МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE321
Багц цаг: 3

Товч агуулга

Уран сайхны шүүмжийн онцлог, өвөрмөц тал, сүүлийн үеийн аргазүйн талаар хэрхэн өөрчлөлт гарч байгаа, яруу найраг, хүүрнэл зохиолын нарийн үзэгдлийг танин мэдэж тайлах, тайлбарлах, шинэчлэл өөрчлөлт, хувьсал, алдааг мэдэрч чадвар суулгах, сүүлийн үеийн онол практикт тулгуурлан задлал хийх, герменевтикийн судлалын аргазүйг эзэмших, гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийг мэдрэх илэрхийлэх чадварыг олгож, шүүмжлэгчдийн бүтээлд үнэлгээ өгөхөөс гадна өөрсдөө шүүмж бичих дадал чадвар олсон байна.

Зорилго

• Уран зохиолын төрөл зүйлд онолын үүднээс анализ дүгнэлт хийх сурах • Уран зохиолын далд гүн бүтцэд орж олон талаас янз бүрийн гаргалгаа хийж эзэмших • Дэлхийн сонгодог болон монголынхоо уран зохиолыг харьцуулан хөгжлийг урьдчилан харах чадвар эзэмших • Уран зохиолын анализын орчин үеийн арга зүй болсон герменевтик задлан шинжлэл, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх • Оюутнуудыг уран сайхны шүүмж, шүүмжлэл бичих сонирхолтой шүүмжлэгчийн залуу халааг бэлтгэнэ • “Монгол судлалд” уран сайхны шүүмжийн эзлэх байр суурийг бэхжүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE100
Багц цаг: 3

Товч агуулга

Эхний багц агуулга болох зүүд, сэрэл, санаа, хэлбэр, хэл, хэллэг, урлаг гэх томъёоллын угт хэний, ямар үндэслэгээ оршидгийг түүхэнд нэрээ үлдээсэн сэтгэгчдийн сургаал номлолын үүднээс тоймлон хүргэх бөгөөд дараах багц агуулга болох фобизм, кубизм, абстракционизм, экспрессионизм, сюрреализм, анти-урлаг, үйлдэл-урлаг, поп-урлаг, имидж-урлагийн нэр томъёо, гол тунхаг уриаг нэрт бүтээлчдийн тайлал тайлбарлал дор анхан шатны мэдлэг олгоно. Уран зохиолын хэсэгт уран сайхны дүр, түүний зан төрх, нийгэм ахуйн нөхцөл байдлын хамаарал ба уран зохиолын түгээмэл мөн чанар, сайхны тухай сургаал, гоо зүйн үүрэг ач холбогдол, ашиг тусыг танин мэдэх, зөв тайлах, шинжлэх дадал дүй, үгийн урлагийн талаарх ерөнхий мэдлэг олгоход чиглэнэ. Монголын уран зохиолын түүхэн том үе шатны соёл уран сайхны дурсгалуудтай танилцуулна.

Зорилго

Уран зохиолын эл хичээл 32 цагийн лекц, 32 цагийн семинариар зорилго нь хангагдана. “Зүүд, сэрэл” гэж юу вэ? ойлголтоос эхлээд урлагийн онолын үүтгэлд хамааралтай хүртэхүйн боломжийг түүхэн баримтаар нь тоймлон тайлбарлахыг зорино. Урлагийн түүхэн мэдлэгийг aesthesis буюу бүх төрлийн хүртэхүйн оноолтоор тэмдэглэдэг учраас хүртэгдэж хийгээд хүртэгдэж буй хоёрын хоорондын харилцан үйлдэлших асуудал урлагийн бүтээл дээр хэрхэн илэрсэнийг оюутанд таниулах ач холбогдолтой. Уран зохиолын хэсэгт уран зохиолын ашиг тусыг тайлбарлаж, зөв ухаарах, уран сайхны боловсрол, зөв хүмүүжилтэй, иргэн болж төлөвшихэд хичээлийн гол зорилго чиглэнэ. Хүн төрөлхтнийг нялх балчир ахуйгаас үүсч хөгжсөн соёл-уран сайхны сэтгэлгээний дээд хэлбэр болсон уран зохиолын төрөл зүйлс нь бүхэлдээ хүний түүх, тэдгээрийн зан төрхийн уран сайхны загварчлал юм. Зохиолын баатруудын амьдрал тэмцлийн утга учир, хүний төөрөг тавилангийн түгээмэл мөн чанарыг нээх, түүнээс уншигчид өөрийн зан чанарын сайн муу, ёс суртахуун, хүмүүжил боловсролын байдлаа зохиолын баатрын зан төрхөөс олж үзэх, өөрийгөө хянах, шинжлэх, таних, мөн гэгээрэх боломжийг олгохын дээр уран сайхны дүрээр дамжуулж ойлгуулдаг зүй тогтлыг тайлбарлах. Хүний боловсрол, соёл-уран сайхны хөгжилд уран зохиол-урлаг шууд ба дам байдлаар асар их нөлөө үзүүлдэг хийгээд ашиг тусыг онол, түүхийн үүднээс хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE712
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE710
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE606
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE311
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын орчин үеийн уран зохиолын үүсэл, хөгжил буюу XX зуун, XXI зууны шилжилтийн эхэн үе, түүний нийгэм улс төрийн нөлөөлөл, зэргийг цаг үеийн үйл явц, хөдөлгөөн дунд нь авч үзнэ. Ингэхдээ урьд өмнө гарсан суурь болон хавсарга судалгаанд тулгуурлан түүхэн цаг үе тус бүрийн онцлог, төрөл зүйлүүд, төлөөлөх гол зохиолчид, онцлог эх зохиолууд зэргээр гүнзгийрүүлэн судална. Эх зохиол, гол төлөөлөгчдийн уран бүтээлийг авч үзэхдээ тухайн онцлогийг тодорхойлох, улмаар цаг үе, төрөл зүйл, монголын орчин үеийн уран зохиолын түүхэд ямар байр суурь эзлэх, хэрхэн баяжуулсан зэргээр үнэ цэнийг судалгааны хүрээнд тодруулан үзнэ.

Зорилго

Монголын уран зохиолын нэг үндсэн бүлэг буюу Монголын орчин үеийн уран зохиолын түүхийг үзэж судална. Тус хичээлийг үзэж судалснаар суралцагч Монголын үндэсний уран зохиолын түүхийн бүрэн мэдлэг эзэмшиж, цаашид монголын уран зохиолын онол, түүхийн судалгаа хийх суурь мэдлэг эзэмшинэ. Монголын уран зохиолын уламжлал, шинэчлэл, харилцаа холбоо, цаг үе, төрөл зүйл, гол төлөөлөгч зэргээр задлан судлах түүхийн суурь мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: CULT103
Багц цаг: 3

Товч агуулга

Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.

Зорилго

Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE817
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE454
Багц цаг: 2

Товч агуулга

Зохиолчийн бүтээл туурвилыг практик талаас нь үнэлж, урансайхны үнэт зүйлсийг тодорхойлон тогтоож, уран зохиолын судлалын үндсэн практик асуудлыг судална. Зохиолчийн зохиолын уран чадврын түвэгтэй асуудлуудыг зохиол бүтээлээр нь хэсэгчилэн судалж, тодорхойлоход чиглэсэн задлан шинжилгээний аргазүй эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Зорилго

1. Нэрт зохиолчийн амьдралын замнал, үзэл санаа, ертөнцийг үзэх үзэл, туулсан замналтай танилцаж, энэ нь туурвилзүйд хэрхэн нөлөөлдөгийг судлана. 2. Зохиолчийн урлах арга барил, туурвилзүйн арга хэлбэртэй танилцах нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрсдөө бүтээл хийх дадлагатай болно. 3. Үгийн урлаг гэгч юу болох, дүр болоод дүрслэлийг босгож бүтээх чадварыг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE420
Багц цаг: 2

Товч агуулга

Уран зохиолын тухай онолын сэтгэлгээ, судлах зүйлийг гүнзгийрүүлэн урлаг, уран зохиолын нэгэн чухал хэсэг болох сэтгэл зүйтэй холбохдоо гол холбоосонд нь уран бүтээлчийг авч үзнэ. Уран бүтээлчийн сэтгэлзүйн өвөрмөц онцлогийг уран бүтээлтэй нь уялдуулан задлан шинжилж улмаар зохиолын баатрын сэтгэл зүйг нээнэ. Хичээлээр дараах: Уран бүтээлчийн мөн чанарын тухай ойлголт. Уран бүтээлч гэж хэн болох тухайд, Уран бүтээлчийн авьяас, онгод, боловсролын тухай; Ноён хутагт Данзанравжаа, Саран хөхөөний намтар, дуулалт бүжгийн Номун Баясгалангийн дүрийн онцлогийг хэрхэн, яаж харуулсан, шүлэг найрагтаа уянгын /би/ баатрыг яаж дүрсэлсэн, их зохиолч В.Инжаннаши Нэгэн давхар асар, Улаанаа ухилах тэнхим, хоймсон романдаа дүрийн сэтгэл зүйг хэрхэн яаж гаргахын үлгэр жишээг харуулсан, Их Юан улсын мандсан төрийн судар Хөх судар гурамсан романдаа эзэн богд Чингис хааны урлагийн дүрийг хэрхэн, яаж бүтээсэн, дүрийн сэтгэл зүйг гаргахдаа цаг үетэй нь яаж холбогдуулсан тухайд, Д.Нацагдорж Харанхуй хад зохиолын баатрын сэтгэл зүйн онцлог, Уран бүтээлч-Цаг үе, нийгэм;

Зорилго

Уран зохиолын тухай онолын сэтгэлгээ, судлах зүйлийг гүнзгийрүүлэн урлаг, уран зохиолын нэгэн чухал хэсэг болох сэтгэл зүйтэй холбохдоо гол холбоосонд нь уран бүтээлчийг авч үзнэ. Уран бүтээлчийн сэтгэлзүйн өвөрмөц онцлогийг уран бүтээлтэй нь уялдуулан задлан шинжилж улмаар зохиолын баатрын сэтгэл зүйг нээнэ. Уран бүтээлчийн сэтгэл зүй зохиол бүтээлээр нь хэрхэн, яаж илрэх, зохиолын “уран дүр”-ийг бүтээх онцлог зэргийг судална. Урлагийн онолын сэтгэлгээнд зохиолчийн тухай үзэж ирсэн онцлогт тулгуурлан зохиолчийн тухай, түүний туурвисан бүтээл туурвил, бүтээл туурвил дахь дүрүүдийн мөн чанар эцсийн дүндээ уншигчийг өөрийг нь өөрт нь нээж өгдөг зүйл болохыг ухааруулах.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар