Бидний тухай
Багш ажилтан
Хөрөнгийн үнэлгээний болон санхүүгийн тайлагналын ОУС-ын хөгжлийн чиг хандлага, одоогийн мөрдөж байгаа стандартуудын агуулга хэрэглээний талаар үндсэн ойлголт авч, хөрөнгийн үнэлгээний практикт эдгээр стандартуудыг дагаж мөрдөх асуудлаар үндсэн мэдлэг, зохих дадлага чадварыг эзэмшүүлэх болон ҮОУС ба СТОУС-ын уялдаа холбооны талаар зохих мэдлэгийг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино.
Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг бэлтгэж толилуулах суурь үзэл баримтлал, үзүүлэлтүүдийг санхүүгийн тайланд толилуулах, нэмэлт тодруулга бэлтгэхтэй холбоотой стандартуудын агуулгын өөрчлөлт, чиг хандлага, эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн үнэлгээ, бүртгэл, тайлагналын асуудлууд, бизнесийн орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэхтэй холбоотой стандартуудын шинэчлэл, ажилчдын тэтгэвэр тэтгэмжийг төлөвлөх, бүртгэж тайлагнах талаар СТОУС-ын чиг хандлага, бизнесийн нэгдэл, хөрөнгө оруулалттай холбоотой стандартуудын өөрчлөлт, санхүүгийн хэрэглүүрийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, тодруулгын асуудлуудыг авч үзнэ.
Даяаршлын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг нэгдсэн аргачлал, арга зүйн дагуу бэлтгэх шаардлагын улмаас Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл (НББОУСЗ)-өөс Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (цаашид СТОУС гэх)-ыг гаргаж, тогтмол өөрчлөлт, сайжруулалт хийж байдаг бөгөөд энэхүү хичээл нь СТОУС-ын сүүлийн хэвлэлд гарсан өөрчлөлт, санхүүгийн тайлагналын хөгжлийн чиг хандлага, тавигдаж буй шаардлага, нягтлан бодох бүртгэлийн практикт хэрэглэж буй орчин үеийн арга зүйг магистрантуудад таниулах зорилготой
Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцүүлэн толилуулах, нэмэлт тодруулга бэлтгэх үзэл баримтлал болон санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг бизнесийн үйл ажиллагааны талаар найдвартай, үнэн зөв мэдээллээр хангах зорилгыг биелүүлэхэд санхүүгийн тайлангийн толилуулга, тодруулгад тавигдах шаардлагыг судлана. Үүнд: аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж, тууштай мөрдөх зайлшгүй шаардлага, бизнесийн үйл ажиллагааг сегментээр тайлагнах, тайлангийн дараах үйл явдлын толилуулга, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тодруулга, орлогын татвар, нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийн тооцоолол, бизнесийн нэгдлийн болон үндэстэн дамнасан корпорацийн санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэх, толилуулах асуудлуудыг авч үзнэ.
Энэхүү хичээл нь бизнесийн олон талт үйл ажиллагааны талаар бие даасан аж ахуйн нэгжийн болон бизнесийн нэгдлийн санхүүгийн тайлангийн мэдээллүүдийг бэлтгэх, толилуулах, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар нэмэлт тодруулга хийх талаар олон улсын стандартын үзэл баримтлал, шаардлагуудыг суралцагчдад таньж мэдүүлэх, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцсэн санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулах чадвар эзэмшүүлэх зорилготой.
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална
Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.
“Ахисан түвшний нягтлан бодох бүртгэл” хичээлээр бизнесийн нэгдлийн мөн чанар, бүртгэлийн арга, компанийг эзэмшсэн өдрөөр болон нэгдсэний дараагийн тайлант үеүдэд санхүүгийн нэгтгэсэн тайлан бэлтгэх арга зүй, толгой ба охин компани хоорондын ажил гүйлгээний бүртгэл, тайлгнал, орлогын татварын бүртгэл болон мөнгөн гүйлгээний нэгтгэсэн тайланг бэлтгэх арга зүйг авч үзнэ.Мөннөхөрлөлийн бүртгэл, тайлагнал, төв компани ба салбарын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, төв компани болон салбарын санхүүгийн тайланг нэгтгэж гаргах арга зүй,гадаад валютаарх ажил гүйлгээний ханшийн зөрүүг тооцож бүртгэх арга, гадаад үйл ажиллагааны санхүүгийн тайлангийн хөрвүүлэлт, хамтын тохиролцоот хэлэлцээр дэх оролцогч талын хувь оролцоог бүртгэх арга, бизнесийн сегментийн тайлагналын арга зүйг тус тус судална.
Зах зээлийн эрэлтэд нийцсэн бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгыг хангахын тулд компаниас бусад хэлбэрээр зохион байгуулагдсан аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын болон нэгдсэн аж ахуйн нэгжүүд (толгой болон охин компанийг багтаасан бизнесийн нэгдэл, салбарууд бүхий компани, үндэстэн дамнасан корпораци)-ийн санхүүгийн нэгтгэсэн тайлагналын арга зүйг эзэмшүүлэх зорилготой.