Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсад хэрэглээний зээлийн хэмжээ огцом өсөж, 2024 оны эцсийн байдлаар банкны систем дэх хэрэглээний зээлийн үлдэгдэл 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 35.5 хувиар нэмэгдсэн байна. Орлогын өсөлтөөс давсан зардлын өсөлт, тэтгэврийн насны иргэдийн зээлийн өндөр хамаарал, мөн өр, орлогын харьцааны зохицуулалт 2024 онд 55 хувь, 2025 онд 50 хувь, 2026 оны эхнээс 45 хувь болж дараалан чангатгагдсан нь иргэдийн хувийн санхүүгийн удирдлагыг сайжруулах шаардлага нэмэгдэж байгааг харуулж байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын нөхцөлд тохирсон, хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн ухаалаг туслах мобайл аппликейшний системийн загварыг боловсруулахад оршино. Санал болгож буй систем нь (i) орлого, зарлагын өгөгдөлд тулгуурласан шинжилгээ болон LSTM загвараар богино хугацааны таамаглал хийх, (ii) зарлагыг “танах боломжтой” болон “зайлшгүй” гэж ангилан what-if симуляци гүйцэтгэх, (iii) хэрэглэгчийн зан төлөвт суурилсан K-Means кластерчлал болон Reinforce- ment Learning аргачлалаар хувь хүнд тохирсон зөвлөмж боловсруулах, (iv) зээлийн бүтцийг оновчлох алгоритмын шийдлийг багтаана. Судалгааны хүрээнд санал болгож буй модулиудыг үнэлэх арга зүйг боловсруулж, LSTM таамаглалыг MAE, RMSE, MAPE үзүүлэлтээр, зарлагын ангиллыг Accu- racy, Precision, Recall, F1-score үзүүлэлтээр, K-Means кластерчлалыг Silhouette score болон Davies-Bouldin index- ээр, Reinforcement Learning зөвлөмжийн модулийг cumu- lative reward, convergence болон saving rate үзүүлэлтээр үнэлэхээр тодорхойлов. Мөн санал болгож буй AI аргачлалуудыг moving average, naive forecast, rule-based зөвлөмж болон Avalanche өр төлөлтийн стратеги зэрэг baseline аргуудтай харьцуулах үнэлгээний хүрээг санал болгосон. Ингэснээр энэхүү судалгаа нь зөвхөн хувийн санхүүгийн бүртгэлийн аппликейшн бус, хэрэглэгчийн зан төлөвт дасан зохицож, санхүүгийн шийдвэр гаргалтыг дэмжих AI-д суурилсан ухаалаг туслах системийн архитектур, үнэлгээний арга зүйг Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулснаараа ач холбогдолтой юм.
Нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Монгол улсын үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг иргэний арьдчилсан нийгэм цогцуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон. Үүний нэг илрэл нь иргэдийн хөдөлмөрлөх ба нийгмийн хамгааллын эрхийн баталгааг хангах явдал чухал билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад 1995 оноос даатгуулагч бүр хөдөлмөр хөлс, түүнтэй адилтгах орлого, бодит орлого, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс зэрэг орлогоосоо тодорхой хувь хэмжээгээр шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлж, авч байсан цалин хөлстэйгээ уялдаатай тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал авах агуулга бүхийн нийгмийн даатгалын тогтолцоо бүрдүүлсэн нь нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн томоохон шинэчлэл болсон. Нийгмийн даатгалын хуулиар нийгмийн даатгалын харилцаанд хөдөлмөр эрхэлж буй иргэд шимтгэл төлж, ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран оролцох харилцааг зохицуулсан. Мөн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлээс хамгаалагдах зорилготой. Нийгмийн даатгалын зарчим нь даатгуулагчийн сангаас хүртэх үр шим нь төлсөн шимтгэлийн хэмжээ болон хугацаатайгаа уялдаатай байх юм. 2025-2028 оны “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө"-нд эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдалтыг 82,7 % -д хүргэнэ гэсэн үр дүнг зорилтоо болгож тавьсан . Монгол улсын нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгад нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг нарийвчлан тодорхойлж, даатгуулагчийн шимтгэл болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод тооцох итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоохоор болсон. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаас бусад тохиолдолд нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хориглох, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байна гэсэн заалтууд шинээр мөрдүүлэх зохицуулалттай. Эдгээр хуулийн зохицуулалт, салбарын стратегийн зорилт нь манай улсын иргэдийн нийгмийн хамгааллыг хангаснаар хүн амын амьдралын түвшин дээшлэх, ядуурал буурах ач холбогдолтой. Бид энэхүү өгүүлэлд зарим орнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг харьцуулж, Монгол улсын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой бодлогын өөрчлөлтүүд, ямар сорилтууд байгаа талаар баримт бичиг, статистик тоо баримтад тулгуурлан гаргахыг зорьсон болно.
In this article we briefly described about the methods of optimal designing and modeling of process of functioning of man-machine systems, based on functional structural theory and the generalized structural method of professor A. I. Gubinsky. Models and methods of optimal designing of process of functioning of man-machine systems were originally implemented as a hybrid expert system INTELLECT-2. Currently, a new version of the hybrid expert system INTELLECT-3 has been developed, which, in contrast with INTELLECT-2, has fundamentally important new capabilities for the user: It inserts alternative typical functional structures in the functional network section, bounded by two two arcs; builds all isomorphic representations of an alternative graph;generates specific algoritm of directed enumeration in munual and automatic modes; and conducts an effective algorithm parallelization of directed enumeration for multiprocessor and multicore computers. In this work, we have created an algorithm of elimination of network failures at National University of Mongolia and have solved this problem by using hybrid expert system INTELLECT-3.