Бидний тухай
Багш ажилтан
Хот ба хөдөөгийн социологийн үүсэл, анх судалж эхэлсэн байдал, бусад салбар социологиос ялгагдах тал, хот хөдөөгийн социологийн судалгааны Монгол дахь ач холбогдол, Ибн Халдун, Лө Плэйгээс Ф.Тённис, Ч.Күүли, Чикагогийн сургууль ба М.Вебэр, Г.Зиммель түүнээс 20-р зууны сүүлч хүртэлх хот хөдөөгийн талаарх үзэл баримтлалуудтай танилцана, Нийгмийн хэв маягийн ангилалын талаарх нийгмийн сэтгэлгээ ба социологийн уламжлал. Капитализм ба аж үйлдвэрийн хотын өсөлт, Хотын нийгэм соёлын бүтэц, үндсэн онцлог, Хот аж төрөх ёсны нэг өвөрмөц хэлбэр болох нь, Хотын соёл ба хөдөөгийн соёл, нүүдэлчний соёл Монголын уламжлалт ба орчин үеийн нийгэм–соёлын бүтцийн онцлог 20-р зуунаас өмнөх монгол дахь суурьшил, хотын талаарх баримтууд. БНМАУ ба Зөвлөлт хэв маягийн хотжилтын онцлог Аж үйлдвэржилтийн үндэс суурь тавигдсан нь Соёлын хувьсгал, бүх нийтийн боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдсэн нь Нийгмийн хөгжлийн чиг баримжааллын өөрчлөлт: ардчилал, хүний эрх, зах зээл, өьч хувьчлал 1990-ээд оноос хойшхи үеийн хотжилтын асуудлууд: хот руу чиглэсэн их нүүдэл, гэр хорооллын тэлэлт, ядуурал гм Социализм болон зах зээлийн үе дэх нийгмийн хөгжлийн бодлого хийгээд хотжилтын үйл явцын уламжлалт нүүдлийн соёл үзүүлсэн, үзүүлж буй социал нөлөөлөл. Орчин үежих үйл явцын нүүдэлчэд үзүүлсэн нөлөө. Мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нүүдэлчид
Хот ба хотжилт түүнчлэн хөдөөгийн социологи, нүүдлийн соёлын талаархи суурь судалгаа, онолын үзэл баримтлалуудад тулгуурлан 20-р зууны хотжилт, аж үйлдвэржилт, 21-р зууны эхэн үеийн уурхайжилт, мэдээллийн технологийн дэвшил зэрэг үзэгдэл үйл явдлууд Монголын унаган соёл болох нүүдэллэн аж төрөх ёсонд хэрхэн нөлөөлснийг харилцан хамааралд нь шинжлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Мөн хөдөөгийн нийгмийн өвөрмөц нэгэн төрөл болох нүүдэллэн аж төрөх ёс, монголын хөдөө нутаг, малчдын аж байдал, соёлын орчны онцлог, тэдний сэтгэлгээ, амьдралын хэв маягын талаар хотожсон, суурин соёлтой харьцуулсан социологийн анализ хийж сурах ач холбогдолтой.
:Түүхийн социологи хичээлийн зорилго нь оюутанд нийгэм-түүхийн үйл явц, хөгжил, хувьсал өөрчлөлт, нийгмийн шинэчлэл, хувьсал ба хувьсгалын талаарх мэдлэгийг олгож өнөөгийн монголын нийгэм улс төрийн нөхцөл байдалд эзэмшсэн онол, арга зүйн үндэс дээр тулгуурлан судалгаа шинжилгээний ажил бие даан явуулах чадварыг олгоно. Үүнд нийгмийн түүхийг тайлбарлах формацийн онол, модернизацийн онол, неоэвюционизмын онол, иргэншлийн онол, олон шугамт онол, ертөнц системийн онол зэрэг онолуудыг монголын түүх соёл иргэншлийн түүхийн үйл явц дээр тайлбарлаж судална. Мөн 13-р зууны үеийн монголын нийгэм, 1911, 1921, 1990 оны хувьсгалууд, БНМАУ-ын нийгмийн бүтэц, үндсэрхэг үзэл, социалист болон арчилсан нийгмийн тухай судална.
Түүхийн социологийн онол арга зүйг эзэмшсэн, нийгэм түүхийн үйл явдал, түүх бичлэгийн аливаа асуудлыг судлан шинжилж дүгнэлт хийж чаддаг, хэрэглэгч болох судлаач, эрдэмтэд, төр, ТББ, олон улсын байгууллагад хэрэгцээтэй байгаа төсөл хөтөлбөрийн түүхэн тоймыг гаргаж чаддаг, хэрэглэгчид шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж тухайн салбарын мэдлэгт хувь нэмэр оруулна.
Нийгмийн судалгаа хийх үндэслэл сэдвийн хүрээнд нийгмийн судалгааны онолын эх үүсвэрүүд, судалгааны ангилал хийгээд онцлог, тоон судалгааны хандлага, судалгааны үндсэн элементүүдийг авч судлана. Нийгмийн судалгаанд хэмжилт хийх тухай, хамаарах ба үл хамаарах хувьсагчид, тэдгээрийн онцлогийг авч үзнэ. Мөн асуулга судалгааны үүсэл, асуулга судалгаа хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлс, зан үйл, магадлал, мэдлэг, итгэл үнэмшил, зан үйл, ангилал, итгэл үнэмшил, санал бодол, нэр хүнд харуулах асуултуудын хэлбэрүүд, анкет асуулга, телефон асуулга, шуудангийн асуулга, анкет асуулгын оршил, эхэн, дунд, төгсгөл хэсгүүд, асуултын төрөл хэлбэр болох үндсэн ба шалгах, гол ба гол бус, нээлттэй ба хаалттай, хагас хаалттай, хамаатуулсан ба тойруулсан, алгасах буюу үргэлжилсэн асуултууд, асуултыг оновчтой хийх зарчмууд, зайлсхийх ба анхаарвал зохих зүйлс, асуулга судалгааны хэв шинжүүд: хэвлэлийн асуулга, шуудангийн асуулга, түүний онцлог, давуу талууд, телефон асуулга, түүний давуу ба сул талуудыг харьцуулан авч үзэж, судлана. Хичээлийн хүрээнд стандарт ба стандарт биш сурвалжлага, сурвалжлага ба яриа, сурвалжлагын судалгаа хийхэд анхаарах зүйлс, давуу ба сул талын талаар авч үзнэ. Мөн түүвэр олонлог ба эх олонлог, санамсаргүй ба зорилтот түүвэр, түүврийн бүтэц, хэмжээ, түүврийн алдаа, түүврийн төлөөлөх чадвар, түүврийн зохист хэмжээг тогтоох уламжлалт ба статистик аргачлалтай танилцана. Баримт бичгийн судалгааны арга хичээлээр баримт бичгийн онцлог, баримтын төрөл хэлбэр/баримт бичгийн ангилал/, контент анализын аргаар судалгаа хийх үе шат, баримт бичгийн судалгаа хийхэд анхаарах зүйлсийг авч үзнэ. Тоон судалгааны үр дүнг графикаар илэрхийлэх, дүгнэлт санал зөвлөмж бичих аргачлалын талаар авч үзэж судлах болно.
Оюутанд судалгааны дадал суулгах, тоон судалгааг цогц байдлаар хийх онол арга зүй, аргачлалыг судлах, тоон судалгааны аргын чадвар, дадлага, хандлага олгоно.
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.
Энэхүү хичээлээр эрх зүйн социологийг бие даасан салбар социологи болохын хувьд авч үзэн түүний судлах зүйл, судлагдхууны онцлогтой нарийн танилцан, системтэй мэдлэг олгохдоо Монголын нийгмийн харилцааны онцлог, эрх зүйн тогтолцооны шинж төлөвийг харгалзан үзэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд шилжилтийн үеийн нийгмийн хөгжлийн онцлог,нийгмийн гаж үзэгдийн /девиант/ мөн чанар, түүнийг тайлбарлах социологийн онол арга зүйн үндэслэл, тодорхой үзэл баримтлалуудтай танилцан орчин үеийн нийгмийн харилцаан дахь эл үзэгдлүүд, түүний шинжилгээнд харьцуулсан анализ хийх болно. Түүнчлэн нийгмийн девиант үзэгдэл нийгмийн аноми байдал хоорондын хамаарлыг судлан түүний тархалт динамикийн талаар тодорхой ойлголттой болно. Нэн ялангуяа нийгмийн хөгжлийг оношлогч шинжтэй хэмээгддэг девиант үзэгдлүүд түүний төрөл хэлбэрүүд тэр дундаа, мансуурах дон, биеэ үнэлэлт, бэлгийн цөөнх, авилга, амиа хорлолт зэрэг үзэгдлүүдийн нийгмийн учир шалтгаан, түүнд социологийн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцах болно. Нийгмийн ажлын чиглэлээр сурч байгаа магиструудын хувьд дээрх бүлгүүдийг эрсдэлийн бүлэг болохын хувьд тодорхойлж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга техник, бусад орны туршлагуудтай танилцана.
Монголын нийгэм дэх эрх зүйн гажуудал” хэмээх энэхүү хичээл нь бакалврын түвшинд үзсэн эрхийн социологи хичээлийн, гүнзгийрсэн буюу ахисан түвшний мэдлэг олгоход чиглэгдэнэ. Хичээлийн үндсэн зорилго нь магистр болон докторантууд нийгмийн харилцаанд дүн шинжилгээ хийх индикаторыг олж тогтоох арга зүйг эзэмшүүлэх. Гажуудлын мөн чанарыг нийгмийн хэм хэмжээ, нийгмийн хяналт, нийгэм дэх бие хүний нийгэмшилтэй холбон ойлгосноор нийгмийн харилцан үйлдлийн мөн чанар, зүй тогтлын араг ясыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн төлөвийг урьдчилан таамаглах чадварыг эзэмшүүлнэ. Түүнчлэн Монголын нийгэмд түгээмэл тохиолдож буй гэмт хэргүүдийн төлөв байдал, хэлбэр, давтамж динамикийг судлах, шийдвэрлэж байгаа практикуудтай танилцах замаар эрх зүйн харилцаа, эрх зүйн зөрчлийн шалтгаацлын холбоог илрүүлэн, шийдвэрлэх явцад гарч буй зөрчилдөөний талаар ойлголтыг олгоход чиглэгдэнэ. Монголын нийгэм дэх эрх зүйн гажуудал хичээлийн хүрээнд девиант зан үйл, детерминант шалтгаацал, нөхцөл байдлыг судлан, хамаарлын холбоог судлах