Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээл нь Сурвалж судлал, Сурвалж шүүмж хэмээх хоёр хэсгээс бүтнэ. Үүнд, лекцийн хичээлээр, сурвалжийн төрөл зүйл, шинж чанар, сурвалжтай ажиллах арга, аргачлал хийгээд түүхийн судалгааны арга болох “сурвалж шүүмж” (Quellenkritik) буюу сурвалжийн үнэ цэнэ, шинж чанарыг тодорхойлсон судалгааны аргыг тухай бүр тодорхой судалгааны жишээгээр танилцуулна. Семинарын хичээлээр суралцагчид тодорхой сурвалж буюу сурвалжийн нэг хэсгийг сонгон авч, тухайн сурвалжийн зохиогдсон түүхэн нөхцөл, агуулга, шинж чанар, ач холбогдлыг тодорхойлон боловсруулалт хийж, 15-20 минутын илтгэлийг хоёр удаа тавина. Илтгэл тус бүрийн дараа асуулт хариулт, маргаан мэтгэлцээн өрнүүлнэ.
Тус хичээлийн зорилго нь түүхийн шинжлэх ухааны судалгааны гол хэрэглэгдэхүүн болох сурвалж, архивийн баримттай ажиллах тухай үндсэн мэдлэг олгох, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, сурвалжийг судалгаанд ашиглах дадлага чадвар эзэмшүүлэхэд оршино
Энэхүү хичээл нь оюутнуудад дэлхийн болон монголчуудын түүхээ бичиж ирсэн онол, ухагдахуун, арга зүй түүхэн уламжлалыг танин мэдэх, өнөөгийн түүхчдийн бүтээлд шүүмжлэлтэй задлан шинжлэх аргад сургах, монголын түүх бичлэгийн хөгжилд гарсан өөрчлөлт шинэчлэлтийг нэн эртнээс орчин цаг хүртэл түүхэн зүйн зарчмын дагуу судлах, үүнийгээ дэлхийн улсуудын түүх бичлэгийн үүсэл хөгжилтэй харьцуулан жиших, эрдэм шинжилгээний шаардлагад нийцсэн янз бүрийн төрлийн бичих чадвар дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Энэхүү курс хичээлийн үндсэн зорилго бол оюутан цаашид түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм. Энэхүү курс хичээлийн үндсэн зорилго бол оюутан цаашид түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм.
Энэхүү хичээл нь төрийн үйлчилгээний үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, судлагдахуун, үйлчилгээний төрөл, ангилал, үйлчилгээний онол, үзэл баримтлал, онолын орчин үеийн чиг хандлага, иргэддээ ойр төрийн үйлчилгээ, хүртээмж, чанар, оролцогч талууд, төрийн байгууллагын нийгмийн хариуцлага, иргэн төвтэй төрийн үйлчилгээ, иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэт зүйлсэд тулгуурласан иргэнд чиглэсэн үзэл баримтлал, төрийн үйлчилгээний зарим чиг үүрийг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагын нийгмийн хариуцлага, чанарын удирдлага, төрийн үйлчилгээний олон улсын туршлага, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй судална.
Энэхүү хичээлийн зорилго нь: Төрийн үйлчилгээний мөн чанар, онцлог, ач холбогдол, үндсэн зарчмууд болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар системтэй ойлголттой болох, хэрэгжүүлэх арга замуудыг ойлгох, иргэн төвтэй, иргэддээ ойр үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг олгоход чиглэгдэнэ. Орчин үеийн техник технологи, инновацийн хөгжил, цахим үйлчилгээ, төрийн үйлчилгээнд нөлөөлж буй хүчин зүйл, төрийн үйлчилгээний ач холбогдол, үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэн иргэддээ ойр төрийн үйлчилгээний тухай онолын болон практик мэдлэгийг системтэй олгох зорилготой.
Төрийн удирдлагын онол, онолын урсгалын орчин үеийн чиг хандлага, төр, төрийн удирдлага, эрх мэдэл, эрх мэдлийн хуваарилалтын онол, ардчилсан төрт ёсны тулгуурт зарчим, улс төрийн үнэт зүйл, эрх мэдлийн тэнцвэр, харилцан хяналт, хараат бус байдал, удирдлагын хэлбэр, зохион байгуулалт, харилцан хамаарал, уялдаа холбоо, үйл ажиллагааны зарчмын дэлгэрэнгүй ойлголтыг онолын ахисан түвшинд олон улсын туршлагад тулгуурлан гүнзгийрүүлэн судална. Орчин үеийн төрийн үүрэг ролийн өөрчлөлт, түүний шинэчлэлтийн онцлог, төр институт болох нь, төрийн удирдлага ба гүйцэтгэх эрх мэдэл, босоо ба хэвтээ удирдлагын тогтолцоо, төрийн удирдлагын төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн, тайлагнал, хяналт, хариуцлага, төрийн захиргааны төв болон салбар байгууллага, удирдлагын байгууллагуудын талаар онолын болон практик ойлголтыг өгнө. Орон нутгийн удирдлага, орон нутгийн засаг захиргааны бүтэц, орон нутгийн засаг захиргаадын бие даасан байдал, түүний уялдаа холбоо, үүрэг хариуцлагад нөлөөлөх хүчин зүйл, ач холбогдол, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, салбар хоорондын удирдлагын уялдааг авч үзэн ялгаа, онцлог, үндсэн асуудлуудын талаар системтэй ойлголт өгнө. Төрийн санхүүгийн удирдлагын тухай, орлого, зардлын удирдлага, төрийн нөөц хуваарилах арга хэрэгсэл, төрийн өмчийн удирдлага, мөнгө зээлийн бодлого, өрийн удирдлага, санхүүгийн хариуцлага, төрийн санхүүгийн хяналт, Төрийн удирдлагад нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөлөлийн уялдааг задлан шинжлэн тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлох, түүнээс гарах арга замыг зөв, оновчтой төрийн удирдлагаар хангах арга замыг хариуцлагатай, сайн засаглал, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллага, төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагаатай холбон судална. Монгол Улсын төрийн байгуулалын түүхэн уламжлал, төрийн удирдлагын хэлбэр, онцлог, засаглалын хэлбэр, уялдаа холбоо, харилцан хамаарал, харилцан хяналт, эрх зүйн орчин, эрх зүйн орчны зохицуулалтын талаар төрийн тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн орчин, төрийн байгуулалтын хэлбэр, онцлог, түүний өөрчлөлт, давуу, сул талуудын талаархи эрдэмтэн, судлаачдын байр суурийг авч үзнэ. Монгол улсын төрийн байгуулалтын талаархи иргэд, иргэдийн нийгмийн оролцоо, тэдний байр суурь, төрд итгэх итгэл, Монгол төрийн удирдлагын өнгөрсөн, одоог судалж, ирээдүйд тулгамдаж байгаа асуудлуудыг судлан, гарах гарцын талаар хэлэлцэнэ. Төрийн удирдлагын орчин үеийн чиг хандлага, сайн засаглал, цахим засаглал, инновацийн хөгжил, олон улсын туршлагыг задлан шинжилнэ.
Энэ хичээлийн зорилго нь төрийн удирдлага, төрийн байгуулалт, төрийн эрх мэдэл хуваарилалт, орон нутгийн удирдлага тэдгээрийн үүсэл хөгжил, хэлбэр, шинж чанар, давуу ба сул талуудыг ахисан түвшний онол, арга зүйн мэдлэгт тулгуурлан судлахад оршино. Төрийн удирдлагын үндсэн ойлголт, онол, орчин үеийн чиг хандлагыг онол, практиктай хослуулан шинжлэх ухааны үндэстэй судалснаар суралцагсдад ажлын талбарт ажиллахад түшиц болохуйц ач холбогдолтой.
ХХ зууны Монголын түүхийн гол зангилаа асуудал ардын хувьсгал, хувьсгал гарсан гадаад, дотоод шалтгаан, хувьсгалчид, тусгаар тогтнол, хөгжлийн талаарх үзэл баримтлалын зөрчил, “баруунтан”, “зүүнтэн”-ий засаглал, үндсэн хууль (1924, 1940), бамбай бүс, улс төрийн хэлмэгдүүлэлт, геополитик, тусгаар тогтнолын талаарх Их гүрнүүдийн бодлого, Халхын голын дайн, монголчууд чөлөөлөх дайнд оролцсон, тусгаар тогтнолын төлөөх санал асуулга, шинэ цагийн нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын суурь тавигдсан талаар судална. Мөн монголчуудын 1921-1945 онуудад туулж ирсэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүний болон сэтгэлгээний хөгжлийн түүхийг марксист түүх бичлэг, сүүлийн үеийн гадаад, дотоодын судлаачдын судалгааны бүтээл, архивын сурвалж, хэрэглэгдэхүүнийг ашиглах замаар судална. - Улс төрийн үндсэн үйл явдал: Дэлхийн хоёрдугаар дайн ба Монгол улс, Хрущевын дулаарал ба сэхээтний төөрөгдөл, НҮБ-д элссэн, зогсонги байдлын үеийн Монголын эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа, Горбачёвын ил тод байдал ба өөрчлөн байгуулалт Монголд нөлөөлсөн, ардчилсан хувьсгал, ардчилсан тогтолцоонд шилжих улс төрийн шилжилт, өнөөгийн Орос-Хятадын найрамдлын үеийн Монголын улс төрийн орчин нөхцөл, - Гадаад харилцааны хөгжил: Дэлхийн хоёрдугаар дайны дараа БНМАУ-ын олон улсын байдал бэхэжсэн явдал, социалист улсуудтай дипломат харилцаа тогтоосон, Зөвлөлт-Хятадын маргаан ба Монголд Зөвлөлтийн цэрэг оруулсан, социалист системийн хүрээн дэх Монголын гадаад бодлого, Зөвлөлт-Хятадын харилцааны дулаарал ба Горбачёвын өөрчлөн байгуулалтын үеийн гадаад бодлого, ардчилсан хувьсгал ба Монголын гадаад орчинд гарсан өөрчлөлт, Хүйтэн дайны дараах Монголын гадаад бодлогын хувьсал, өнөөгийн Монгол улсын нээлттэй гадаад бодлогын үндсэн зарчмууд, Монголын гадаад орчин дахь Хятадын давамгайлал - Эдийн засгийн хөгжлийн тойм: Улс, ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 1, 2-р таван жилийн төлөвлөгөөний биелэлт, нэгдэлжүүлэх хөдөлгөөний ялалт, атар эзэмшсэн, их барилгын бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн хөгжил, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Зөвлөлт ба бусад социалист улсуудтай тогтоосон социалист эдийн засгийн интеграци, түүний ажиллах зарчим, өөрчлөн байгуулалтын үеийн социалист эдийн засагт шинэчлэл хийх оролдлогууд, ардчилсан хувьсгал ба эдийн засгийн уналт, социалист эдийн засгаас капиталист эдийн засагт хийсэн шилжилт, Монголын өнөөгийн эдийн засгийн онцлог, экспорт Хятад руу, импорт Оросоос. - Соёлын хувьсал, өөрчлөлт: Соёлын довтолгоон, зөвлөлт маягийн соёл бүрэлдсэн үйл явц, соёл ба үзэл суртал, өрнөдийн соёлын цуурай, ардчилсан хувьсгал ба зөвлөлт соёлын уналт, соёлын шилжилтийн онцлог. - Нийгэм, давхраажилтын дүр төрх: нэгдэлжүүлэх хөдөлгөөнөөр эхэлсэн хот руу чиглэсэн их нүүдлийн түүх, хүн амын давхраажилтад гарсан социалист өөрчлөлтүүд, ажилчин анги, сэхээтэн анги, социализмын үед хүн амын амьдралын чанарт гарсан өөрчлөлт, ардчилсан хувьсгал ба хөдөөгийн сэргэлт.
Энэ хичээлийн зорилго нь Монголын түүхийн эрт үеэс 1940 он хүртэлх үеийг хөтөлбөрийн дагуу үзэж судалсан оюутнууд 1940 оноос хойш өнөө үеийг хүртэлх Монголын түүхийг үргэлжлүүлэн суралцаж, улмаар өнгөрсөн түүх ба өнөө үеийн хоорондын холбоог нэн шинэ түүхээр холбож ойлгох, бидний амьдран буй өнөөгийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байгууллын голлох шинжүүд хэрхэн яаж бүрэлдэн тогтсон түүхийн талаар системтэй мэдлэг эзэмшихэд оршино. Энэ хичээлийг судалснаар - Дэлхийн нэг ч улсаар албан ёсоор зөвшөөрөгдөөгүй тусгаар тогтнолоо хэрхэн хоёр зуу гаруй улсаар хүлээн зөвшөөрүүлж, бүрэн эрхт тусгаар улс болон хөгжсөн бэ? - Хүйтэн дайны үед умард ба өмнөд их хөрш улсын ээдрээт харилцааны хүрээнд хэрхэн аюулгүй байдлаа сахин хамгаалсан бэ? - Монголчууд эгэл мал аж ахуйн нийгмээс хэрхэн орчин үеийн нийгмийг байгуулсан бэ? - Өнөөгийн бидний амьдарч буй ардчилсан нийгэм нь Монголын бүх түүхэнд ямар байр суурь эзлэх вэ? зэрэг асуултуудад түүхийн шинжлэх ухааны голлох судалгааны бүтээлүүдэд үндэслэн хариулах юм.
Энэ хичээлээр оюутнууд нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын улс төр, нийгэм, оюун санаа, соёл, аж ахуйн түүхтэй танилцана. Юуны өмнө тус хичээл Монгол нутагт эртний хүн анх суурьшиж, өвөг үеийн аж ахуй, соёл, нийгэм хөгжсөн тухай гол асуудлууд, хүрэл-түрүү төмрийн үед нүүдлийн иргэншил үүссэн хийгээд энэ нь өвөг монгол угсаатнууд, тэдний төрт улс бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзнэ. Улмаар оюутнууд Монгол нутаг дахь эртний төрт улсуудын хөгжилт, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үйл явц ба эзэнт гүрний үеийн Евро-Ази дахь улс төрийн тогтвортой байдал, соёл, эдийн засагт гарсан гол дэвшлүүдийг судална. Мөн, тус хичээл эзэнт гүрэн мөхсөний дараах их хаадын эрх мэдлийн бууралт болон Монгол дахь улс төр, нийгэм, соёлын өөрчлөлтүүд, XVII-XVIII зуунд монголчууд Манж Чин гүрний харьяанд орсон хийгээд Чин гүрний үеийн улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхэд чухалчлан анхаарна. Хичээлийн сүүл хэсэгт оюутнууд тусгаар тогтнолын төлөө хувьсгалт хөдөлгөөнөөр эхэлсэн Монголын шинэ түүхийг дэлхийн чухал үйл явдлуудын хэлхээ холбоонд ойлгож, XX зууны Монголын нийгэм-улс төрийн хувьсгалууд болон орчин үеийн монголын оюун санаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэнэ. Хичээл Монгол орны өнөө болон ирээдүйн тухай хэлэлцүүлгээр өндөрлөнө.
Монголчуудын түүхийг дэлхий дахинаа мандан бадарсан эрэлхэг дайнч үндэстэн, эсвэл соёл иргэншлүүдийг аймшигт сүйрэлд автуулж явсан бүдүүлэгчүүдийн гэх хоёрхон хэмжээсээр харах үзэл бий. Гэвч сүүлийн үед олон орны эрдэмтдийн шинэ судалгааны үрээр монголчуудын түүхийн талаарх ташаарлуудыг залруулж, түүнийг хавьгүй баялаг агуулгаар ойлгох боломж нээгдэж байна. Оюутнууд Монголын түүхийг тэрхүү шинэ чиг хандлагаар судлах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутнууд тус орны нэн эртнээс өнөө үе хүртэлх түүхтэй танилцаж, нийгэм-соёл, аж ахуй, улс төрийн гол өөрчлөлтүүд хийгээд Монгол ба дэлхий, бүс нутгийн түүхэн үйл явцуудын холбоог ойлгохын зэрэгцээ сэдэв, асуудлыг судлахдаа мэдээлэлд анализ хийх, аргумент дэвшүүлэх, өөрийн санааг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Үүний сацуу тэд өөрийн ард түмний түүхэн ололт, соёл, үнэт зүйлсийг дээдлэн хамгаалах төдийгүй бусдынхыг хүндэтгэх хандлагатай болно.
Дэлхийн түүхэнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан Монголын Эзэнт гүрэн” (XIII-XIV зуун) үеэ өнгөрөөсөн ч Монгол хаад улс гэрээ тохинуулан, Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалан, түүх соёлоо бүтээсээр ирсэн. Монгол улсын шинэ хөршүүд, тэдний хоорондын харилцаа, тухайн үеийн түүхийг бүс нутгийн түүхийн ханан дээр судлах болно. Түүхэн сурвалж, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан Монголын улс (XIV зууны II хагсаас XVII зуун)-ын төр, засаг захиргаа, хууль цааз, эдийн засаг, нийгмийн харилцаа, ард түмний амьдрал аж төрөх ёсон, зан заншил, шашин, соёлын асуудлыг цогц байдлаар судлах, нутаг дэвсгэр, он цагийн хамрах хүрээ, түүхэн агуулгын хувьд цогцолбор шинжтэй авч үзэх болно. Түүний дараа хэдийн монголчууд Манж Чин улсын эрхшээлд орсон авч өмнөх үетэй харьцуулахад арвин их сурвалж хэрэглэгдэхүүнтэй, бас ХХ зууны монголчуудын ерөнхий байдал (засаг захиргааны хуваарь, нийгэм, эдийн засаг) бүрэлдэн буй болсон үе тул өмнөх болон дараа үеийн монголчуудын түүхийг ойлгох, судлахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн Монгол улсын ҮТА болоод БНХАУ-д хэвлэгдсэн архивийн баримтуудыг оюутанаар уншуулах, хэлэлцүүлэг хийх аргаар монголчууд Манж Чин улсын харьяанд орсон түүхэн нөхцөл, үйл явдал, тухайн үеийн монголчуудын засаг захиргааны зохион байгуулалт, нийгэм-эдийг засгийн байдал, аж ахуйн тогтолцоо, сүм хийдийн асуудлыг шинэ хандлагаар авч үзнэ.
Түүхэн сурвалж, судалгааны шинэ хандлагад тулгуурлан XIV зууны II хагасаа XХ зууны эхэн үеийг хүртэлх Монголын түүхийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, нийгэм, соёлын түүхийн үйл явцын учир шалтгаан, уялдаа холбоо, мөн чанарыг задлан шинжлэх, харьцуулан дүгнэх, бие дааж бүтээлчээр ажиллах аргазүй, ур чадварыг эзэмшүүлэх; хичээл заах, ахисан түвшний сургалт, судалгаанд бэлтгэхэд хичээлийн зорилго оршино. Сурагчдад аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгуулах, түүхэн үйл явцыг тайлбарлах, задлан шинжлэх чадварыг эзэмшсэн ирээдүйд багшийг бэлтгэх, ажилдаа бүтээлч, шинэлэг байдлаар хандах, ажлын байрны шаардлагатай уялдан хөрвөх чадвартай холбоотой ур чадвар эзэмших болно