Бидний тухай
Багш ажилтан
Хураангуй Улаанбаатар хотын агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа нялхас болон хүүхдийн эндэгдлийн түвшинд нөлөөлөх болсон нь анхаарал татах асуудал болж байна. Энэхүү судалгаагаар 2015–2023 оны хооронд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагчдын түвшин болон төвийн зургаан дүүргийн нялхас, хүүхдийн эндэгдлийн хоорондын хамаарлыг шинжилсэн. Судалгаанд сар бүрийн давтамжтайгаар цуглуулсан хоёрдогч мэдээлэл (n=648)-ийг ашиглаж, нэг болон олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээ хийсэн. Үр дүнгээс харахад нүүрс шатаалтын хаягдал, гэр хорооллын нүүрсний хэрэглээ, механик өгөршлөөс үүсэх том ширхэгт тоосонцор, автомашин, үйлдвэрүүдээс ялгарах жижиг ширхэгт тоосонцор, хүхэрлэг хий зэрэг нь нялхас, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж байв. Харин азотын давхар ислийн нөлөө статистикийн хувьд ач холбогдолгүй байв. Судалгааны үр дүн нь агаарын чанарыг сайжруулах бодлого боловсруулахад шинжлэх ухаанд суурилсан нотолгоо болох боломжтой. Түлхүүр үгс: агаарын бохирдуулагч, нялхсын эндэгдэл, хүүхдийн эндэгдэл, регрессийн шинжилгээ
Хураангуй Хүн амын хэтийн тооцоолол нь хөгжлийн бодлого төлөвлөлт, нөөцийн хуваарилалтыг оновчтой хэрэгжүүлэхэд тулгуур мэдээлэл болдог. Энэхүү судалгааны зорилго нь хүн амын хэтийн тооцооны аргачлалын үнэн зөв байдалд хугацааны интервал болон хэрэглэсэн загварууд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох явдал байв. Судалгаанд 1990–2014 оны хооронд аймаг, сумын төвийн суурин газруудад хийгдсэн хэтийн тооцооны үр дүнг авч, MAPE ба MALPE загваруудаар үнэлэн харьцуулалт хийсэн. Шинжилгээний үр дүнд тооцооны хугацаа уртсах тусам алдааны түвшин нэмэгддэг хандлага илэрсэн. Аймгийн төвүүдийн хувьд математикийн загвараар гаргасан богино хугацааны тооцоолол хамгийн бага алдаатай байсан бол сумын төвүүдэд урт хугацааны харьцааны арга болон богино хугацааны геометрийн арга илүү оновчтой байв. Хүн амын өсөлт, хөдөлгөөний хандлага нь олон хүчин зүйлээс хамаардаг тул бодлогын баримт бичигт төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний динамикт тулгуурласан аргачлал сонгох, мөн хэтийн тооцоог 2–3 хувилбараар боловсруулах нь зүйтэй. Түлхүүр үг: хүн амын хэтийн тооцоо; хот төлөвлөлт дэх хүн амын тооцоо; аргачлалын үнэлгээ, хэтийн тооцооны алдаа
This article will examine the demographic trends in Mongolia since 2000 and discuss the changes in population dynamics. Despite the steady decrease in birth rates, the proportion of the working-age population has remained stable at around 55% since the 1990s. This stability offers a favorable opportunity for investment in economic and social systems, as the large labor force has the potential to drive substantial economic and social development. However, the demographic dependency is set to change, with the proportion of elderly citizens expected to rise in the near future. While the working-age population is currently increasing significantly, it remains crucial for Mongolia to effectively absorb this growing labor pool, especially in light of the rapid economic growth the country is experiencing. This demographic dynamic, akin to those observed in other Asian nations, suggests that under the right conditions of healthy economic development, Mongolia’s current and future population structure could positively influence both economic growth and broader development outcomes. Despite various government initiatives aimed at boosting the birth rate, Mongolia is experiencing a decline in line with the demographic transition theory. Concurrently, although the overall death rate is decreasing, there remains a significant gender gap in life expectancy, with women outliving men by a substantial margin. Migration has also played a pivotal role in Mongolia's demographic changes. Census data indicate that Mongolia is currently in a period of high migration intensity, which, combined with high efficiency, has significantly influenced spatial dynamics, particularly with a pronounced focus on Ulaanbaatar, the capital city. Over the past two decades, both the intensity and effectiveness of migration have been volatile, impacted by environmental factors and government policies. This internal migration trend has exacerbated regional inequalities and spurred the expansion of low-density peri-urban districts, known as "ger" areas, on the outskirts of Ulaanbaatar. In summary, while Mongolia's demographic profile presents opportunities for economic and social development, it also poses challenges that require careful management, particularly in addressing the aging population, regional disparities, and the complexities of internal migration. Key words: Fertility, mortality, internal migration, age and sex structure, urbanization
Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) нь хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлж, хамран сургалт, чанар, хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн амьдралын эхний 8 жилд орчин, хүмүүжил, харилцаа нь тэдний суралцах болон хөгжих боломжид ихээхэн нөлөө үзүүлдэг бөгөөд СӨБ нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Төрөөс СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр дүнд хамрагдалт нэмэгдэж байгаа ч ядуу өрхүүд, хөдөө орон нутагт амьдарч буй болон тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хувьд хүртээмж, чанарын ялгаа нь тэдний тэгш хөгжлийг дэмжихэд саад болж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт СӨБ-ын хүртээмж, чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа хэдий ч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн энэ салбарт тэгш бус байдлыг гүнзгийрүүлж буй тодорхой хүндрэлүүд тулгарсаар байна. Өрхийн орлого, амьдрах орчин, боловсролын бодлого, үйл ажиллагааны менежмент зэрэг хүчин зүйлс нь хүүхдийн боловсролд үзүүлэх нөлөөг хязгаарлаж байна. СӨБ-ын хөтөлбөрүүдийн хүүхдийн ирээдүйд үзүүлэх нөлөө нь чанартай, тэгш хөгжлийг хангахад онцгой ач холбогдолтой. Энэхүү судалгаа нь Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын өртөг, чанар, хүртээмжийн асуудлууд болон багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын нөхцөл, менежментийн бодлогыг жендэрийн өнцгөөс шинжлэхэд чиглэгдсэн. СӨБ-ын салбарыг хөгжүүлэх энэ үе шат нь нийгэм, эдийн засгийн бүхий л давхаргад тэгш боломж олгох боловсролын тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Түлхүүр үгс: Сургуулийн өмнөх боловсрол, тэгш бус байдал, хүртээмж, чанар, боловсролын бодлого, жендэрийн ялгаа
Mongolia’s social protection system is evolving, with increased expenditure and legislative reforms aimed at improving access and inclusivity. However, challenges like sustainability, coverage gaps, and implementation inefficiencies remain. Addressing these issues is essential to build a robust social protection framework that meets the needs of all citizens.
Using Population and Housing Census Data for Research in Mongolia.
Хураангуй Эмзэг байдлыг эмпирик аргаар хэмжих, тоон үзүүлэлтээр тодорхойлох сонирхол судлаачдын дунд нэмэгдсээр байна. Бид цар тахлын өмнөх ба дараах өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг харьцуулан үнэлэх зорилгоор энэхүү дүн шинжилгээг хийсэн. Нийгмийн эмзэг байдлын индекс (SoVI) тооцож буй аргачлалд үндэслэн өрхийн түвшний эмзэг байдлын дүн шинжилгээг өрхийн хүн ам зүйн шинж байдал, өрхөд үзүүлж буй нийгмийн дэмжлэг, өрхийн эдийн засгийн нөхцөл байдал гэсэн 3 бүрэлдэхүүн хэмжигдэхүүнээр сонгон авч шинжилсэн. Шинжилгээнд ҮСХ-ноос зохион байгуулсан ӨНЭЗС-ны 2018 (n=16454), 2022 оны (n=22995) мэдээллийн баазыг ашигласан. Дүн шинжилгээгээр өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн нийлмэл эмзэг байдал цар тахлын өмнөх үетэй (HHVI=0.517) харьцуулахад цар тахлын дараа (HHVI=0.498) буурсан байна. Бүрэлдэхүүнээр задалбал, өрхийн хүн ам зүйн эмзэг байдал бага, харин нийгэм-эдийн засгийн эмзэг байдал өндөр байгаа ба энэ хандлага цар тахлын өмнөх болон дараах аль аль үед ижил байна. Цар тахлын дараа өрхийн нийгмийн эмзэг байдал нэмэгдэж, хүн ам зүйн болон эдийн засгийн эмзэг байдал буурсан байна. Өрхийн анхдагч нэгж дээр суурилсан эмзэг байдлыг хэмжсэн явдал Ковид-19, зуд зэрэг нийтийг хамарсан халдварт цар тахал, байгалийн гамшигт үзлийн аюулаас урьдчилан сэргийлэх оновчтой хариу арга хэмжээ авах эмпирик нотлох баримтыг бий болгох практик ач холбогдолтой болно. Түлхүүр үгс: Эмзэг байдал, хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, өрхийн эмзэг байдал
Эмзэг байдлыг эмпирик аргаар хэмжих, тоон үзүүлэлтээр тодорхойлох сонирхол судлаачдын дунд нэмэгдсээр байна. Бид цар тахлын өмнөх ба дараах өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг харьцуулан үнэлэх зорилгоор энэхүү дүн шинжилгээг хийсэн. Нийгмийн эмзэг байдлын индекс (SoVI) тооцож буй аргачлалд үндэслэн өрхийн түвшний эмзэг байдлын дүн шинжилгээг өрхийн хүн ам зүйн шинж байдал, өрхөд үзүүлж буй нийгмийн дэмжлэг, өрхийн эдийн засгийн нөхцөл байдал гэсэн 3 бүрэлдэхүүн хэмжигдэхүүнээр сонгон авч шинжилсэн. Шинжилгээнд ҮСХ-ноос зохион байгуулсан ӨНЭЗС-ны 2018 (n=16454), 2022 оны (n=22995) мэдээллийн баазыг ашигласан. Дүн шинжилгээгээр өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн нийлмэл эмзэг байдал цар тахлын өмнөх үетэй (HHVI=0.517) харьцуулахад цар тахлын дараа (HHVI=0.498) буурсан байна. Бүрэлдэхүүнээр задалбал, өрхийн хүн ам зүйн эмзэг байдал бага, харин нийгэм-эдийн засгийн эмзэг байдал өндөр байгаа ба энэ хандлага цар тахлын өмнөх болон дараах аль аль үед ижил байна. Цар тахлын дараа өрхийн нийгмийн эмзэг байдал нэмэгдэж, хүн ам зүйн болон эдийн засгийн эмзэг байдал буурсан байна. Өрхийн анхдагч нэгж дээр суурилсан эмзэг байдлыг хэмжсэн явдал Ковид-19, зуд зэрэг нийтийг хамарсан халдварт цар тахал, байгалийн гамшигт үзлийн аюулаас урьдчилан сэргийлэх оновчтой хариу арга хэмжээ авах эмпирик нотлох баримтыг бий болгох практик ач холбогдолтой болно.
Хүмүүс хамгийн сайныг хүртэх хэрэгтэй. Үүний тулд хэн ч байсан (нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг гэх мэт шинж байдлаас үл хамааран) сайн сайхан амьдрахын тулд i) эрүүл саруул, урт удаан амьдрах, ii) мэдлэг боловсрол эзэмших боломж бололцоотой байх, iii) сайхан амьдрахын тулд материалаг нөөцтэй байх, iv) нийгмийн амьдрал, үйл хэрэгт чөлөөтэй оролцдог байх гэсэн 4 гол асуудлаа шийдсэн байх шаардлагатай. Учир нь хүний чадавх дээшилж, боломж бололцоо нэмэгдэхийн хэрээр сайн сайхан байдал улам бүр тэлж, харин эсрэгээр чадавх доройтож, боломж бүрдэхгүй бол хумигддаг. Иймд төрийн бүхий л бодлого, хөгжлийн стратегиуд нь эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн бүхий л хүрээнд хүмүүст адил тэгш боломжуудыг бүрдүүлэх, бий болгоход чиглэгдэх ёстой. Хүний эрх нь хувь хүний эрх зүйн байдлын үндсэн суурь бөгөөд улс орнууд олон улсын гэрээ, хэлцэл, үндсэн хууль, үндэсний бусад хууль, тогтоомжоор хүний эрхийг баталгаажуулж байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь олон улсын харилцаанд бүх нийтээрээ сахин биелүүлэх хүний үндсэн эрх, эрх чөлөөний хүрээг дэлхийд анх удаа (1946 он) тодорхойлсон олон улсын эрх зүйн хэм хэмжээ юм. Хүний жам ёсны эрхээ эдлэх үндэс нь ижил тэгш боломжоор хүмүүсийг хангахаас эхэлнэ. Харамсалтай нь олон улс орнууд үндсэн хуулиндаа амьд байх, боловсрол эзэмших, хүйсийн тэгш байдал, амьжиргааны зохих түвшингээр хангагдах зэрэг хүний үндсэн эрхүүдийг баталгаажуулж өгсөн байдаг ч бодит амьдрал дээр иргэн бүр эдгээр эрхүүдийг тэгш эдэлж чадахгүй байна.
1. Share and identify the issues of food accessibility for the poor in different countries under the condition of climate change 2. Discuss about how to cooperate among 6 countries in the NEA sub-region to improve the food accessibility 3. Network stakeholder groups who are interested in the nexus issue in the sub-region: governments, scholars & researchers, NGOs, volunteers, farmers & fisherfolks, and businesses & industries. • Target audiences: Governments and any stakeholder groups who are interested in (around 30~40 persons on site, and more in virtual)
Төрийн бодлого СӨБ-т хамрагдалтын түвшинд түлхүү чиглэж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч хүүхдээ харах асуудал залуу эмэгтэйчүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан хэвээр байна. СӨБ, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулсан залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа учир шалтгааныг тодорхойлон, бодит байдлыг дүрслэн харуулахад энэхүү кейс судалгааны зорилго оршино. Судалгаанд чанарын судалгааны арга зүй ашигласан. Ажил-гэр-цэцэрлэгийн хоорондын зай, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, замын түгжрэл нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжийг хязгаарлаж байна. Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний чанарыг сайжруулахгүйгээр тэдгээрт хамрагдаж буй хүүхдүүдийн дунд тархаж буй халдварт өвчний түвшин, давтамжийг бууруулах боломжгүй байна. Шинээр дагаж мөрдөж буй хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг нарийвчлан хэрэгжүүлэх, зөрчил гарсан тохиолдолд гомдол барагдуулах механизмыг бий болгон ажиллах чиг үүргийг ажил олгогчид, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах төлөөлөл, байгууллага /үйлдвэрчний эвлэл, жендэрийн зөвлөл, эмэгтэйчүүд, эцэг эхийн зөвлөл гэх мэт/-уудтай хамтран хэрэгжүүлэх, хянах, тайлагнах шаардлагатай байна.
Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос нийгмийн халамжийн тэтгэмж хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн. “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байгаа ээжүүдийн тоо нэмэгдсэн боловч төсвийн зарцуулалт буурсан нь ихээхэн анхаарал татаж байна. Энэхүү судалгааны зорилго нь 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг дэмжих бодлого болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам дахь шууд бус ялгаварлан гадуурхалтыг илрүүлж, бодит байдлыг дүрслэн харуулах явдал юм. Судалгаанд чанарын судалгааны арга зүй ашигласан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг халамжийн тогтолцоо руу оруулсан учраас цалин, хөлс, орлого олох үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд ээжүүд хөтөлбөрт эрх тэгш хамрагдах боломж хаагдсан байна. Энэ нь огт орлого байхгүй эмэгтэйчүүдийг дэмжсэн, халамжийн бодлогын нэг хэлбэр болж байгаа төдийгүй, хүүхэд төрүүлсэн ялангуяа бага насны хүүхэдтэй залуу эмэгтэйчүүд эдийн засгийн идэвхтэй байх, шинээр батлагдсан хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд шууд бус ялгаварлан гадуурхалтын хэв шинжийг агуулж байна. Хөдөлмөрийн тухай хууль (2021), Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого (2022)-той энэхүү хөтөлбөрийн хэрэгжүүлэлт зөрчилдөж байгаа бөгөөд ялангуяа залуу ээж, эмэгтэйчүүдийн бие даан хөгжих, эдийн засгийн эрхээ эдлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бага насны хүүхдүүд эрүүл саруул өсөж торних, хөгжихөд шууд бусаар хязгаарлалт бий болгож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай тодорхой хуулиудад ажлын байрны тохируулгатай холбоотой заалт тусгагдсан байдаг ч ажлын байрны тохируулгын ач холбогдол, хэрхэн хийх, бий болгох талаар ажил олгогчдод ойлголт, мэдлэг түгээхэд чиглэсэн нөлөөллийн болон таних мэдэхүйн үйл ажиллагаа, тусгайлсан дүрэм журам, зааварчилгаа, удирдамж зэрэг эрх зүйн актууд байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн үр дагаврыг илрүүлэн, бодит байдлыг дүрслэн харуулах зорилгоор энэхүү кейс судалгааг хийсэн. Судалгаанд чанарын судалгааны арга зүйг ашигласан. Судалгаагаар, боломжит тохируулгагүй ажил эрхлэлтийн улмаас тухайн ажлын байранд тогтвортой ажиллаж чадахгүй, ажлаас гардаг/ халагдах; хөдөлмөрийн бүтээмж бага, улмаар цалин хөлс буурах; илүү цагаар ажиллах; гэр бүл болон өөртөө зарцуулах цаг, зав багасах/эсвэл огт завгүй болох; ажлаас авах сэтгэл ханамж буурах; өөртөө итгэлгүй болох; өөрийн хүссэн, сонирхсон/мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байх, ажлын хамт олон төвөгшөөх, залхах, ялгаварлах; хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийж чаддаггүй гэсэн харалган ойлголтын нийгэм, олон нийтэд төрүүлэх; өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ахиж дэвших боломжууд хаагдах/хязгаарлагдах зэрэг үр дагаврууд гарч байна.
Бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, төсөв санхүү хязгаарлагдмал, мэргэшсэн банк, санхүүгийн байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрийн хүрээнд зээл хүртээмжгүй байна. Иймд бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлд хамрагдаж чадахгүй байгаа учир шалтгааныг тодорхойлон, бодит байдлыг дүрслэн харуулах зорилготой энэхүү кейс судалгааг хийсэн. Судалгааг чанарын судалгааны арга зүйгээр хийсэн. Cудалгаагаар зээлийн шалгуурууд нь бичил бизнес эрхлэгчдийн онцлогт тохироогүй, тэдгээрт чиглэсэн бичил зээл, санхүүгийн дэмжих тусгай арга хэмжээ байхгүй, Засгийн газраас АХБ-ны санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХААН банк, Төрийн банкаар дамжуулан эмэгтэйчүүдийн дэмжих зээлийг олгож байгаа боловч бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулагдаагүй, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдахад тодорхой шалгуур тавигддаг хэдий ч засаг, захиргааны нэгжийн төлөөлөл бүхий дэд зөвлөлөөр дамжиж байгаагаас субьектив хүчин зүйл нөлөөлж байгааг илрүүлсэн. Түлхүүр үгс: бичил бизнес, барьцаа хөрөнгө, зээлийн баталгаа, зээлийн шалгуур
Боломжийн тэгш бус байдал ба хүний эрхийн асуудлыг нотолгоонд тулгуурлан хөндөж тавьсан. Хөгжлийн гарц, шийдвэрлэх асуудлуудыг боломжийн тэгш бус байдал, хомсдолыг илрүүлэх, хүсэл эрмэлзлэлээс үйл ажиллагаа руу гэсэн 2 чиглэлд тодорхойлсон.
The presentation focused on social policy and social expenditure in Mongolia. The following issues were examined. 1) Recent trends in social expenditure and how and why can Health Spending be prioritized, 2) The impact of policy reform and 3) The impact of the introduction and/or phasing out of measures taken in response to covid-19 and 4) Challenges and issues encountered when collecting the data.
The presentation was focused on the discussion on the Impact of the social policy response to COVID-19 in Mongolia. GoM takes 3 main measures such as : 1) Measures and increased fund allocation for social protection program, 26% of the measures were for social protection, comprised of cash transfers – mainly through the Child Money Program (CMP). 2) Measures to safeguard productive sectors and MSMEs. 70% of this budget measures support vulnerable businesses and fiscal stimulus measures. And 3) Health sector measures. 4% were for public health protection, mainly investments in diagnostic, protective, and curative supplies and equipment for hospitals and health workers. The effectiveness of these measures was assessed.
Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын эцсийн зорилго нь ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, экосистемийг хадгалж хамгаалахад дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргаж, хэнийг ч орхигдуулахгүйгээр хөгжлийн боломжит түвшин, үр дүнд хүрэхэд оршиж байгаа билээ. Ингэхдээ хүний чадавхид суурилсан хөгжлийн арга зам ба тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хоорондын уялдаа холбоог35 хангах, Мянганы хөгжлийн зорилтуудаас (МХЗ) Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ) руу шилжин хүрэх үр дүнгийн тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, улс орон бүрийн засгийн газрууд тодорхой амлалтууд авсан. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр ЗГ өмнө тулгамдаад байгаа эрүүл мэнд, боловсролын жендэрийн асуудал, шийдвэрлэх боломжуудыг нотолгоонд суурилан гаргаж ирсэн.
The presentation was focused on the discussion on the social policy response to COVID-19 in Mongolia. Until last November, Mongolia managed to contain very effectively the spread of the coronavirus pandemic and avoided its direct health effects. However, since November, 2020 the virus has spread internally. At the same time, the policies to contain the virus (border closure, trade disruption, schools, businesses closure, national wide lockdown for one month) had significant impact on economic activities. From December 1 to July 1, the government pais for water, electricity and heating for households and businesses. The effects of these measures were presented and suggested for further action.
Энэхүү баримтын судалгааны зорилго нь Монгол болон гадаадын улс орнуудад хийгдсэнсудалгаануудад үндэслэн нялхсын эндэгдэлд нөлөөлөгч хүн ам зүй, нийгэм эдийн засаг,улс төр, эрүүл мэндийн системээс хамаарч буй хүчин зүйлсүүдийг тодорхойлоход оршино.Нялхсын эндэгдэлд эхийн нас, төрөх үеийн байдал, эхийн сүүгээр хооллолт, төрөлхийнэмгэг зэрэг биологийн болон хүн ам зүй хүчин зүйлс нөлөөлж байна. Эхийн боловсролнь нялхас хүүхдийн эндэгдлийг бууруулах нийгэм, эдийн засгийн нэн чухал үзүүлэлтболох нь нотлогдсоор байна. Бүтэн гэр бүл, эцэг эхийн хайр халамжинд өсч бойжиж буй нялхас, хүүхэд эндэх магадлал ганц бие эхтэй харьцуулахад маш бага байгаа нь гэрлэлтэхийн сэтгэл санаа, эх хүүхдийн асран хамгаалал, өрхийн эдийн засагт давхар хувьүзүүлдэг болохыг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Улс үндэстний амар тайван,аливаа ялгаварлал, гадуурхалгүй, дайн самуунгүй улс төрийн тогтвортой байдал нь нөхөнүржихүйн эрүүл мэндийг тэтгэх хүчин зүйлс болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нь нялхсын эндэгдлийг бууруулаханхдагч нөхцөл болохыг улс орнуудад хийгдсэн олон судалгаа нотолсоор байна. Иймд, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанг бэлтгэх, орчин үеийн техник,технологийг тууштай нэвтрүүлэх, ДЭМБ-аас гаргасан стандарт шаардлагуудыг бүрэнхангаснаар нялхас, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай үйлчилгээг цогцоор нь хүргэх нөхцөл бүрдэх юм. Түлхүүр үгс: Нялхсын эндэгдэл, хүн ам зүйн хүчин зүйлс, нийгэм, эдийн засгийн хүчинзүйлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхалт
Types of Social Protection in Mongolia. Methods to define target group of Social Welfare in the country and its' challenging issues