МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHED318
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичээл нь технологи ашиглан хичээл, ангийн зохион байгуулалтыг дэмжих, сайжруулах аргад төвлөрнө. Микрософт Оффисийн хэрэглээний программ болон бусад программыг ашиглан бүтээлч аргаар сургалтыг хэрэглэгдэхүүн бэлтгэх асуудлуудыг хамруулан судална. Мөн ухаалаг самбар ашиглан хичээл зохион байгуулах арга зүйтэй танилцаж тодорхой сонгосон сэдвийн хүрээнд багш мэргэжлийн бусад хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа нэгтгэн иж бүрэн хичээлийг ухаалаг самбар ашиглан зохион байгуулах хичээлийн бүрэн төлөвлөлт боловсруулна.

Зорилго

Орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтад тулгуурлан энгийн хэрэглээний программ ашиглан химийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг боловсруулах, хөгжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх, мөн багшийн баримт бичиг боловсруулах, хөтлөх ажилд хэрэглээний программ хэрэглэж хөдөлмөрийн үр ашгаа нэмэгдүүлэх аргыг химийн áàãø болох оþóòнуудад эзэмшүүлэхэд ÷èãëýíý.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHED303
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн хичээлээр дээрх асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын идэвхтэй оролцоог хэрхэн хангах, суралцагчдыг нэгдмэл зорилготой хичээлд оролцоход багш хэрхэн сайн туслагч байх, ангид итгэл нөхөрлөлийн уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх, бодит амьдралтай яаж холбох, суралцагчдыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хэрхэн нэгдүүлэх зэрэг үйлийг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцааны соёлын асуудлыг хөндөнө. Хичээлээр ялгаатай байдлыг хэрэгжүүлэх чадварт суралцана. Химийн хичээлийн хувьд учир шалтгаан, харилцан хамааарал, хүүхдийн өмнөх төсөөлөл, өмнөх мэдлэг ба мэдлэг бүтээх үйл ажиллагаа, суралцагчид хэл, соёл, үндэс угсааг үл харгалзан хамтран харилцаж химид суралцах, химийг сурахад гадаад хүчин сэдэл, хүчин зүйлсээс илүүтэй дотоод хүчин зйүл өөрийн хариуцлага чухал гэдгийг онцлон судлана. Сурагчдаар мэдлэг бүтээлгэх үйлийг удирдах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх болон хичээлийн төрөл хэлбэр бүрт тохирох хичээлийн аргыг судлана.

Зорилго

Химийн боловсролын шинэ стандарт, орчин үеийн химийн дидактик, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал онол, арга зүй, концепцыг баримтлан 10-12-р ангийн химийн хичээлийн хөтөлбөрийг нариийвчлан судалж танилцана. Эдгээр анги тус бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж хичээлийн төлөвлөлтийг хийж, mini багшлах дадлагыг хамтран хийнэ. Химийн хичээл ямар байвал суралцагчдын дур сонирхолыг илүү татах, улмаар тэднийг хөгжүүлэх хэрхэн арга барилд сургана. Химийн багшийн сурган хүмүүжүүлэх арга техникийг эзэмшүүлнэ. Химийн сургалтын онол, арга зүй EDUC 300 хичээлээр үзсэн дидактикийн онолын үндсийг химийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHED301
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHED302
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHED203
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн дидактик тооцож үзэх шаардлагатай боловсролын, шинжлэх ухааны, бусад асуудлууд. Идэвхтэй сургалтын аргуудыг Химийг багшлахад хэрэглэх. Химийн лабораторт ажиллах арга, аюулгүй ажиллагаа. Багшийн эзэмшсэн байвал зохих шинжлэх ухаанч чадвар, хандлага. Үнэлгээний арга, хэлбэрүүд

Зорилго

Боловсролын хөгжлийн дэлхийн нийтийн чиг хандалга, төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого стратеги, сэтгэл судлал, сурган судлалын дэвшилтэт үзэл баримтлал сургалт шинэ технологид нийцүүлэн химийн сургалтыг зохион байгуулах арга зүйн талаарх мэдлэг, чадвар эзэмшүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHED201
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичээл нь стехиометр, термодинамик, кинетик, химийн тэнцвэр, цахилгаан хими зэрэг сэдвийн хүрээнд олон төрөл, хувилбарын бодлого бодох, асуудал шийдвэрлэх арга барил эзэмшүүлэх агуулга, арга зүйг хэрэгжүүлнэ. Мөн энэ хичээл нь оюутанд химийн асуудал шийдвэрлэх ерөнхий чадвар төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Энэ хичээлийг судлах явцдаа оюутнууд химийн мэргэжлийн хичээл (Ерөнхий хими, Органик хими гэх мэт)-үүдээр үзэж судалсан олон ухагдахууныг ахисан түвшинд эрэгцүүлж, мэдлэг, чадвараа системчилнэ.

Зорилго

Химийн øèíæëýõ óõààíûã òàíèí ìýäýõ, мэдлэгээ хэрэглэх, асуудал шийдвэрлэх ¿íäñýí àðãà áîëîõ бодлого бодох àðãà ç¿éã ñóðàã÷äàä ýçýìø¿¿ëýõ àðãà áàðèëûã ñóðàëöàõóéí îíîë àðãà ç¿é, химийн îíîë, ñóäàëãààíû àðãàä òóëãóóðëàí ñóäëàõ, ерөнхий боловсролын сургуулийн 6–12-р ангийн химийн хичээлийн агуулгын хүрээнд бодлого, тооцоо, дасгалаар мэдлэг эзэмших арга зүйд сургах дидактик боловсруулалтын аргыг химийн áàãø болох оþóòнуудад эзэмшүүлэхэд ÷èãëýíý.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM202
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн хувирал (урвал)-ын өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарласан химийн кинетик, термодинамик, хүчил суурийн тэнцвэр, цахилгаан химийн үндсэн зарчмуудыг судална. Химийн нэгдүгээр курсын оюутанд туршилт аюулгүй явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллах арга барил, ур чадвар эзэмшүүлнэ.

Зорилго

Химийн урвалын мөн чанар, шалтгааныг танин мэдэх тайлбарлах, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, сорил туршилтыг гүйцэтгэх, сорилын үр дүнг тооцоолох, харьцуулан дүгнэх, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM201
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал) өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Химийн үндсэн хууль, онолоо хэрэглэх шалгах зорилго бүхий сорил туршилтын ажлууд, дасгал ажил болон тооцоот бодлогуудыг бодож, тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэнэ. Семинар, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагажина.

Зорилго

Химийн хэл, химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM205
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн шинжлэх ухааны суурь ойлголт, ухагдахуун, химийн үндсэн хуулиуд, атомын бүтэц, химийн холбоо, химийн бодис, химийн хувирал (урвал)-ын өөрчлөлт мөн чанарыг тайлбарлах онол хуулиудыг судлана. Химийн кинетик, термодинамик ба хүчил суурь болон исэлдэн ангижрах урвал зэргийг судална. Лабораторит аюулгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, туршилтыг явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж чадах чадвартай болгоход оршино.

Зорилго

Байгалийн ухааныг химийн хэлээр тайлбарлах, физик, биологи, геологийн шинжлэх ухаан дахь химийн шинжлэх ухааны оролцоо, харилцан уялдааны ойлголтыг химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан тайлбарлах, химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM101
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн бодис, химийн хувирал өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, химийн шинж чанарыг тайлбарлах үндсэн зарчмуудыг атомын электрон давхраат бүтэц, үелэх тогтолцоо, химийн химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч, холимог бодисын шинж чанар, химийн урвал, химийн урвалыг судлах онол арга зүй, органик бодис, биохими, полимерийн хими, цөмийн химийг хамарсан үндсэн агуулгын хүрээнд судална. Химийн лаборатори, түүний үндсэн тоног төхөөрөмж, химийн сав суулга, багаж хэрэгслүүдтэй танилцан, химийн бодисыг хадгалах, бодистой харьцах аюулгүй ажиллагаанд суралцана. Химийн сорил гүйцэтгэх үндсэн арга барилуудыг эзэмшин Химийн бодисыг цэвэрлэх, анализ хийх лабораторийн ажлуудыг гүйцэтгэнэ.

Зорилго

Байгалийн шинжлэх ухаан, инженерийн салбараар суралцах оюутнууд зайлшгүй эзэмшигдсэн байх шаардлагатай химийн шинжлэх ухааны үндсэн ойлголт ухагдахуун, бодисыг танин мэдэх химийн үндсэн зарчмуудыг судлуулах замаар химийн бодис, түүний шинж чанарыг танин мэдэх онол арга зүй, сорил туршилтын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Онолын агуулгыг семинар болон лабораторийн хичээлтэй холбон, химийн шинжлэх ухааны үүднээс асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар