МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Э.Туулайхүү
"Их Ясагийн өвийг сурвалжлахуй (Searching the legacy of the Yasa)" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 67, no. 2 , pp. 19-40, 2024-5-6

http://law.num.edu.mn/news/164

Хураангуй

Монголоор: XIII зуунд монголчууд асар уудам, өргөн эзэнт гүрнийг байгуулснаар эрх зүйн асуудал, маргаан нь зөвхөн монголчуудын хооронд үүсэх байдлаар хязгаарлагдахаа больж, өөр өөр газар оронд амьдардаг төдийгүй Монголоор дамжин өнгөрдөг монгол бус этгээдүүдтэй холбоотой болж өргөжсөн билээ. Ийм ээдрээ төвөгтэй харилцаанд Чингис хааны үеэс Монголын нийгэмд хэлбэрэлтгүй мөрдүүлэх болсон Их Яса хууль үйлчилж байсан эсэх нь судалгааны үндэслэл бүхий, сонирхол татам сэдэв байж болохыг энэ өгүүлэлд авч үзнэ. Тиймээс Яса хууль мал аж ахуйн эдийн засгийн харилцааг зохицуулж байсан болохоор Чингис хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулсан суурин нийгмийн харилцааг зохицуулах боломжгүй байсан гэдэг нийтлэг аргументыг энд шууд дэмжихгүй. Үүний оронд Монголын эзэнт гүрэн олон талт шинжтэй бөгөөд Зүчи, Цагадай, Өгэдэй, Тулуй дөрвөн хөвүүний улсыг тус тусад нь нарийвчлан судлах түүхэн шаардлагыг үндэслэн энэ өгүүлэлд Яса хуулийн өвийг Зүчийн (өөрөөр Алтан Ордны) улс, Цагадайн улс, Хүлэгүгийн (Ил хант) улс, Юан улсын жишээн дээр тусгайлан авч үзнэ. Цаашлаад Ромын эзэнт гүрэн нуран унасан ч Ромын эрх зүй нөлөөгөө бүрэн алдаагүйтэй адилаар Монголын эзэнт гүрэн мөхсөний дараа ч Яса хууль үйлчилж байсан эсэхийг сурвалжлан судлах нь энэ өгүүллийн бас нэгэн зорилго юм. Англиар: In the thirteenth century, when the Mongols established a vast empire, legal issues and disputes were no longer limited to those between Mongols but also related to non-Mongols who lived in different regions and passed through the Mongol Empire. In this article, whether the Great Yasa (Yeke Jasagh), a legal code that had been strictly adhered to in Mongol society since the reign of Chinggis Khan, was applied in such complex relations can be a reasonable and interesting research topic. Therefore, the common argument that the Yasa only regulated the livestock economic relations and therefore could not deal with the sedentary societies conquered by Chinggis Khan and his descendants is not directly accepted here. Instead, given the historical necessity of studying the four states (or khanates) of Jochi, Chagadai, Ögödei, and Tolui separately in the context of the multifaceted Mongol empire, this article explores the legacy of the Yasa in Jochi state (known as the Golden Horde), Chagadai state, Hülegü state (the Il Khanate), and Yuan state. Furthermore, as the fact says that Roman law did not completely lose its impact when the Roman Empire collapsed, this article also aims to look for and study whether the Yasa was still in effect after the Mongol Empire fell.

Зохиогч(ид): Э.Туулайхүү
"Treaty Law and Practice in Mongolia", Asian-African Treaty Law and Practice: Foreign Policy Implications, Энэтхэг, 2024-5-6, vol. 1, pp. 150-175

Хураангуй

Mongolia has been an active member of the international community since the 1990s. Now it has become a party to numerous treaties. According to the Concept of Foreign Policy of Mongolia (2011), "providing the security and fundamental national interests of Mongolia within the framework of international law through political and diplomatic methods is the primary goal of its foreign policy." This indicates the importance of international legal instruments, such as treaties, in its cooperation with other nations. Treaties are tools for foreign policy. Alternatively, treaties constitute a significant source of obligations. This paper thus examines how Mongolia uses treaties as a foreign policy tool or diplomatic strategy on the one hand, how the status of treaties is considered at the constitutional and statutory levels of Mongolia, and some practical issues arising from this on the other hand. Considering these two aspects, the paper shows that Mongolia's approach to treaties has a general vision rather than focusing on acceptance or non-acceptance of the specific legal consequences of a treaty. The paper proposes enhancements by arguing that the thorough consideration of binding obligations and commitments will yield greater significance for Mongolia's foreign policy than they currently do.

Зохиогч(ид): Э.Туулайхүү
"Олон улсын эрх зүйн сургалт, судалгааны асуудал", Хууль зүйн шинжлэх ухааны эрэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо сэдэвт залуу багш нарын эрдэм шинжилгээний хурал, 2024-4-24, vol. 1, pp. 1-28

Хураангуй

Монгол улс дахь олон улсын эрх зүйн сургалт, судалгааны чиг баримжааг социализмын өмнө болон дараа гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж болно. Монгол улс социалист системийн чиг баримжаагаар нийгмийн амьдралыг зохицуулж байсан үед манай улсад олон улсын эрх зүйн сургалт, судалгааны суурь тавигдсан. Улмаар 1990 онд Монгол улс нийгэм, улс төрийн өргөн хүрээнд шилжилт хийж олон намын тогтолцоо бүхий ардчилсан тогтолцоог сонгосноор олон улсад нээлттэй болсноор олон улсын эрх зүйг судлах, заах байдал агуулгын хувьд ихээхэн өөрчлөгдөх шаардлагатай болсон. Олон улсын эрх зүйн хүрээнд улс үндэстнийхээ эрх ашгийг зүй ёсоор, хамгийн сайнаар хамгаалах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх явдал манай улсад энэ чиглэлийн судалгааны нэг гол цөм болох зүйтэй. Тэр үүднээс Монгол улсын өөрийн онцлог бүхий өөрийн гэх үндэсний хандлага (national perspective, approach)-ыг зохистойгоор хөгжүүлэх нь олон улсын эрх зүйн судалгаа, сургалтын ажил эрхэлж буй бид бүгдийн анхаарвал хандуулвал зохих асуудал гэж үзэж байна.

Зохиогч(ид): Э.Туулайхүү
"ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл: Үндсэн эрх, 173-196 ", 2024-1-31
Зохиогч(ид): М.Уянга, Э.Туулайхүү
"Ян Клабберс, Олон улсын эрх зүй, Улаанбаатар 2022 (Jan Klabbers, International Law, Cambridge: Cambridge University Press, 2013)", 2023-1-31
Зохиогч(ид): Э.Туулайхүү
"Хууль: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь ", 2022-5-11
Зохиогч(ид): О.Алтантуяа, Э.Туулайхүү, Н.Лхамцэрэн
"THE CONSTITUTIONAL DEVELOPMENT OF MONGOLIA AND THE AMENDMENTS TO THE CONSTITUTION (1992)", The International Youth Legal Exchange Conference 2021, Hongkong, 2021-9-11, vol. 1, pp. 31

Хураангуй

This paper focuses on the 1992 Constitution and its subsequent amendments. It aims to determine the needs and natures of these amendments, the factors that influenced the drafting of amendments, the debates around them, and the socio-economic significance of the amendments. This paper has three main sections. The first chapter introduces an overview of Mongolia's constitutions. The second chapter analyzes Constitutional amendments in 2000 and 2019. Finally, it summarizes all the findings in the paper, attempt to assess pros and cons of the Constitutional amendments, and define the possible prospects of these amendments on the legal system of Mongolia. A complete list of both amendments is annexed in the paper.

Зохиогч(ид): Э.Туулайхүү, Х.Номундарь
"ОЛОН УЛСЫН КАРТЕЛИЙГ ЗОХИЦУУЛАХ НЬ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ (REGULATING INTERNATIONAL CARTELS: INTERNATIONAL PRACTICES AND MONGOLIA’S LEGAL FRAMEWORK)" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 4, no. 52, pp. 275-296, 2021-5-1

http://www.numlawreview.mn

Хураангуй

Эдүгээ бизнесийн харилцаа улам бүр төвөгтэй, олон улсын шинжтэй болсноос нэг улс орны хил хязгаараар хэмжигдэхээ больсон бөгөөд үүнд тохирсон эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй шаардах болсон. Монгол Улсын зах зээлд сөргөөр нөлөөлсөн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл, үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсын хилийн дотор биш хилийн гадна суурь нь тавигдаж, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үр нөлөө нь илрэх тохиолдол гарч болно. Дэлхийн олон орон хилийн гадна хийгдэж байгаа дотоодын зах зээлд сөрөг нөлөөтэй өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл (картель)-тэй үр дүнтэй тэмцэх арга замыг эрэлхийлж байна. Өгүүлэлд олон улсын картель, түүний дотор экспортын ба импортын картелийн онцлогийг тодорхойлон, Монгол Улсын эрх зүйн орчныг судлан, өрсөлдөөний хууль тогтоомжийг улсын нутаг дэвсгэрийн гадна хэрэглэх болон өрсөлдөөний бодлогын чиглэлд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг онцолно. Business relations are no longer limited by national border as they have become more complex and international, and the legal regulation that is consistent for such natures is more necessary than ever. Actions and activities aimed at restricting competition may be established within the territory of Mongolia and abroad, which ultimately may have a negative effect on the territory of Mongolia. Many countries in the world are looking for ways to effectively deal with cartels aimed at curbing competition in the domestic market that is taking place across borders. This paper determines key features of international cartels (import and export cartel), examines Mongolia’s legal framework on this matter, and emphasizes the need for both extraterritorial application of competition law and international cooperation in the field of competition policy.

Зохиогч(ид): Э.Туулайхүү, Х.Номундарь
"Олон улсын картель, түүнийг зохицуулах нь: Олон улсын туршлага ба Монгол Улсын эрх зүйн орчин", Монгол Улсын Өрсөлдөөний эрх зүйд тулгамдаж буй зарим сэдэв, 2020-10-22, vol. 1, pp. 275-296

Хураангуй

Эдүгээ бизнесийн харилцаа улам бүр төвөгтэй, олон улсын шинжтэй болсноос нэг улс орны хил хязгаараар хэмжигдэхээ больсон бөгөөд үүнд тохирсон эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй шаардах болсон. Монгол Улсын зах зээлд сөргөөр нөлөөлсөн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл, үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсын хилийн дотор биш хилийн гадна суурь нь тавигдаж, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үр нөлөө нь илрэх тохиолдол гарч болно. Дэлхийн олон орон хилийн гадна хийгдэж байгаа дотоодын зах зээлд сөрөг нөлөөтэй өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл (картель)-тэй үр дүнтэй тэмцэх арга замыг эрэлхийлж байна. Олон улсын картель, түүний дотор экспортын ба импортын картелийн онцлогийг тодорхойлон, Монгол Улсын эрх зүйн орчныг судлан, өрсөлдөөний хууль тогтоомжийг улсын нутаг дэвсгэрийн гадна хэрэглэх болон өрсөлдөөний бодлогын чиглэлд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг онцолно

Зохиогч(ид): Э.Туулайхүү
"ЭКСПОРТЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ" Эрх зүй сэтгүүл, vol. 2, no. 50, pp. 100-116, 2020-6-1

https://numlawreview.mn/

Хураангуй

Олон улсын худалдааны эрх зүйд экспортын хязгаарлалт нь импортын хязгаарлалтын нэгэн адил бараа бүтээгдэхүүнийг нэг зах зээлээс нөгөө зах зээлд нэвтрэхэд учрах саад юм. Харин тухайн улсын хувьд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах нэг хэрэгсэл байж болно. ДХБ-ын худалдааг чөлөөлөх, зах зээлд нэвтрэх зохицуулалтын үүднээс экспортын тарифын бус хязгаарлалтыг гишүүд үндсэндээ халах үүрэг хүлээдэг бол экспортын тарифын хязгаарлалт (экспортын татвар)-ын хувьд ТХЕХ-ээр шууд хориглоогүй буюу энэ хүрээнд бодлогоо өөрөө тодорхойлох боломжтой. Гэхдээ ДХБ-ын зарим гишүүн ДХБ-д нэгдэн орох протоколдоо экспортын татвар хэрэглэх тухайд “шинэ” тусгай үүрэг хүлээсэн байна. Ийнхүү үүрэг амлалт өгснөөрөө дээрх ТХЕХ-ээр олгосон өргөн боломжийг хэрэгжүүлэх эрх нь хязгаарлагдаж байна. Тухайлбал Монгол улсын ДХБ-д нэгдэн орох тухай протоколд зааснаар түүхий ноолуурт экспортын татвар ногдуулах эрхгүй. Үүний үр дүнд дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг экспортын татварын бус арга хэрэгслээр дэмжих хэрэгцээ шаардлагатай тулгарах болсон. Энэ өгүүлэлд экспортын хязгаарлалтад хамаарах ДХБ-ын эрх зүйн зохицуулалт, ДХБд нэгдэн орох тухай протокол ба ДХБ-ын гэрээ хэлэлцээрийн харилцан хамаарал, Монгол улсын ДХБ-д нэгдэн орохдоо экспортын арга хэмжээний хүрээнд хүлээсэн үүрэг хийгээд энэ нь Монгол улсын ноолуурын экспортын бодлогод хэрхэн нөлөөлж буй талаар судалсан болно.

Зохиогч(ид): Э.Туулайхүү
"Uradyn E.Bulag, “Ethnicity, National Unity and Law in Mongolia”, Ulaanbaatar: National University Mongolia Press, 2020", 2020-2-1




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар