МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM201
Багц цаг: 3

Товч агуулга

Хүнсний шимт чанар, бие мах бодийн боловсруулалт, хоолны нэр төрөл, жор технологи, үйлдвэрлэлийн ажлын байр, технологийн зохион байгуулалт, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал.

Зорилго

Хүнсний шим тэжээл, боловсруулах үйл явц, химийн бүрэлдэхүүн, шинж, чанар, боловсруулах арга, технологи, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, хоолны нэр төрөл, эрүүл ахуй, ариун цэврийн тухай үндсэн ойлголт, мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM300
Багц цаг: 3

Товч агуулга

Зоогийн газрын бизнес төлөвлөлт, хөрөнгө оруулалт, сүлжээний удирдлагa, хоол үйлдвэрлэл үйлчилгээний зардлын хяналт, баарны менежмент

Зорилго

Зоогийн газрын менежментийн орчин үеийн онол, практикийн асуудлууд болон байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, үр ашигтай удирдах, ашиг орлого нэмэгдүүлэх арга зүйн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: TOUR603
Багц цаг: 3

Товч агуулга

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА: Монголоор :Аялал жуулчлалын бүс нутгийн тухай ойлголт, аялал жуулчлалыг бодлого төлөвлөлтийн шаардлага ба ач холбогдол, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөлтийн үндсэн арга зарчмууд, жуулчны зорих газрын тухай ойлголт, аялал жуулчлалын төлөвлөлтийн зорилтууд, аялал жуулчлалын төлөвлөлт, судалгааны бэлтгэл, бүс нутгийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн судалгаа шинжилгээ, хамрах хүрээ, аялал жуулчлалын мэдээлэл боловсруулалтын аргууд, үр дүнгийн хэрэглээ, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг тодорхойлох нь, аялал жуулчлал хөгжүүлэхтэй холбогдсон санал зөвлөмж боловсруулах, аялал жуулчлалын төлөвлөлтийг хэрэгжүүлэх ба хянах үйл явц, Монголын аялал жуулчлалын бүс нутгуудыг тодорхойлох асуудлыг багтаана.

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ: Академик компетенц: Аялал жуулчлалыг байгаль, нийгмийн нөхцөл нөөцөд тулгуурлан хөгжүүлэх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ Монголын болон олон улсын түвшинд аялал жуулчлалын нөхцөл нөөц, байгаль, газарзүй, түүх, нийгэм, соёл, иргэншил, түүний онцлогийн талаарх цогц мэдлэгийг олж авна. Тогтвортой аялал жуулчлалыг зарчмын хүрээнд аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх онол, аргазүйг судалж, орон нутаг, тусгай хамгаалалттай газар нутагт байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлалыг судална. Судалгааны компетенц: Бүс нутгууд дахь аялал жуулчлалын нөхцөл, нөөцийг тодорхойлох, үнэлгээ хийн аялал жуулчлал хөгжих бүсүүдийн эрэмбийг тогтоох чадвар эзэмшинэ. Улсын ба орон нутгийн түвшинд аялал жуулчлалыг газарзүй, орон зайн хүрээнд зохистойгоор хөгжүүлэх, зохион байгуулах судалгааг хийх чадвар эзэмшинэ. Аялал жуулчлалын амьдралын мөчлөгийг тогтоож үе шат бүрт тохирсон бодлого, төлөвлөлтийг хийх арга зүйг суралцана. Ерөнхий компетенц: Олон улс болон бүс нутаг, орон нутгийн түвшинд байгаль, нийгэм, соёл, эдийн засгийн хязгаарлагдмал бөгөөд хэврэг нөөцүүдийг аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн ялгаатай зарчмуудын хүрээнд хэрхэн зөв зохистой ашиглах бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлэх арга замуудыг судалж, үнэлж сурна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар