Бидний тухай
Багш ажилтан
Тухайн мэргэжлийн эрдэм шинжилгээний бүтээл бичих ажлыг мэргэжлийн үүднээс задлан шинжлэхдээ ашиглаж буй зохиолд хэрхэн хандах, түрүү гарсан судлаачдын бүтээлийг хэрхэн ашиглах, судалгаагаа хийх бичих талаарх үндсэн онол, зарчимтай танилцуулах болно. Энэ хичээлийг магистрын түвшинд заах бөгөөд лекц, семинарын хэлбэрээр мэргэжлийн хүрээнд өндөр үнэлэмж бүхий бүтээлүүдийг ашиглана.
Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний бүтээл бичихийн тулд цогц байдлаар судалгаа хийх арга зүйг эзэмшүүлнэ. Судалгааны явцад баримтлах судлаачийн ёс зүй, унших ба бичих арга барил хийгээд бусдын бүтээлийг хэрхэн ашиглах, эшлэл зүүлт хийх, эрдэм шинжилгээний бүтээл бичих, найруулах олон хэв маягтай танилцаж эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, магистр, докторын ажил бичих дадал эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.
Монгол хэлний авианы түүхэн хувьслын үр дүнд урт эгшиг, хос эгшиг хэрхэн үүссэн, авианы сулрал, тагнайшлын нөлөөгөөр гийгүүлэгч авианы тогтолцоонд гарсан хувьсал зэрэг асуудлыг хэлний бодот материал дээр тулгуурлан судална. Авианы тогтолцоонд гарсан хувьслын үр дүнд үгийн үндэс, дагавар, нөхцөлийн бүтцэд гарсан өөрчлөлтүүдийг монгол хэлний бичгийн дурсгалууд, монгол бичгийн хэлний тогтсон бичлэг хийгээд орчин цагийн монгол хэл аялгууны бодот баримт дээр авч үзнэ. Мөн монгол хэлний бичгийн дурсгалуудын үгсийн сангийн утга ба бүтцийг судална.
Суралцагч монгол хэлний түүхэн хэл шинжлэлийн онолын мэдлэгтэй болсноор эх хэлний түүхийн аль нэг сэдвээр судалгаа хийх, орчин цагийн монгол хэлний бүтцийг авианы түүхэн хувьсал хөгжлийн үүднээс тайлбарлах мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүхэн харьцуулсан судалгааны аргатай танилцана.
Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь өргөн утгаараа, тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судлаж буй хэрэг юм. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
1. Монгол орны тухай цогц мэдлэгтэй болно. 2. Мөн Монгол судлалын аль нэг салбараар цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвих үндэс суурьтай болно. 3. Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын талаар тодорхой мэдлэг хуримтлуулан, Монгол оронд сурч ажиллаж амьдрах зохих дадлагыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутанд хэлний авиа, түүний ангилал, хууль, зүй тогтол, өөрчлөлт, тэдгээрийг судлах арга, техник зэрэг ерөнхий мэдлэгийг олгохын сацуу орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тогтолцоо, хувилбар гэх мэт ойлголтыг эзэмшүүлэхийг зорино.
Энэхүү хичээлээр ерөнхий авиа зүйн үндсэн мэдлэг, авиа зүйн судалгааны арга, техник, орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тогтолцоо, гарал, авианы өөрчлөлт, түүний зүй тогтол, авиа-тэмдгийн харилцаа, зөв бичих болон зөв дуудах зүйн харьцаа хамаарал зэргийг судална. Түүнчлэн дадлагын хичээлээр аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу үүсэх авиа зүйн хүчин зүйл, төрөл хэлийг судлахад авиа зүйн үүрэг зэргийн талаар ярилцаж авианы галиг хийх чадвар эзэмшүүлнэ.
Хэл бичгийн ухаан гэдэг хичээлээр монголын судлалын салбарт эрдэм шинжилгээний ажил хийхэд тухайн нэгэн сэдвийг хэл шинжлэлийн онол, монгол хэлний эрт эдүгээгийн судалгаа, соёл, түүх, угсаатны зүй зэрэг олон ухааны уулзварт авч үзэх өргөн боломжийг харгалзах шаардлага тулгардаг тул тэр бүхэнд шаардагдах суурь мэдлэгийг олгохын хажуугаар тэрхүү мэдлэгээ судалгааны ажилд хэрхэн хэрэглэх дадлага эзэмшүүлэх зорилготой. Үүний хажуугаар энэ хичээлээр дэлхийн монголын судлалын бүтээлүүдэд хэл бичгийн ухааны судалгаа, зарчмыг хэрхэн хэрэглэж ирсэн байдлыг холбогдох сэдэв бүрээр танилцуулах болно. Өөрөөр хэлбэл, саланги саланги үздэг дээр дурдсан хичээлүүдийг судалгааны нэг цэг дээр хэрхэн огтлолцуулах мэдлэг, дадлагыг оюутан судлагч нарт олгоно.
Монгол хэл, бичиг, утга соёлын хөгжлийн түүхэн тойм, сурвалж бичиг, аман мэдээ баримт зэрэг баримт судлагдахууныг хэл шинжлэл, түүх, соёл, нэр томьёо, угсаатны зүй зэрэг ухааны үүднээс нэгэн цогц болгон судлах, гадаад дотоодод гарсан холбогдох судлагаа, түүний үр дүн, дүгнэлт зэргийн талаар тогтолцоотой мэдлэг олгохын зэргэцээ задлан шинжлэх, шүүн хэлэлцэх, түүнчлэн дээрх салбараар урьд өмнө гарсан, тэмдэглэгдсэн зүйлийг судалгаандаа хэрхэн хэрэглэх зэрэг судалгааны арга (methodology) болон судалгааны дадалга олгоно.