МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD409
Багц цаг: 3

Товч агуулга

Засаглалын ойлголт, мөн чанар, судлагдахуун, цахим засаглалын онолын ойлголт, ач холбогдол, үзэл баримтлал, цахим засаглалын бодлого, индекс, хууль эрх зүйн орчин, цахим үйлчилгээ, иргэдийн цахим оролцоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, цахим засаглал – хүний нөөцийн цогц чадамж, дижитал экосистем, ил тод байдал ба мэдээлэл, аюулгүй байдлын асуудлууд, цахим засаглалыг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, Монгол Улсын цахим засаглалын бодлого, тулгарч буй бэрхшээл, боломж, сорилтууд, ирээдүйн чиг хандлага, олон улсын туршлага.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар цахим засаглалын онолын ойлголт, ач холбогдол, бүрэлдэхүүн хэсгүүд, төрийн бодлого, эрх зүйн орчин, олон улсад болон Монгол Улсад хэрэгжиж буй цахим засаглалын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт, цахим үйлчилгээ, иргэдийн цахим оролцоо, хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар онолын системтэй мэдлэг олгож, цахим засаглалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадварыг олгоно. Тус хичээлээр цахим засаглалын онолын ойлголт, судлагдахуун, үзэл баримтлал, төрийн бодлого, хэрэгжилт, үр дүн, үр нөлөөний талаар мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг олгож, иргэдийн цахим оролцоо, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон аюулгүй байдлыг хангахад шаардлагатай олон улсын туршлага, шинжлэх ухаанч байдалд үндэслэсэн бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээний ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD301
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн хамгааллын онол, арга зүйн тухай ойлголт, үүсэл хөгжил, судлах зүйл, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын төрөл, хэлбэр, аргууд, нийгмийн халамж, нийгмийн хамгааллын бодлого, нийгмийн хамгаалалд тулгамдсан асуудлууд, Монгол Улсын нийгмийн хамгааллын систем, төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын нийтийн хамгаалал дах хамтын ажиллагаа, гадаад улс орнуудын нийгмийн хамгааллын системүүдийн онцлогийн талаар судална.

Зорилго

Нийгмийн хамгааллын удирдлагын онолын суурь мэдлэг олгох, төлөвлөх, зохион байгуулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх арга зүйд суралцах, нийгмийн хамгааллын бодлогын хөгжлийн үе шатууд, эрх зүйн орчин, орчин үеийн дэвшилтэт хандлага, үзэл баримтлал, олон улсын туршлагын талаар цэгцтэй мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD304
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний нөөц, түүний удирдлагын үндсэн ойлголт, мөн чанар, онол, төрийн байгууллагын уйл ажиллагааны онцлог, зорилго, Төрийн байгууллагын хуний нөөцийн удирдлагын онцлог, засаглал, удирдлага, бодлого, стратеги, төлөвлөлт, хуний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, инновац, цалин хөлс, урамшуулал, сургалт, хөгжил, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаа, нөхөн олговор, эрх зүйн орчин, хуний нөөцийн аудит, манлайлал, хуний нөөцийн олон улсын стандарт, төрийн байгууллагын хуний нөөцийн онолын орчин үеийн чиг хандлагын үндсэн суурь мэдлэгийн ойлголтуудыг

Зорилго

ТТус хичээлээр: Төрийн байгууллагын хуний нөөц, түүний удирдлагын ойлголт, мөн чанар, онолын үзэл баримтлалд тулгуурлан төрийн байгууллага, төрийн албаны үнэ цэн, хүмүүн капитал, эрхэмж, хөдөлмөрийн харилцааны онцлог, эрх зүйн орчин, хуний нөөцийн засаглал, түүний бодлого, стратеги, удирдлагын талаар системтэй ойлголт өгөх зорилготой. Тус хичээлийг судалснаар орчин үеийн төрийн албаны хуний нөөцийн удирдлагын арга хэрэгсэл, төрийн байгууллагын хуний нөөцийн мөн чанар, хуний нөөцийг бүрдүүлэгч элементүүд, уялдаа холбоо, нөлөөлөх хучин зүйлсийн мөн чанарыг шинжлэх ухааны үндэстэй судлан ойлгосноор суралцагсдад практикт ажиллахад түшиц болохуйц ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD202
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн онол, иргэний нийгэм, иргэний оролцоо, улс төрийн хүрээнд төр, олон нийтийн харилцаа, эдийн засгийн хүрээнд төр, олон нийтийн харилцаа, оюун санааны хүрээнд төр, олон нийтийн оролцоо, иргэний оролцоо ба мэдээлэл, төрийн бус байгууллага, төрийн бодлого боловсруулахад иргэний оролцоо, иргэдийн цахим оролцоо, тогтвортой хөгжил ба Монгол Улс, хүйсийн тэгш байдлыг хангахад төрийн оролцоо, олон нийттэй харилцах ажил, төр олон нийтийн харилцааны орчин үеийн чиг хандлага, олон улсын туршлага.

Зорилго

Төр, олон нийтийн харилцааны онолын суурь ойлголт, төрийн онол, үүсэл хөгжил, төр ба иргэн, төр ба иргэний нийгмийн байгууллагуудын харилцаа, иргэний нийгмийн байгууллагууд, ашиг сонирхлын бүлгүүд, төрийн бус байгууллагууд, харилцаа, хамаарал, онцлог, орчин үеийн хандлагын талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино. Тус хичээлийг судалснаар онолын мэдлэгтээ тулгуурлан хувь хүний үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, бусдаас суралцах, сонсох, бусдын байр суурь үзэл бодлыг хүндэтгэх, багийн ажлын хүрээнд үүрэг даалгаврыг хариуцлагатай, цаг хугацаанд нь гүйцэтгэх ур чадвар, ёс зүйг дээдлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD100
Багц цаг: 3

Товч агуулга

ТНийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, үүсэл, түүхэн хөгжил, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онолын судалгааны үндэс, парадигмын хувьсал, өөрчлөлт, нийтийн удирдлагын шинэтгэлийн онол, үзэл баримтлал; нийтийн ашиг сонирхол ба нийтийн удирдлагын харилцан хамаарал; төрийн байгууламж, төрийн захиргааны ерөнхий ойлголт; нийтийн удирдлагын байгууллагын чиг үүрэг, төрөл, ангилал; нийтийн захиргааны байгууллага, хэвтээ, босоо удирдлага, нийтийн удирдлага ба улс төр, нийтийн (төрийн) бодлого, төрийн албаны хүний нөөцийн удирдлага, төрийн албаны манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо, иргэний нийгэм, орон нутгийн удирдлага, технологи, инновац, нийтийн санхүүгийн удирдлага, нийтийн удирдлагын хяналт, төр, хувийн хэвшлийн түншлэл, нийтийн удирдлагын орчин үеийн чиг хандлага зэргий талаар судална.

Зорилго

ЭЭнэхүү хичээлийн зорилго нь нийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, суурь судлагдахуун, онол, үзэл баримтлал, хөгжлийн түүх, орчин үеийн чиг хандлага, нийтийн удирдлагын бодлогын онцлог, төрийн/нийтийн удирдлагын бодлого, нийтийн алба, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд системтэй мэдлэг олгоход оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар