МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: HDEV101
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр хүний хөгжлийн тулгуур асуудал болох чадавх-боломжийг авч үзнэ. Чадавхийг хөгжүүлж, боломжийг бий болгох, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судална. Мөн эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн хоорондын харилцан хамаарлыг тайлбарлах бөгөөд өсөлтийн хэв маяг, ядууст үзүүлж буй нөлөөллийг авч үзнэ. Хүний хөгжлийн бодлого, стратегиуд, тэдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг судална. Мөн институциудын хүний хөгжлийн төлөөх үүрэг хариуцлагыг тайлбарлана. Оюутнууд хүний хөгжлийг хэмжих буй түгээмэл хэмжигдэхүүн тухайлбал, ХХИ, ЖХИ, ЖЭМХ, ХЯИ-ийг тооцох, баялгийн хуваарилалт, тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг шинжлэн дүгнэх, үр дүн үнэлэх, тайлбарлах арга барилд суралцана.

Зорилго

Хүний хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлал, хүний чадавхид суурилсан хөгжлийн арга зам, хүний хөгжлийн хэмжүүрүүд, хөгжил дэх тэгш бус байдал, хүний аюулгүй байдал, хүний хөгжлийн төлөөх эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн төлөөх макро болон микро түвшний бодлогууд, тэдгээрийн өвөрмөц байдлын талаар ойлголт, онолын мэдлэг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: HDEV101
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь хүний хөгжлийн онолын үндэс, үзэл баримтлал, хэмжих аргачлал, бодлого боловсруулах, дэмжих институцийн орчны талаарх мэдлэг, арга зүйд суралцах боломж олгоно. Оюутнууд хүний хөгжлийг бусад хөгжлийн загваруудаас ялган ойлгож, чадавх, боломжийг хувь хүний амьдралын мөчлөгийн үе шатуудтай уялдуулан судална. Мөн хүний хөгжлийн багц индексүүдийг тооцох, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөг шинжлэх, эдийн засгийн өсөлт ба хүний хөгжлийн харилцан хамаарлыг ойлгож, бодлого боловсруулах үе шатууд болон институцийн оролцооны ач холбогдлыг дүгнэх чадварт суралцана.

Зорилго

Хүний хөгжлийн үзэл баримтлал, чадавхад суурилсан хандлага, тэгш бус байдал, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт болон бодлогын түвшний тусгалаас гадна хувь хүний хөгжлийг амьдралын мөчлөгийн хүрээнд авч үзэн, нас насны онцлогт тохирсон хэрэгцээ, хөгжлийн нөхцөлийг танин мэдэх онолын болон практик мэдлэг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO302
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр хүн амын мэдээллийн эх үүсвэрүүдийг үнэлэх, засварлах арга техникүүд ялангуяа, Нэгдсэн Үндэсний байгууллагаас боловсруулсан хүн ам зүйн арга загваруудыг танилцуулна. Хүн амын дундах төрөлт, нас баралтыг шууд болон шууд бусаар тооцох арга техникүүд болон хүн амын загваруудыг ашиглана. Насжилтын хүснэгт, нас баралтын мэдээллийн чанарын үнэлгээ, нас баралтыг тооцох шууд бус аргуудыг танилцуулна. Хүн ам зүйн зарим нэгэн шууд аргуудыг мөн судална. АНУ-ын Тооллогын Товчооноос гаргасан хүн амын мэдээллийн шинжилгээний автомат хүснэгт PAS, НҮБ-ын нас баралтын шинжилгээний багц программ MORTPAK–г ашиглана.

Зорилго

Хүн амын төрөлт, нас баралтын мэдээллийг зохих эх үүсвэрүүдээс олж авах, мэдээллийн чанарыг үнэлэх, шулуутган засварлах, хүн амын мэдээллийн шинжилгээний автомат хүснэгтүүд, тусгайлсан програм ашиглан хүн ам зүйн үзүүлэлтүүдийг тооцож үр дүнг тайлбарлах, харьцуулж үнэлэн дүгнэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO301
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт төрөлтөд нөлөөлөгч нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, төрөлтийн макро, микро түвшний онолууд, төрөлтийн шилжилт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудыг судална. Хоёр дахь хэсэгт хүн амын нас баралт, өвчлөлт, эрүүл мэндийн хүн ам зүйн аспектууд, эрүүл мэндийг тодорхойлогч нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, нийгмийн тэгш бус байдал, хүйсийн ялгаатай байдал, орчны хүчин зүйлс, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эпидемологийн шилжилт, амьдралын чанартай холбоотой эрүүл мэндийн асуудлууд зэргийг авч үзнэ. Мөн хичээлээр төрөлт, нас баралтын нийгмийн аспектуудыг (дүн шинжилгээ хийх, тайлбарлах, зарим бодлогын асуудлууд) судлана.

Зорилго

Хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, нас баралт, эрүүл мэнд, гэрлэлт, өрх, гэр бүлийн судалгааны үзүүлэлтүүдийг онолын болон практикийн хүрээнд судалж, төрөлт, нас баралтад нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO603
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээл нь төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний талаарх статистик мэдээлэл дутуу буюу чанаргүй байх нөхцөлд хэрэглэгддэг хүн ам зүйн шууд бус арга, техникүүдийн онол, арга зүй, хэрэглээнд суралцахад чиглэнэ. Хичээл нь эхлээд шууд бус арга зүйн суурь ойлголт, тодорхойлолт, хэрэглээний үндэслэл болон үндсэн зарчмуудыг судална. Дараа нь нас-хүйсийн бүтэцтэй холбоотой мэдээллийн чанарыг үнэлэх, төрөлтийн түвшинг тооцох, нас баралтын үзүүлэлтийг үнэлэх асуудлыг шууд бус аргаар авч үзнэ. Мөн шилжилт хөдөлгөөнийг тооцоолох шууд бус техникүүд, хүн ам зүйн шилжилтийг тайлбарлах олон шатат загваруудыг ашиглах арга зүйн практик ур чадварыг эзэмшүүлнэ. Хичээл нь хөгжиж буй орнууд, ялангуяа Монгол Улсын хүн ам зүйн мэдээллийн нөхцөл байдлыг харгалзан, онолын мэдлэгийг бодит нөхцөлд үр дүнтэй ашиглах чадавхыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь хүн ам зүйн судалгаанд өргөн хэрэглэгддэг шууд бус шинжилгээний онол, арга зүй, техникүүдийг гүнзгий ойлгож, эзэмшихэд чиглэнэ. Төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний статистик мэдээлэл бүрэн бус эсвэл чанар муутай нөхцөлд, шууд бус арга зүйг ашиглан эдгээр үзүүлэлтүүдийг үнэн зөв, найдвартай тооцоолох аргачлалыг онол, практикийн суурь дээр эзэмшүүлнэ. Хичээлээр хөгжиж буй орнуудын хүн ам зүйн бодит нөхцөл байдлыг харгалзан судалгаа, үнэлгээ хийх, дүн шинжилгээ боловсруулах практик чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Мөн хүн ам зүйн мэдээллийн чанар, хүртээмжийн хязгаарлалттай тулгардаг нөхцөлд, онолын мэдлэгийг бодит хэрэглээнд үр дүнтэй холбон ашиглах ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO203
Багц цаг: 3

Товч агуулга

Төрөлт, нас баралт нь хүн ам зүйн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг судалгааны чиглэлүүд юм. Төрөлт, нас баралт нь хүн амын ердийн өсөлтийг тодорхойлох ба хүн амын тоо хэмжээнд нөлөөлөөд зогсохгүй нас, хүйсийн бүтцэд нөлөөлдөг. Төрөлтийн шинжилгээ нь төрөлтийн талаарх тоо мэдээлэл, төрөлтийн үндсэн үзүүлэлтүүд, хэмжүүр, стандарчлал хийх арга, төрөлтийн дараалал тооцох арга техникүүдийг багтаадаг. Түүнчлэн нөхөн үржихүй болон үелрэл хэмжээст үзүүлэлтийг тооцох арга аргачлалыг хамруулна. Нас баралтын шинжилгээнд хүн амын нас баралт, эрүүл мэнд, хүйс, насны бүлэг дэх нас баралтын хүн ам зүйн болон нийгэм эдийн засгийн ялгаатай байдлын талаар авч үзнэ. Нас баралтын шинжилгээ нь нас баралтын талаарх тоо мэдээлэл, нас баралтын үндсэн үзүүлэлт, хэмжүүр болон стандарчлал хийх арга техникүүдийг багтаадаг. Түүнчлэн дундаж наслалт, насжилтын хүснэгт зохиох арга техникийг авч үзнэ. Төрөлт, нас баралтын шинжилгээ нь хүн ам зүйн мэдээллийн эх үүсвэр, хэмжүүр, арга аргачлалыг ашиглан хүн ам зүйн хүчин зүйлсийн түвшин, хандлага, өөрчлөлтийг судална.

Зорилго

Хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, эрүүл мэнд, нас баралтын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох, үр дүнг тайлбарлах, тэдгээрийн хэрэглээ, төрөлт, нас баралтын ялгавартай байдалд дүн шинжилгээ хийх, харьцуулж үнэлэн дүгнэх арга зүйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO402
Багц цаг: 3

Товч агуулга

Жендэр ба хүйсийн тухай ойлголт, ухагдахуун, жендэрийн үүргүүд, жендэрийн эрх тэгш байдал, жендэр ба соёлын харилцан хамаарал, жендэрийн үзэл баримтлал, жендэрийн дүн шинжилгээ, статистик ба тоо мэдээллийн хэрэглээ, хүн ам, хөгжлийн аливаа бодлого, төлөвлөлт, төсөвлөлт жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг багтаан судална. Мөн жендэрийн хэвшмэл ойлголтыг засч залруулах, жендэрт суурилсан хүчирхийллээс ангид байх арга замд суралцана.

Зорилго

Хүн ам, хөгжлийн үйл явц, үр дүн эмэгтэй, эрэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлж буйг ойлгох, тэгш болон тэгш бус байдлын цар хүрээ, хүн ам, хөгжилд үзүүлэх нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах онолын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Жендэрийн тэгш байдлыг хангах хэрэгцээ шаардлага, ач холбогдолыг хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус
Индекс: METH601
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь нийгмийн ухааны онолын суурь ойлголт, түүхэн хөгжил, гол урсгалууд болон судалгааны арга зүйн үндсийг ахисан түвшинд судлахад чиглэнэ. Оюутнууд нийгмийн үзэгдлийг тайлбарлахад хэрэглэгддэг онолуудыг харьцуулан судалж, судалгааны арга зүйг онолын үүднээс сонгох, хэрэглэх чадвар эзэмшинэ. Хичээлийн хүрээнд каче, квант, холимог судалгааны арга зүй, онолын шүүмжлэл, кейс анализ, эрдэм шинжилгээний бичиг баримт боловсруулах аргачлал зэрэг сэдвүүдийг хамарна. Мөн судалгааны ёс зүй, нийгмийн судалгааны ач холбогдлыг онолын түвшинд авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь нийгмийн ухааны онолын суурь ойлголт, түүхэн хөгжил, гол урсгалууд, судалгааны арга зүйг гүнзгийрүүлэн судлуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, онолын хэрэглээний чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн ач холбогдол нь ахисан түвшний оюутнуудад онолын суурь мэдлэг, судалгааны арга зүйн чадамж, шүүмжлэлт сэтгэлгээ, эрдэм шинжилгээний чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус
Индекс: METH702
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал тодорхойлох, судалгааны асуудал дэвшүүлэх, судалгаа, судалгааны үндсэн элементүүд, судалгааны төрлүүд, судалгаа хийх үе шатууд, онол-судалгааны тойм үнэлгээ хийх, судалгааны төсөл боловсруулах арга зүй, тоон ба чанарын аргачлал, судалгааны мэдээлэл цуглуулах аргууд, судалгааны үр дүнг унших, тайлагнах арга зүй, судалгааны ажлыг төлөвлөх, гүйцэтгэх арга зүй.

Зорилго

Хүн ам, нийгэм, эдийн засгийн үзэгдэл үйл явцыг судлах судалгааны аргууд, тоон болон чанарын судалгааны ерөнхий аргачлал, судалгааны төсөл боловсруулах, судалгааг төлөвлөх үе шатны тухай мэдлэг, арга зүйтэй танилцана.Өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд тоон болон чанарын судалгааны аргачлалын аль нэгийг сонгон, гүнзгийрүүлсэн байдлаар тухайн арга зүй, аргачлалтай дэлгэрэнгүй танилцаж, онолын мэдлэгээ ашиглан Монгол улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлын хүрээнд судалгааны сэдэв сонгон, онол судалгааны тойм хийх, төсөл боловсруулах, бичил судалгаа явуулах зэрэг бие даах ажлыг гүйцэтгэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO501
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь суралцагчдад жендэрийн дүн шинжилгээ хийх онолын үндэс, арга зүй, практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Суралцагчид жендэр, хүйс, эрх мэдэл, тэгш бус байдлын тухай гол үндсэн ойлголтуудыг судалж, бодлого, өгөгдөлд жендэрийн өнцгөөс шүүмжлэлтэй хандаж шинжлэх чадамжийг хөгжүүлнэ. Хичээлийн хүрээнд оюутнууд Moser, Harvard зэрэг өргөн хэрэглэгддэг жендэрийн дүн шинжилгээний загваруудыг ашиглан бодлогын баримт бичиг, тоон болон чанарын өгөгдлийг шинжлэх аргачлалд суралцана. Мөн жендэрийн статистикийн үндэс, хүйсээр ангилсан өгөгдлийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, тайлбарлах арга зүйг эзэмшинэ. Хичээлийн төгсгөлд суралцагчид бодлого, хөтөлбөрийн жендэрийн мэдрэмж, үр нөлөөг үнэлэх, бодит жишээн дээр үндэслэн жендэрийн тэгш бус байдлыг илрүүлэх, шийдвэрлэх бодлогын зөвлөмж боловсруулах чадамжтай болно.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь жендэрийн дүн шинжилгээний онолын суурь ойлголт, арга зүйг эзэмшүүлэхийн зэрэгцээ хүйсээр ангилагдсан статистик мэдээлэлд үндэслэн жендэрийн тэгш бус байдлыг илрүүлэх, үнэлэх, улмаар жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах чадвар, ур чадварыг хөгжүүлэхэд оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар