэт зүйлс тогтох, ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэхэд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах зорилгоор хүчин зүйлийн шинжилгээг хийж, асуудлыг дүгнэсэн.
The important indicators in determining the problems of the political scope and its reality are citizens’ attitudes towards the political process, social and political psychological phenomena, and political behavior based on political awareness, traditions, values, and cultures. The article compares Mongolians understanding of political knowledge and citizenship, how they realize and implement the rights and duties granted by the democratic constitution, the different interests of social groups, and the public and experts' opinion on political knowledge. By comparing the past and the present, how the ideas and thoughts passed down to the establishment of the political values of Mongolians have changed and adapted to the modern democratic system. It was clarified by the attitude of citizens towards the state, government and social system, and the social, economic and political factors that influenced it. In order to find out whether the changes in the political behavior of Mongolians have an effect on the establishment of democratic values and the strengthening of the democratic system, a factor analysis was performed and the problem was analyzed.
Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн үүсэн байгуулагдсан товч түүх, тус тэнхимийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлийн тойм, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн оруулав. Улс төр судлалын тэнхимийн түүхийг тоймлохдоо МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн товч түүх, Монгол дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхимийн үүсэл, хөгжлийн товч түүх гэсэн хэсгүүдээр хураангуйлан илэрхийлэв. Улс төр судлалын тэнхимийн сургалт судалгааны бүтээлийг тоймлохдоо эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлүүд, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, тэнхимийн багш нарын бичиж, хэвлүүлсэн нэг сэдэвт ном, зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны төслийн тойм зэргээр нэгтгэн авч үзсэн болно
Түүх, нийгэм, философи, нийгмийн сэтгэл судлал, улс төр судлал гээд нийгмийн ухааны салбарууд хүнийслийн талаар идэвхтэй судлах болсон нь 1980- аад оноос өрнөдийн орнуудад улс төрийн хүнийсэл хүчтэй ажиглагдаж эхэлсэнтэй холбоотой. Улс төр судлаачид уг асуудлын судалгааны ач холбогдол, энэ чиглэлээр дагнасан судалгаа хийх хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн анхаарал хандуулах болсон. Тус өгүүлэлд хүнийслийн ерөнхий ойлголт, нэр томьёоллууд, нийгмийн хөгжлийн явц дахь ойлголтын өөрчлөлтийг харуулах, улс төрийн хүнийслийн онол аргазүйн хандлага, судалгааны чиглэл, хэмжүүрүүдийн талаар тусгахыг зорьсон болно.
Newly formed Parliament of Mongolia due to the first multiparty election was held in 1990, adopted a constitution, confirming the nation’s aspiration to become a civic, humanitarian and democratic country. After 30 years of transformation, independent observers, political scientists have been categorized the country as flawed democracy is existed. The paper reviews the measures the most prominent democracy datasets performed by global democracy independent watchdog organizations, the Economist Intelligence Unit, the V-Dem Institute and Freedom House.
Франсис Фукуямагийн бичсэн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” бүтээл нь Платон, Аристотель, Гегель, Ницше, Локк, Гоббс зэрэг өрнөдийн сэтгэгчдийн үзэл санаанд тулгуурлан, орчин үеийн ертөнцийг бүхэлд нь дахин эргэцүүлэн түүхэн үүднээс авч үзэхдээ а) эдийн засгийн сонирхол, б) эдийн засгийн бус сонирхол гэсэн хоёр үзүүлэлтийг гол болгожээ. Үүнээс хүний мөн чанар, нийгмийн гишүүн байх утга учир, “хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл” либерал ардчилалд хэрхэн нөлөөлж байдаг зэрэг эдийн засгийн бус сонирхлын үүднээс нийгмийн үйл явдлыг хэрхэн тайлбарлаж буйг голлон авч үзсэн болно.