Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр орчин үеийн хөгжил ба хотын улс төрийн хэв шинжийг шалгахад оршино. Бусдаар бол хотын бүтэц мөн түүнчлэн хотыг дахин байгуулах, үйл явцууд, олон уялдаа холбоог бид нээн илрүүлэхэд хотын системийн үйл явцыг ойлгох нь чухал юм. Бид Монгол орны хотуудыг хүрээлэн буй орчин, хөрш зэргэлдээ байдлын хот дахин хөгжихөөс ердийн хэмжээс өөрчлөлт дэх хотын системийн газарзүйг ойлгох шаардлагатай. Хотуудын эдийн засаг, нийгэм, улс төр, хүрээлэн буй орчны динамик бидний шалгуурт хүрээлэн буй орчны хууль дүрэм, хотын улс төрийн экологи, тогтвортой хөгжил, хотын мэдээллийн өсөлт, хөтөлбөрийн маргаан, тэгш бус байдал, улс төржилт, төлөвлөлтийн чиглэл, хотыг дахин төлөвлөх, эдийн засагийн хэлбэр шүүмжүүдийг багтаах гэх мэтчилэн сэдвүүд, онолын хязгаар юм.
Газарзүйн шинжлэх ухааны нийгмийн газарзүйн томоохон салбаруудын нэг болох хотын газарзүйн хичээл нь улс орны хүрээнд хүн амын төвлөрөл эрчимжсэнээс үүдэлтэй бөгөөд цаашид хотын зөв зохистой байгуулах, төлөвлөх, суурь үндсэн онолын мэдлэгүүдэд эзэмших нь тус хичээлийн зорилго болно.
Тээврийн газарзүй нь хүн амын шилжилт хөдөлгөөн, тархалтанд томоохон хөрөнгө оруулалт хийдэг салбар юм. Хүн ам, бараа эргэлт, мэдээллийн шилжилт нь хүний нийгмийн үндсэн суурь цогц болдог. Орчин үеийн эдийн засгийн үйл явц хүртэмжийн түвшин, уян хатан байдлын өсөлтөт ач холбогдолоор тайлбарлагдана. Энэ чиглэл нь аж үйлдвэрийн хувьсалыг эргүүлж байгаа боловч, энэ нь харьцангуй үр ашигтай нөөцийн ашиглалт, ажиллах хүчний давуу байдлын харьцуулалт, эдийн засгийн нэгдмэл либералчлагдсан худалдаа болох 20-р зууны хагаст хурдацтай ач холбогдолыг өгөх болсон. Хэдийгээр тийм боловч тэдгээр нөхцлүүд нь зорчигч, ачаа тээвэр мөн түүнчлэн хэвтээ мэдээллийн урсгалын өсөлтийг удирдах багтаамжийн асуудалтай харицлан хамааралтай юм. Нийгэмчлэл нь үйлдвэрүүд хоорондын хуваарилалтын хэсгүүд, хэрэгцээт эрчим хүчний хангалтын өргөн уудам идэвжилтийн тээврийн систем дээрх өсөлтөт хамааралыг бий болгож байна. Тээврийн системийн хөгжил нь дэлхийн эдийн засагт оролцох, эдийн засгийн хөгжилд хүрэх дэмжлэг, хүний хэрэгцээний уян хатан тохиромжид хүрэх үргэлжилсэн боломж юм.
Газарзүйн мэргэжлийн тэр дундаа нийгэм эдийн засгийн газарзүйгээр мэргэшиж буй оюутнуудыг нарийн мэргэшүүлэх үүднээс тээврийн газарзүй хичээл нь улс орны хөгжлийн томоохон салбар болох зам тээврийн салбарт орон зайн онолын мэдлэг олгохоос гадна хүний амьдралын оршин амьдрах тархалттай уялдуулан зам тээврийн төлөвлөлт, бодлогыг олон улсын жишээтэй уялдуулан Монгол улсын зам тээврийн салбарыг хөгжүүлэх чадамж бүхий оюутан бэлтгэн гаргахад оршино
Рекреацийн тухай үндсэн ойлголт, рекреацийн газарзүйн систем, рекреацийн газарзүйн байгаль, нийгэм, эдийн засгийн бүрдлүүдийн үнэлгээний хэлбэрүүд, рекреацийн үйл ажиллгааны үндсэн төрлүүд, рекреацийн газарзүйн мужлал, эрэмбэ, хоорондын таталцал, монгол орны рекреацийн нөөцүүдийг аялал жуулчлал татан оруулцуулах боломжийг судлана
Рекреацийн систем ба аялал жуулчлалын харилцан хамаарал, рекреацийн нөхцөл нөөц, рекреацийн байгаль, нийгэм, түүхэн сургаалиудыг танин мэдэхэд оршино
Энэхүү хичээл нь орон зайн зохион байгуулалт, хүмүүний газарзүйн судлагдахуун, түүний бүтцийн зүй тогтол, үйл явцыг ойлгох, тайлбарлах зорилготой бөгөөд хүмүүний газарзүйн холбогдох тусгайлсан салбаруудын хоорондын уялдаа холбоо, тэдгээрийн үндсэн шинж чанаруудыг судлах болно. Агуулгын хувьд соёлын, эдийн засгийн, нийгмийн болон улс төрийн үзэгдлүүд гадаргын орон зайд хэрхэн бүрэлддэг, үйл явц нь ямар зүй тогтлын дагуу явагддаг зэрэг ойлголтыг багтаасан болно.
Тус хичээлийн гол зорилго нь оюутнуудад орон зай, газар нутаг, нутаг дэвсгэр, байршил, хүн байгалийн хоорондын харилцаа зэрэг хүмүүний газарзүйн үндсэн суурь ойлголтуудыг өгөхөд чиглэнэ. Энэхүү хичээлийг судалснаар нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын янз бүрийн үзэгдэл, түүний үйл явцууд хэрхэн дээр дурдсан үндсэн ойлголтуудын хүрээнд явагдаж буйг ойлгож мэдэх болно.
Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.
Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.