Бидний тухай
Багш ажилтан
Хичээлээр хүний эрхийн үндэс, түүхэн хөгжил, хүний эрхийн Европын болон олон улсын эрх зүйн эх сурвалж, хүний эрхийг хамгаалах Европын (бүс нутгийн) болон олон улсын эрх зүйн тогтолцоо, тэдгээрийн онцлог ба уялдаа холбоо, иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаарх Европын эрх зүйн болон олон улсын эрх зүйн зохицуулалт болон эдгээр эрхийн хэрэгжилтийг судлана.
Хичээл нь эрх зүйн бакалаврын түвшний суралцагчдад хүний эрхийн Европын эрх зүй, олон улсын эрх зүй гэсэн эрх зүйн хоёр том хүрээнд уялдаа холбоотойгоор хүний эрхийн асуудлыг авч үзэх, тодорхойлох, шийдвэрлэх цогц-нэгдмэл мэдлэг, чадвар олгох, хүний эрхийн талаар иж бүрэн хандлага төлөвшүүлэх зорилготой.
1. ОУ-ын эрхзүйн үүсэл, хөгжил, ойлголт, зарчим, эх сурвалжууд; 2. ОУ-ын эрхзүйн субьектуудийн эрх зүйн байдал; 3. Олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл; 4. ОУ-ын эрхзүйд хүний эрхийн асуудал; 5. Гадаад харилцааны байгууллага, тэдгээрийн чиг, үүрэг; 6. Олон улсын эрхзүйн салбаруудын (олон улсын байгууллага, гэрээ, аюулгүй байдлын эрх зүй, эдийн засгийн эрх зүй, далайн эрх зүй, агаар, сансрын эрх зүй, хүрээлэн орчны эрх зүй г.м.) эрх зүйн зохицуулалт, онцлог; 7. Олон улсын процессын эрх зүй, олон улсын эрхзүйн санкци.
1. ОУ-ын эрхзүйн талаар онолын мэдлэг олгох; 2. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын гэрээ, конвенциудын талаар мэдээлэл өгөх, тэдгээрийг зөв хэрэглэх; 3. Олон улсын гэрээ, хэлэлцээрийн эх зохиох, эрх зүйн баримт бичигтэй ажиллах чадвар олгох.