Бидний тухай
Багш ажилтан
Хэлмэрчлэхүй хичээлийн лекцийн цагт хэлмэрчлэхүйн онолын хичээлээс багцлан хэлмэрчлэхүйн тухай ойлголт, хам цагийн ба цуваа цагийн аман орчуулга, хэлмэрчлэхүйн тэмдэглэл хийх, хурлын хэлмэрчлэхүй, тоног төхөөрөмжийн шаардлага, мэргэжлийн хэлмэрчлэхүй, хэлмэрчийн ёсзүйн талаар тоймлон үзнэ. Дадлагын цагт хэлмэрчлэхүйн лабораторид хэлмэрчлэх тодорхой сэдвийн дагуу оюутныг дагуулан дадлагажуулна.
Гадаад хэлний мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар бол орчуулах ба хэлмэрчлэх юм. Энэ чадварыг эзэмших онол ба дадлагаар цаашид энэ чиглэлээр ажиллах үндэс суурийг тавина. Улс орны гадагшаа чиглэсэн алив хэлцэл, аман орчуулгагүйгээр явахгүй бөгөөд, гадаад орчинтой харилцах холбоо гүүр болох улс орны нүүр царай болсон мэргэжилтнийг бэлтгэхэд энэ хичээлийн ач холбогдол оршино.
Өдөр тутмын амьдрал, оюутны хотхон, тээвэр ба аялал, чөлөөт цаг өнгөрөөх, соёл зэрэг сэдвийн хүрээнд сонсох, ярих, унших, бичих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд зориулагдсан 600 гаруй үг хэллэг багтсан. Үндсэн сурах бичгээс гадна сонсох болон бататгах дасгал бүхий дэвтэр ашиглана. Уг хичээл нь 7 бүлэг бүхий 28 сэдвээс бүрдэх ба урьдчилсан бэлтгэл, шинэ үг, бичвэр, үг хэллэгийн тайлбар ба хэл зүйн дүрэм, бататгах, болон бие даан гүйцэтгэх дасгал зэргээс бүтнэ.
Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын талаарх мэдлэгээ бататгаж, дадал болгох, хятад хэлний анхан шатны сонсох, унших, бичих, ярих, орчуулах зэрэг мэдлэг, чадвар болон соёлын мэдэгдэхүүн олгож, дадал эзэмшүүлэх зорилготой.
Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, өдөр тутамын амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй өөрийнхөө санааг чөлөөтэй ойлгуулах хэмжээнд ярьж логик дэс дараалалтай илэрхийлж сурна.
Хятадаар ярих дадалыг дунд төвшинд эзэмших, хятад хүний ярианы өнгө аясыг ялган салгах, харилцагч этгээдийнхээ санааг үнэн зөв тусгаж чаддаг болох, харилцан яриа бичвэрийг сонсож утгыг ойлгох, тэдгээрийн агуулгаар бэлдсэн сорилгод хариулж зөв сонголт хийх.
Суралцагчдын сурах сэдэл тэмүүлэл, хэлээр харилцах хэрэгцээ шаардлага хийгээд нийгмийн эрэлт хэрэгцээтэй нийцэх агуулгыг өдөр тутмын амьдралтай нягт холбоотойгоор уншиж ойлгох, өгөгдсөн сэдвийн дагуу бичиж, зохион бичих, тэмдэглэл, бүртгэл, тайлан бичиж, өөр өөр орчин нөхцөлд илэрхийлж буй утгыг харьцуулан дүрслэхэд суралцана.
Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцах үгийн сангаа баяжуулахын зэрэгцээ үг хэллэгийн өгүүлбэрт хэрэглэгдэх байдлыг сайтар оноон, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгон, чөлөөтэй харилцахад суралцана.
Энэ хичээлээр хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, хятад хэлний хөг, хөгийн хувирал, сул хөг, ханз үсэг, ханзны бүтэц, зурлага, дараалал, түлхүүр үсэг түүний утга, үг, холбоо үг, тогтсон үг хэллэг, энгийн өгүүлбэр зэргийг тайлбарлан, энгийн асуух өгүүлбэр, цаг хугацаа илэрхийлсэн өгүүлбэр, орон байр заах өгүүлбэр, нэр үг өгүүлэхүүнтэй өгүүлбэр, тэмдэг нэр өгүүлэхүүнтэй өгүүлбэр, байнга хэрэглэгддэг туслах үг болон дайвар үг зэргийн хэрэглээг хөнгөнөөс хүнд рүү тодорхой тайлбарлан заасны дараа тэдгээрийг унших дадалтай болж, өдөр тутамдаа хэрэглэж дадах, өөрийгөө танилцуулах, бусадтай мэндчилэх, хүсэлт тавих, мөн өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд суралцана.
Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, үе, хөг, дуудлага, галиг, ханз үсгийн бүтэц, зурлагын онцлогийн талаар үндсэн суурь мэдлэг олгон унших чадвартай болгох зорилготой.
Анхан шатны бичих дадал хичээлээр суралцагсад галиг үсэг болон хичээл дээр сурсан ханз үсэг, үг, өгүүлбэр зэргийг таньж мэдэж сурна. Ханзны түлхүүр үсгийн тусламжтайгаар толь бичгээс ханз үсэг олж бичих, харилцан яриа болон богино хэмжээний бичвэрийг ойлгох, энгийн зурвас, захиа захидал, богино өгүүлбэрийг ханзны зөв дараалалтайгаар бичиж сурах, оюутанд хамгийн энгийн мэндчилгээнээс эхлэн богино өгүүлбэр хичээлд хэрэглэгдэх үг хэллэгийг зөв ханзны зурлагын дагуу бичиж сургах, бусдын бодол санааг сонсож ойлгон өөрийн хүсэл бодлыг илэрхийлж чадах арга барилд тус тус суралцуулна.
Хятад хэлний үндсэн анхан шатны мэдлэгтээ тулгуурлан өдөр тутмын харилцан яриа, бичвэрийг сонсож ойлгон бичих, өөрийн хүсэл бодлыг бусдад хялбараар дамжуулан, илэрхийлж чаддаг болно.