Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ нь тухайн хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэлийн бодлого ба санхүүгийн тайлангууд алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн эсэх талаар дүгнэлт гарган баталгаажуулах зорилготой. Санхүүгийн тайлангийн аудит нь нэг талаас хуулийн этгээд, нөгөө талаас хараат бус аудитын үйлчилгээ үзүүлэгч нарын хоорондын харилцаа төдийгүй мэдээлэл хэрэглэгч, бусад оролцогч талуудын хувьд цаг хугацаа, зардал хэмнэсэн үнэ цэнэтэй, баталгаатай мэдээллийг бий болгож буй санхүүгийн үйлчилгээ юм. Олон Улсын Аудит ба Баталгаажуулалтын Стандартын Зөвлөл нь аудитын чанарыг сайжруулах багц хөтөлбөрийн хүрээнд тус зөвлөлөөс батлан гаргадаг стандартууд нь аудитын чанарыг хангах суурь үзүүлэлт мөн боловч энэ нь аудитын чанарт нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлсийн ердөө нэг нь болохыг онцолсон. Олон улсад аудиторын хараат бус байдал, үйлчилгээний чанарын асуудлыг чухалчилан үздэг ба энэ талаар олон судалгаа хийгдсэн байдаг. 2023 оны байдлаар Монгол улсад 185 аудитын компани үйл ажиллагаа явуулж байна. Аудитын компани олширохын хирээр аудитын үйлчилгээний чанарын асуудал анхаарал татдаг. Аудитын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлсийг судлах, мэдээлэл хэрэглэгч болон компанийн удирдлагууд аудитын чанарт сэтгэл ханамжтай байдаг эсэхийг дүгнэж үзэх шаардлагатай хэмээн үзсэн. Иймээс аудитын үйлчилгээний чанарыг онолын талаас нь судалж, аудитын чанарын хяналт шалгалтаар илэрсэн асуудлуудыг тодорхойлох, улмаар хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах зорилготой энэхүү судалгааг хийсэн.
Организационная структура холдинга зависит от диверсификации деятельности главного и дочерних компаний, формы управления активами, принципов управления бизнесом, уровня контроля за деятельностью дочерних компаний, центра принятия решений. структура собственности и т.д. Эффективно управляя деятельностью дочерних компаний, глава компания может получить значительные синергетические выгоды. В данной статье рассмотрено оценка современного состояния дочерних компаний холдинга «ААА», методологические вопросы совершенствования финансового управления путем создания оптимальной структуры холдинга и оценки деятельность дочерних компаний.
Хөдөө аж ахуйн салбар нь манай орны уламжлалт салбар бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар хөдөө аж ахуйн салбар (Үндэсний статистикийн хороо, 2023) дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж байгаа бол экспортын орлогын 6 хувь, ажиллах хүчний 26 хувь тус салбарт хамаарч байна. Сүүлийн 10 жилд ХХААХҮ-ийн сайдын багцын төсвийн нийт зарлага нь 2011 оныг эс тооцвол ДНБ-ий 0,2-1,6 хувь, нэгдсэн төсвийн 0,8-4,2 хувь, улсын төсвийн 1,1-5,5 хувийг тус тус эзэлж байна. ХХААХҮ-ийн салбарт улсын төсвөөс санхүүжүүлсэн нийт дэмжлэг, урамшууллын хэмжээ 2010-2022 оны дунджаар тус салбарын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн 34,3 хувь, урсгал зардлын 46,9 хувийг тус тус эзэлж, салбарын төсөвт томоохон жин дарж байна. Тиймээс Орхон аймгийн газар тариалангийн салбарт төсвийн дэмжлэгийг үр дүнтэй ашиглахын тулд Монгол улсын хөдөө аж ахуйг дэмжих бодлого, төсвийн дэмжлэг, урамшуулал буюу татаас шилжүүлгийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэлбэр, түүний үр нөлөө, үр дүнд шинжилгээ хийх, төсвийн зардлыг илүү үр дүнтэй, үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.
Дэлхий даяарх компаниуд байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын стратеги, гүйцэтгэлийнхээ талаар мэдээлэхийг зорих болсон тул тогтвортой байдлын тайлагнал нь корпорацийн ил тод байдлын санаачилгын чухал хэсэг болсон. Энэхүү өөрчлөлтийн дүнд тогтвортой байдлын тайлангийн баталгаатай болон найдвартай байдлыг нэмэгдүүлэх баталгаажуулалтын үйлчилгээний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Тогтвортой байдлын тайлангийн баталгааг хөгжүүлэх арга зам улс орнуудад харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь маш олон сорилттой тулгарсаар байна. Энэхүү өгүүлэлд практикт тулгарч буй асуудлуудыг судлан тогтоож, сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, арга зүй, аргачлалд үндэслэн компаниудын тогтвортой байдлын тайлангийн баталгаажуулалтыг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны үр дүнг харуулахыг зорьсон болно.
Хураангуй: ABSTRACT In recent years, due to significant tax revenue losses, transfer pricing has become an issue of concern for tax authorities, policymakers, and academics. In this study, the authors aim to analyze transfer pricing and its impact on fiscal revenue in the case of Mongolia, a developing country with a mining-dominated economy. In our research, we used the arm's length principle to determine transfer pricing and estimate the loss of corporate income tax due to transferring pricing; moreover, we compared the operating profit margin of Mongolia’s mining companies with the Far East and Central Asia Oceania countries. We found that Mongolia has lost about 44.4 billion MNT in corporate income tax revenue from the mining sector over the past seven years, estimated by adjusting the total operating revenue by an average of 10.5% for coal companies and 16.4% for copper companies. This result shows that mining companies are avoiding taxes by mispricing, which negatively affects the budget revenue in Mongolia. This research will contribute to the implementation of the common principles of transfer pricing and reduce tax evasion in Mongolia and similar countries with a mining-dominated economy. Keywords: transfer pricing; tax evasion; loss of tax revenue; mining sector; budget revenue; arm’s length principle (ALP); operating profit margin (OPM)
Many factors such as student goals, teacher skills, school management attitudes, and curriculum have influenced students’ academic performance. In this study, we considered some core factors affecting students’ performance and their influence. The information of the research was collected by students of the Accounting Department of the National University of Mongolia and processed by the researchers. For data collection, we used descriptive and inferential statistics. The contribution of this study is to explore the five factors that affect students’ academic performance. These factors are students’ attitudes, profession/career choice, family support, institutional environment (materiality and teachers), and friends. The mean age of students/respondents was 22.5 years. About 81% of the respondents were between 18-21 years of age, 11% were 22-25 years and others were above 26 years old. And 80% of the students were female, and 20% were male. 66% of the respondents’ parents’ income were only up to 2 million tugrugs. 66% of the respondents’ families have 2-3 children and 22% have more than three children. About 55.26% of the students are on average in terms of their performance in the course of study, 23.68% had a high performance in the course of study and 16.67% performed poorly. The effect of five factors on students’ academic success was determined by regression analysis. According to the results of the regression analysis, the value of R Square .179 shows that about 18% variation in student performance was due to the independent variables of students’ attitude, family, institutional environment, career choice, and friends. The results of the study showed that the students’ attitude causes 41% positive variations in student performance, profession/career choice causes 2%, institutional environment (materiality and teachers) making 9% variations positive, family support causes 13% negative variation (but the significant level is low), and friend’s characteristics causes 18% positive variations in student performance.
Дэлхий нийтийн инноваци, эдийн засгийн өсөлт, татварын орлогод голлох нөлөө үзүүлдэг үндэстэн дамнасан групп компаниуд татварын нийт зардлаа бууруулах зорилгоор орлого, ашгаа татварын өндөр хувь хэмжээтэй улсаас бага хувь хэмжээтэй буюу татварын таатай орчин бүхий улсууд руу шилжүүлж “үнэ шилжилт” хийж байгаа нь олон улсын татварын бодлогод нэн чухал шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байна. Энэхүү өгүүлэлд үнэ шилжилтийн тогтолцооны олон улсын туршлага болон манай улсын үнэ шилжилтийн тайлагналын эрх зүйн зохицуулалтын болон хэрэгжилтийн өнөөгийн байдлыг судлан дүгнэлт өгөхийг зорьсон болно.
Many factors such as student goals, teacher skills, school management attitudes, and curriculum have influenced students’ academic performance. In this study, we considered some core factors affecting students’ performance and their influence. The information of the research was collected by students of the Accounting Department of the National University of Mongolia and processed by the researchers. For data collection, we used descriptive and inferential statistics. The contribution of this study is to explore the five factors that affect students’ academic performance. These factors are students’ attitudes, students’ profession/career choice, family support, institutional environment (materiality and teachers), and friends.
Сэтгүүлийн нэр: Бизнес ба инноваци, Volume number: 06(01) Өгүүллийн нэр: САНХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫН АРГА ЗҮЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ Хэвлэгдсэн огноо: 2020-05-26 Бүнчинсүрэн Дагва, Нямаа Дуламсүрэн Хураангуй: Бизнесийн практикт хэрэглэгдэж байгаа олон төрлийн санхүүгийн хэрэглүүр, санхүүгийн гэрээ хэлцэл болон даяаршилтай холбоотойгоор сүүлийн арав гаруй жилийн хугацаанд холбогдох нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналд мөрдөгдөх олон улсын стандарт (СТОУС 9) нилээд хэмжээгээр өөрчлөгдөж, тавигдах шаардлага зарчмын хувьд өмнөхөөс ялгаатай болсон учир уг асуудал аж ахуйн нэгж, байгууллага, стандарт боловсруулагч, бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байсаар ирсэн юм. СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр -ийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлснээс хойш аж ахуйн нэгж, байгууллагын тухайн хугацааны санхүүгийн тайлагнал, ялангуяа санхүүгийн байгууллагуудын эзэмшдэг санхүүгийн хэрэглүүрийн тайлагналд мэдэгдэхүйц их нөлөөлж байсныг мэргэжлийн байгууллагуудын судалгааны үр дүн харуулдаг. Манай улсад ч уг стандартын мөрдөлттэй холбоотой бэрхшээл тулгарсаар байгаа ба бид асуудлыг хараахан бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. Бидний энэхүү судалгааны ажлын зорилго нь санхүүгийн хөрөнгийг СТОУС 9-ийн дагуу нягтлан бодох бүртгэлд тусгаж, санхүүгийн тайланд толилуулах арга зүйг тодорхойлж, стандартын хэрэгжилттэй холбоотой практикт тулгарч буй асуудлуудыг судлан тогтоож, түүнийг зохистойгоор шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд оршиж байна.