Бидний тухай
Багш ажилтан
Шаардлага, RFP, системийн хөгжүүлэлт, худалдан авалт,тэдгээрийн онцлог, тест, үнэлгээ, бенчмарк, гэрээ, чанар; ITIL, COBIT, ISO 20000 зэрэг стандартууд, нэгтгэл, суулгалт; infrastructure, middleware, platform; data warehouse, frameworks, wrapper, glue, facedes арга техникүүд, мэдээллийн архитектур, системийн архитектур, энтерфрайс ахитектур, CRM, ERP зэргийн талаар сурч мэднэ
Мэдээллийн технологийн мэргэжилтний үүргүүдийн нэг нь байгууллагад тохирсон оновчтой системийн зохиомжийг гарган хөгжүүлж, тэдгээрийн уялдаа холбоог тохируулж, нэгтгэж хэрэглээнд нэвтрүүлэх юм. Тус хичээлээр байгууллагад тохирсон системийг хэрхэн бий болгох вэ гэдгийг нийтэд нь системийн хүрээнд авч үзнэ. Шаардлагыг тодорхойлох, шаардлагын дагуу тооцоолол хийж системүүдийг нэгтгэн үнэлэх, шалгах, нэвтрүүлэх, чанарыг баталгаажуулах зэрэг үйл ажиллагаанууд орох бөгөөд төслийн менежмент, програм хангамжууд, байгууллагын үйл ажиллагааны хүрээг хамарна.
Компьютерт мэдээллийг дүрслэх хэлбэр, тооллын системийн тухай тэдгээр хооронд хувиргалт хийх аргууд, тооллын систем дээр хийгдэх үйлдлүүд, хоёртын кодын тухай. Микропроцессорт суурилсан компьютерийн бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн дотоод үйл ажиллагаа хэрхэн явагдаг талаар судална. Компьютерийн дотоод бүтэц, эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг, микропроцессорын бүтэц зохион байгуулалт, үндсэн болон туслах ойн зохион байгуулалт, архитектур, үйлдлийн системийн хадгалуур дээр мэдээллийг хэрхэн логикоор зохион байгуулах тухай тус тус үзнэ. Компьютерийн системийн гол шинж хэрхэн хурдтай өөрчлөгдөж байгаа болон компьютерийн хурдад технологиос гадна компьютерийн зохион байгуулалт, архитектур хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдлэгийг олж авна. Системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцоолж сурна.
Компьютерт хэрэглэдэг логикийн үндсэн ойлголтыг үзсэнээр компьютерийн далд ажиллагаа, түүнд ашиглах техникийн талаарх мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим болон компьютерийн систем, архитектур гэж юу болох тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзнэ.
Кибер аюулгүй байдал болон түүний үндсэн ойлголтууд стандарт, криптограпын тухай болон өгөгдлийн хамгаалын алгоритмуудын тухайсудлаж туршилт хийнэ.Крипторгафын алгоритмууд: Ceaser cipher, Alphabetical Cipher, MD-5 Өгөгдлийн хамгааллын алгоритмууд: SanGReeA , K-anonymity
Кибер аюулгүй байдал болон түүний үндсэн ойлголтууд стандарт, криптограпын тухай болон өгөгдлийн хамгаалын алгоритмуудын тухай мэдлэгтэй болно
Энэ хичээлээр оюутнууд вэб хуудас гэж юу болох, түүнийг хэрхэн яаж үүсгэн зохион байгуулах болон HTML, XHTML, CSS, HTML DOM, DHTML гэх зэрэг markup хэлнүүдийг, сервер ба клиент хандалтат скрипт хэлнүүдийн үндсэн ойлголтуудыг, Динамик ба статик вэб хуудас гэж юу болох тэдгээрийн хоорондын ялгаа, үүсгэн зохион байгуулахад шаардлагатай програм хангамжууд болон вэб хуудсыг удирдан зохион байгуулах хэлнүүдийг үндсэн ойлголтуудыг авна
Хичээлийн гол зорилго нь интернэтийн орчны програмчлалын үндсэн ойлголтуудыг эзэмших, тухайлбал Вэб хуудас, түүний бүтэц зохион байгуулалт, үүсгэн зохион байгуулах арга, техник, технологиудыг эзэмшин, тэдгээрийг ашиглан интернэтийн орчинд зохион байгуулагдах програмчлалын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх үндсийг эзэмших явдал болно.