МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR318
Багц цаг: 3

Товч агуулга

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ерөнхий ойлголт, үүрэг, онцлог, ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим, тавигдах шаардлага, өнөөгийн байдал байдал, хөгжлийн хэтийн төлөв, эрэн сурвалжлагчийн эзэмшвэл зохих мэдлэг, дадал, чадвар, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх нөхцөл, орчин, орчин үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг жишээ баримтуудтай танилцуулах болно.

Зорилго

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг судалж суурь мэдлэг олж авах нь хамгийн нэн тэргүүний зорилго юм. Ингэснээр эрэн сурвалжлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон дотоодын сэтгүүлчдийн арга барилыг судалж, өөрөө бие даан эрэн сурвалжлага хийх арга зүйг мэддэг болох нь гол ач холбогдол юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR419
Багц цаг: 3

Товч агуулга

Эдийн засгийн сэтгүүл зүйн тухай ерөнхий ойлголт, үүрэг, онцлог, ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим, тавигдах шаардлага, өнөөгийн байдал байдал, хөгжлийн хэтийн төлөв, эдийн засгийн сэтгүүлчийн эзэмшвэл зохих мэдлэг, дадал, чадвар, эдийн засгийн сэтгүүл зүйг хөгжүүлэх нөхцөл, орчин, орчин үеийн эдийг засгийн сэтгүүл зүйн шилдэг жишээ баримтуудтай танилцуулах болно.

Зорилго

Эдийн засгийн сэтгүүл зүйн талаар суурь мэдлэг олж авна. Эдийн засгийн чиглэлээр мэдээлэл бичих тодорхой дадал чадвар эзэмшинэ. Дэлхийн болон манай оронд эдийн засаг, бизнесийн сэдвээр төрөлжсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түүх, өнөөгийн байдлын тухай мэдлэгтэй болж, харьцуулж үзэх замаар бие даасан дүгнэлт хийх чадвартай болно. Эдийн засгийн тухай бүтээл туурвихад шаардлагатай мэдээллийн баазтай болох, эх сурвалжтай харьцах, мэдээ материалд ашиглах дадлага эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR805
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR200
Багц цаг: 3

Товч агуулга

Сэтгүүл зүй нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан шинжлэх ухаан болох ерөнхий ойлголт өгнө. Сэтгүүл зүйн үүсэл, хөгжлийн үндсэн үе шатууд үүрэг зарчим, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, нийтлэлийн үр нөлөө үр ашгийн онолын үндсийн талаар мэдлэг өгнө. Мөн сэтгүүл зүй ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, ОНМХ-ийн бүтэц, сэтгүүлчид тавигдах шаардлага, нийгмийн шинж төрхийн талаар суурь мэдлэг олгоно. Орчин үеийн сэтгүүл зүйн онолын гол урсгалууд, монголын сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт шинэчлэлийн тулгамдсан асуудалтай танилцуулна.

Зорилго

Хичээлийн зорилго нь сэтгүүл зүйн үүсэл, хөгжлөөс эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны онцлог, үүрэг, зарчим, нийтлэлийн бүтэц, үр нөлөө, үр ашиг, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, мэдээллийн онолын үндэс зэрэг сэтгүүл зүйн тулгуур категориудыг хялбарчилсан цэгцтэй байдлаар ойлгуулахад оршино. Энэ хичээлийг судлах суурь мэдлэг олж авна. Сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлог, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар тодорхой мэдлэгтэй болно. Энэ хичээлээр олж авсан мэдлэгт түшиглэн мэргэжлийн зарим хичээлийг бие дааж сзудлах чадвар эзэмшинэ. Сэтгүүл зүйн ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, нийгмийн институт болох онцлогийг бүрэн ойлгох болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR605
Багц цаг: 2

Товч агуулга

Радио, телевизийн сэтгүүл зүйн үүсэл хөгжлийн үе шат ба түүх, онол, арга зүй гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж заана. Ингэснээр радио, телевизийн сэтгүүл зүйн түүхийн асуудлаар цогц, иж бүрэн мэдлэг эзэмшиж, радио, телевизийн өөрчлөлт, дэвшил, туршлага зэргийг судална.

Зорилго

Телевизийн сэтгүүл зүйн гүнзгий мэдлэг олгож, түүнийг ажил мэргэжил, судалгаа шинжилгээндээ бүтээлчээр ашигладаг болгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR312
Багц цаг: 3

Товч агуулга

Радиогийн үүсэл, хөгжлийн үндсэн үе шат. Монголын радиогийн түүх, өнөөгийн байдал. Цаашдын хөгжлийн хэтийн төлөв. Радиогийн салбарын техник, технологи. Радиогийн онцлог, үр нөлөө. Радио сэтгүүл зүйн онол. Радиогийн уран бүтээл хийх үе шат, аргачлал. Радио сэтгүүлчийн ажлын онцлог

Зорилго

Радиогийн үйл ажиллагааны үндсэн зарчим, аудио подкаст туурвих аргачлалыг мэддэг болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар